11/10/2022
Монголд залуучууд хэнээс ч гуйхгүй бор зүрхээрээ зүтгээд л байгаа. Тиймээ зүтгэх ёстой ажил хөдөлмөр хийж амьдрах ёстой. Гэхдээ яагаад ингэж шантартал, залхтал зүтгүүлдэг юм бэ. Төрийн албан хаагчид нь ар гэр, үр хүүхэдгүй юм шиг ажиллах, тэгж ажилсаны төлөө урам хайрлах юм байхгүй, болохгүй байна бүтэхгүй байна, их зан гаргалаа, хүнд суртал үзүүллээ гэж загнах нь олон болхоос баярлалаа гэж хэлэх нь тун ховор, зарим нь гэр бүл нэртэй ч 2 газар хааяа гэр бүлтэйгээ утсаар л ярина. Үр хүүхдийнхээ өсөж том болж байгааг харж чадахгүй, гэр бүлийн үнэ цэнэ алдагдсан. Эмэгтэйчүүд нь бүгдийг болгоод сурчихсан. Гадаа гарч эр, гэрт орж эм гэдэг шиг л үр хүүхдээ өсгөнө, ажил хийнэ, орой гэртээ ирэхэд ар гэрийн ажил нь зуун задгай жаран хагархай. Заримдаа бүр уйлмаар, хашгирмаар.... Гэвч тэгж зүтгэж байгаагийн Эцсийн зорилго нь өрнөөс гарах. Гэр бүлээ амьдруулах байрыг яагаад баахан өр тавьж авах ёстой юм бэ. Байрны мөнгө насаараа төлөх, эсвэл жижиг бизнес эхлүүлж зээл авсан түүнийхээ хүүг төлж нөгөөгөөс авч нөгөөд өгч өрнөөс өр дамжиж явах. Үр хүүхдээ үнэ төлбөргүйгээр тоглоомын талбайд тоглуулах орчин байхгүй. Бөөн хог шороо бохир орчин. Гадаа гараад аюулгүй тоглох баталгаа байхгүй. Дайн болоогүй өлсөглөн нирвэгдээгүй харин ч сайхан тайван Улс гэж хэлэх байх лдаа. Гэхдээ л...
Ахмад настангууд нь тэтгэвэрээ аваад санаа зовохгүй аж амьдралаа болгох боломж тун ховор насаараа насны эцэст авах мөнгөө хурааж байгаа ажил хийх чадваргүй болсон хойноо түүнийгээ авна гэсэн итгэлтэй насаараа татаас төлнө. Гэвч тэр нь хаанаа ч хүрэлцэхгүй. Тэтгэвэртээ тогтоолочихоод ажилаад гээд байгаа нь хүссэндээ биш хүрэлцэхгүй болохоор л тэр байх.
Монгол минь иргэдээ бодсон Улс болоосой. Их юм хүсээгүй шдээ. Хийх ёстой ажилаа хийчихээд л амар тайван амьдрахыг л хүсч байгаа болохоос овойж оцойтол баяжиж, хаус энэ тэрд амьдрах гээгүй. Ер нь тэгээд орчин нөхцөл амар тайван айх аюулгүй гэр бүлтэйгээ л хамт амьдарах юм шүүдээ.