Seoul Haru- Сувон дахь шүдний эмнэлэг

Seoul Haru- Сувон дахь шүдний эмнэлэг Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Seoul Haru- Сувон дахь шүдний эмнэлэг, Medical Service, 경기 수원시 권선구 세화로 134 타임빌라스수원 7층, Suwon.

Seoul Haru- Шүдний эмнэлэгийн албан ёсны хуудас☑️
💪Сөүлийн Их Сургуулийг төгссөн мэргэжлийн шүдний эмч мэргэжилтэн👨🏻‍⚕️
✅Баталгаат орчуулга
☑️Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг үргэлж номер 1т 💪
📞Холбогдох утас:
010-2286-7528, 010-5118-2875

ШҮДНИЙ СОЙЗОО З САР ТУТАМД СОЛИОРОЙ!!Шүдний сойзоо удаан хугацаанд хэрэглэх тусам үс нь элэгдэж, хэлбэрээ алданаИнгэснээ...
11/09/2026

ШҮДНИЙ СОЙЗОО З САР ТУТАМД СОЛИОРОЙ!!
Шүдний сойзоо удаан хугацаанд хэрэглэх тусам үс нь элэгдэж, хэлбэрээ алдана
Ингэснээр шүд, буйлны өнгөрийг өмнөх шигээ үр дүнтэй цэвэрлэж чадахгүй болдог.
Тиймээс эруул ахуйн мэргэжилтнүүд шүдний сойзыг ойролцоогоор 3 сар тутамд солихыг зөвлөдөг.
Харин сойзны үс сэмэрч, хэлбийж, хэлбэрээ алдсан бол 3 сар болоогүй
байсан ч солих хэрэгтэй.

Сувгийн эмчилгээ нь эрүүл мэндийн даатгалаас хөнгөлдөг.Сувгийн эмчилгээ хийсэнээр, өөрийн шүдээ авч үлдэх боломжтой.Ихэв...
10/09/2026

Сувгийн эмчилгээ нь эрүүл мэндийн даатгалаас хөнгөлдөг.
Сувгийн эмчилгээ хийсэнээр, өөрийн шүдээ авч үлдэх боломжтой.

Ихэвчлэн сувгийн эмчилгээг 2–4 удаагийн эмчилгээний явцад хийж дуусгадаг.

Харин сувгийн эмчилгээ хийлгэсэн шүд нь өмнөхөөсөө хэврэг, хугарах эрсдэлтэй болдог. Тиймээс эмчилгээний дараа шүдийг хамгаалах зорилгоор бүрээс хийхийг ихэвчлэн зөвлөдөг.

06/09/2026

Холоос зорин ирж үйлчлүүлдэг та бүхэндээ баярлалаа ☺️❤️

03/09/2026

Шүдний зарим асуудал чимээгүйхэн даамжирсаар байдаг.
Харин өвдөлт мэдрэгдэж эхлэх үед “яагаад эрт үзүүлээгүй юм бол?” гэж харамсах үе ч бий.

Тиймээс өвдөлтөөр нь биш, эрүүл байдлаар нь шүдээ анхаараарай. 🤍

Жижиг асуудлыг эрт илрүүлэх нь
том эмчилгээ, их зардлаас сэргийлэх хамгийн энгийн арга. ✨

Шүд тань одоо өвдөхгүй байгаа нь — үзүүлэх шаардлагагүй гэсэн үг биш шүү.
Манай эмнэлэг нь
байнгын Монгол орчуулагчтай
Сөүлийн Их сургуулмйг төгссөн мэргэшсэн эмч нартай
Та манай эмнэлэгээс дараах үйлчилгээг авах боломжтой

🦷Шүд цоорлын эмчилгээ
🦷Сувгийн эмчилгээ
🦷 Шүдний бүрээс
🦷 Шүд авах
🦷 Имплант
🦷 Шүдний чулуу цэвэрлэгээ
🦷 Буйлны эмчилгээ
🦷 Шүдний ломбо
🦷 Шүдний гажиг засах
🦷 Шүд цайруулах
🦷 Хиймэл шүд
🦷 Ламинат / Винир
#имплант

Шүдээ өдөр бүр угаадаг хэрнээ шүдний утас хэрэглэдэггүй юм биш биз? 👀Шүдний сойз шүдний гадаргууг цэвэрлэдэг ч шүдний за...
02/09/2026

Шүдээ өдөр бүр угаадаг хэрнээ шүдний утас хэрэглэдэггүй юм биш биз? 👀
Шүдний сойз шүдний гадаргууг цэвэрлэдэг ч шүдний завсар, буйлны ирмэгийн хэсэгт бүрэн хүрч чаддаггүй.

Тиймээс шүдний завсарт үлдсэн хоолны үлдэгдэл, өнгөрийг цэвэрлэхийн тулд шүдний утас хэрэглэх хэрэгтэй.

Шүдний утсыг тогтмол хэрэглэснээр:
✨ Шүдний завсрын өнгөр, хоолны үлдэгдлийг арилгана
✨ Шүд цоорохоос сэргийлэхэд тусална
✨ Буйлны үрэвсэл, цус алдалтын эрсдэлийг бууруулна
✨ Шүдний чулуу үүсэхээс сэргийлэхэд тусална
✨ Амны эвгүй үнэрийг багасгахад тусална

💡 Шүдээ угаах нь хангалтгүй. Шүдний завсрыг ч бас цэвэрлээрэй!

Өдөрт ядаж 1 удаа шүдний утас хэрэглэх нь таны шүд, буйлны эрүүл мэндэд чухал. 🦷✨ #шүд

Шүдний ламинат гэж юу вэ?Ламинат гэдэг нь шүдний урд талын гадаргуу дээр маш нимгэн керамик/шаазан бүрхүүл нааж, шүдний ...
31/08/2026

Шүдний ламинат гэж юу вэ?

Ламинат гэдэг нь шүдний урд талын гадаргуу дээр маш нимгэн керамик/шаазан бүрхүүл нааж, шүдний өнгө, хэлбэр, хэмжээ, байрлалын харагдах байдлыг сайжруулах эмчилгээ юм.

Ялангуяа:

* Шүдний өнгө их өөрчлөгдсөн
* Цайруулалтаар хүссэн өнгөнд хүрэхгүй байгаа
* Шүдний хэлбэр жигд бус
* Шүдний хооронд бага зэрэг зайтай
* Жижиг хугарал, элэгдэлтэй
* Инээмсэглэлийн хэлбэрийг гоо сайхны хувьд өөрчлөхийг хүсэж байгаа үед хийдэг

30/08/2026

Сувон сөүл харуМонгол орчуулагчтай шүдний эмнэлэг асуух юм байвал асуугаарай 🙂

Зорин ирж байгаа та бүхэндээ баярлалаа 🙂
30/08/2026

Зорин ирж байгаа та бүхэндээ баярлалаа 🙂

29/08/2026

🦷 1. Яагаад сувгийн эмчилгээ үнэтэй байдаг вэ?

Шүдний сувгийн эмчилгээ гэдэг нь зүгээр нэг “шүдний нүхийг цэвэрлэх” эмчилгээ биш.

Шүдний доторх үрэвсэж, халдварласан мэдрэл болон эдийг авч, маш нарийн сувгуудыг цэвэрлэж, бактерийг багасган, дараа нь сувгийг тусгай материалаар битүүмжилдэг.

Ялангуяа араа шүд олон салаа, нарийн сувгатай байдаг тул:

*Сувгийн тоо болон бүтэц
*Халдвар, үрэвслийн хэмжээ
* Эмчилгээний хүндрэл
* Рентген болон нарийн хэмжилт
* Олон шатны ариутгал, сувгийн дүүргэлт

зэргээс шалтгаалж эмчилгээний хугацаа, өртөг өөр байдаг.

Сувгийн эмчилгээ нь шүдийг авахын оронд аварч үлдэхийн тулд хийдэг нарийн ажиллагаатай эмчилгээ юм.

🦷 2. Яагаад нэг удаагийн эмчилгээгээр дуусдаггүй вэ?

Халдвар, үрэвсэл ихтэй үед шууд дүүргэх боломжгүй байдаг.
1-р шат: Халдварласан мэдрэл, эдийг авч сувгийг цэвэрлэнэ.
2-р шат: Сувгийг ариутгаж, шаардлагатай бол эмийн материал тавьж түр хугацаанд хүлээнэ.
3-р шат: Үрэвсэл намдаж, сувгийг цэвэр болсон гэж үзвэл тусгай материалаар сувгийг битүүмжилнэ.
4-р шат: Шүдний үлдсэн хэсгийг сэргээж, бүрээс хийнэ.

👉 Өөрөөр хэлбэл, халдварыг нэг дор хүчээр “дуусгах” биш, халдварын байдлыг хянаж аюулгүйгээр эмчилдэг учраас зарим тохиолдолд хэд хэдэн удаа ирэх шаардлагатай болдог.

🦷 3. Яагаад сувгийн эмчилгээний дараа бүрээс хийдэг вэ?
Сувгийн эмчилгээ хийлгэсэн шүдний мэдрэл, судас байрладаг зөөлөн эдийг авсан байдаг. Үүний зэрэгцээ шүд өмнө нь цоорол, хугарал, өрөмдөлтөөс болж нэлээд хэмжээний хатуу эдээ алдсан байх нь элбэг.

Тиймээс шүд хугарах эрсдэлтэй болдог.Ялангуяа араа шүдээр хоол зажилж байх үед их хэмжээний хүч ирдэг тул шүд цуурах, хугарах эрсдэлийг бууруулахын тулд бүрээсээр хамгаалдаг.

Бүрээсний гол үүрэг:

* 🛡️ Шүдийг гаднаас нь хамгаалах
* 🦷 Хугарах эрсдэлийг багасгах
* 🍽️ Зажлах үйл ажиллагааг сэргээх
* ✨ Шүдний хэлбэр, бүтцийг сэргээх

“Сувгийн эмчилгээ нь шүдний доторх асуудлыг эмчилдэг бол, бүрээс нь эмчилгээ хийлгэсэн шүдийг гаднаас нь хамгаалдаг.”
ochuulagchtai

28/08/2026

Манай эмнэлэг амралтын өдөр ачаалалаа дүүлэхгүй байгаа болохоор ажлын өдрийн хямдрал заралчихсан байгаа шүү
Манай цагийн хуваарь өдөр бүр 10:00-20:30 хүртэл ажилдаг аа

Address

경기 수원시 권선구 세화로 134 타임빌라스수원 7층
Suwon

Opening Hours

Monday 09:00 - 18:30
Tuesday 09:00 - 18:30
Wednesday 09:00 - 18:30
Thursday 09:00 - 18:30
Friday 09:00 - 18:30
Saturday 09:00 - 16:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Seoul Haru- Сувон дахь шүдний эмнэлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share