АШУҮИС-ийн Гэмтэл согог судлалын тэнхим

АШУҮИС-ийн Гэмтэл согог судлалын тэнхим АШУҮИС-ийн АУС-ийн Гэмтэл согог судлалын тэнхим

30/06/2026
30/06/2026

АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг эрүүл мэндийн салбарт шинэ хуудас нээж, энэ оноос роботик гарын тусламжтай өвдөгний үе солих мэс заслыг нэвтрүүлж эхэллээ.

Уг мэс засалд хамрагдах хүсэлтэй, заалт бүхий иргэд Монгол-Японы эмнэлгийн Гэмтэл согогийн амбулаторийн эмчид цаг аван үзүүлж, нарийвчилсан оношилгоо, зөвлөгөө авах бүрэн боломжтой.

Роботик мэс заслын гол давуу талууд:

- Өндөр нарийвчлал: Робот гар нь хүний нүдээр харах, гараар мэдрэх боломжгүй нарийн хэмжилтийг хийж, хиймэл үеийг миллиметрийн нарийвчлалтай, хамгийн зөв байрлалд суулгадаг.

- Эдийн гэмтэл бага: Хагалгааны явцад эргэн тойрны эрүүл эд , булчин, шөрмөсийг гэмтээх эрсдэлийг хамгийн бага түвшинд хүргэнэ.

#МонголЯпоныЭмнэлэг #ҮеСолихМэсЗасал #РоботикТехнологи #ЭрүүлМэнд

Гэмтэл согог судлалын тэнхимийн докторант З.Оргил докторын сэдвийнхээ явцын хэлэлцүүлэгт амжилттай оролцлоо.Докторын сэд...
30/06/2026

Гэмтэл согог судлалын тэнхимийн докторант З.Оргил докторын сэдвийнхээ явцын хэлэлцүүлэгт амжилттай оролцлоо.

Докторын сэдвийн удирдагч багш АУ-ы доктор, профессор С.Баатаржав, удирдагч багш АУ-ны доктор, дэд профессор Л.Наранбат, зөвлөх багш АУ-ны доктор, профессор Д.Гончигсүрэн нар байлаа.

З.Оргил эмчдээ цаашдын хэлэлцүүлэгт нь амжилт хүсье😃

Гэмтэл согог судлалын тэнхимийн докторант Б.Баттөгс эмч АУС-ийн эрдмийн зөвлөлөөр судалгааны явцын хэлэлцүүлэгтээ 100%-ы...
25/06/2026

Гэмтэл согог судлалын тэнхимийн докторант Б.Баттөгс эмч АУС-ийн эрдмийн зөвлөлөөр судалгааны явцын хэлэлцүүлэгтээ 100%-ын саналаар дэмжигдлээ.

Б.Баттөгс эмчдээ амжилт хүсье.

Гэмтэл согог судлалын тэнхимийн докторант болон магистрант нар маань арга аргачлалаа амжилттай батлууллаа😃1. АШУҮИС-ийн ...
25/06/2026

Гэмтэл согог судлалын тэнхимийн докторант болон магистрант нар маань арга аргачлалаа амжилттай батлууллаа😃

1. АШУҮИС-ийн Гэмтэл согог судлалын тэнхимийн магистрант С.Амарбат магистрын зэрэг горилсон сэдвээрээ арга аргачлалаа амжилттай батлуулав.

2. АШУҮИС-ийн Гэмтэл согог судлалын тэнхимийн багш Б.Золбаяр 2026 оны 06 сарын 17-ны өдөр АШУҮИС-ийн эрдмийн зөвлөлийн хуралд амжилттай оролцон АУ-ы докторын зэрэг горилсон бүтээлийнхээ арга аргачлалыг амжилттай батлууллаа.

Б.Золбаяр багш болон С.Амарбат нартаа баяр хүргэе.😊

Address

Ботаник, Монгол-Японы эмнэлэг
Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when АШУҮИС-ийн Гэмтэл согог судлалын тэнхим posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share