Хоол зүйч Уянга

Directions Contact the business

Хоол зүйч Уянга Dietitian, MSc
📖Pubmed-indexed author
🥗 Evidence-Based Nutrition
🧠 Stress & Nutrition
🌿 Sustainable Healthy Habits Хоол зүйч
Иогийн багш (RYT200)

Гэнэт Японд байсан үеэ санаад. Арай л уйтгартай газар шүү. Өөлөх юм олдохгүй. Шүүмжлэх юм олдохгүй. Өөлж шүүмжлэх гэж өө...
09/10/2026

Гэнэт Японд байсан үеэ санаад. Арай л уйтгартай газар шүү.

Өөлөх юм олдохгүй. Шүүмжлэх юм олдохгүй. Өөлж шүүмжлэх гэж өөрөө л стрессдэнэ.

- Хогоо ангилна. Гудамж нь цэвэрхэн. Нийтийн 00-д оочерлоод орно, хүн ам ихтэй олон хүн орж байхад л цэв цэвэрхэн, үнэр танар ч үгүй.

- Хүүхдүүд өөрсдөө сургуульдаа явж, өөрсдөө ирнэ. Аюулгүй. Хүүхэд зөөнө энтэр гэсэн юм байхгүй ш дээ. Уйтгартай гэж.

- Илүүдэл жинтэй хүн ховор. Ядаж байхад яаж аятайхан хоол идье дээ гэж ч бодогдуулахгүй, идэж байгаа хоол нь хүртэл эрүүл, дэндүү стандарттай.

- Хүүхдүүд ханиад хүрч халуурна. Эмчид үзүүлнэ, эмээ ууна дороо зүгээр болно. Даатгалтай болохоор эм, эмнэлгийн зардалд санаа зовохгүй. Хэрэггүй антибиотик уухгүй, усан эмээ уугаад л дороо эдгэнэ.

- Хувцас хунар нь боломжийн үнэтэй, чанартай. Авах юм нь хүртэл асуудалгүй.

- Бензинээ өөрөө дүүргээд, картаа уншуулаад явчихна. Метро нь яг цагтаа ирнэ. Хоцрохгүй. Түгжрэлд бухимдахгүй. Зам дээр хэрэлдэхгүй

- Метронд нь үй түмэн хүн явж байхад бүгд чимээгүй. Хэрүүл маргаангүй. Санамсаргүй биед нь хүрвэл бөхөлзөж уучлал гуйж тэнэгтэнэ. Чанга утсаар ярихгүй. Нийтийн газар видео коол бүүр ч хийхгүй. Айл гэрийн ахуй амьдралыг бас сонжчихмоор л байхад чинь…

- Таксинд сууна аа. Жолооч нь тусгай дүрэмт хувцастай, масктай. Машин нь цэв цэвэрхэн, гялтганасан. Суудал нь цагаан бүтээлэгтэй.
Гол нь жолооч нь улс орноо яаж хөгжүүлэх тухай юу ч ярьж өгөхгүй. Улс төрийн гоё сэдэв өрнөхгүй, утсаар бол бүр ч ярихгүй ээ. Жолооч нь нэг гараараа утсаар чанга чанга ярингаа нөгөө гараараа жолоо барихгүйшд. Сонирхолгүй байгаа биз?

- Үгүй ээ бүр түрийвчээ ч хүн шиг хаяж болохгүй. Буцаад хаягаар шуудангаар ирж энтэр.

- Баавгай маавгай бол бүр ч байхгүй ш дээ. Арай уйтгартай. Хааяа нэг муур тааралдвал их юм. Гэхдээ муур нь хүртэл соёлтой бараг бөхөлзөж мэндлэх гээд ч байгаа юм шиг. Аа амьтны хүрээлэнд бор, цагаан баавгайтай таарсан юм байна шүү.

- Цаг магаа арай л барина. Нэг тийм хүүхэлдэйн ертөнцөд орчихсон юм шиг бүх юм жигд, ном журмаараа…

- Оочер дараалал нь аймар урт байхад бүгд л тайван зогсоод байна гээч. Үгүй ээ энэ чинь ядаж дараалал дайрч, урдуур нь шургаж, жаахан сэргэлэнтэж болно доо! Тийм юм юу ч байхгүй. Бүгд л дүрмээ бариад, ээлжээ хүлээгээд инээгээд зогсоод байгаа юм уу хаашаа юм.

Ер нь ард иргэдээ яаж ийм уйтгартай, санаа зовох юмгүй амьдруулж чаддаг байна аа?! Ард иргэд нь ч гэж бас бүгд тайван, соёлтой, бусдад төвөг удахгүй амьдрах юм. Аймар сонин.

07/10/2026

Санчир маань овоо зоригтой дуугарлаа. Олон улсад RD буюу Registered Dietitian л гэж байдаг шүү.

Хоол зүйн зөвлөгөө гэдэг танд шууд ид шидийн “төгс цэс” гаргаж өгөхийг хэлэхгүй. Таны идэж буй хоолыг шүүж, шүүмжлэх бол...
05/10/2026

Хоол зүйн зөвлөгөө гэдэг танд шууд ид шидийн “төгс цэс” гаргаж өгөхийг хэлэхгүй. Таны идэж буй хоолыг шүүж, шүүмжлэх бол бүр ч биш.

Харин танд тулгарч буй асуудлын жинхэнэ шалтгааныг хамтдаа олж, таны эрүүл мэнд, амьдралын хэв маягт тохирсон, бодитоор хэрэгжүүлэх боломжтой өөрчлөлтийг бүтээх үйл явц юм.

Учир нь асуудлынхаа жинхэнэ шалтгааныг зөв олж чадвал түр зуурын дэглэм барих бус, урт хугацаанд хадгалагдах бодит өөрчлөлтийг хийх боломжтой болдог.

10 дугаар сарын ганцаарчилсан зөвлөгөөний цаг авах бол: 7723 3939

А. Уянга
Dietitian | MSc Public Health

04/10/2026

Орц:
-150гр овъёос
- 30гр цөцгийн тос
- 30гр үзэм
- 40гр хар шоколад
- 2ш өндөг
Болгох хугацаа: 160-170 хэмд 25 минут #хоолзүйч

Nest Education IT School 3-р ангийнханд  “Бяцхан баатрууд” сургалтаа орлоо. Энэ удаа хүүхдүүд өөрсдөө хоол зүйчид болж, ...
02/10/2026

Nest Education IT School 3-р ангийнханд “Бяцхан баатрууд” сургалтаа орлоо.

Энэ удаа хүүхдүүд өөрсдөө хоол зүйчид болж, найз нартаа өгөх цэсээ зохиолоо.

Тэгээд үнэхээр гайхшрууллаа.

Бор будаа, шар будаа, будаандаа өндөг, ногоо хольж… амт төдийгүй өнгөний хослол хүртэл бодож хийсэн цэснүүд.

Бүр эмэгтэй хүүхдүүдэд нь ягаан халбага, сэрээ өгнө гэж хүртэл бодож байна.

Хүүхдүүдийн хоолондоо хандах энэ жижигхэн боловч нарийн мэдрэмж нь үнэхээр хөөрхөн.
Хамгийн мундаг нь хүүхэд бүр өөрийн зохиосон цэсэндээ сүү, цагаан идээгээ оруулсан байлаа. 🥛

Өөрөө юу идэхээ сонгохоос илүү, “Миний зохиосон цэсээр өөр хүүхдүүд хооллоно” гэдгийг мэдэх үед хүүхдүүд илүү хариуцлагатай хандаж байсан юм. Юунд дуртайгаа биш, бусдад юу хэрэгтэй бол гэж бодож цэсээ сонгож, өнгө, амт, шим тэжээл, бүр халбага сэрээний өнгийг хүртэл бодсон нь үнэхээр хөөрхөн.

Бяцхан хоол зүйчид минь ирээдүйд ч хоолыг зөвхөн гэдэс цатгах зүйл биш, амт, өнгө, сэтгэл, халамж гэж хардаг хүмүүс болоосой.

“Бяцхан баатрууд” маань үнэхээр хөөрхөн байлаа. 🥹

За, ханиад томууны улирал ч ирлээ дээ. Дархлаагаа дэмжих гээд юу уух вэ? гэж бодож байгаа бол өдөр бүр нэг аяга тараг уу...
01/10/2026

За, ханиад томууны улирал ч ирлээ дээ. Дархлаагаа дэмжих гээд юу уух вэ? гэж бодож байгаа бол өдөр бүр нэг аяга тараг уухыг зөвлөж байна. Нэмэлт ашигтай бактери хайхаас өмнө эхлээд хоол хүнснээсээ хэрэгтэй шимт бодисоо авах нь хамгийн зөв бөгөөд аюулгүй арга билээ.

Нэг аяга тарагнаас юу авах вэ?

Зөвхөн амьд бактери авахгүй. Уураг, нүүрс ус, өөх тос бүх макро шимт бодис мөн кальци, фосфор, В бүлгийн зарим аминдэм гээд зарим чухал микро шимт бодисоо хамт авна. Амьд өсгөвөртэй тараг нь гэдэсний бичил орчноо дэмжихэд тусалж болно. Гэдэсний эрүүл мэнд дархлааны хэвийн үйл ажиллагаатай шууд холбоотой. Тарагны амьд бактери гэдсэнд хүрэх замдаа эхлээд ходоодны хүчиллэг орчныг давдаг. Энэ үед тарагны сүүний уураг хүчиллэгийн нөлөөг бага зэрэг зөөлрүүлж, зарим бактерийг амьд үлдэхэд нь тусалдаг юм. Тэгэхээр тарагны өөрийн бүтэц нь бактериа тодорхой хэмжээнд хамгаалж өгдөг гэсэн үг.

Таргийг хэзээ, яаж хэрэглэх вэ?

- Өглөөний цай эсвэл завсрын хоолондоо жимс, овьёостой хослуулж болно. Ингэвэл эслэгээ ч авна. Тэр эслэгийн зарим нь гэдэсний ашигтай бичил биетнүүдийн хоол болдог.

- Дасгалын дараа ч хэрэглэж болно. Уураг, нүүрс ус нь булчингийн нөхөн сэргээлт, зарцуулсан энергиэ нөхөхөд хэрэг болно. Дасгалын ачааллаасаа хамаараад жимс, овьёос нэмж, эсвэл дараагийн хоолтойгоо хослуулаарай.

- Жингээ аажмаар бууруулах зорилготой бол тараг завсрын хоолны сонголт болж болно. Үдээс хойш өлсөөд, орой хэт их идчихдэг бол тэр хооронд жимстэй тараг идэх нь өлсгөлөнгөө зохицуулахад тусалж болно. Гол нь өдрийн хоолондоо тохируулж, порц болон нэмсэн сахарыг нь хараарай.

- Төмрийн бэлдмэл уудаг бол тарагтайгаа зэрэг уухгүй, эмийн зааварт заасан зайг бариарай. Кальци нь төмрийн шимэгдэлтэд саад болж болдог.

Ямар тараг сонгох вэ?

Миний хувьд орц, нэмсэн сахар, амьд өсгөвөртэй эсэх, үйлдвэрлэсэн огноог нь хардаг. Харин сүүлийн үед сонгож байгаа Yoplait тарагны бүтэц нь их таалагдсан. Франц технологиор, үнээний шингэн сүүгээр хийсэн. Нэмэлт өтгөрүүлэгчгүй хэрнээ өтгөн, жигд, шар сүү нь маш бага ялгардаг.

Өтгөрүүлэгчгүй байж яаж ийм өтгөн болдог юм бол?

Тараг бүрэлдэхэд хөрөнгийн бактери сүүн хүчил үүсгэдэг. Ингэхээр сүүний уургууд хоорондоо холбогдоод, шингэнээ барих нарийн тор шиг бүтэц бий болдог юм. Тэр бүтэц сайн тогтсон байвал шингэн нь амархан салж ялгарахгүй. Шар сүүний ялгаралт бага байх нь тарагны бүтцийн чанар, тогтвортой байдлын нэг үзүүлэлт. Үүнд хөрөнгөөс гадна сүүг хэрхэн боловсруулсан, ямар температурт бүрэлдүүлсэн, яаж хөргөсөн гээд технологийн олон зүйл нөлөөлдөг.

Зун би яг энэ тарагаар гэртээ тараг бүрж байгаа рийл оруулсан даа. Маш гоё өтгөн бүрэлдэж байсан. Өөрөө амталж, бас хөрөнгө болгож хэрэглэсэн туршлагаасаа ярьж байгаа юм.

Хадгалахдаа юуг анхаарах вэ?

Нэмэлт хадгалалтын бодисгүй, хадгалах хугацаа нь 21 хоног. Авахдаа үйлдвэрлэсэн огноог нь хараад, аль болох шинээр нь хэрэглээрэй. Харин нээснээс хойш 21 хоног гэсэн үг биш шүү. Шошгонд заасан нөхцөлөөр хадгалж, нээсний дараах хэрэглэх зааврыг нь дагаарай. Цэвэр халбагаар аягалаад, таглаж хөргөгчиндөө хийгээрэй.

Хоол зүйч А. Уянга

28/09/2026

Хүссэн зүйлээ бүтээж “manifest” хийж чаддаг хүмүүсийн нэг нийтлэг зүйл нь бусдад сайхан сэтгэлээр хандах байдаг.

Сайхан үг хэлж, талархаж, тусалж, бусдын төлөө сайн зүйл хийх нь зөвхөн бусдад сайхан мэдрэмж төрүүлээд зогсохгүй, өөрт тань ч эерэг мэдрэмж, итгэл, урам өгдөг. Заримдаа бидний хайдаг “ид шид” гэдэг бусдад өгч байгаа сайхан сэтгэл, өдөр бүрийн жижиг үйлдлүүдийн үр дүн байдаг ч юм билүү.

Тиймээс өнөөдөр нэг хүнд сайхан үг хэлээд үзээрэй. Тэгээд өөрт төрөх мэдрэмжээ анзаараарай.

Шинэ 7 хоногт нь амжилт!

27/09/2026

Будаач, будаач гэхээр сахалаа будав гэдэг шиг шөнө зам хааж, шөнийн марафон зохион байгуулах нь үнэхээр спортын соёл, эрүүл амьдралын хэвшлийг дэмжих зөв арга мөн үү? Гүйх, алхахын тулд заавал марафон хүлээх шаардлагагүй. Өглөө эрт босоод алхаж болно. Ажлынхаа дараа гүйж болно. Өдөр бүр 30 минут хөдөлгөөн хийж болно. Эрүүл амьдрал гэдэг нэг өдрийн эвент биш. Зураг авахуулж, нэг удаа гүйгээд дуусах зүйл ч биш. Харин өдөр бүрийн жижиг дадал, тогтвортой хөдөлгөөн, хангалттай нойр, зөв хооллолтоос бүтдэг. Спортын соёлыг эвентээр биш, амьдралын хэвшлээр бий болгох нь илүү чухал юмдаа.

25/09/2026

Сүүлийн үед Иог, Пилатес, фитнесийн багш нар өөрсдийн мэргэжлийн хүрээнээс давж, хүмүүст шууд хоолны дэглэм мэдэмхийрч зөвлөдөг хандлага бий боллоо.

Нэг хүний биед сайн ажилласан хооллолтын схемийг нөгөө хүнд шууд хуулж тавьчихдаг зүйл биш.

Бид их сургуульд анатоми, физиологи, биохими, хими, микробиологи, хүнсний шинжлэх ухаан, эмгэг физиологи, шим тэжээлийн бодисын солилцоо, эмнэлзүйн хоол зүй гээд хүний бие, хоол хүнс, өвчин эмгэг, шим тэжээлийн хоорондын харилцан хамаарлыг сууриас нь олон жил судалдаг.
Яагаад гэвэл хоол хүнс хүний биед орсноор зүгээр л идсэн, шингэсэн гэж дуусахгүй.

Ямар шим тэжээл ямар хэлбэрээр задарч, хаана шимэгдэж, ямар бодисын солилцооны замаар боловсруулагдаж, тухайн хүний физиологи болон эмгэгийн нөхцөлд хэрхэн өөрчлөгдөх вэ гэдгийг ойлгож байж хооллолтын зөвлөгөө өгнө.

Тэгээд үүгээр ч дуусахгүй. Хүний нас, биеийн бүтэц, хөдөлгөөний түвшин, хооллолтын түүх, лабораторийн үзүүлэлт, эмчилгээ, өвчний үе шат, шим тэжээлийн хэрэгцээ, амьдралын хэв маяг, зорилго гээд маш олон хүчин зүйлийг нэг дор авч үздэг.

Хамгийн чухал нь хүний “Сэтгэл зүй”
Үүнийг идэж болохгүй, үүнийг бүр мөсөн хас, ингэвэл хурдан турна гэсэн ганц өгүүлбэр хүртэл зарим хүнд эрүүл дадал бий болгохын оронд хоолноос айх, гэмших, хэт хянах харилцааг бий болгож болно. Тиймээс хооллолтын зөвлөгөө бол өөрийн туршлага, биеийнхээ үр дүн, эсвэл Instagram-аас харсан хэдэн зөвлөгөөгөөр шууд дамжуулчихдаг зүйл биш.

Дасгалын багш хөдөлгөөнийг мэргэжлийн түвшинд заадаг. Хоол зүйч хооллолтыг шинжлэх ухааны түвшинд үнэлдэг. Эмч өвчин, эмчилгээний асуудлыг хариуцдаг. Бид бүгд хүний эрүүл мэндийн төлөө ажилладаг ч мэргэжлийн мэдлэг, эрх хэмжээ, хариуцлага тус бүрдээ өөр.

Хоол бол маш энгийн мэт боловч цаанаа анатоми, физиологи, биохими, микробиологи , эмгэг физиологи, сэтгэл зүй, зан үйлийн шинжлэх ухаан огтлолцдог нарийн салбар.

Тиймээс хооллолтын талаар зөвлөгөө өгөхөөсөө өмнө би өөрөө ингэж идээд үр дүн гарсан гэж бодохоосоо илүү, Энэ хүний бие, эрүүл мэнд, сэтгэл зүйн онцлогт тохируулан мэргэжлийн түвшинд үнэлж, хариуцлагатай зөвлөгөө өгөх мэдлэг надад бий юу? гэж өөрөөсөө асуух хэрэгтэй шүү.

Хоол зүйч А.Уянга

Address

Seoul

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Хоол зүйч Уянга posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Хоол зүйч Уянга:

Shortcuts

Share

Category