Увс аймгийн Эрүүл мэндийн газар

Увс аймгийн Эрүүл мэндийн газар Увс аймгийн Эрүүл мэндийн газар

🔥 Ахуйн хийн эрсдэлээс урьдчилан сэргийлье!Баяр наадам, аялал зугаалгын үеэр ахуйн хийн түлш (газ)-ийг буруу хадгалах, а...
17/07/2026

🔥 Ахуйн хийн эрсдэлээс урьдчилан сэргийлье!

Баяр наадам, аялал зугаалгын үеэр ахуйн хийн түлш (газ)-ийг буруу хадгалах, ашиглах нь гал түймэр, дэлбэрэлт, түлэгдэлт зэрэг ноцтой эрсдэл үүсгэдэг.

📌 Аюулгүй хэрэглээний дараах зөвлөмжийг мөрдөөрэй.

✅ Хийн түлшийг хүүхдийн гар хүрэхгүй газар хадгалах
✅ Гал, оч, халуун гадаргуу зэрэг ноцох эх үүсвэрээс хол байлгах
✅ Агааржуулалт сайтай, сэрүүн орчинд хадгалах
✅ +40°C-ээс дээш халуун орчинд орхихгүй байх
✅ Бүтээгдэхүүний шошго, ашиглах зааврыг сайтар уншиж, зааврын дагуу хэрэглэх

⚠️ Хэрэв хий алдагдсан гэж сэжиглэвэл:
• Ил гал асаахгүй, цахилгаан унтраалга ажиллуулахгүй байх
• Орчныг яаралтай агааржуулж, хийн баллоныг аюулгүй газарт шилжүүлэх
• Галын аюултай нөхцөл үүссэн бол холбогдох мэргэжлийн байгууллагад яаралтай мэдэгдэх

💙 Зөв хэрэглээ – Аюулгүй наадам. Өөрийгөө болон хайртай хүмүүсээ ахуйн хийн эрсдэлээс хамгаалцгаая.

🚗 Уусан бол бүү жолоод!!!Баяр наадам, аялал зугаалгын өдрүүдэд замын хөдөлгөөнд оролцохдоо өөрийн болон бусдын амь нас, ...
17/07/2026

🚗 Уусан бол бүү жолоод!!!

Баяр наадам, аялал зугаалгын өдрүүдэд замын хөдөлгөөнд оролцохдоо өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах нь хүн бүрийн хариуцлага юм.

✅ Согтууруулах ундаа хэрэглэсэн бол такси, нийтийн тээвэр ашиглах эсвэл жолоо барихгүй байх.

Хариуцлагатай жолоодож, эрүүл, эрсдэлгүй наадаарай.

🍽️ Хоолны хордлогоос сэргийлье!Баяр наадам, аялал зугаалгын үеэр хоол хүнсийг буруу хадгалах, ариун цэврийг сахихгүй бай...
16/07/2026

🍽️ Хоолны хордлогоос сэргийлье!

Баяр наадам, аялал зугаалгын үеэр хоол хүнсийг буруу хадгалах, ариун цэврийг сахихгүй байх, хугацаа нь дууссан бүтээгдэхүүн хэрэглэх нь хоолны хордлого үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг.

⚠️ Дотор муухайрах, бөөлжих, суулгах, халуурах зэрэг шинж тэмдэг илэрвэл өөрийгөө эмчлэхгүйгээр эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандаарай.

Аюулгүй хүнсийг сонгож, эрүүл, эрсдэлгүй наадаарай!

🏃‍♀️ Чихрийн шижинтэй хүмүүст зориулсан дасгал хөдөлгөөнНаадмын амралтын өдрүүдэд удаан хугацаагаар суух, хэт их хооллох...
16/07/2026

🏃‍♀️ Чихрийн шижинтэй хүмүүст зориулсан дасгал хөдөлгөөн

Наадмын амралтын өдрүүдэд удаан хугацаагаар суух, хэт их хооллох нь цусан дахь сахарын хэмжээг нэмэгдүүлэх эрсдэлтэй. Иймд өдөр тутмын хөдөлгөөнөө хадгалж, өөрийн биеийн байдалд тохирсон дасгал хөдөлгөөн хийх нь эрүүл мэндэд тустай.

🚶‍♀️ Аялал, зугаалгын үеэр:
✅ Алхах
🚴 Дугуй унах
🏊 Усанд сэлэх
💪 Булчингийн хүчийг нэмэгдүүлэх хөнгөн дасгал хийх

📌 Идэвхтэй хөдөлгөөн, зөв хооллолт, эмийн зохистой хэрэглээ нь чихрийн шижингийн хяналтыг сайжруулж, хүндрэлээс сэргийлэхэд чухал үүрэгтэй.

Эрүүл, эрсдэлгүй наадаж, аялал зугаалгаа идэвхтэй өнгөрүүлээрэй!

🦠 Гэдэсний халдварт өвчнөөс сэргийлье!Баяр наадам, аялал зугаалгын үеэр хүнсний болон хувийн ариун цэврийг сайтар сахих ...
16/07/2026

🦠 Гэдэсний халдварт өвчнөөс сэргийлье!

Баяр наадам, аялал зугаалгын үеэр хүнсний болон хувийн ариун цэврийг сайтар сахих нь гэдэсний халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга юм.

📌 Дараах зөвлөмжийг мөрдөөрэй.

✅ Хүнсний бүтээгдэхүүнийг эрүүл ахуйн шаардлага хангасан газраас худалдан авах
✅ Ил задгай худалдаалж буй бэлэн хоол, хүнс, жимс, жимсгэнэ хэрэглэхээс зайлсхийх
✅ Жимс, хүнсний ногоог сайтар угааж хэрэглэх
✅ Хоол бэлтгэхийн өмнө болон хоол идэхийн өмнө гараа савандаж угаах
✅ Буцалгаж хөргөсөн эсвэл баталгаатай ундны ус хэрэглэх
✅ Суулгалт, бөөлжилтийн үед шингэнийг ойр ойрхон бага багаар нөхөх

⚠️ Халуурах, олон удаа суулгах, бөөлжих, шингэн алдалтын шинж тэмдэг илэрвэл яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандаарай.

💙 Хүнсний болон гарын ариун цэврийг сахиж, өөрийгөө болон гэр бүлээ гэдэсний халдварт өвчнөөс хамгаалцгаая.

☀️ Наршилтаас урьдчилан сэргийлье!Баяр наадам, аялал зугаалгын үеэр халуунд удаан байх нь нарших, шингэн алдах, биеийн д...
16/07/2026

☀️ Наршилтаас урьдчилан сэргийлье!

Баяр наадам, аялал зугаалгын үеэр халуунд удаан байх нь нарших, шингэн алдах, биеийн дулаан хэт ихсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Иймээс өөрийгөө болон гэр бүлийнхнийхээ эрүүл мэндийг хамгаалж, дараах зөвлөмжийг мөрдөөрэй.

⚠️ Толгой хүчтэй өвдөх, толгой эргэх, дотор муухайрах, халуурах, ухаан балартах зэрэг шинж тэмдэг илэрвэл наршилтын шинж байж болзошгүй тул яаралтай сэрүүн газар шилжиж, ус уун, шаардлагатай бол эрүүл мэндийн байгууллагад хандаарай.

Өөрийгөө болон хайртай хүмүүсээ халууны эрсдэлээс хамгаалж, эрүүл аюулгүй, эрсдэлгүй наадаарай!

15/07/2026
🚨ҮЕР УСНЫ АЮУЛААС СЭРГИЙЛЬЕ‼    👉Үерийн ус болон тогтоол ус, ширүүн урсгалтай голын аюулын талаар хүүхдэд анхааруулга, с...
14/07/2026

🚨ҮЕР УСНЫ АЮУЛААС СЭРГИЙЛЬЕ‼
👉Үерийн ус болон тогтоол ус, ширүүн урсгалтай голын аюулын талаар хүүхдэд анхааруулга, сэрэмжлүүлэг өгөхийг зөвлөж байна.

13/07/2026

Үндэсний их баяр наадмаараа эрүүл, аюулгүй сайхан наадаарай!

Баяр наадмын өдрүүдэд олон нийтийн газраар зорчих, айлчилж зочлох, аялж зугаалах үедээ өөрийн болон хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаараарай.

Улаанбурхан өвчнөөс сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол вакцин юм.

Хэрэв танд болон таны хүүхдэд:
🤒 халуурах
😷 ханиалгах
👃 нус гоожих
👁️ нүд улайх
🔴 тууралт гарах шинж тэмдэг илэрвэл олон нийтийн газраар явахгүй, бусадтай хавьтал болохоос зайлсхийж, эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандаарай.

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв

Address

Монгол улс Увс аймаг Улаангом хот 3-р баг Баянмөнхийн гудамж
Ulaangom
85130

Alerts

Be the first to know and let us send you an email when Увс аймгийн Эрүүл мэндийн газар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share