Yoga with Oyuna

  • Home
  • Yoga with Oyuna

Yoga with Oyuna Эрүүл амьдралын хэв маяг, Йогын талаарх өөрийн мэдлэг ?

ИРЭЭДҮЙН ЭМЧИЛГЭЭ БОЛ ЭМ БИШ ДАВТАМЖ, ДОЛГИОН, ДУУ АВИА Хүний биеийг дуу авиа, давтамжуудаар дамжуулан анагаах боломжтой...
14/04/2025

ИРЭЭДҮЙН ЭМЧИЛГЭЭ БОЛ ЭМ БИШ ДАВТАМЖ, ДОЛГИОН, ДУУ АВИА

Хүний биеийг дуу авиа, давтамжуудаар дамжуулан анагаах боломжтой бөгөөд тэдгээр давтамжууд нь биеийн тодорхой хэсгүүдэд онцгойлон нөлөө үзүүлж байдаг.
Тухайлбал хүний биеийн 7 хүрд тус бүрт өөр өөр давтамжүүд эерэг нөлөө үзүүлдэг тул эдгээр давтамжуудыг тус бүрт нь мэдэх нь чухал.

7 хүрдний мантрууд ба тэдгээрийн давтамжууд:

1. ЛAM (Үндэс хүрд – Root Chakra)
Давтамж: 256 Hz - 396 Hz
Үндэс хүрдийг идэвхжүүлж, газрын эрчмийг холбодог.

2. ВAM ( Үржихүйн хүрд – Sacral Chakra )
Давтамж: 288 Hz - 417 Hz
Бүтээлч байдал, хүсэл тачаал, мэдрэмжийг дэмждэг.

3. РAM ( Наран сүлжээ хүрд – Solar Plexus Chakra )
Давтамж: 320 Hz - 528 Hz
Дотоод хүч, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, сэтгэл зүйн төвлөрлийг сайжруулдаг.

4. ЯAM ( Зүрхэн хүрд – Heart Chakra )
Давтамж: 341 Hz - 639 Hz
Хайр, энэрэл, тэнцвэржүүлэгч энерги ялгаруулдаг.

5. ХAM ( Хоолой хүрд – Throat Chakra )
Давтамж: 384 Hz - 741 Hz
Харилцаа, өөрийгөө илэрхийлэх чадварыг дэмждэг.

6. УM ( Мэлмий хүрд – Third Eye Chakra )
Давтамж: 432 Hz - 852 Hz
Оюун санааны чөлөөлөлт, зөн билгийг нэмэгдүүлж, сүнслэг холбоог идэвхжүүлдэг.

7. АУМ ( Титэм хүрд – Crown Chakra )
Давтамж: 963 Hz
Дээд ухамсар, орчлонгийн энерги, сүнслэг гэгээрлийг идэвхжүүлдэг.

Эдгээр давтамжийн ач холбогдол:

Мантруудыг дуудахдаа тухайн чакра дээр анхаарлаа төвлөрүүлж, эдгээр давтамжуудын тусламжтайгаар энергийн урсгалыг чөлөөлдөг.
Хөгжмийн долгион болон хүний сэтгэлзүйн давтамжууд (бясалгалын үеэр үүсдэг альфа ба гамма долгион) эдгээр мантруудын энергитэй уялдаж, тайвшруулах, төвлөрүүлэх үр дүн гаргаж болохыг судалгаа харуулдаг.

Хөдлөшгүй Бясалгагч

Via:Tuya NarangerelХавар охиноо сахиад эмнэлэгт хэвтэж байхдаа хаван нь буухгүй байх үед бөөрний талаар илүү судалж доор...
03/12/2023

Via:Tuya Narangerel
Хавар охиноо сахиад эмнэлэгт хэвтэж байхдаа хаван нь буухгүй байх үед бөөрний талаар илүү судалж доорх тэмдэглэлийг группынхээ ээжүүдтэй хуваалцаж байлаа.

Бөөр

Та нар бөөрний талаар мэдлэгтэй байх л даа. Гэхдээ би аль болох ойлгомжтой бөгөөд дэлгэрэнгүй бичихийг хичээе.

Бөөр бол хамгийн энгийнээр ойлгоход бидний биеийн шүүлтүүр бөгөөд биед хэрэгтэй шимтэй бодисыг цусанд нийлүүлж, хэрэггүй хорыг биеэс шээс болгон гадагшлуулдаг.

Эмэгтэйчүүд бидний шээсний сүв, эм бэлэг эрхтэн хоорондоо ойрхон учираас өгсөх замын халдвар авах нь элбэг байдаг бөгөөд ингэснээр бөөр амархан үрэвсдэг. Тиймээс охиддоо багаас нь бэлэг эрхтэнээ зөв арчиж, арчлах тал дээр зааж өгөх хэрэгтэй санагддаг.

Бөөр өвдөх шалтгаанууд
* Доороосоо хэт даарах
* Шим тэжээлгүй хоол хүнс хэрэглэх
* Нуруу, бэлхүүсээр даарах
* Шээсээ удаан барих
* Усны замбараагүй (хэт их) хэрэглээ
* Давсны хэт их хэрэглээ
* Жингийн хэт илүүдэл болон дутагталтай хүмүүс өртөх эрсдэл өндөр
* Чийг ихтэй газар ажиллах, ихээр доргиох
* Алкохолын замбараагүй хэрэглээ
* Эмний замбараагүй хэрэглээ
* Үргэлж айдастай байх зэрэг олон шалтгаанаас бөөрний тэнцвэр алдагдаж, өвчилдөг байна.

Хүний биеийн бүх цус 30 минут тутамд, өдөрт 50 орчим удаа бөөрөөр дамжин шүүгддэг. Ингээд бодсон чинь би хүүхдүүдээ ханиад хүрэх үед бүлээн шингэнийг балга балгаар ойрхон өгдөг бөгөөд зарим үед 30 минут тутам сэрүүлэг тавьж өгдгөө бодлоо. Ингэж өгсөн шингэн маш сайн биед шингэж чаддаг бөгөөд эдгэрэлт хурдан явагддаг нь ийм учиртай байж.

Бөөр маань усан махбодтой эрхтэн тул усыг зөв зохистой, өөрийн биеийн хэмжээнд тааруулан хэрэглэх ёстой. Аль болох хүйтэн зүйл уухгүй байхыг хичээх хэрэгтэй. Ялангуяа дээр бичсэн бөөр өвдөх шалтгааныг өөртөө үүсгэдэг бол шүү дээ.

Мөн бидний сэтгэл хөдлөлийн үйлдлүүд эрхтэнд нөлөөлдөг, эрхтний тэнцвэр алдагдхад сэтгэл хөдлөлүүд өөрчлөгдөж илэрдэг гэсэн үг. Бөөр бол бидний айх сэтгэлийг хариуцдаг эрхтэн. Бидний бөөр тэнцвэрээ алдвал айдас амархан төрдөг болж илрэх нь байна. Эсрэгээрээ айдас ихтэй хүний бөөр амархан хямардаг байх нь. Өмнө нь бичиж байсанчлан бага насны хүүхдүүдийн бөөр давсагны үйл ажиллагаа сул байдаг тул энэ насанд айлгах цочоох нь дархлааг сулруулж байдаг. Маш хортой сэтгэлийн хөдөлгөөнд тооцогддог. Тиймээс хүүхдээ ямар нэг зүйлээс айсан бол тэр дор нь ширгэлж хурдан домнож үргээж байх ёстой. Мөн цочоохоос зайлсхийх хэрэгтэй. Айдас хадгаладсанаар дархлааны систем хордоно. Айдсаа сайн тайлж гаргаж байх хэрэгтэй. Байгалийн халуун дулаан эрчмийг агуулсан нарны илч, төөнө, галын илч зэргээр засч тэгшилж өгдөг юм байна. Тиймээс ууц, нуруу бөөр өвдсөн, доороосоо даарсан тохиолдолд орой унтахдаа ууцандаа шар тос, гүнждийн тос гэх мэт өөрт байгаа халуун чанартай тосыг сайхан халтал нь түрхэж илж өгөөд, халуун бүлээн жин тавьж унтаж амарч засах хэрэгтэй. Хүүхдэд мөн адил. Бөөр нь өөрөө өвөл, хавар болон зун бороо хур ихтэй чийгтэй үед хямардаг эрхтэн тул энэ үеүүдэд илүү сайн анхаарч, тордож байх нь зүйтэй.

Монгол орны байгалийн тогтоц, уур амьсгалын онцлогоос шалтгаалаад бид байгалиасаа бөөрний тамир муутай ард түмэнд тооцогддог хэдий ч бидний өвөг дээдэс амьдралын дадал буюу явдал мөрөөрөө бөөрөө маш сайн хамгаалж ирсэн юм билээ. Өөрөөр хэлбэл дээл хувцас, бүс зэргээрээ бөөрөө барьж хамгаалж, дулаалж байж. Гэтэл би жишээлбэл шилбээ гаргаад л, өвлийн хүйтэнд хавар намрын өсгийтэй гуталтай далжигнаад явдаг байсан маань цаагуураа угаас дорой бөөрөө улам муутгаад л байсан байгаа юм.

Миний гуяар их өвддөг юм гэтэл энэ нь бөөртэй холбоотой, бөөр чинь муу байнаа гэсэн дохио байсан.

Монголын уламжлалт анагаах ухаан болон Аюурведийн анагаах ухаан нь амтаар хүний биеийг засдгаараа тун гайхамшигтай.

Тэгвэл хүн хамгийн түрүүнд хоолыг амандаа хийж амталдаг бөгөөд үүнд хэл оролцдог. Хэлний арын 2 хажуу хэсэг давслаг амт буюу бөөрийг хариуцдаг. Өглөө босоод хэлээ хархад энэ хэсэг илүү өнгөртэй байвал та бөөрөө анхаарах хэрэгтэй гэсэн үг. Өглөө бүр хэлээ сайтар хусах нь дотор эрхтэнүүдээ мөн цэвэрлэж байгаа чухал үйлдэл юм.

Давсыг хэт их шууд хорьж болохгүй бөгөөд хий махбод давамгайлсан хүмүүст давс хамгийн тохиромжтой. Хэт их хоривол мөн бөөрний тамир сулрах нь. Бадгана махбод давамгайлсан хүмүүс хэт их хэрэглэвэл арьсны өвчин үүсэх шунал ихсэх зэрэг сөрөг нөлөөтэй. Харин шар махбод давамгайлсан хүмүүс давсны хэрэглээгээ ихэсгэвэл бөөр гэмтэнэ.

Мөн өтгөн хаталт танд хэр байна гэдгийг анзаарч байх хэрэгтэй. Өтгөн хаталт үүсэх нэг шалтгаан бол доороосоо даарах, бүдүүн гэдсэнд хүйтэн хий хуримтлагдах бөгөөд өтгөн хоргол шиг гарна. Үүнийгээ эмчлэхгүй бол бөөрөнд нөлөөлнө.

**Бөөрний дуртай хүнс**
* Хар будаа, хар шош. Хар будаа нь өөрөө биеийн дотоод дулааныг нэмдэг. Тиймээс хий махбодтой биеийн дулаан багатай, гар хөл нь үргэлж даардаг хүнд хэрэглэхэд сайн байдаг.
* Шар будаа, гурвалжин будаа
* Гүнжидийн үр тэр дундаа хар гүнждийн үр бөөрний тамир сайжруулна
* Аньс, аньсны навч
* Хүрэн манжин, яншуй
* Хар мөөг
* Амтат төмс
* Алим
* Лууван
* Хулуу
* Задь
* Хар бөөрөлзгөнө

0-1 насанд хүний бие ерөнхийдөө тэлэн томрох идэвхитэй үйл ажиллагаатай байдаг тул өнчин тархи бөөрний дээд булчирхай хоёрыг гамнавал бие цааш өвчлөхгүй байх боломжтой. Өөрөөр хэлбэл хүүхдийн толгой хөлийг дааруулахгүй байх нь чухал гэж Монгол домчийн судар дээр тэмдэглэсэн байсан.

Уламжлалт анагаах ухаанд хүний эрхтнүүд өөр хоорондоо харилцан шүтэлцээтэй байдаг бөгөөд нэг нь нөгөөхөөсөө хамаарч байдаг. Үүнийг эх, хүү, дайсан, нөхөр гэж нэрлэдэг. Бөөрний дайсан махбод нь ходоод учираас бөөрний тамир муутай хүн эсвэл бөөр нь өвдсөн үед ходоод өвдөх магадлалтай гэсэн үг. Мөн ходоодны хямрал, хоол боловсруулах чадвар сул
зэргээс бөөр хямарч болно гэсэн үг.

Яг энэ үзэгдэл охин бид хоёрт сая тохиолдлоо гэж би дүгнэсэн. Хагалгаа ходоодны амсар дээр хийгдсэн учираас ходоод хямарсан бөгөөд хагалгааны үеэр болон хагалгааны дараа дусал шингэн ихээр хийгддэг. Энэ хоёр үйлдлийг угийн тамир муутай бөөр хүлээж авч ажиллаж чадахгүй байснаар бөөрний үйл ажиллагаа ихээр алдагдаж биед шингэний илүүдэл буюу хаван хуримтлагдаж эхлэсэн байгаа юм.

Ингээд эргээд бодтол миний төрөлтүүд бүгд хагалгаа байсан бөгөөд сүүлийн төрөлтийн дараа ихээр хавагнасан маань бөөр маань тэнцвэргүй үед буюу хаврын сэрүүнд хагалгаанд орсон. Үүн дээр хагалгааны өрөө, хагалгааны дараах өрөө сэрүүхэн байдаг төдийгүй биед их хэмжээний шингэн хийгдсэн зэргээс үүдэлтэй байжээ гэдгийг дахин ойлгосон. Тиймээс ямар нэг байдлаар хагалгаанд орох гэж байгаа бол урьдчилаад өөрийн биеийн онцлогоо сайн таньж, тохирох сувилгааг хийж биеэ бэлдэх зайлшгүй шаардлагатай байх нь.

Мөн зүрхний ямар нэг өвчлөлтэй бол бөөрөө анхаарах шаардлагатай. Даралт ихтэй хүмүүс мөн бөөрөө анхаарах хэрэгтэй. Бөөр өвдсөн тохиолдолд эсвэл бөөрний үйл ажиллагаа султай хүн хоолой өвднөө гэдгийг тооцоолох хэрэгтэй.

Аюурведад бөөрийг цус ба өөх гэсэн 2 үгнээс бүтсэн үгээр нэрлэдэг бөгөөд цус, өөхтэй холбоотой аливаа өвчин бөөрний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүй. Жишээлбэл чихрийн шижин.

Бөөрөнд ямар нэгэн асуудал үүсхэд тухайн хүнд дотор муухайрах, бөөлжих, ядрах, хоолны дуршил буурах, өвдөх, булчин шөрмөс татах, шээсний хэмжээ өөрчлөгдөх, илүүдэл уургийн улмаас шээс хөөсрөх, хавагнах зэрэг шинж тэмдгүүд илэрч болно. Шагай, хөл, нүүр хавагнах, бие байнга загатнах, даралт ихсэх, амьсгал давчдах, шээс цустай гарах гэх мэт шинж мөн илэрдэг байх нь.

За тэгээд эцэст нь бөөрөө хайрлая гэвэл дулаан байж, шим тэжээлтэй халуун бүлээн хоол, бөөрөнд дэмтэй хоол хүнсийг тааруулж хэрэглэж, сайтар унтаж амарч, өдөр тутмын амьдралын хөдөлгөөн үйлдэлдээ анхаарч, сэтгэл санаагаа удирдаж айдсаас зайлсхийн, бусад холбоотой эрхтнүүдээ ч анхаарч явах хэрэгтэй байх нээ.

18/07/2023

ХҮРДИЙГ ИДЭВХЖҮҮЛЭХ ХҮЧИН
Хүмүүн бүр өөрийн төрсөн газар нутаг орон зайндаа тохирсон хоол хүнсийг зөв зохистойгоор хэрэглэж эрүүл саруул амьдрахаас гадна байгал орчин, ан амьтан, араатан жигүүртний онцлогтой уялдан Монгол хүний үндсэн долоон хүрдээ идэвхижүүлэх хүчин зүйлсийг доор дурьдсу.
1. Оройн хүрд бугын урамдаан
2. Мэлмийн хүрдийг могойн исгэрэлт буюу шуранхай
3. Хоолойн хүрдийг шаазгайн шагшраан
4. Зүрхэн хүрдийг биеийн илч, түүдэг гал
5. Наран сүлжээ хүрдийг хэрээний гуаглах дуу
6. Үржихүйн хүрдийг туулайн арьс үс ноосыг илэх, эр баавгайн орооны үеийн хүрхрэх дуу, морины янцгаалт бага зэргээр
7. Үндэс хүрдийг чонын улих авиагаар тус тус эрчимжүүлдэг.
Үүнээс харахад олон мянган жилээр байгаль эжийтэйгээ зохицон нүүдэллэн амьдарч өөрсдийн бие, хүрд нь энэ л амьдарлын хэв маягтай тохирсон онцлогтой монголчууд минь наадам өнгөрөөгөөд хөдөө хээр гарч хүрдээ эрчимжүүлэх гэж өөрийн эрхгүй унаган байгал руугаа тэмүүлдэгийн учир энэ ажээ. Америкт зүрхний өвчтэй танил минь муур тэжээдэг бөгөөд муурны үсийг илбэх нь зүрхэнд нь сайн нөлөөтэй байдаг гэж ярихыг coнсож байсан билээ.

09/06/2023

ЦАГААН ГААНЫ ЦАЙ.
Бөөрний чулууг хайлуулна, элэг цэвэрлэнэ, хавдрын эсийг устгана!
Энэ ургамлын цай нь таны эрүүл мэндэд сайн нөлөөтэй!
Цагаан гааны цай нь бактери, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй. Цагаан гаа нь өвдөлт намдаах, хоол боловсруулах тогтолцоо сайжруулж, дархлааг нэмэгдүүлдэг мөн судалгаагаар зүрх судасны өвчин эдгээдэг байна.
Аяга цагаан гааны цай нь мөн астма зэрэг хоолой барих өвчин туссан үед эрүүлжүүлдэг. Мөн өвлийн улиралд ханиад тусахгүйн тулд хэрэглэхэд сайн нөлөөтэй. Цагаан гаа нь магни, С витамин болон өөр олон төрлийн эрдэс бодис агуулсан нь биеийг ерөнхийд нь эрүүл байлгадаг.
Үүнээс гадна цагаан гааны цай нь элэг цэвэрлэж, бөөрний чулууг шимэгдүүлж өгдөг байна. Сүүлийн үеийн туршилтуудаар цагаан гаа нь биед тархсан хавдрын эсийг бусад эрүүл эсэд нөлөөлөхгүй устгадаг нь батлагдсан байна.
Цагаан гааны цайн эрүүл мэндэд нөлөөлөх сайн талууд.
Олон төрлийн өвчин эмгэг эмчилэхэд тустай. Цагаан гааны цайгаар эмчилж болох өвч:
- Вирусийн гаралтай ханиад, томуу, идээт үрэвсэл эмчилнэ.
Зүрхний үйл ажиллагааг хэвийн байлгаж, цус харвах эрсдэлээс зайлсхийдэг.
- Толгой, булчингийн өвдөлтийг намдаахыг тулд өвчин намдаагч хэлбэрээр ашиглаж болно.
- Хоргүйжүүлэх их хэмжээний бодис агуулсан нь дархлааг сэргээж, халдварт өвчин тусахаас хамгаалдаг.
- Цусны эргэлтийг эрчимжүүлж нөөц амин дэм, эрдэс бодис биеэр тарахад тусалдаг.
Цагаан гааны цай хийх жор:
Найрлага:
- Амны халбага зөгийн бал
- Амны хоёр халбага наргил модны самрын сүү
- Цайны халбаганы ¼ нунтаг куркум / turmeric /
- Цайн халбаганы ¼ цагаан гааны нунтаг
- 1 аяга ус

Бэлтгэх арга:
Аяга усаа саванд хийж бага гал дээр тавина.
Ус буцалж эхлэх үед куркум, цагаан гааг дээрээс нь хийнэ.
7 багагүй минут буцалгана.
Үүний дараа наргил модны самрын сүүгээ хийж хөргөнө.
Цайгаа хүйтэн болсны дараа зөгийн балаа хийнэ.
Таны цагаан гааны цай бэлэн боллоо! Цайнаасаа сайхан мэдрэмжийг аваарай!
Та өдрийг эрч хүчээр дүүрэн өнгөрөөхийг хүсвэл цагаан гааны цайг өглөө бүр уугаарай. Хэрэв та байнга уухыг хүсэхгүй байгаа бол ядаж өвлийн улиралд ханиад томуу хүрэхгүйн тулд хэрэглээрэй. Цагаан гааны цай таныг эрүүл байлгаж, халдварт өвчнөөс сэргийлнэ.

БОРГОЦОЙ БУЛЧИРХАЙН ТУХАЙ.Энэхүү булчирхайг The pineal gland гэдэг. Энэ булчирхай нь өдрийн цагаар  #сератонин хэмээх да...
16/05/2023

БОРГОЦОЙ БУЛЧИРХАЙН ТУХАЙ.

Энэхүү булчирхайг The pineal gland гэдэг. Энэ булчирхай нь өдрийн цагаар #сератонин хэмээх даавар ялгаруулдаг байна. Харин #мелатонин нь гэрэлгүй үед ялгардаг. Өөрөөр хэлбэл байгалийн биологийн цагны зөв хэвийн ажиллагааг хангадаг гэсэн үг. Хүнийг унтаж байхад гэрэл тусгах ч юм уу, хурц туяатай зурагт, компьютер, wifi асаалттай байвал энэ дааврын ялгаралт илт багасдаг байна.

Ингээд багасаад байвал аливаа өвчний суурь тавигдахаас гадна сэтгэлзүй, оюун санаанд сөрөг нөлөөтэй ажээ.
Мөн чихрийн хоёр дахь хэлбэрийн шижин, түрүү булчирхайн эсвэл хөхний хавдар үүсэх нөхцөл болдог нь тогтоогдсон байна.
Харин бясалгал хийхэд энэ булчирхай идэвхиждэг байна.

Боргоцой булчирхайд hydroxyapatite хэмээх бодис агуулагддаг байна. Энэ нь яг л болор талст мэт чанартай байдаг гэнэ. Гэхдээ яг тийм хатуу гэдэг утгаар биш л дээ. Болор талст нь аливаа энергийн хэлбэлзлийг маш сайн дамжуулдаг бас хадгалдаг чанартай. Яг тийм чанарыг энэ бодис агуулдаг. Тэгэхээр энэ боргоцой маань зүрхнээс ирэх цэвэр ариун сэтгэлийн гэрлийг хүлээн авч цааш улам цэвэр тунгалаг дээд хэлбэлзлийн гэрэл болгодог байна.

Боргоцой булчирхайг гурав дахь мэлмий буюу билгийн мэлмийтэй шууд хамааралтай гэж эрдэмтэд үздэг. Энэ нь хүч чадлын энергитэй холбогдож, духны голд байрладаг гэж үздэг. Харин ихэнх хүмүүс хөмсөгний дунд, хөмсөгнөөс арай дээгүүр байрладаг гэж үзэх нь ч бий. Гурав дахь мэлмий нь гавал дотор өндөг шиг хэлбэртэйгээр байрладаг байна.

Гараг ертөнцийн нөлөөллөөр гурав дахь мэлмий идэвхжих үед бид шинэ ертөнц рүү шилжих боломжтой. Энэ ертөнцийг “Ажна” гэдэг ба сүнсэн биед нэвтрэх хаалга гэж ярьдаг. Үлгэр домогт гурав дахь нүдийг “ажна”, "чакра”, “үүрдийн мэлмий”, "билгийн нүд” гэхчлэн нэрлэсээр ирсэн билээ.
Копи

27/12/2022

Мэдрэлийн судас дарагдах нь ийм аюултай

Нурууны нугалам хооронд нугаснаас дагалдан гардаг гучин нэгэн хос мэдрэл байдаг. Эдгээр мэдрэлүүд дарагдсанаас болж дараах шинж тэмдэг илэрнэ.

1. Хүзүүний нэгдүгээр үе хоорондох мэдрэл дарагдахад: Толгой байнга өвдөх зовиур илэрнэ.

2. Хүзүүний хоёрдугаар үе хоорондох мэдрэл дарагдахад нүдний төвд өөрчлөлт орж улмаар хараа муудна.

3. Хүзүүний гуравдугаар үеийн хоорондох мэдрэл дарагдахад шилэн хүзүү хөших, халах зовиур байнга илэрнэ.

4. Хүзүүний дөрөвдүгээр үеийн хоорондох мэдрэл дарагдахад дал, мөр үү хөшиж өвдөх зовиуртай болно

5. Хүзүүний тавдугаар үеийн хоорондох мэдрэл дарагдахад гар бадайрах, чинэрэх зовиур илэрдэг.

6. Сээр нурууны 1, 2 дугаар үе хоорондох мэдрэл дарагдахад бамбай булчирхай, зүрхэнд өөрчлөлт орно, зүрхээр хатгуулах, зүрх дэлсэж тайван бус байдал зонхилно.

7. Сээр нурууны 3, 4 дүгээр үе хоорондох мэдрэл дарагдахад цөс өтгөрөх, цөсний хана зузаарна.

8. Сээр нурууны тавдугаар үеийн мэдрэл дарагдахад элэгний үйл ажиллагаанд саатал учирч элэг нянг ихээр хурааж өгдөг.

9. Сээр нурууны зургадугаар үеийн мэдрэл дарагдахад ходоодны үйл ажиллагаа хэвийн бус болж, ходоод өвдөх,өвчүүний ард зовиурлана.

10. Сээр нурууны 7, 8 дугаар үеийн мэдрэл дарагдахад нойр булчирхай, дэлүүний үйл ажиллагаа мууддаг.

11. Сээр нурууны 9, 10, 11 дүгээр үеийн мэдрэл дарагдахад бөөр, бөөрний дээд булчирхай, бөөрний цоргоны үйл ажиллагаа мууддаг байна.

12. Бүсэлхийн нэгдүгээр үеийн мэдрэл дарагдахад бүдүүн гэдэсний өгсөх, уруудах хөндлөн хэсэг саатаж өтгөн ялгарахад саад учирч болно.

13. Бүсэлхийн 2, 3 дугаар үе хоорондын мэдрэл дарагдахад тухар олгой үрэвсэх, эмэгтэйчүүдийн, сав, өндгөвчийн үйл ажиллагаанд өөрчлөлт орно.

14. Бүсэлхийн 4, 5 дугаар үеийн мэдрэл дарагдахад бүдүүн гуя дагаж өвдөх, эрээн булчин чинэрэх, хөлийн ул, өсгий өвдөх зовиур илэрнэ.
Эх сурвалж: @Үе мөчний өвчнөөс салцгаая.

20/08/2022
25/03/2022

Аз жаргалын даавар:

#1 Допамин - Шагналын даавар- Допамин нь сайхан мэдрэмж авахад үүсдэг даавар юм. Жишээлбэл, хэн нэгэнд магтуулах, эсвэл хэн нэгнээс гэнэтийн бэлэг авахад допамин ялгардаг. Допамин нь мөн баяр хөөр хайдаг. Өөртөө бага зэрэг зорилго тавьж (ширээгээ цэвэрлэх, дасгал хийх), биелүүлэхэд допаминыг боловсруулна.

#2 Серотонин - Ааш зан тогтворжуулагч даавар - Сайхан зан хөдөлгөгч нейротрансмиттер серотининыг өдөр тутам дасгал хийж боловсруулна. Өдөрт багадаа 1е минут хийхэд л серотонин ялгарч сайхан зантай байх нь ээ.

#3 Окситисин - Хайрын даавар, нейротрансмиттер окситисиныг ихэнхдээ “хайрын даавар” гэж нэрлэдэг. Кларемонтын их сургуулийн судалгаагаар нь энэ даавар нь эмэгтэйчүүдэд илүү нөлөө үзүүлдэг бөгөөд амьдралаас авах таашаалын түвшинг нэмэгдүүлдэг гэжээ. Энэ нь эмэгтэйчүүдийн физиологи, аз жаргалд илүүтэй үүрэг гүйцэтгэдэгэ байна. Хайртай хүнтэйгээ хамт байх, бусадтай эелдэг найрсаг харилцаатай байснаар окситисин ялгардаг байна.

#4 Эстроген - Энэ даавар нь серотонин ялгаруулахад тусалж, уур уцаараас хамгаалж, ааш занг тогтвортой болгодог байна. Эстроген нь менопауз, архи тамхи хэрэглэх, дасгал хийхгүй байх зэрэг амьдрах хэмнэлээс болж буурдаг байна. Эстрогений тэнцвэргүй байдал нь эмэгтэйчүүдэд цэвэршилтийг түргэсгэж, ааш занд сөргөөр нөлөөлдөг байна. Стрессийн даавар болох кортизол зэрэг нь аз жаргалын дааврын функцэд нөлөөлдөг учраас стрессээ удирдах хэрэгтэй.

#5 “Проегестерон - Сайн унтаж амарснаар уур уцаар, ааш зан өөрчлөгдөх байдлаас сэргийлж болно. Энэ дааврын түвшин эмэгтэйчүүдэд 35-40 наснаас эхлэн буурч эхлэдэг байна. Дааврын түвшин буурах бас нэг шалтгаан нь эрүүл бус хооллолт, хэт их стресс байдаг байна.

Аз жаргалын даавраа нэмэгдүүлэх зарим аргаас дурдвал:

Хөгжим - Хөгжим сонсох нь допамины түвшнийг нэмэгдүүлдэг байна.

Нүүрс ус - Нүүрс ус нь серотинины түвшнийг нэмэгдүүлдэг. Бид стресстэхдээ чихэр, амттан идэх дуртай байдаг нь үүнтэй холбоотой юм. Гэхдээ чихэр амттан хэтрүүлж идэх нь эрүүл бус хооллолт юм. Харин жимс, хүнсний ногоо нь нүүрс ус ихтэй байдаг учраас энэ төрлийн дэглэмийг илүүтэй сонгох хэрэгтэй.

Ойр дотны хүмүүстэйгээ цаг өнгөрүүлэх - Хайртай хүнтэйгээ цаг өнгөрүүлэхэд окситисин ялгардаг.

Стресс тайлах - Йога, бясалал, халуун ваннтай усанд хэвтэх зэрэг өөрт тохирсон стресс тайлах аргаа хэрэглээрэй. Ингэснээр эстрогений түвшин нэмэгддэг байна. Эрүүл хооллолж, өөх, чихэрлэг зүйлсээс татгалзаж, тогтмол дасгал хийж, стрессээ удирдсанаар прогестероны түвшингээ зохистой хэмжээнд барьж чадах юм.

22/03/2022

Address


Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Yoga with Oyuna posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

  • Want your business to be the top-listed Health & Beauty Business?

Share