Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэг

Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэг Sukhbaatar negdsen emneleg

Олон улсын "ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР"-ийн статистик мэдээ
02/06/2026

Олон улсын "ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР"-ийн статистик мэдээ

25/05/2026
25/05/2026

ИРГЭДИЙН АНХААРАЛД!

ЭМДЕГазраас цахим шинэчлэл хийгдсэнтэй холбоотой иргэд Аймгийн Нэгдсэн Эмнэлгээс “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ” -г авахдаа дараах баталгаажуулалтыг шаардах болсныг мэдэгдье!
1. ХУРУУНЫ ХЭЭ /иргэн биеэр байж хурууны хээгээ таниулан үйлчилгээ авна/
2. EMONGOLIA /цахим системээр орж баталгаажуулалт хийн үйлчилгээ авна/
3. МСЖ иргэнээс /өөрийн нэр дээр утасны дугаар нь байх шаардлагатай. Утасны дугаарлуу код илгээгдэн баталгаажуулж үйлчилгээ авна/
Баталгаажуулалт шаардахгүй иргэд:
• 71+ насны иргэд
• 0-16 нас хүртлэх хүүхэд
• Хурууны хээ танихгүй иргэдийн жагсаалтанд бүртгэлтэй иргэд
/Өрх, сумын ЭМТөвөөс аймгийн ЭМДаатгалын хэлтэст албан бичгээр хурууны хээ таарахгүй иргэний мэдээллийг илгээн уг жагсаалтад бүртгүүлнэ/

“НАЙРСАГ БАРУУН-УРТ” СУРАЛЦАГЧ ХОТ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД “ИРГЭН БҮР АВРАГЧ” АНХНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГ...
20/05/2026

“НАЙРСАГ БАРУУН-УРТ” СУРАЛЦАГЧ ХОТ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД “ИРГЭН БҮР АВРАГЧ” АНХНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.
- Сургалтыг ЭМГ, Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэг хамтран зохион байгуулж байгаа ба Баруун-Урт сумын Сургуулийн өмнөх боловсролын 11 байгууллагад Анхны тусламжийг хэрхэн зөв үзүүлэх
“Амилуулах суурь тусламж”
“Хахалтын үед үзүүлэх анхны тусламж”
“ Осол гэмтэл, түлэгдэлт, осголт, хөлдөлтийн үед үзүүлэх анхны тусламж”
“Халууралт, таталт”-ын үед үзүүлэх тусламж гэх мэт 8 сэдвийн хүрээнд онол дадлага хосолсон сургалт явагдаж байна. Эхний ээлжинд сургалтанд 4 цэцэрлэгийн 60 гаруй багш, ажилчид хамрагдаад байна.

Эрүүл мэндийн салбарын  хэмжээнд зохион байгуулагдаж буй “Гамшгаас хамгаалах команд штабын сургууль” хоёр дахь өдрөө үрг...
14/05/2026

Эрүүл мэндийн салбарын хэмжээнд зохион байгуулагдаж буй “Гамшгаас хамгаалах команд штабын сургууль” хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Нэгдсэн эмнэлгийн Мэргэжлийн ангийн Удирдлагын баг болон Тохиолдлын Удирдлагын багийн бие бүрэлдэхүүн, Эрүүл мэндийн албатай хамтран сургуулийн удирдагчаас ирүүлсэн цагийн байдал дээр ажиллаж байна.
Аймгийн Онцгой байдлын газраас , албан хаагчид тус үйл ажиллагааг мэргэжил арга зүйгээр ханган ажиллаж байгаагаас гадна аймгийн хэвлэл мэдээллийн баг хамтран ажиллаж байна.

Address

Baruun-Urt

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share