Уламжлалт анагаах ухаан

Уламжлалт анагаах ухаан Mongolian Traditional Medicine Уламжлалт анагаах ухааны эмчилгээ

ТЗЭА-н бэлэн жор гэж бараг үгүй! Энэ аргын гол онцлог нь клиник тохиолдол болгон сонгож авсан эмгэгт өртсөн меридиан сув...
07/08/2026

ТЗЭА-н бэлэн жор гэж бараг үгүй! Энэ аргын гол онцлог нь клиник тохиолдол болгон сонгож авсан эмгэгт өртсөн меридиан суваг, тэнцвэржүүлэх меридиан суваг, тэнцвэржүүлэх систем, mirror болон image зэргээс шалтгаалж ондоо2 байдаг! Master Tung болон Dr. Tan Balance Method номыг цуврал болгож гаргаж буйн учир нь түүнд оршино.
Жор асуудаг эмч нартаа зориулж
Dr. Tan өөрөө Million Dollar Combo гэж нэрлэж гаргасан хэдхэн бэлэн жорыг хуваалцая! Зарим жор нь Master Tung’s Acupuncture-н цэг болон ТЗЭА-н жор хавсарсан байгаа! Интернэт эх үүсвэрүүд дээр энэ талаар байдаг шүү!!!

DR. TAN BALANCE METHOD
MILLION DOLLAR COMBOS

1. LOW BACK PAIN — MILLION DOLLAR COMBO

Заалт:
L2–L5 бүсийн бүсэлхийн өвдөлт,
ялангуяа UB + GB меридиан хамрагдсан үед.

ГАР 1:
• LU 5–6 хооронд — Ashi
• HT 3–3.5 — Ashi

ГАР 2 — LING GU COMBO:
• Ling Gu — LI 4.5 орчим
• Da Bai — LI 3–3.5 орчим
• Zhong Bai — SJ 3.5
• SI 4

ТАЛ:
• Ling Gu Combo → өвдөлт давамгай талын ЭСРЭГ гар.
• Хоёр тал ижил өвдвөл:
LU + HT → нэг гар
Ling Gu Combo → нөгөө гар.

АНХААРАХ:
• Du Mai буюу нурууны яг голын өвдөлтийг бүрэн хамрахгүй.
• L5-аас доош sacrum/SI joint өвдөлтийг бүрэн хамрахгүй.
• Зүү тавьсны дараа хөдөлгөөнөөр дахин шалгана.
• Үр дүн хангалтгүй бол өвдөлтийн байршлыг дахин тодорхойлж,меридианыг шинээр үнэлнэ.

2. NECK–SHOULDER — MILLION DOLLAR COMBO

Заалт:
Хүзүү–мөр, upper trapezius-ийн орчмын өвдөлт/чангарал; UB, GB, SI, LI, SJ зэрэг олон меридиан хамрагдсан үед.
OPTION A — KIDNEY + HEART
• KID 3–7 → Ashi хайна
• HT 7–5 → Ashi хайна
Зүү тавих тал:
• Өвдөлтийн ЭСРЭГ тал.

OPTION B — KIDNEY + LIVER
• KID 3–7 → Ashi хайна
• LIV 4–4.5 → Ashi хайна

Зүү тавих тал:
• Өвдөлтийн ЭСРЭГ тал.
• KID + LIV-ийг нэг хөлөнд тавьж болно.
PROJECTION / PALPATION:
KID:
KID 3 → KID 7 хооронд тэмтэрч хамгийн өвдөлт хөндүүртэй Ashi цэгийг сонгоно.
HT:
HT 7 → HT 5 хооронд тэмтэрч Ashi сонгоно.
LIV:
LIV 4 → LIV 4.5 орчим тэмтэрч Ashi сонгоно.

ЗҮҮ ТАВЬСНЫ ДАРАА:
→ хүзүү хөдөлгөх
→ мөрөө өргөх/эргүүлэх
→ өвдөлт ба ROM-ийг дахин шалгах
→ үлдсэн өвдөлтийн яг байршлыг дахин тогтоох
→ шаардлагатай бол дараагийн меридианыг balance хийх шаардлагатай!

Тан багш, Тэн доктор хоёрын нэр болон зүү эмчилгээний ялгаа!!!!Би америкт байгаа энэ хугацаандаа энэ сайхан оронд ирээд ...
06/08/2026

Тан багш, Тэн доктор хоёрын нэр болон зүү эмчилгээний ялгаа!!!!
Би америкт байгаа энэ хугацаандаа энэ сайхан оронд ирээд өөрийн мэргэжлээр ажиллах хамгийн боломжтой хүмүүс бол уламжлалт, зүүний эмч нар юм байна гэдгийг анзаарсан. Нэг том бэрхшээл нь хэлний мэдлэг! Ялангуяа мэргэжлийн англи хэл! Хэрэв мэргэжлийн хятад, солонгос хэлтэй бол бас сайн.👍👍👍
Америкчууд сүүлийн үед дорнын уламжлалт эмнэлэгийн зүү эмчилгээ, эм танг их хүндэтгэн биширч үйлчлүүлэх болсон. Залуу эмч нартаа нэмэр болох зорилгоор Master Tung’s acupuncture буюу Тан багшийн зүү эмчилгээ ном гаргасан. Гэтэл бидэнд нэг асуудал байна! Хятад сургалтаар сурсан эмч мэргэжилтэн нар Master Tung гэдгийг зарим нь ханз бичгээр нь Тун, зарим нь Дун гэж нэрлэдэг. Орос эх сурвалжаар судалсан нь мастер Тонг гэдэг аж!!!

Dr. Richard Teh-Fu Tan буюу Америкт Тэн эмч гэж нэрлэдэг эмчийг манай зүүний эмч нар Тан эмч гэдэг юм байна.

Тэгэхээр бид Master Tung нэг бол (董景昌, Dǒng Jǐngchāng) Дун багш гэж хятад нэрийн пиньин ашиглах, эсвэл доорхи олон улсад, ялангуяа америкт тархсан Master Tung’s acupuncture, Master Tung нэршлийг ашиглах сонголт байна. Залууст маань дэлхийн жишиг дагаж эрдэм мэдлэг, ур чадвараа дээшлүүлэхэд мэргэжлийн үг хэллэг чухал учир цаг гарган бичив. Сонголт тань зөв байх болтугай!

Миний хувьд энд сургалтанд хамрагдах үеэр сонсож хэвшсэнээрээ
1. Master Tung’s acupuncture буюу “Тан багшийн зүү эмчилгээ” гэж номоо нэрлэж бичиж гаргасан.
2. Оны өмнө Dr.Tan Balance Method буюу Тэн эмч. “Тэнцвжүүлэх зүү эмчилгээний арга” номоо та нартаа хүргэнэ. Энэ 2 ном та нарт эх хэл дээрээ эдгээр гайхамшигтай эмчилгээний зүүг уншиж судлах боломж бүрдүүлнэ. Онолын суурь мэдлэг эзэмшсэний дараа олон нийтийн сүлжээнд байгаа төлбөртөй болон чөлөөтөй сургалтын материалуудыг ашиглан ур чадвараа дээшлүүлэх бүрэн боломж нээгдэнэ. Маш удаан хугацаанд үнэтэй ном худалдаж аван, зарим үед төлбөртөй сургалтанд сууж материалаа цуглуулан эмхэлж бичсэн. Яг үнэнийг хэлэхэд ийм номнууд ховор шүү!!!

Номны тухайд: 1. Тан багшийн зүү эмчилгээ нь Хятадын эртний эх сурвалжууд дээр үндэслэсэн өөрийн онол, оношилгоо, уламжлалт зүү эмчилгээний цэгүүдээс байршил зүй, клиник заалтаар ялгаатай 700 гаруй цэгтэй бие даасан зүү эмчилгээ юм. Тийм ч учраас Тан багшийн зүү эмчилгээ буюу Master Tung’s Acupuncture гэж нэрлэгддэг. Онол оношилгоо, эмчилгээний арга зүй, цэгүүдийн байршил болон клиник заалт хамарсан мэдээлэл орсон учир нилээн нүсэр 350 орчим хуудастай А5 ном болсон. Цөөн тоогоор хэвлэсэн тул таны хайртай, маш ховор гарын авлага болно!

2. Тэнцвэржүүлэх зүү эмчилгээний арга - ТЗЭА ном.
Dr. Tan Balance method бол Хятадын уламжлалт зүү эмчилгээн дээр суурилж инженер суурь боловсролтой, удмын эмч хүн боловсронгуй болгож нийтийн хүртээл болгосон, эзэмшихэд дөхөм системчилсэн зүү эмчилгээний дэвшилтэт арга юм.
Номонд онолын эх суурь, Six Meridian, тэнцвэржүүлэх системүүд гэх мэт үндсэн мэдээлэлүүд орсон. Монгол хэл дээр маш ойлгомжтой хүснэгт, диаграммтай! Ойролцоогоор А5 форматаар 150 орчим хуудас ном гарна.
Номонд орсон мэргэжлийн зарим үг хэллэгийг англиар нь хэрэглэсэн. Учир нь эмч нар маань дараа нь англи хэл дээр сургалтын материал ашиглах бол аль хэдийн хэвшил болсон нэр томьёо, үг хэллэг байх ёстой гэж үзсэн.

За тэгээд мэргэжил нэгт хүмүүс эртнээс нэг нэр томьёо хэрэглэх, англи хэл дээрхи материал ашиглана гэсэн үүднээс нэр томьёон дээрээ эртнээс анхаарна биз дээ!
Би өөрийн санал бодлоо тулгаагүй! хувь хүн, мэргэжилтэн гэсэн өнцгөөс харж өөрсдөө сонголтоо хийгээрэй!
Доорхи Америк англи транскрипци дуудлага аялгыг сонирхоорой! 🤗🤗🤗
Master Tung’s Acupuncture
Америк англи (IPA):
/ˈmæstɚ tʌŋz ˈækjəˌpʌŋktʃɚ/
Үг бүрээр нь:
* Master → /ˈmæstɚ/ → МЭС-тэр
* Tung’s → /tʌŋz/ → Тангз (дунд нь “а” авиа)
* Acupuncture → /ˈækjəˌpʌŋktʃɚ/ → АК-ю-пангк-чэр
👍👍👍
Doctor Tan Balance Method
Америк англи IPA:
/ˈdɑktɚ tæn ˈbæləns ˈmɛθəd/
Үг тус бүрээр:

👉 Doctor → /ˈdɑktɚ/ → ДАК-тэр
👉 Tan → /tæn/ → ТЭН
👉 Balance → /ˈbæləns/ → БЭЛ-энс
👉 Method → /ˈmɛθəd/ → МЭТ-эд
Монгол үсгээр ойролцоогоор:
ДАКТЭР ТЭН БЭЛЭНС МЭТЭД
Америкийн зүү эмч нар илүү түгээмэлээр:
Dr. Tan’s Balance Method гэж хэлдэг.
Дуудлага нь:
/ˈdɑktɚ tænz ˈbæləns ˈmɛθəd/
Монголоор:
ДАКТЭР ТЭНЗ БЭЛЭНС МЭТЭД
Энэ нь АНУ-д хамгийнн түгээмэл хэрэглэгддэг хэлбэр юм.

05/08/2026

Тэнцвэржүүлэх зүү эмчилгээний арга (Balance Method) ба Master Tung-ийн зүү эмчилгээ
Ялгаа, төстэй тал, аль аргыг эхэлж сурах вэ?
Оршил
Тэнцвэржүүлэх зүү эмчилгээний арга (Balance Method, ТЗЭА) болон Master Tung-ийн зүү эмчилгээ нь өнөө үеийн алсын цэгийн зүү эмчилгээ (Distal Needling)-ний хамгийн нөлөө бүхий хоёр систем юм.
Эдгээр нь хоёулаа:
Өвдөж буй хэсгээс хол байрлах цэгүүдэд зүү тавьдаг.
Эмчилгээний үр дүн маш хурдан илэрдэг.
Хятадын уламжлалт анагаах ухааны сонгодог онолууд дээр суурилдаг.
Гэвч эдгээр хоёр системийн:
цэг сонгох логик, оношлогооны арга, эмчилгээ төлөвлөх зарчим
нь үндсээрээ ялгаатай.
Энэ бүлэгт хоёр аргын: ижил төстэй тал,үндсэн ялгаа,
мөн орчин үеийн эмч нар эдгээрийг хэрхэн хослуулан хэрэглэж байгааг харьцуулан авч үзнэ.
Нэг өвчтөн — Хоёр өөр сэтгэлгээ
Суждлын мэдрэлийн архаг өвдөлттэй (Sciatica) өвчтөн иржээ.
Өвдөлт нь бүсэлхийнээс эхэлж хөлийн гадна талаар доош дамжина.
ТЗЭА эмчийн хандлага
ТЗЭА эмч:
Эмгэгт өртсөн меридиан сувгийг тодорхойлно.
Давсаг (BL)
Цөсний хүүдий (GB)
Дараа нь тэнцвэржүүлэх меридианыг сонгоно.
System II
System IV
Бүсэлхийн хэсгийг гарын шуу дээр дүрслэн (Projection) байршуулна.
Ashi цэгийг тэмтрэн олно.
Зүү тавина.
Энэ бүх үйл явц нь тодорхой алгоритмын дагуу шат дараалан хийгддэг.
Дараа нь өвчтөнөөс урагш бөхийхийг хүсэхэд өвдөлт мэдэгдэхүйц буурсан байна.

Master Tung’s acupuncture эмчийн хандлага
Master Tung-ийн эмч мөн ижил өвчтөнийг үзнэ.
Гэхдээ тэр меридиан хоорондын математик харьцааг тооцохгүй.
Шууд гар дээрх Ling Gu болон Da Bai цэгүүдийг сонгон, эрхий болон долоовор ясны хооронд тодорхой гүнд хоёрхон зүү тавина.
Дараа нь өвчтөнөөс босож бөхийхийг хүсэхэд өвдөлтийн хэмжээ 8 → 2 болтлоо буурна.
Ижил үр дүн — Өөр логик
Ижил өвчтөн.
Ижил өвчин.
Ижил хурдан үр дүн.
Гэхдээ түүнд хүрсэн зам нь огт өөр.
Энэ нь “Balance Method ба Master Tung-ийн ялгаа” гэсэн асуултын гол мөн чанар юм.
Энд аль арга нь “илүү сайн” тухай биш, харин хоёр өөр онолын систем яагаад хоёулаа маш хүчтэй клиник үр дүн үзүүлдэг вэ гэдгийг ойлгох нь чухал.
Үүнийг ойлгосноор: аль аргыг эхэлж сурах, ямар нөхцөлд алийг хэрэглэх, цаашлаад хоёр системийг хэрхэн нэгтгэх гэдэг нь илүү тодорхой болно.
Тэдний ижил төстэй тал
Яагаад хүмүүс энэ хоёр аргыг андуурдаг вэ?
Ялгааг нь ойлгохоос өмнө эдгээр хоёр системийн нийтлэг суурь зарчмыг мэдэх хэрэгтэй.
Эдгээр нь Хятадын уламжлалт зүү эмчилгээнээс ялгарах дөрвөн үндсэн онцлогтой.

1. Алсын цэгийн эмчилгээ (Distal Needling)
Хоёр арга хоёулаа өвдөж буй хэсэг дээр бараг зүү тавьдаггүй.
Жишээлбэл, өвчтөн нуруугаар өвдөж байвал зүү нь гар, шуу, сарвуу, хөл, тавхай дээр тавигдана.
Өөрөөр хэлбэл, өвдөж буй хэсгийг бус, түүнийг төлөөлөх алсын хэсгийг эмчилдэг.
Энэ нь тухайн газрын болон алсын цэгийг хамтатган хэрэглэдэг уламжлалт ХАУА-ны аргаас үндсэндээ ялгаатай.

2. Дүрслэх (Holographic Imaging) зарчим
Хоёр систем хоёулаа биеийн нэг хэсэг нь нөгөө хэсгийг төлөөлж чадна гэдэг зарчимд тулгуурладаг.
Жишээлбэл, гар → толгойг
шуу → их биеийг → үе
төлөөлж болно.
Иймээс эмчилгээний цэгийг тодорхойлох үндсэн арга нь энэ дүрслэлийн (Image) зарчим юм.

3. Шууд үр дүн
Хоёр системийн аль аль нь зүү тавьснаас хойш секундээс хэдхэн минутын дотор үр дүн гаргахыг зорьдог.
Өдөр, долоо хоног хүлээдэг арга биш.
Энэ нь Хятадын дараах сонгодог хэллэгтэй нийцдэг.

立竿見影 (Lì Gān Jiàn Yǐng)
“Нарны дор шон босговол сүүдэр нь тэр даруй харагдана.”

Өөрөөр хэлбэл, эмчилгээний үр дүн шууд илрэх ёстой гэсэн утгатай.

4. D**g Qi (動氣) — Цийг хөдөлгөх
Хоёр арга хоёулаа зүү тавьсны дараа өвчтөнөөс өвдөж буй хэсгээ хөдөлгөхийг хүсдэг.
Учир нь зүү нь өвдөлтийн хэсгээс хол байгаа тул өвчтөн хөдөлгөөнөө чөлөөтэй шалгаж чадна.
Ингэснээр:
эмчилгээний үр дүн шууд үнэлэгдэнэ, хөдөлгөөн сайжирсан эсэх шууд харагдана, мөн эмчилгээний үйлчлэл нэмэгддэг.

Хоёр өөр гарал үүсэл — Хоёр өөр сэтгэлгээ
Dr. Richard Tan Balance Method — Инженерийн логикоор бүтээсэн систем
Dr. Richard Teh-Fu Tan (1952–2015) Хятадын уламжлалт анагаах ухааны уламжлалтай гэр бүлд төрсөн.
Гэвч түүний анхны мэргэжил нь эмч биш, инженер байв.
Дараа нь АНУ-ын Сан-Диего хотод Хятадын уламжлалт анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан.
Түүний инженерийн боловсрол нь ТЗЭА-г бий болгоход асар их нөлөө үзүүлсэн.
Тэрээр И Жин (Yì Jīng) болон Ба Гуа (Bā Guà)-г ид шидийн, бэлгэдлийн ном гэж үзээгүй.
Харин меридиан сувгуудын хоорондын математик болон логик хамаарлыг тайлбарлах загвар гэж ойлгожээ.
Олон арван жилийн турш судалж, түүнийгээ системтэй, алгоритмчилсан, хүн бүр сурах боломжтой Тэнцвэржүүлэх зүү эмчилгээний арга (Balance Method) болгон хөгжүүлсэн.
Тэрээр дэлхийн зургаан тивд сургалт явуулж, түүний дотор хамгийн алдартай бүтээл болох Acupuncture 1-2-3 номыг бичсэн.

Master Tung’s acupuncture — Туршлагаар төгөлдөржсөн клиникийн систем
Master Tung Ching Chang (1916–1975) Хятадын Шаньдун мужид төржээ. Түүний гэр бүл олон үеэрээ зүү эмчилгээний уламжлалыг амаар дамжуулан өвлүүлэн хадгалж ирсэн бөгөөд энэ уламжлал нь хэдэн зуун жилийн өмнөөс эхтэй байж болох юм.
Хожим тэрээр Хятадын Иргэний дайны үед цэргийн эмчээр ажилласан. Тухайн үед маш олон шархадсан цэргийг хязгаарлагдмал хугацаа, цөөн хэрэгслээр эмчлэх шаардлагатай болсон.
Ийм нөхцөл нь түүний эмчилгээний арга барилыг төлөвшүүлжээ.
Тиймээс Master Tung-ийн системийн гол онцлог нь: маш цөөн зүү хэрэглэдэг, маш хурдан үр дүн үзүүлдэг, хамгийн үр дүнтэй цэгүүдийг сонгон хэрэглэдэг болсон юм.
1949 онд Тайваньд шилжин ирсний дараа хувийн эмнэлгээ байгуулжээ. Өмнөх гэр бүлийн уламжлалыг эвдэж, анх удаа өөрийн гэр бүлийн бус хүмүүст энэ аргаа зааж эхэлсэн.
1973 онд нас барахаасаа хоёр жилийн өмнө цорын ганц номоо хэвлүүлсэн. Гэхдээ уг номонд цэгүүд болон заалтыг л бичсэнээс онолын тайлбар бараг байгаагүй. Иймээс түүний шавь нар дараа нь онолын үндсийг сэргээн тайлбарлах шаардлагатай болсон.
Хоёр өөр амьдрал — Хоёр өөр систем
Эдгээр хоёр хүний амьдралын замнал хоёр огт өөр клиник системийг бий болгосон.

Dr. Tan инженер хүний хувьд ямар ч эмч алхам алхмаар дагаж мөрдөх боломжтой логик алгоритм боловсруулсан.

Master Tung цэргийн эмчийн хувьд хамгийн үр дүнтэй, хамгийн хурдан, хамгийн хүчтэй эмчилгээний хэрэгслүүдийг сонгон төгөлдөржүүлсэн. Гэхдээ аль хэрэгслийг ямар үед хэрэглэхээ мэддэг байх шаардлагатай.
Үндсэн ялгаа
1. Ашигладаг цэгүүд
ТЗЭА нь Хятадын уламжлалт анагаах ухааны 14 меридиан сувгийн стандарт цэгүүдийг ашигладаг.
Dr. Tan шинэ цэг зохиогоогүй.
Харин байгаа цэгүүдээс аль цэгийг ямар дарааллаар сонгох вэ? гэдгийг шийдэх шинэ логикийг боловсруулсан.
Өөрөөр хэлбэл, хэрэв та уламжлалт 361 цэгийг мэддэг бол ТЗЭА-д шаардлагатай “тоног төхөөрөмж” аль хэдийн таны гарт байна.
Dr. Tan-ийн шинэчилсэн зүйл нь цэг биш, цэг сонгох логик юм.

Master Tung
Master Tung’s acupuncture нь өөрийн гэсэн бие даасан цэгүүдтэй.
Эдгээр цэгүүд биеийн 12 анатомийн бүсэд (11–1010) ангилагддаг.
Эдгээр нь уламжлалт 14 меридианы цэгүүдтэй нэг бүрчлэн тохирдоггүй. Олон цэг нь меридианы ойролцоо байрладаг боловч ангилал, тайлбар, хэрэглээ нь Master Tung-ийн өөрийн онолын хүрээнд тодорхойлогддог.

2. Цэг сонгох логик
ТЗЭА- Dr. Tan-ийн арга нь алгоритмын сэтгэлгээ дээр тулгуурладаг. Эмчилгээ нь үргэлж дараах 3 үндсэн алхмаар явагдана.
1. Эмгэгт өртсөн меридиан сувгийг тодорхойлох.
2. Зургаан тэнцвэржүүлэх системийн аль нэгээр тэнцвэржүүлэх меридианыг сонгох.
3. Mirror/Image дүрслэл ашиглан эмчилгээний хэсгийг проекцлон, Ashi цэгийг тэмтрэн олж зүү тавих.
Энэ аргын хамгийн том давуу тал нь цэг бүрийн эмчилгээний заалтыг тус бүрээр нь цээжлэх шаардлагагүй.
Учир нь меридиан сувгийн хоорондын харилцаа, дүрслэлийн (Projection) зарчим, Ashi тэмтрэлт өөрөө зөв цэг рүү чиглүүлдэг.
Иймээс энэхүү 1-2-3 алгоритм нь бараг бүх өвчинд ижил зарчмаар хэрэглэгддэг.

Master Tung
Master Tung-ийн арга нь эмпирик (туршлагад суурилсан) систем юм. Энд эмч тухайн цэг ямар эрхтэнтэй холбоотой, ямар эдэд үйлчилдэг, ямар өвчинд хамгийн үр дүнтэй, эсвэл ямар Dao Ma хослол ямар үед хамгийн сайн ажилладаг вэ гэдгийг маш сайн мэддэг байх шаардлагатай.
Иймээс Master Tung-ийн эмч цэг бүрийн онцлогийг санаж, түүний клиник үйлчлэлд үндэслэн сонголтоо хийдэг.

3. Зүү тавих стратеги
ТЗЭА Dr. Tan ихэвчлэн эмчилгээний меридиан сувгийн дагуу нэг биш, хэд хэдэн цэг хэрэглэдэг. Ялангуяа Global Balance ашиглах үед дөрвөн мөчний дөрвөн меридианыг геометрийн зохион байгуулалтаар сонгон хэрэглэдэг.
(Динамик + Статик тэнцвэр)
Тиймээс нэг удаагийн эмчилгээнд зүүний тоо харьцангуй олон байдаг.

Master Tung
Master Tung эсрэгээрээ маш бага талбайд энергийг төвлөрүүлдэг. Үүний тулд Dao Ma гэдэг 2–3 зүүг маш ойрхон, шугаман байрлалтайгаар тавьдаг.
Dr. Tan меридианы өргөн хүрээг ашигладаг бол, Master Tung маш жижиг хэсэгт хүчийг төвлөрүүлдэг.
Иймээс Master Tung-ийн эмчилгээ ихэвчлэн 2–6 зүүгээр хийгддэг.

4. Эдийн тохирол (Tissue Matching)
Энэ хоёр систем хоёулаа эмчилгээний хэсгийн эд өвчтэй хэсгийн эдтэй ижил байх ёстой гэсэн зарчим ашигладаг.

ТЗЭА
Dr. Tan үүнийг Anatomical Structure Similarity гэдэг.
Жишээ нь:
яс → ясыг
булчин → булчинг
шөрмөс → шөрмөсийг
эмчилнэ.
Иймээс зүүний гүнийг хүртэл эмчлэх гэж буй эдэд тохируулдаг.
Master Tung
Master Tung-ийн уламжлалд энэ зарчмыг Yi Rou Zhi Rou (以肉治肉) гэдэг.
Монголчилбол:
“Эдээр эдийг эмчлэх.”
Тухайлбал, алсын цэг дээр яс, шөрмөс, булчингийн тодорхой бүтэц рүү зүү хүргэснээр өвчтэй хэсгийн ижил эдтэй резонанс үүсгэнэ гэж үздэг.

5. Оношлогоо
ТЗЭА
ТЗЭА-д оношлогоо нь цэвэр меридиан сувагт тулгуурладаг.
Эмч хамгийн түрүүнд: Өвдөлт яг хаана байрлаж байна вэ?
Дараа нь: Тэр хэсгээр ямар меридиан суваг дайрч өнгөрдөг вэ?гэдгийг тодорхойлно.
Ингээд эмгэгт өртсөн меридиан суваг тодорхой болно.
Энэ нь Dr. Tan-ийн 1-2-3 алгоритмын эхний алхам юм.
Иймээс ТЗЭА-г хэрэглэхэд заавал судас барих, хэл үзэх шаардлагагүй.
Хамгийн чухал нь меридиан сувгийн анатомийн байршлыг маш сайн мэддэг байх явдал юм.

Master Tung
Master Tung-ийн системд гарын алганы оношлогоо (Palmar Diagnosis) болон нүүрний оношлогоо (Facial Diagnosis) маш чухал байр суурь эзэлдэг.
Түүний үзлээр гарын алга нь дотоод эрхтний жижиг зураглал юм. Тиймээс дараах шинжүүдийг ажиглана.
венийн судасны өнгө байршил
арьсны бүтэц, хурууны өөрчлөлт.
Эдгээрээс ямар эрхтэн өвчилсөн, ямар төрлийн эмгэг үүссэн гэдгийг тодорхойлохыг зорьдог.
Домогт өгүүлснээр Master Tung өвчтөнтэй үг ч солилгүй, зөвхөн гарыг нь хараад оношоо тавьдаг байсан гэдэг.

6. Цус гаргах эмчилгээ (Bloodletting)
Master Tung цус гаргах эмчилгээг эмчилгээний салшгүй хэсэг гэж үздэг байсан.
Ялангуяа:
архаг өвчин
халууны хам шинж
цусны зогсонгишил
зэрэг үед маш өргөн хэрэглэдэг байжээ.
Ихэвчлэн жижиг ланцетаар өнгө нь бараан болсон өнгөц венээс хэдхэн дусал цус гаргадаг.
Хамгийн түгээмэл хэсгүүд:
өвдөгний ар тал, тохойн орчим
байв.

ТЗЭА
Dr. Tan-ийн ТЗЭА цус гаргах эмчилгээнд тулгуурладаггүй.
Энэхүү системийн зорилго нь меридиан сувгийн харилцааг ашиглан Ци-ийн урсгалыг тэнцвэржүүлэх явдал юм.
Зарим эмч өөрийн туршлагаар цус гаргах эмчилгээг хавсарган хэрэглэж болох ч энэ нь ТЗЭА-гийн үндсэн бүрэлдэхүүн хэсэг биш юм.
Хоёр системийг хэрхэн нэгтгэн хэрэглэдэг вэ?
Туршлагатай зүүний эмч нар Тэнцвэржүүлэх зүү эмчилгээний арга (Balance Method) болон Master Tung-ийн зүү эмчилгээг хамтад нь хэрэглэдэг.
ТЗЭА нь ямар меридиан сувгийг, яагаад эмчлэх ёстой вэ гэдгийг тодорхойлох системтэй логик үндсийг өгдөг.
Харин Master Tung-ийн цэгүүд нь тухайн логикийн хүрээнд ашиглаж болох хүчтэй, өвөрмөц эмчилгээний хэрэгсэл болдог.

Ling Gu-ийн жишээ — Нэг эмчилгээг хоёр өөр өнцгөөс тайлбарлах нь
Үүний хамгийн алдартай жишээ бол Ling Gu (靈骨) болон Da Bai (大白) цэгүүдийн хослол юм.
Энэ нь Master Tung-ийн зүү эмчилгээний хамгийн алдартай хослолуудын нэг бөгөөд эсрэг талын суудлын мэдрэлийн өвдөлт болон бүсэлхийн өвдөлтийн үед олон арван жилийн турш маш сайн үр дүн үзүүлж ирсэн.
Эдгээр цэгүүд нь эрхий болон долоовор хурууны хоорондох гарын хэсэгт байрладаг.

ТЗЭА-гийн сургалтад Ling Gu, Da Bai, Zhong Bai цэгүүдийг эсрэг талын Уушги (LU) болон Зүрх (HT) меридианы цэгүүдтэй хослуулан хэрэглэхийг Dr. Tan-ийн “Million Dollar Combo” буюу бүсэлхийн өвдөлтийн хамгийн үнэ цэнтэй эмчилгээний хослолуудын нэг гэж үздэг.

ТЗЭА-гийн үүднээс тайлбарлавал
ТЗЭА-гийн онолоор эдгээр цэгүүд яагаад үр дүнтэй ажилладгийг хэд хэдэн түвшинд тайлбарлаж болно.
Хамгийн ойлгомжтой тайлбар нь дүрслэх (Projection) зарчим юм.
Эрхий болон долооворын хооронд байрлах нэгдүгээр метакарпал яс нь биеийн жижиг хэмжээний Image болж үйлчилдэг.
Энэ жижиг дүрслэлд:
Метакарпал ясны толгой нь толгойг,
Ясны суурь хэсэг нь биеийн доод хэсгийг төлөөлнө.
Ling Gu болон Da Bai байрлах хэсэг нь энэхүү жижиг дүрслэл дэх бүсэлхийн нурууны бүсэд яг тохирдог.
Иймээс эдгээр гарын цэгүүд нь бүсэлхийн өвдөлтийг маш үр дүнтэй эмчилдэг.
Өөрөөр хэлбэл, гар дээрх бяцхан хүний дүрслэлийн бүсэлхийн хэсгийг эмчилж байгаа хэрэг юм.
Меридиан сувгийн талаас нь
Энэ эмчилгээ зөвхөн дүрслэлийн зарчмаар тайлбарлагдахгүй.
Меридиан сувгийн харилцааны үүднээс авч үзвэл,
гар дээрх Бүдүүн гэдэсний меридианы хэсэг нь Бөөрний меридиантай ажиллаж чаддаг.
Иймээс энэ хослол нь зөвхөн Давсагийн меридианы дагуух өнгөц өвдөлтийг бус,бөөрний гаралтай, гүн байрлалтай,
дотогш дамжих шинжтэй бүсэлхийн өвдөлтийг ч эмчлэх боломжтой.
Энэ харилцааны нарийвчилсан онолыг ТЗЭА-гийн ахисан түвшний сургалтад дэлгэрэнгүй тайлбарладаг.
Яагаад энэ хослол маш хүчтэй вэ?
Энэ эмчилгээний хамгийн онцгой тал нь хоёр өөр хэмжээний дүрслэлийг нэгэн зэрэг ашигладагт оршино.
Гарын шуу дээрх Уушги болон Зүрхний меридианы цэгүүд нь том хэмжээний дүрслэл буюу Reverse Puppet Show Image-ийг ашиглан L2–L5 бүсийг хамардаг.
Энэ хэсэг нь булчингийн хангалттай зузаантай тул гүн зүү тавих боломжтой.
Харин гар дээрх Ling Gu–Da Bai хослол нь метакарпалын жижиг дүрслэл-ийг ашигладаг.
Энэ хэсэг нь Ци маш өндөр төвлөрөлтэй бөгөөд үе, шөрмөс зэрэг бүтцэд хүчтэй үйлчилдэг.
Ингэснээр:
Том дүрслэл нь өргөн хүрээг хамарна.
Жижиг дүрслэл нь маш өндөр нарийвчлалтай ажиллана.
Эдгээрийг хамтатган хэрэглэснээр:булчингийн гаралтай,шөрмөсний гаралтай,
ясны гаралтай бараг бүх төрлийн бүсэлхийн өвдөлтийг хамарч эмчлэх боломжтой болдог.

Энэ нь хоёр системийг хамтатган хэрэглэсний нэг тод жишээ бөгөөд, хоёр аргыг хоёуланг нь ойлгосноор клиник практикт илүү өргөн боломж нээгддэг.
Dr. Tan-ийн “Million Dollar Combo”-ийн дэлгэрэнгүй онол болон үйл ажиллагааны механизмыг ахисан түвшний сургалтад тайлбарладаг.
Мөн Balance Method Notebook-д эдгээр дүрслэл болон меридиан сувгийн харилцааг зураглалын хамт үзүүлсэн байдаг.
Хоёр системийг нэгтгэх хандлага улам бүр нэмэгдэж байна!
Энэ хоёр аргыг нэгтгэн хэрэглэх нь зөвхөн эмч нарын хувийн туршлагаар хязгаарлагдахгүй болсон.
eLotus онлайн сургалтын платформ нь Dr. Tan-ийн зургаан тэнцвэржүүлэх системийг өөрийн Master Tung-ийн мэдээллийн сантай нэгтгэсэн.
Үүний үр дүнд хэрэглэгчид:
тухайн Tung-ийн цэг ямар Balance Method меридиантай тохирч байгааг, ямар тэнцвэржүүлэх системд хамаарахыг шууд харах боломжтой болсон.
Ингэснээр Balance Method-ийн логикийг ашиглан Master Tung-ийн цэгийг сонгох боломж бүрджээ.
Энэ нь орчин үеийн зүү эмчилгээний нэгэн шинэ чиг хандлагыг илэрхийлдэг.
Өнөөдөр хамгийн өндөр үр дүнтэй эмч нар өөрсдийгөө зөвхөн нэг системээр хязгаарлахгүй.
Тэд:
Balance Method-ийг үндсэн логик систем болгон ашиглаж,
Master Tung-ийн цэгүүдийг тухайн логикийн хүрээнд сонгон хэрэглэдэг.

Аль аргыг эхэлж сурах вэ?
Энэ бол ихэнх эмч нарын хамгийн түрүүнд асуудаг асуулт юм.
Энэ асуултад ганцхан зөв хариулт байхгүй.
Гэсэн хэдий ч туршлагатай эмч нарын дунд нийтлэг нэгэн хандлага бий.

Олон эмч эхлээд Тэнцвэржүүлэх зүү эмчилгээний арга (Balance Method)-ыг судалдаг.
Учир нь энэхүү арга нь системтэй, алхам алхмаар хэрэгждэг логик бүтэцтэй тул сурахад харьцангуй хялбар байдаг.
Та олон зуун цэгийг цээжлэх шаардлагагүй.
Харин дараах гурван үндсэн ойлголтыг эзэмшихэд хангалттай.
1. Зургаан тэнцвэржүүлэх систем
2. Дүрслэлийн (Projection) аргууд
3. Ashi цэгийг тэмтрэн тодорхойлох арга
Эдгээрийг эзэмшсэнээр булчин, үе мөчний бараг бүх өвчнийг эмчилгээний эхний өдрөөс эхлэн эмчлэх боломжтой.
1-2-3 аргачлал нь ямар ч өвчтөнд хэрэглэж болох найдвартай тогтолцоог бүрдүүлдэг.
Хэрэв өмнө нь огт эмчилж байгаагүй өвчтөн ирсэн ч гэсэн ТЗЭА нь тодорхой дарааллыг санал болгодог.
Үүнд:
- Эмгэгт өртсөн меридиан сувгийг тодорхойлох.
- Тохирох тэнцвэржүүлэх системийг сонгох.
- Дүрслэлийн аргыг ашиглан Ashi цэгийг тодорхойлж зүү тавих.

Нөгөө талаар, ТЗЭА-гийн логикийг эзэмшсэний дараа Master Tung-ийн өвөрмөц цэгүүдийг нэмэлтээр сурах нь клиникийн боломжийг улам өргөжүүлдэг.
Энэ үед та Ling Gu цэг суудлын мэдрэлийн өвдөлтийн үед яагаад үр дүнтэй ажилладгийг меридиан болон дүрслэлийн онолоор тайлбарлаж чадна.
Мөн тухайн өвчтөнд стандарт ТЗЭА хэрэглэх үү, эсвэл Master Tung-ийн тусгай цэг хэрэглэх үү гэдгийг илүү оновчтой шийдэх боломжтой болно.
Ингэснээр Master Tung-ийн цэгүүд нь таны аль хэдийн эзэмшсэн логик тогтолцооны хүрээнд ашиглагдах нарийн мэргэжлийн хэрэгсэл болж хувирна.
Мэдээж эсрэг дарааллаар сурах боломж бас бий.
Зарим эмч Master Tung-ийн аргаар эхэлж, гол Dao Ma хослолуудыг эзэмшин маш сайн үр дүнд хүрдэг.
Гэвч урьд өмнө нь хэрэглэж байгаагүй өвчинтэй өвчтөн ирэх үед тухайн өвчинд тохирох тодорхой Tung-ийн хослол мэдэхгүйгээс хүндрэлтэй тулгардаг гэж олон эмч ярьдаг.
Энэ үед ТЗЭА энэхүү сул талыг нөхдөг.
Учир нь түүний алгоритм нь меридиан сувгийн зарчимд тулгуурласан ямар ч өвчинд хэрэглэж болдог.
Master Tung-ийг эхэлж сурсан эмч нар ТЗЭА-г дараа нь эзэмшихдээ:
“Олон жил жолоодож байсан машины хөдөлгүүрийг анх удаа ойлгосонтой адил болсон.”
хэмээн ярьдаг.
Энэ хоёр замын аль аль нь зөв.
Гэсэн хэдий ч хоёр аргыг бүрэн эзэмшсэн эмч нарын дунд хамгийн түгээмэл зам нь:
Эхлээд логик тогтолцоогоо сурч, дараа нь тусгай хэрэгслүүдээ нэмэх явдал байдаг.
Түгээмэл асуултууд
Тэнцвэржүүлэх зүү эмчилгээний арга болон Master Tung-ийн зүү эмчилгээ ижил үү?
Үгүй.
Эдгээр нь хоёулаа алсын цэгийн эмчилгээ болон дүрслэлийн зарчмыг ашигладаг.
Гэвч:
ашигладаг цэгүүд,
оношлогооны арга,
эмчилгээний логик,
зүү тавих стратеги
нь үндсээрээ ялгаатай.
Эдгээр нь өөр өөр уламжлалаас гаралтай хоёр бие даасан систем юм.
Dr. Tan өөрийн аргыг И Жингийн математик зарчимд тулгуурлан боловсруулсан бол,
Master Tung өөрийн гэр бүлийн олон үе дамжсан уламжлалыг өвлөн хөгжүүлжээ.
Dr. Tan Master Tung-ийн шавь байсан уу?
Үгүй.
Dr. Tan болон Master Tung хоёр өөр өөрийн системийг бие даан хөгжүүлсэн.
Dr. Tan зүү эмчилгээний олон уламжлалыг судалсан бөгөөд түүний дотор Chao Chen зэрэг эмч нарын бүтээлүүдийг судалж, зарим Master Tung-ийн цэгүүдийг өөрийн клиник практик болон сургалтдаа ашиглаж байсан.
Гэвч Тэнцвэржүүлэх зүү эмчилгээний арга нь Dr. Tan-ийн өөрийн бүтээл бөгөөд инженерийн сэтгэлгээ болон И Жингийн шинжилгээнд тулгуурлан боловсруулагдсан систем юм.
Master Tung-ийн цэгүүдийг ТЗЭА-гийн эмчилгээнд ашиглаж болох уу?
Болно.
Мөн олон эмч яг ингэж хэрэглэдэг.
Master Tung-ийн олон цэгийг уламжлалт 14 меридиантай уялдуулан тайлбарлах боломжтой тул эхлээд ТЗЭА-гийн логикоор: ямар меридианыг эмчлэх вэ, ямар тэнцвэржүүлэх системийг сонгох вэ гэдгийг тодорхойлоод, дараа нь тухайн хэсэгт тохирох Master Tung-ийн цэгийг сонгон хэрэглэж болно.
Ингэснээр ТЗЭА-гийн системтэй логик болон Master Tung-ийн өвөрмөц цэгүүдийн давуу талыг нэгэн зэрэг ашиглах боломжтой болдог.
Аль арга нь өвдөлтөд илүү үр дүнтэй вэ? Аль нь дотор эрхтний өвчинд илүү тохиромжтой вэ?
Хоёр арга хоёулаа өвдөлтийн эмчилгээнд өндөр үр дүнтэй.
Дотор эрхтний болон үйл ажиллагааны эмгэгийн үед:
ТЗЭА нь Global Balance буюу дөрвөн мөчний геометрийн тэнцвэржүүлэх аргыг ашигладаг. Харин Master Tung нь тухайн эрхтэн тогтолцоонд чиглэсэн тусгай Dao Ma хослолуудыг хэрэглэдэг.
Иймээс эдгээрийн аль нэгийг нөгөөгөөс нь илүү гэж хэлэх боломжгүй.
Эмчилгээний үр дүн нь тухайн эмчийн мэдлэг, туршлага болон тухайн клиник нөхцөлөөс ихээхэн хамаардаг.

Хэрэв та Тэнцвэржүүлэх зүү эмчилгээний аргыг судлахыг хүсэж байвал эхлээд зургаан тэнцвэржүүлэх систем, дүрслэлийн аргууд болон Ashi цэгийг тэмтрэн тодорхойлох аргыг судлахыг зөвлөж байна.
Эдгээр нь хамтдаа ТЗЭА-гийн 1-2-3 үндсэн тогтолцоог бүрдүүлдэг.
Клиник практикт өдөр бүр ашиглах зураглал, алгоритм болон лавлах материалуудыг Balance Method Notebook-оос үзэж болно.
Албан ёсны сургалтад хамрагдахыг хүсвэл дэлхийн олон оронд зохион байгуулагдаж буй сургалтын хөтөлбөрүүдтэй танилцах боломжтой.
Мөн Dr. Tan-ийн өөрийн бичсэн бүтээлүүдийг унших нь энэхүү аргын үндсэн үзэл баримтлалыг гүнзгий ойлгоход тустай.
Түүнчлэн дэлхийн өнцөг булан бүрийн 7,000 гаруй эмчийн нэгдсэн мэргэжлийн хамтын нийгэмлэгт нэгдэн клиникийн тохиолдол, хоёр системийг хослуулан хэрэглэх арга, цэг сонголтын талаар туршлага солилцох боломжтой.
Орчуулга!👍👍👍

Тан багшийн 22.08 22.09 цэгүүдНурууны өвдөлт L4-L5-S1 түвшинд яг нурууны яс орчимд, доош цацарч өвдөхгүй байгаа тохиолдо...
03/08/2026

Тан багшийн 22.08 22.09 цэгүүд
Нурууны өвдөлт L4-L5-S1 түвшинд яг нурууны яс орчимд, доош цацарч өвдөхгүй байгаа тохиолдолд сонгож авахад тохиромжтой. Өвдөлтийн шалтгаан нь голдуу юм өргөхөд эвгүй болсон гэсэн анамнезтэй үед авна. Яг sciatica биш тохиолдолд!!!
Гэхдээ
22.04 дабай
22.05 Лин гу
22.08 ван шун И
эсвэл

22.07 Шиа бай сонгож зүү тавихад мөн үр дүн сайтай!
Ямар ч тохиолдолд зүү тавимагцаа тухайн хүний өвдөлт өгч буй хөдөлгөөнийг хийлгэж өвдөлтийг өдөөхөд үр дүн нь тэр дороо гардаг!
Өвдөлт яг голдуу буй тохиолдолд эсрэг тал сонгох боломж хомс тул эрэгтэй хүнд зүүн талд, эмэгтэй хүнд баруун талд зүү тавих нь тохиромжтой!
Групп чат нээхээр яг бодит кейсийн бичлэг оруулнаа
🤗🤗🤗
//youtu.be/vD5yuUxaXoE?is=sH7MrXkGJTtWzYKG

22.08 【腕顺一】Wan Shun Yi & 22.09 【腕顺二】Wan Shun Er Both points are lo...

Ном борлуулагдаад дуусмагц бэлдэж байгаад групп чат нээнэ! Тэнд харилцан туршлага солилцохоос гадна чиглэл бүрээр гүнзги...
03/08/2026

Ном борлуулагдаад дуусмагц бэлдэж байгаад групп чат нээнэ! Тэнд харилцан туршлага солилцохоос гадна чиглэл бүрээр гүнзгийрүүлсэн жор хуваалцах боломж бүрдэнэ! Одоогоор асууж лавлах номон дээр ойлгомжгүй, алдаатай зүйл байвал чат бичээрэй!

Номны хүргэлт болон орон нутгийн унаанд дайх нь зөвхөн өдрийн 12 цаг хүртэл!!!
Хэрэв ирж авах бол одоогоор ТЕДИ төвийн 2 давхарт ирж авч болно!
Утас: 9909-9959, 9903-6763

Master Tung’s Acupuncture “Тан багшийн зүү эмчилгээ” ном авч судалж байгаа эмч нар маань энэ ютуб суваг дээрээс зүү тави...
02/08/2026

Master Tung’s Acupuncture “Тан багшийн зүү эмчилгээ” ном авч судалж байгаа эмч нар маань энэ ютуб суваг дээрээс зүү тавих, цус гаргах арга техникийг судлаарай! Номон дээр цэгүүдийн байршил зүй, клиник заалт, зүү тавих арга техник, цус гаргах бүс болон цэгүүдийн байршил, клиник заалтыг маш тодорхой бичсэн. Онолын хэсгээ сайн судалчихвал цаашид маш ойлгомжтой! Өөрийн мэргэшиж буй чиглэлээс шалтгаалаад хамгийн ихдээ 40 орчим цэгийг ягз бүрийн хувилбар жор болгон түлхүү ашигладаг гэсэн судалгаа байдаг. Дистал цэг, цөөн зүү, өндөр үр дүнтэй учир ийнхүү дэлхий даяар түгэн дэлгэрч буй зүү эмчилгээ юм. Яагаад Master Tung’s Acupuncture- Тан багшийн зүү эмчилгээ гэдэг вэ? гэвэл энэ нь хятадын уламжлалт зүү эмчилгээнээс байршил зүйгээр ялгардаг зүүний цэгүүдтэй /700 гаруй/ онолын тайлбар, оншилгоо эмчилгээний аргатай учир бие даасан ТАН БАГШИЙН ЗҮҮ ЭМЧИЛГЭЭ гэж нэрлэгддэг. Орчин үеийн, тэр тусмаа дорнын биш хүмүүс олон зүү тавиулахаас айж цэрвэдэг учир дистал цэгүүдэд цөөн зүү хатгаж, маш богино хугацаанд өндөр үр дүнд хүрдэг энэ арга Америк, Европ болон бусад оронд өргөн дэлгэрч байна. Balance Method буюу Тэнцвэржүүлэх зүү эмчилгээний аргыг боловсронгуй болгож нийтийн хүртээл болгосон Dr. Richard Teh Fu Tan мөн л энэ хүний шавь гэж тооцогддог. Дистал цэгүүд ашигладаг энэ зүү эмчилгээ болон зүү эмчилгээний арга нь онолын суурь, цэгүүдийн байршил зүйн хувьд тэс өөр юм. Dr.Richard Tan зарим үед Master Tung’s Acupuncture цэгүүд ашиглан зүү тавьж буй бичлэг байдаг.

Known for its quick and efficient results, Tung's acupuncture is a complete system that includes its own channels, unique points, diagnostic methods and need...

Номны хүргэлт болон орон нутгийн унаанд дайх нь зөвхөн өдрийн 12 цаг хүртэл!!! Хэрэв ирж авах бол ТЕДИ төвийн 2 давхарт ...
02/08/2026

Номны хүргэлт болон орон нутгийн унаанд дайх нь зөвхөн өдрийн 12 цаг хүртэл!!!
Хэрэв ирж авах бол ТЕДИ төвийн 2 давхарт ирж авч болно! Утас: 9909-9959, 9903-6763

Номны хүргэлт болон унаанд дайх нь өдрийн 12 цаг хүртэл!!! Хэрэв ирж авах бол ТЕДИ төвийн 2 давхарт ирж авч болно! Утас:...
02/08/2026

Номны хүргэлт болон унаанд дайх нь өдрийн 12 цаг хүртэл!!! Хэрэв ирж авах бол ТЕДИ төвийн 2 давхарт ирж авч болно! Утас: 9909-9959, 9903-6763

Address

Chingis Avenu
Ulaanbaatar
15030-0006

Telephone

+14256147437

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Уламжлалт анагаах ухаан posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Уламжлалт анагаах ухаан:

Shortcuts

Share