13/03/2026
Манай байгууллага дараах үндсэн чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулж байна.
1. Солонгос хэлний сургалт
БНСУ-д суралцах, ажиллах болон хэлний мэдлэгээ сайжруулах хүсэлтэй иргэдэд зориулсан Солонгос хэлний мэргэжлийн сургалтыг явуулдаг. Туршлагатай багш нарын удирдлага дор практик хэрэглээнд суурилсан сургалтын хөтөлбөрөөр хичээллүүлж, суралцагчдыг амжилттай бэлтгэдэг.
2. БНСУ-ын визний зөвлөгөө, зуучлал
Суралцах, аялал жуулчлал, бусад зорилгоор БНСУ руу зорчих иргэдэд визний материал бүрдүүлэх, зөвлөгөө өгөх, шаардлагатай бичиг баримтыг бэлтгэхэд мэргэжлийн туслалцаа үзүүлдэг.
3. Сургууль зуучлал
БНСУ-ын хэлний төв болон их дээд сургуулиудад суралцах хүсэлтэй оюутнуудад сургууль сонгох, элсэлтийн материал бүрдүүлэх, суралцах боломжийг нээхэд дэмжлэг үзүүлдэг.
4. Баталгаат орчуулгын үйлчилгээ
Манай компани Солонгос–Монгол хэлний баталгаат орчуулгын зөвшөөрөлтэй бөгөөд албан бичиг, гэрчилгээ, диплом, гэрээ хэлцэл зэрэг бичиг баримтыг үнэн зөв, мэргэжлийн түвшинд орчуулж үйлчилдэг.
5. Импорт, экспорт
Монгол Улс болон БНСУ-ын хооронд худалдаа, бизнесийн хамтын ажиллагааг дэмжих зорилгоор импорт, экспортын үйл ажиллагааг зохион байгуулж байна.
6. Аялал жуулчлал
БНСУ руу аялах хүсэлтэй иргэдэд аяллын зөвлөгөө, хөтөлбөр зохион байгуулах, аяллын үйлчилгээ үзүүлэх чиглэлээр ажиллаж байна.
Send a message to learn more