Chinggis Khan Healing Center"

Chinggis Khan Healing Center" Chinggis Healing Center 19жил Солонгос улсад үйл ажиллагаа явуулж байна 010-8858-2908 Танд манай үүд хаалга нээлттэй

Chinggis Khan Healing Center-ээр Солонгос үйлчлүүлэгчид-80%, Монгол, Орос, Филиппин, Япон үйлчлүүлэгчид 20%-ийг эзлэж байна. Та бүхнийг урьж байна.

19/04/2025
Нүүрсэн эм өглөө бүр уудаг болсон. Их ач тустай эд юм гэнээ♠️♠️♠️Хар нүүрсэн эм хэрэглэх заавар ач холбогдол. ——————————...
09/04/2025

Нүүрсэн эм өглөө бүр уудаг болсон. Их ач тустай эд юм гэнээ♠️♠️♠️

Хар нүүрсэн эм хэрэглэх заавар ач холбогдол.
——————————————————————————

⚫️ 10кг тутамдаа 1 ширхэгээр тооцоод сард 7-10 хоног ууж байх ёстой гэнэ.
Жишээ нь 60 кг тай бол 6 ширхэг. Ходоод гэдэсний хордлого бохирдол хорт бодисыг өөртөө шингээгээд биед үлдэхгүй гардаг учир тогтмол сар бүр ууж хэвшвэл эрүүл байхаас гадна арьс цайрч толийгоод таргалалтаас урьдчилан сэргийлж болдог юм шүү.

⚫️ Батга эмчлэх

Арьсаа буруу арчилснаас үүдэж нүүрэнд батга гарах нь, хамгийн том асуудлуудын нэг билээ. Гэвч нүүрсэн эмийг хэрэглэснээр батганаас хялбархан салах боломжтой байна.

🔻Заавар:

Нэг таблет нүүрсэн эмийг 2 хоолны халбага алое вера гельтэй сайтар холино.

Дараа нь нүүрэн дээрээ нимгэхэн түрхэнэ.

Хаттал нь хүлээх хэрэгтэй.

Дараа нь бүлээн усанд нүүрээ сайтар угаана.

Хэрвээ үр дүн гарахгүй бол энэ аргаар 3-4 өдөр тогтмол туршиж үзээрэй.

⚫️ Шүд цайруулах

Шүд шарлах нь хэд хэдэн шалтгаантай байдаг бөгөөд ихэвчлэн тамхи татах болон өвчний улмаас шүд шарладаг байна.

🔻Заавар:

Нүүрсэн эмээ сайтар нунтагласны дараа шүдний сойзон дээрээ түрхэнэ.

Дараа нь шүдээ энгийн үед угаадаг шигээ угаана.

Угааж дуусмагцаа амаа усаар зайлна.

Аман доторх харлаж буй хэсгийг бүгдийг нь алга болтол угаана.

7 хоногт уг зааврын дагуу 1-2 удаа хийж үзээрэй.

⚫️Шумуул, элдэв шавжны хазалтыг эдгээнэ.

Элдэв янзын шавьж болон зөгий таныг хатгасан нөхцөлд нүүрсэн эм хэрэглэх нь өвчнийг намдаах, толбо үлдээхгүй байх ач тустай ажээ.

Нүүрсэн эмийг наргил модны тостой холино.

Үүний дараа хатгуулсан газраа түрхэнэ.

Сайтар бооно.

Хэсэг хугацааны дараа боолтоо авч үзнэ.

Энэ аргыг үр дүн гартал өдөрт хичнээн ч удаа давтах боломжтой.

⚫️ Гэдэс дүүрэхийг зогсоох

Хоол идэхээсээ өмнө нэг ширхэг нүүрсэн эмийг стакантай усаар даруулан ууна.

Өдөрт хооллох тоогоороо уг аргыг хэрэглэх нь үр дүнтэй аж.

Хордлого болохоос сэргийлэх.

⚫️ Нүүрсэн эм нь хордлого болохоос урьдчилан сэргийлэхээс гадна хоолны хордлогыг эмчлэх ач тустай аж.

Насанд хүрсэн хүн 25-100 грамм, харин хүүхэд 25-50 грамм хэмжээтэй нүүрсэн эм хэрэглэх хэрэгтэй.

⚫️ Бие дэх холестрины хэмжээг зохицуулах.

1986 онд холестрины хэмжээ нь хэт ихэссэн өвчтөнүүдэд дөрвөн 7 хоногийн турш өдөрт 3 удаа 8 грамм нүүрсэн эм өгсөн бөгөөд үр дүнд нь өвчтөнүүдийн холестрины хэмжээ өмнөхөөсөө 25%-иар буурсан байна. Үүнээс хойш хүний бие дэх холестриныг ихэсгэхгүйн тулд нүүрсэн эмийг ашиглах болжээ.

⚫️ Хоол боловсруулах эрхтний тогтолцоог сайжруулах

Заримдаа бид буруу хооллосноос болж хоол боловсруулах эрхтний тогтолцоо алдагдаж, ходоод, гэдэсний янз бүрийн өвчин тусах магадлалтай байдаг. Харин 1985 онд Америкын хэсэг бүлэг эрдэмтэд нүүрсэн эмийг ходоод гэдэсний өвчнөөс урьдчилан сэргийлэх ач тустай болохыг олж илрүүлсэн байна.

Өдрийн болон оройн хоолны өмнө 10 грамм нүүрсэн эмийг хэрэглээрэй.

Энэ зааврыг 2 өдөр туршаад үзээрэй.

⚫️ Шартуулахгүй байх

Архи, дарс уусны маргааш нь шартах гэдэг том асуудал байдаг билээ. Эмийн сангуудаар шартуулахгүй байх эм, тан асуусан хүмүүс цөөнгүй байдаг нь нууц биш юм. Тэгвэл нүүрсэн эм хэрэглэсэн нөхцөлд маргааш нь шартана гэж айх хэрэггүй ажээ.

⚫️ Бөөрний үйл ажиллагааг дэмжих

2010 онд “Бөөрний дутагдалд орох, бөөрний өрөвслийг эмчлэх& #8221” гэсэн сэдвээр эрдэм шинжилгээний ажил хийсэн Саудын Арабын мэргэжил дээшлүүлэх багш нарын судалгаагаар бөөрний өрөвслийг нүүрсэн эм анагаах чадвартай болох нь тогтоогдсон байна. Бөөрөнд дутагдаж байдаг шим тэжээлийг нүүрсэн эм нь өөртөө агуулдаг аж.

02/01/2025
Таны бие 200 өөр төрөлд хуваагдсан 37 их наяд эсээс бүрддэг. Таны биеийн хамгийн том эрхтэн болох арьсыг 100 тэрбум эс б...
25/12/2024

Таны бие 200 өөр төрөлд хуваагдсан 37 их наяд эсээс бүрддэг.

Таны биеийн хамгийн том эрхтэн болох арьсыг 100 тэрбум эс бүрдүүлдэг. Тархины 100 тэрбум мэдрэлийн эсүүд нь өдөрт 60,000 бодлыг боловсруулах боломжийг олгодог.

Мөн танд 127 сая нүдний торлог бүрхэвч байдаг бөгөөд энэ нь таныг ертөнцийг 10 сая өөр өнгөөр ​​харах боломжийг олгодог.

Таны биед 30 их наяд цусны улаан эс, 42 тэрбум судас, 6 литр (1.6 галлон) цус байдаг. Таны цус биеийн жингийн 10 орчим хувийг эзэлдэг. Таны хамар 50,000 өөр үнэрийг ялгах боломжийг олгодог 1000 үнэрийн рецептортой.

Уушиг нь өдөрт 23,040 амьсгал авах боломжийг олгодог бол таны зүрх өдөрт 115,200 зүрхний цохилт буюу жилд 42 сая зүрхний цохилт өгдөг

Та 640 булчин, 360 үе, 206 яс, 100,000 үсний уутанцартай. Та амьдралынхаа туршид 23,000 литр (6,075 галлон) шүлс ялгаруулдаг бөгөөд энэ нь хоёр усан санг дүүргэхэд амархан юм аа

Элэг  ямар үүрэгтэй вэ? Элэг олон талт ажиллагаа явуулдаг эрхтэн бөгөөд маш бидний биеийн маш том лаборатори юм. Элгэнд ...
17/12/2024

Элэг ямар үүрэгтэй вэ?
Элэг олон талт ажиллагаа явуулдаг эрхтэн бөгөөд маш бидний биеийн маш том лаборатори юм.

Элгэнд орж буй цусны: 75% нь үүдэн венээр, 25% нь элэгний артериар хангагддаг.

Элэгний үндсэн үүргүүдийг товчлон дурдвал:

1. Цэвэрлэх - эм, бодисын солилцооны эцсийн бүтээгдхүүн, янз бүрийн хор болон архи, согтууруулах ундааг таны биеэс цэвэрлэж хоргүйжүүлнэ.

2. Нийлэгжүүлэх – цус бүлэгнэлтийн хүчин зүйлс болон уураг (альбумин) нийлэгжүүлнэ.

3. Агуулах –эрдэс бодис, витамин, сахарыг хадгална. Эдгээрийг шаардлагатай цаг үед нь цус руу гаргаж энергийг үйлдвэрлэнэ.

4. Хувиргах – идсэн хоол хүнсний шимт бодисыг уураг болгон хувиргаж булчинг тань хөдлөн ажиллахад тусална.

5. Бодисын солилцоог зохицуулах - элэг нүүрс ус, өөх тос, уураг, витамин, даавар, фермент, эрдэс бодисын солилцоонд идэвхитэй оролцож зохицуулна.

6. Будагч бодисын солилцоонд оролцох- Цусны задралаас үүсдэг билирубиныг шүүрэх, холбох, ялгаруулах үйл ажиллагааг явуулдаг ганц эрхтэн юм. Иймээс бидний шээс шар, баас бор өнгөтэй гардаг. Энэ солилцоо алдагдвал арьс салс шарлаж, шээсний өнгө өтгөрч, өтгөн ялгадасын өнгө цайрдаг.

7. Цөс үүсгэх- цөсний хүчлийн тусламжтайгаар өөх тосыг задалж А, D, E, K аминдэмүүдийг зохицуулж илүүг нөөцлөнө.

Элэг гэмтэх шалтгаанууд

- Вируст гепатит (A, B, C, D, E)
- Эм: Жирэмснээс хамгаалах, сүрьеэгийн эсрэг, унтуулах, тайвшруулах, шээс хөөх эмнүүд
- Зарим тєрлийн нян (E.Coli, salmonella)
- Шимэгчид
- Хорт бодисууд (архи-спирт, тамхи, ариутгагч бодисууд, цэвэрлэх уусмалууд, бясааны хор)
- Бусад

Цөсний бүтэц, үйл ажиллагаа
Цөс нь лийр хэлбэртэй
Урт: 8-12 см
Өргөн: 3-5см
Эзлэхүүн : 40см.
Элэгний доод гадаргууд байрладаг.

Элэгний ерөнхий цорго:
өргөн-0,4-1,0см,
урт: 2,5-3,5см

Цөсний ерөнхий цорго:
урт: 6-8см,
өргөн: 0,5-1,0см

Элэгний баруун зүүн дэлбэнгээс цөсний цорго гарч элэгний ерөнхий цорготой нийлнэ. Цөсний ерөнхий цорго нь дээд гэдэсний уруудах хэсэгт нойр булчирхайн цорготой нийлж, дээрх гэдэсний том хөхлөг буюу Фатерын хөхлөгт нээгддэг.

Цөс гэж бидний нэрлэдэг хүчиллэг шингэн тасралтгүй үүсэх ба эрчим нь байнга өөрчлөгдөж байдаг. Хоол идэх үед хамгийн ихээр ялгардаг. Өдөр бүр 600-800 мл цөс үүсдэг бөгөөд 0.5 л цөс 12 хуруу гэдсэнд ялгардаг.

16/12/2024
Чимээгүй байх нь бидний тархинд амин чухал гэдгийг шинжлэх ухаанаар баталжээ. Дуу чимээ, шуугиан өвтгөж, анир чимээгүй б...
16/12/2024

Чимээгүй байх нь бидний тархинд амин чухал гэдгийг шинжлэх ухаанаар баталжээ.

Дуу чимээ, шуугиан өвтгөж, анир чимээгүй байдал эдгээдэг гэдгийн баталгаа🙏

Чимээгүй байхын үнэ цэнийг хүн бүр амьдралынхаа зарим үед мэдэрдэг. Чимээгүй байх нь тайвшруулж, тэжээл өгч, тайтгаруулдаг.

Энэ нь бидний урам зоргийг нээж, оюун ухаан, бие, сэтгэлийг тэтгэдэг.

Чимээ шуугиантай ертөнцийн галзуурал нь бидний бүтээлч байдал, дотоод холболтыг дарж, тэсвэр хатуужилд саад болж байна. Шинжлэх ухаан одоо ядарсан тархи, бие махбодоо нөхөн сэргээхэд чимээгүй байх нь яг л хэрэгтэй гэдгийг сануулж байна.

Дуу чимээ нь бидний тархинд хүчтэй нөлөө үзүүлж, стрессийн дааврын хэмжээг ихэсгэдэг болохыг судалгаагаар тогтоожээ.

Дуу нь чихээр дамжин тархи руу цахилгаан дохио хэлбэрээр дамждаг. Биднийг унтаж байх үед ч эдгээр дууны долгион нь бие махбодид хариу үйлдэл үзүүлж, тархины ой санамж, сэтгэл хөдлөлтэй холбоотой идэвхжүүлж, стрессийн даавар ялгаруулдаг. Тиймээс, байнгын чимээ шуугиантай орчинд амьдрах нь эдгээр хортой дааврын хэт өндөр түвшинг мэдрэхэд хүргэдэг.📝

Монголчуудын уламжлалт хоол хүнсний нэг төрөл бол тарианы гурил буюу “арвайн гурил буюу болсон гурил” юм. Ялангуяа эрт д...
15/12/2024

Монголчуудын уламжлалт хоол хүнсний нэг төрөл бол тарианы гурил буюу “арвайн гурил буюу болсон гурил” юм. Ялангуяа эрт дээр үеэс тариалан эрхэлж ирсэн баруун аймгуудад арвайн гурил ихээр хийж хоол хүнсэндээ хэрэглэдэг байв. Тэжээллэг чанартай, эрүүл мэндэд ач тустай тул бусад газарт ч хэрэглэсээр иржээ. Бид арвайн гурилыг зөвхөн өтгөн хаталтаас сэргийлж, гэдэсний гүрвлзэх хөдөлгөөнийг сайжруулхын тулд хэрэглэдэг.Тэгвэл арвайн гуриланд нь үүнээс ч олон төрлийн ашиг тус агуулагддаг талаар мэдээлэл хүргэж байна.

Ашиг тус

- Артерийн даралт бууруулах

- Цусан дахь сахарын хэмжээг бууруулах

- Биеийн жинг тогтвортой байлгах

- Гэдэсний хэвийн бичил биетэнг тэнцвэртэй байлгах

- Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг зохицуулах

- Цөсний чулуу үүсэхээс сэргийлэх – цөсний хүүдийн ханыг цочроож, цөс ялгаралтыг нэмэгдүүлэх

- Цусан дахь холестеролыг хэвийн түвшинд байлгах

- Бүдүүн гэдэсний өвчин, хавдар үүсэхээс сэргийлэх

Ийм их ашиг тус агуулагддаг учраас өдөр бүр хэрэглэхэд тохиромжтой .

Бамбай булчирхайн таргалалт гэж юу вэ😱Бид бүгдийн өнчин тархи болон бамбай булчирхай 2 маань биеийн дотоод шүүрлийн хамг...
15/12/2024

Бамбай булчирхайн таргалалт гэж юу вэ😱

Бид бүгдийн өнчин тархи болон бамбай булчирхай 2 маань биеийн дотоод шүүрлийн хамгийн том булчирхай юм.
Бамбай булчирхай нь хүний биеийн бүх эс болон булчирхайн гармоныг хариуцаж бодисын солилцоог зохицуулдаг.
👉🏻Өөрөөр хэлбэл гармоны дарга нь гэж хэлж болно. эрүүл бодисын солилцоог удирдаж дааврын зохицуулалт хийж биеийн калори шатаалтыг шууд удирддаг.

‼️Тэгэхээр бамбай булчирхайн асуудалтай бол калори шаталт явагдахгүй болоод таргална гэсэн үг.

🛑Бамбайн булчирхайн дааврын өөрчлөлт нь дотроо 2 хуваагдана.
Бамбай булчирхайн илүүдэл болон дутмагшил 2 гэж хуваагдана. Бидний толгойн өвчин болоод байгаа таргалалт бол дутмагшилаас нь болж байгаа хэрэг. !

🛑Харин илүүдэлд орсон хүн шалтгаангүйгээр маш их жин хаядаг царай харлаж, нүд наашаа бүлтийх мөн бамбай маань өөрөө хоолой хэсэгт байрладаг учраас наашаа товойж томордог маш их хордлого өгдөг.

🛑бамбайн дутагдалд орсон хүнд илрэх шинж тэмдэгүүд:

- жин нэмэх,
- үс унах, хумс ургахгүй ургасан ч байнга хугарах,
- ой тогтоолт муудах юмыг их мартаж санадаг болох
- арьс байнга хуурайших / ер нь байнга арчлахгүй л болохгүй/
- хараа муудах
- хэл яриа ээдрэх
- оройдоо болон өглөөдөө хөл гар хавагнах
- их нойртой болох
- нозоорох залхуу хүрээд л байх
- ямар ч эрч хүчгүй байх
- хөдөлгөөн ер нь үйл хөдлөл удаашрах
- сэтгэл гутралд орох
- нүүр болон нүдний зовхи бүлцэн юм шиг болж хавагнах
- арьсны хатуу хэсгүүд сайртах / тохой, өвдөг, гарын үе сарвуу/
- арьсны зөөлөн хэсгүүд харлах / суга цавь хүзүүны ар шил/
- шөнөдөө маш их хурхирах яагаад гэхээр бамбайнаас болж шөнө хэл хөөгөөд түүнээс болж хурхирдаг.

🛑Мөн бэлгийн даавартай холбоотойгоор:

- хоолойн өнгө бүдүүрэх
- үсжилт ихсэх
- хөхний хөгжил явагдадгүй ба явагдаагүй хөхний толгой маш жижиг эсвэл бүр толгойгүй
- хөхний хэлбэр анхнаасаа алдагдаж ургасан
- сарын тэмдэг их ирэх мөн алдагдах
- эмэгтэйчүүд өндгөвч асуудалтай болох. / жирэмслэхгүй байх, киста, өндгөвчний үйл ажиллагаан дутмагшил гэх мэт
- жирэмслэлт амжилтгүй болох зулбах, дутуу төрөлт, хүүхэд гэдсэндээ амьгүй болох, төрсөн хүүхэд ямар нэгэн саажилттай төрөх гэх мэт ялангуяа жирэмслэлтийн үйл явц ургийн хэвийн өсөлт хөгжилд бамбай булчирхай маш чухал үүрэг гүйцэтгэдэг.

🛑Мөн төрсөн эхчүүд жирэмсэн байх хугацаанд бамбай маш ихээр оролцдог учраас өөрчлөлт ороод төрсөний дараа сэтгэлд гутралд орох, зан ааш өөрчлөгдөх, эмзэг болох зэрэг шинж тэмдэгүүд илэрдэг !!!

🛑Бамбайн дэглэм:
Селенээр баялаг хоол ид
Селен гэж юу вэ?
Энэ бол цайр, иод зэрэг шиг хүн ба амьд организмын амьдралд маш чухал үүрэгтэй химийн элемент юм. “Селен нь бамбайн үйл ажиллагааг дэмжснээр калорийг шатааж, дааврын түвшинг тэнцвэржүүлэн , бодисын солилцоог сайжруулдаг чухал ач холбогдолтой хэмээн Паул тайлбарлав.
Зарим хүнсэнд селен их хэмжээгээр агуулагддаг. Бразил самар, сардин, цацагт хяруул, өндөг, бууцай гэх мэтчилэн селенээр баялаг хүнс хэрэглэхийг зөвлөе.

1️⃣. Иод ихтэй хоол идээрэй
Энгийн шинэ ногооны салатандаа жаахан иоджуулсан давс цацаад идэхэд л иодыг бага боловч авдаг. Мөн загас, далайн ногоо, иодын агууламжтай бор замаг зэргийг санал болгодог.

2️⃣. Д витаминыг тогтмол зөв хэрэглэ
Паулын шинжилгээгээр бамбай булчирхайн өвчтэй хүмүүст Д амин дэмийн түвшин бага байгаа бөгөөд Д үүнийг бамбайн ерөнхий эрүүл мэндийг дэмждэг гэж үздэг. Тэгэхээр юу иднэ гээч. Сүү тараг зэрэг нь Д витаминыг ихээр агуулдаг учраас тогтмол хэрэглэх нь байна шүү.

3️⃣.Өндөг өндөг бас дахин өндөг
Өндгөнд их хэмжээгээр агуулагддаг уураг нь бүх дааврыг боловсруулахад чухал үүрэгтэй. Мөн селени, иод, А амин дэм, В амин дэмийн агууламжтай байдаг бөгөөд энэ нь бамбайн эрүүл мэндэд тун нөлөө үзүүлдэг. Үргэлж өндөг ид учир нь бүх амин дэм агуулагддаг.

4️⃣. Цайраар дутагдаж болохгүй
Цайр хэрэглэсэн бүх эмэгтэйчүүдэд бамбай булчирхайн даавар сайжирдаг. Үхрийн мах, хясаа, мөөг, үр тариа, сармис нь цайрын сайн эх үүсвэр юм. Мөн хулууны үр цайрын өөр нэг сайн эх үүсвэр юм. Хэрэв та хоолоороо хангалттайг авч чадахгүй байгаа бол цайрын нэмэлтийг хэрэглээрэй.

Одоо харин юу идэх хэрэггүй вэ ❓


1️⃣. Хүнд металаас зайлсхий
Хүнд метал нь бамбай булчирхайн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг тул аль болох зайлс хийгээрэй. Хамгийн их агуулагддаг хүнс гэвэл сэлэм загас, туна загас, ясны шөл, цагаан будаа зэрэг багтжээ.

2️⃣. Cruciferous Vegetables-аас бүү ид
Эдгээр хүнс нь иод болон бамбай булчирхайн даавартай өрсөлддөг глюкозинол-ын нэгдэл агуулдаг. Үүнд байцаа, түүхий манжин, цэцэгт байцаа, шар буурцаг зэрэг орно. Хэрэв та бамбай булчирхайгаа асуудалтай хэмээн сэжиглэж байгаа бол глюкозинол-ыг задлах био бэлдмэл хэрэглээд үзээрэй.

3️⃣. Шарсан хоолноос татгалзаарай
Шарсан, хуурсан хоол хүнс нь бүх төрлийн өөх тосыг агуулдаг ба бамбайг дааврын бэлдмэл боловсруулах чадварыг хязгаарлаж, эрүүл мэндэд хор нөлөө үзүүлдэг.

4️⃣. Алкоголь-той уух зүйлсийг март
Корннигийн хэлснээр, гурван долоо хоногт нэг коктейлээс хэтрүүлж болохгүй гэдэг. Үгүй бол бамбай булчирхайн үйл ажиллагаанд тун сөрөг нөлөөтэй ажээ.

5️⃣. Чихрээ боль
Эрүүл мэндийг элсэн чихэр дээрэмдэж байна! Сахар нь биед үл үзэгдэх үрэвсэл үүсгэдэг. Өвчин үүсгэхээс гадна бамбай булчирхайн үйл ажиллагааг доголдуулдаг аж.

6️⃣. Цавуулаг бүхнээс холд
Цагаан гурил нь цавуулаг шинж чанартай учраас бамбай булчирхайн боловсруулах үйл ажиллагааг хамгийн ихээр доголдуулдаг. Мөн гэдэсний салст бүрхэвчийн шингэнийг татаж, бие махбодийг хуурайшуулан, өтгөн хатахад хүргэж, нойр булчирхайн үйл ажиллагааг хямраадаг юм. Мэдээж хэт их таргалалт ч үүнтэй холбоотой.

13/12/2024

Address

서울 & 인천
Seoul
ZIPCODE21038

Opening Hours

Monday 10:00 - 23:00
Tuesday 10:00 - 23:00
Wednesday 10:00 - 23:00
Thursday 10:00 - 23:00
Friday 10:00 - 23:00
Saturday 10:00 - 23:00
Sunday 10:00 - 23:00

Telephone

010-8858-2908

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Chinggis Khan Healing Center" posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Chinggis Khan Healing Center":

Share

Category