Охид & Эмэгтэйчүүд & Цэвэршилтийн тухай

Охид & Эмэгтэйчүүд & Цэвэршилтийн тухай Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Охид & Эмэгтэйчүүд & Цэвэршилтийн тухай, Medical and health, БЗД. Халдвартын урд талд Супернова, Ulaanbaatar.
(1)

🌸 Менархе гэж юу вэ?Менархе гэдэг нь охин хүүхдийн анхны сарын тэмдэг ирэхийг хэлдэг. Энэ нь бэлгийн бойжилтын хамгийн ч...
22/07/2026

🌸 Менархе гэж юу вэ?

Менархе гэдэг нь охин хүүхдийн анхны сарын тэмдэг ирэхийг хэлдэг. Энэ нь бэлгийн бойжилтын хамгийн чухал үе шат бөгөөд нөхөн үржихүйн тогтолцоо хэвийн хөгжиж байгаагийн шинж юм.

🩷 Хэдэн насанд ирдэг вэ?
Ихэнхдээ 10–15 насанд, дунджаар 12–13 насанд анхны сарын тэмдэг ирдэг.

🩷 Менархе ирэхээс өмнө ямар өөрчлөлт гардаг вэ?
• Хөх томорч эхэлнэ
• Суга, бэлэг эрхтний орчим үс ургана
• Өндөр хурдан нэмэгдэнэ
• Үтрээний ялгадас нэмэгдэж болно

🩷 Эхний жилүүдэд сарын тэмдэг тогтмол бус байх нь хэвийн.
Анхны 3 жил хүртэлх хугацаанд мөчлөг жигдэрч амжаагүй байдаг тул хугацаа алдагдах, зарим сард ирэхгүй байх нь элбэг.

⚠️ Хэзээ заавал эмчид үзүүлэх хэрэгтэй вэ?
• 15 нас хүрсэн ч сарын тэмдэг ирээгүй бол
• Хөх томорч, суга умдаг орчим үс ургасан 2-3 жилийн дараа ч сарын тэмдэг ирээгүй бол
• Сарын тэмдэг 5 аас дээш хоног ирдэг, өдөрт 4 өөс дээш дамск нэвтэрч сольдог, сарын тэмдэг шингэн улаан цус гарах, эсвэл нөжтэй гарч байвал
• Сарын тэмдэг нь хэт өвдөлттэй ирж өвдөлтөөс болж өдөр тутмын амьдралд саад болж байвал
• Сарын тэмдэг нь 1 сард 2 удаа ирдэг бол
• Нүүрээр хэт их батга гарах, нуруу, нүүр, гэдсээр үс ургаад байвал заавал эмчид үзүүлээрэй.

💡 Эцэг эхчүүдэд зөвлөгөө
Менархе бол өвчин биш, охин хүүхдийн өсөлт хөгжлийн хэвийн хэсэг юм. Энэ үед хүүхэдтэйгээ нээлттэй ярилцаж, сарын тэмдгийн ариун цэвэр, зөв хэрэглээ, биеийн өөрчлөлтийн талаар тайлбарлаж, сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх нь хамгийн чухал.

🌷 Менархийн нас хүн бүрт өөр байдаг. Өөрийгөө бусадтай харьцуулах хэрэггүй бөгөөд эргэлзээтэй зүйл гарвал эмэгтэйчүүдийн эмчид хандаарай.
Супернова эмнэлэг
Утас: 99101844

Эмчийн зөвөлгөө таны эрүүл мэндийн төлөө…Хаяг: БЗД. Халдвартын замын урд талд Супереова эмнэлэг. 209 тоотУтас: 99101844
20/07/2026

Эмчийн зөвөлгөө таны эрүүл мэндийн төлөө…
Хаяг: БЗД. Халдвартын замын урд талд Супереова эмнэлэг. 209 тоот
Утас: 99101844

☝️Их хэмжээний, усархаг ялгадас нь өндгөн эс гадагшлах үед ихэвчлэн илэрдэг боловч үрэвсэл, бэлгийн замаар дамжих халдва...
20/07/2026

☝️Их хэмжээний, усархаг ялгадас нь өндгөн эс гадагшлах үед ихэвчлэн илэрдэг боловч үрэвсэл, бэлгийн замаар дамжих халдвар, эмэгтэйчүүдийн өвчний шинж тэмдэг байж болно. Мөн жирэмсэн үед ураг орчмын шингэний алдагдал байж болохыг анхаарна уу.
☝️Хэрэв ялгадас нь дараах анхааруулах шинж тэмдгүүдийг дагалдвал та эмэгтэйчүүдийн эмчид хандах хэрэгтэй:
🤨Тааламжгүй үнэр: хурц, "загаслаг" эсвэл ялзарсан.
🧐Ер бусын өнгө: шар, саарал, ногоон эсвэл цустай ялгадас. 😞Бэлгийн эрхтний хэсэгт таагүй мэдрэмж: загатнах, түлэгдэх, улайх, хавдах.
😟Өвдөлт: бэлгийн харьцаанд орох үед эсвэл дараа хэвлийн доод хэсэгт таагүй мэдрэмж эсвэл өвдөлт.
🤰Жирэмсний үед: Хэрэв усархаг ялгадас гарвал- энэ нь амнион шингэний алдагдалын шинж тэмдэг байж болох бөгөөд түргэн тусламж дуудах шаардлагатай.
👩‍⚕️Нарийн онош тавихын тулд эмч үзлэг хийж, бичил биетний бактерийн өсгөвөр, PCR оношлогоо (халдварыг илрүүлэх), аарцгийн эрхтнүүдийн хэт авиан шинжилгээ зэрэг шинжилгээг хийж оношийг тодруулан эмчилгээ хийлгэх шаардлагатай.💊

👩Эмэгтэйчүүдийн  үрэвсэл гэдэг нь:Нөхөн үржихүйн эрхтний халдвар эсвэл гэмтэлд үзүүлэх    хамгаалалтын хариу урвал юм. 🚨...
26/05/2026

👩Эмэгтэйчүүдийн үрэвсэл гэдэг нь:

Нөхөн үржихүйн эрхтний халдвар эсвэл гэмтэлд үзүүлэх хамгаалалтын хариу урвал юм.

🚨☝️Тухайн эмгэгийг байршлаар нь :
Гадна бэлэг эрхтэн, үтрээ, умайн хүзүү, умайн дотор салстын, гуурсан хоолойн, өндгөвчний , аарцгийн хөндийн гэх зэргээр байршлаар нь тодорхойлон оношлоно.

☝️👩‍⚕️🏥Ямар шинж илэрвэл эмчид хандах вэ?
• Хэвлийн доод хэсэг, бөгсрүү тулж өвдөх, байнгын болон хурц өвдөлт г.м
• Өнгө, үнэртэй ялгадас гарах (хүчтэй үнэртэй, ээдэрхэг, шар, ногоон)
• Бэлгийн харьцааны үед өвдөх, цус гарах эсвэл таагүй мэдрэмж төрөх г.м
• Гадна бэлэг эрхтэн загатнах, улайх, хавдах , хуурайших г.м
• Шээх үед өвдөх эсвэл ойр ойрхон шээх
• Доош сарын тэмдгийн бусад үед цус гарах
• Сарын тэмдгийн цус нөжирч гарах, ихээр гарах г.м

🧫🦠Үндсэн шалтгаан:

• Бэлгийн замаар дамжих халдвар: хламиди, гонококк, трихомонад г.м эсвэл мөөгөнцөр (Кандида)-ийн
• Стресс, эсвэл дархлаа буурснаас E. coli, стрептококк, стафилококкуудын идэвхжил нэмэгддэг.
Гадаад хүчин зүйлсд : Хэт даарах, хувийн ариун цэвэр сахихгүй байх, синтетик , бариу хувцас хэрэглэх зэрэг нь үтрээний орчны алдагдал, цаашлаад үрэвсэлд хүргэдэг байна.

🔬😷🏥Оношлогоо :
Зөв онош тавихын тулд эмч үзлэг хийх, эхо харах, арчдас шинжилгээ, PCR , Вирус шинжилгээ зэрэг шаардлагатай шинжилгээнүүдийг авч, мөн сэжиглэж буй оношийн дагуу эс, эдийн шинжилгээг хийдэг. Мөн дааврын өөрчлөлтийн үед дааврын шинжилгээг ч авна.

🩺💊💉Эмчилгээний зарчим нь: үндсэн шалтгааныг тодруулж арилгах, устгах, дарангуйлах, нөхөн сэргээх, давталтаас сэргийлэх зорилгоор явагддаг.

⚕️Эмэгтэй та өөрийгөө дур мэдэн эмчилснээр цочмог үрэвслийг архаг болгох, наалдац үүсгэх, эмийн мэдрэгшил бууруулах, хэсгийн дархлаа унагах, үтрээний орчинг алдагдуулан салстыг гэмтээх зэрэг хоруу үр дагаварыг бий болгодог.

😷Жишээлбэл: Хамгийн их дур мэдэн хэрэглэдэг эмийн жагсаалтанд Мөөгөнцөрийн эсрэг эм ордог байна.
🥵Тухайн эмийг хэтрүүлэн хэрэглэснээр элгэнд ачаалал үүсгэх, элэгний үйл ажиллагаа алдагдах эрсдэлтэй ба мөөгөнцөр нь тухайн эмэнд дасал болон мэдрэг бус байдал үүссэнээр тухайн мөөгөнцөрийг эмчлэх нь улам хүндрэлтэй болж эхэлдэг.
🧬Мөн тухайн эм нь мөөгөнцөрийг устгахын зэрэгцээ биеийн ашигтай бактеруудыг ч устгадаг тул шинээр өвчин үүсгэх эрсдэлд хүргэдэг байна.
Хаяг: Супернова эмнэлэг: 209 тоот
Утас: 99101844

 #Өсвөрнас  #Батгашил  #Дааварэмчилгээ 👩Өсвөр наснаас нөхөн үржихүйн насанд шилжих үед хүний биед маш олон өөрчлөлтүүд я...
19/05/2026

#Өсвөрнас #Батгашил #Дааварэмчилгээ
👩Өсвөр наснаас нөхөн үржихүйн насанд шилжих үед хүний биед маш олон өөрчлөлтүүд явагддагийн үндэс нь ДААВАР юм.
😟Харин хамгийн их санаа зовоодог зүйл бол 12-20 насныхны 95% д тохиолддог хэд хэдэн төрлийн батгашил юм.
🥺Батганы асуудлаа шийдэх гэж олон гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдэг боловч үр дүн нэг л өгөхгүй байна уу?!!
☝️Заавал — арьс, харшил, эмэгтэйчүүд, дотоод шүүрлийн эмчид үзүүлэх ёстой!
☝️Яг батга гарч буй шалтгаанаа шинжилгээгээр тодруулах ёстой!
☝️Батга нь бидний арьсан дээр түгээмэл тохиолддог бактеруудтай нэгдээд үрэвсэл үүсгэн, хөндүүртэй, идээт батга болдог тул Антибиотик мэдрэг шинжилгээ заавал өгнө!!!
☝️Мөн дааврын шалтгаантай байдаг тул заавал зохих даавар дарангуйлах эмийг эмчийн заавраар хэрэглэх шаардлагатай шүү!!!!
#Зөвонош #Зөвэмчилгэ #зөвүрдүн #сорвигүйарьс
#эмэгтэйчүүдийнэмчийнзөвөлгөө
#Суперноваэмнэлэг

❤️Ээжүүдийн түгээмэл санаа зовдог асуудлын нэг…..!!!! 😩Охиноос минь эвгүй үнэр гарах юм?  #Үнэр🌷🌷Бидний эргэн тойронд  о...
11/05/2026

❤️Ээжүүдийн түгээмэл санаа зовдог асуудлын нэг…..!!!!

😩Охиноос минь эвгүй үнэр гарах юм?

#Үнэр🌷

🌷Бидний эргэн тойронд олон янзын үнэр байх ба хүний сэтгэлзүйд хамгийн их өөрчлөлтийг авчирдаг мэдэрхүй юм.

👩Охид, эмэгтэйчүүдийн үтрээний үнэр нь хэвийн үзэгдэл бөгөөд хүчиллэг орчинг хадгалдаг микрофлороос (лактобацилли) үүдэн үүсдэг.

Ердийн үед үнэр нь бага зэрэг исгэлэн байдаг.

Харин тааламжгүй, хүчтэй үнэр нь үрэвсэл болон микрофлорын тэнцвэргүй байдлыг илтгэдэг.

👆Үнэр гарах хэд хэдэн шалтгаанууд байдаг.

-Хэвийн физиологийн үед:

Лактобациллийн үүсгэсэн хүчиллэг орчин нь бага зэрэг исгэлэн үнэр үүсгэж болно.

-Булчирхайн үйл ажиллагаа:

Өсвөр насны охидын үнэр нь тослог болон апокрин хөлсний булчирхайн үйл ажиллагаанаас болж өөрчлөгддөг.

-Эрүүл ахуй ба идэвхжил:

Хөлс, синтетик дотуур хувцас, сарын тэмдэг эсвэл идэвхтэй спортийн үед байгалийн өвөрмөц үнэр нэмэгддэг. Мөн ариун цэврийн хэрэглэлийг ялгарал багатай үед 3 аас дээш цаг солихгүй байснаар үтрээний орчин алдагдуулж эхүүн үнэр бий болгодог.

-Дисбактериоз (үтрээний үрэвсэл):

Эмгэг төрүүлэгч бичил биетүүд (стафилококк, Протей) давамгайлж эхлэх үед микрофлорын тэнцвэргүй байдал, ялзарсан эсвэл загасны үнэр үүсгэдэг.

-Халдвар (БЗХӨ):
Трихомониаз эсвэл бусад халдварууд ихэвчлэн хүчтэй, тааламжгүй үнэр дагалддаг. Хэрэв үнэр нь хүчтэй, ер бусын болж, загатнах эсвэл ер бусын ялгадас дагалдвал эмэгтэйчүүдийн эмчид хандах хэрэгтэй.

#Эмэгтэйчүүдийнэмчийнзөвөлгөө
#БЗД Халдвартын эмнэлэгийн урд талд
#Суперноваэмнэлэг 209 тоот
#Утас 99101844

Гадна бэлэг эрхтний хуурайшилт, харлалт,эмзэгшил нь бүх насны эмэгтэйчүүдэд тохиолддог ба эмэгтэйчүүд үүнд төдийлөн ач х...
02/03/2026

Гадна бэлэг эрхтний хуурайшилт, харлалт,эмзэгшил нь бүх насны эмэгтэйчүүдэд тохиолддог ба эмэгтэйчүүд үүнд төдийлөн ач холбогдол өгдөггүй.
Насны байдлаас шалтгаалан цэвэршилтийн насны болон, цэвэршилтийн дараах үеийн эмэгтэйчүүд, ээжүүд маань уг асуудлаа хэлдэггүй бөгөөд эмчид хандхаас ичин, дур мэдэн янз бүрийн арга хэрэглэн, аз тааран эмчлэхээс илүүтэйгээр байдлыг улам дордуулсан байх нь элбэг.

Маш олон настай эмэгтэйчүүд манай эмнэлэгт эгээтэй л маск зүүн ичин аргаа барсандаа орж ирэх нь ховор үзэгдэл биш ээ.

Тэд өөрсдийгөө эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлэх нь өдий насны миний хувьд ичмээр зүйл гэж хэлнэ. Бэлгийн амьдралын талаар бүр ярих ч юм биш.

Яагаад ичих ёстой юм болоо?

Эмэгтэй хүний өвдөлт хангалттай их мөртлөө өвдснөөсөө ичих нь манай өнөөгийн нийгмийн асуудал юм уу, өөрийгөө хөгширсөн, хэнд ч хэрэггүй гэж үзэх тэр эмэгтэйн асуудал юм уу?

Таны хайртай ээж, эмээ нар тань эмэгтэй хүн хэвээрээ байгаа гэдгийг бид мартах ёсгүй.

Яагаад бид тэднийгээ дагуулан эмчид ирж болохгүй гэж.

Энэ бол зөвхөн гадна бэлэг эрхтний асуудал биш юмаа.

Энэ бол дааврын шалтгаанаар үүссэн эрт хөгшрөлт, даралт, зүрх судасны эмгэг, ясны сийрэгжилт гээд маш олон өвчний эх үүсвэр юм.

Та 45 аас дээш настай бол заавал “Эмэгтэйчүүдийн дотоод шүүрлийн” мэргэжлийн эмчийн зөвөлгөө авах шаардлагатай шүү.

Та одоо байгаагаасаа илүү толигор сайхан арьстай, эрүүлээр амьдралыг туулах боломжтой гэдгийг дэлхий аль хэдийн батлажээ.
Хаяг: Супернова эмнэлэг 209 тоот
Утас:72661140

🌷Бэлгийн бойжлийн өмнөх 9-12 нас буюу анхны сарын тэмдэг ирэх хүртэлх үе нь ээж таны анхаарах ёстой чухал асуудал юм.Хая...
02/03/2026

🌷Бэлгийн бойжлийн өмнөх 9-12 нас буюу анхны сарын тэмдэг ирэх хүртэлх үе нь ээж таны анхаарах ёстой чухал асуудал юм.
Хаяг: Супернова эмнэлэг. 209 тоот

11/02/2026

Жирэмсэн болонгуут л гэдэс томордоггүй шүү охидоо… 🥰

03/02/2026

Бүх насны эмэгтэйчүүддээ зориулан үзлэг оношлогоо хийж, эмчилгээ зөвлөж байна. Охинтойгоо, ээжтэйгээ, эмээтэйгээ хамт ирээрэй.

ХӨСҮТ- ийн замын урд
СУПЕРНОВА эмнэлэгт

Address

БЗД. Халдвартын урд талд Супернова
Ulaanbaatar
976-99101844

Telephone

99101844

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Охид & Эмэгтэйчүүд & Цэвэршилтийн тухай posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share