МОНГОЛЫН СУМЫН ЭМЧ, МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ХОЛБОО

МОНГОЛЫН СУМЫН ЭМЧ, МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ХОЛБОО ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ХӨГЖЛИЙН ТУЛГУУР-СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ

СУМ, ТОСГОНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮДИЙН НИЙТ ЭМЧ МЭРГЭЖИЛТЭН,  АЖИЛТАН АЛБАН ХААГЧ НАРТАА ЭМНЭЛГИЙН АЖИЛЧДЫН БАЯРЫН МЭНД ХҮ...
14/08/2026

СУМ, ТОСГОНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮДИЙН НИЙТ ЭМЧ МЭРГЭЖИЛТЭН, АЖИЛТАН АЛБАН ХААГЧ НАРТАА ЭМНЭЛГИЙН АЖИЛЧДЫН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!

МЭНДЧИЛГЭЭ ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЖАРГАЛАНТ, ШИНЭ-ИДЭР СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ХАМТ ОЛОНД Сумын эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ...
28/07/2026

МЭНДЧИЛГЭЭ
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЖАРГАЛАНТ, ШИНЭ-ИДЭР СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ХАМТ ОЛОНД

Сумын эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан бол Монгол орныхоо өргөн уудам нутагт тархан суурьшсан, хөдөөгийн хүн амд төрийн үйлчилгээний чухал хэсгийн нэг болох эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлснээр мал аж ахуй, газар тариаланг хөгжүүлэх, монгол өв уламжлал, ялангуяа нүүдэлчин соёлыг хадгалахад үнэтэй хувь нэмэр оруулж байдаг билээ.
Жаргалант, Шинэ-Идэр сумын эрүүл мэндийн төвүүд нь байгуулагдсан үеэсээ эхлэн сумын эмнэлгийн хөгжлийн олон үеийг туулан, есөн арваныг дүүргэж уугуул нутгийн ард иргэддээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж ирсэн билээ.
Тус төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд сумын эмнэлэг үүсч, хөгжсөний түүхт 90 жилийн ойн баярын халуун мэндийг дэвшүүлье.
Та бүхний ажил үйлс нь амжилтаар бялхаж, буянтай үйлс нь дэлгэрч явах болтугай.

МОНГОЛЫН СУМЫН ЭМЧ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ХОЛБОО

12/07/2026

МЭНДЧИЛГЭЭ
УВС АЙМГИЙН БАРУУНТУРУУН СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН Г.АНХБАЯР ДАРГАТАЙ ХАМТ ОЛОНД

Сумын эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан бол Монгол орныхоо өргөн уудам нутагт тархан суурьшсан, хөдөөгийн хүн амд төрийн үйлчилгээний чухал хэсгийн нэг болох эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлснээр мал аж ахуй, газар тариаланг хөгжүүлэх, монгол өв уламжлал, ялангуяа нүүдэлчин соёлыг хадгалахад үнэтэй хувь нэмэр оруулж байдаг билээ.
Баруунтуруун сумын эрүүл мэндийн төв нь байгуулагдсан үеэсээ эхлэн сумын эмнэлгийн хөгжлийн олон үеийг туулан, найман арваныг дүүргэж уугуул нутгийн ард иргэддээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж ирлээ.
Тус төвийн эмч, мэргэжилтнүүддээ сумын эмнэлэг үүсч, хөгжсөний түүхт 80 жилийн ойн баярын халуун мэндийг дэвшүүлье.
Та бүхний ажил үйлс уулнаас өндөр, уснаас тунгалаг,
санасан бүхэн нь сэтгэлчлэн бүтэх болтугай.

ТАЛАРХАЛТулгар төр байгуулагдсаны 2235 жил, Их монгол улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн манду...
12/07/2026

ТАЛАРХАЛ
Тулгар төр байгуулагдсаны 2235 жил, Их монгол улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувсгалын 105 жилийн ойн баяр наадмыг тохиолдуулан Монгол улсын “ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ” гэдэг эрхэм цолыг хүртсэн Төв аймгийн Алтанбулаг сумын их эмч Л.Алтанхуягт Монгол орны дөрвөн зүг найман зовхист ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүдийг нэгтгэсэн Монголын сумын эмч мэргэжилтнүүдийн холбоо болон тус холбооны мянга мянган гишүүдийн нэрийн өмнөөс гүнээ хүндэтгэн, талархал дэвшүүлж байна.
Ажил, амьдралын гараагаа “Сумын эмчээр овоглон” эхлүүлж уугуул нутгийн хүн амын эрүүл мэндийг хамгаалах үйлсэд оюун ухаан, хүч чадвар, чин үнэнч сэтгэлээ зориулан, тогтвор суурьшилтай ажилласан хөдөлмөр бүтээлээ өндрөөр үнэлүүлж, Монгол улсын “ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ” гэдэг эрхэм хүндэт цолыг хүртсэнээр сумын эмчийн алдар нэрийг өндөрт өргөн, залуу хойч үеийн эмч нарт үлгэр дуурайлал болж, суманд ажиллах урам зоригоор жигүүрлэх гайхамшгийг бүтээж чадлаа.
Сумын эмчийн алдар гавьяа бадартугай.

Нарыг бөхтэй, морьтой, суртай нь айлсуулдаг МОНГОЛ НААДАМНэрийг улстай, устай, нутагтай нь ижилсүүлдэг МОНГОЛ НААДАМХуры...
10/07/2026

Нарыг бөхтэй, морьтой, суртай нь айлсуулдаг МОНГОЛ НААДАМ
Нэрийг улстай, устай, нутагтай нь ижилсүүлдэг МОНГОЛ НААДАМ
Хурыг мэхтэй, цэцтэй, хурдтай нь хайрладаг МОНГОЛ НААДАМ
Хуурыг хөгтэй, аялгуутай, дуутай нь эгшиглүүлдэг МОНГОЛ НААДАМ
ТА БҮХЭН ТАВТАЙ САЙХАН НААДААРАЙ!

ДЭМЖЛЭГТ ХЯНАЛТ ХИЙЛЭЭ.Монголын Сумын эмч мэргэжилтнүүдийн холбооноос Хөвсгөл аймгийн Жаргалант, Галт, Шинэ-Идэр, Тосонц...
15/06/2026

ДЭМЖЛЭГТ ХЯНАЛТ ХИЙЛЭЭ.
Монголын Сумын эмч мэргэжилтнүүдийн холбооноос Хөвсгөл аймгийн Жаргалант, Галт, Шинэ-Идэр, Тосонцэнгэл, Төмөрбулаг, Рашаант сумын эрүүл мэндийн төвүүдэд сүрьеэгийн тусламж үйлчилгээний чиглэлээр дэмжлэгт хяналтыг хийж, газар дээр нь мэргэжлийн арга зүйн зөвлөгөө өгч, ажлын байрны сургалтыг зохион байгууллаа.

ТАНИЛЦАХ АЯЛАЛ ХИЙВ.  Монголын сумын эмч мэргэжилтнүүдийн холбооны ажлын алба, 21 аймаг дахь салбар хорооны төлөөлөлтэй ...
02/06/2026

ТАНИЛЦАХ АЯЛАЛ ХИЙВ.
Монголын сумын эмч мэргэжилтнүүдийн холбооны ажлын алба, 21 аймаг дахь салбар хорооны төлөөлөлтэй хамтран БНХАУ-ын Хөх хот, Шэньжэнь, Гуанжоу хотуудаар танилцах аялал хийлээ.
Тус аялалын зорилго нь хөдөө орон нутгийн хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг сум, тосгоны эрүүл мэндийн төвийн тусламж үйлчилгээнд хэрэглэхэд хялбар, эрт оношлох, эмчилгээний явцыг хянах аппарат, тоног төхөөрөмжийг судалж, инновац нэвтрүүлэх, уламжлалт анагаах ухаан, сэргээн засах тусламж үйлчилгээг үзүүлж байгаа туршлагатай танилцахад оршиж байлаа.
Хөтөлбөрийн хүрээнд Хөх хот дахь Хятад-Монголын уламжлалтын эмнэлэг, Оношилгооны төв, Сэргээн засах төвийн үйл ажиллагаатай танилцлаа.
Түүнчлэн Хятад улсын эмнэлгийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэгч тэргүүлэх үйлдвэр болох Шэньжэнь, Гуанжоу хотын Sonoscape, Brownier, Genrui biotech Inc, Comen, Pluslife зэрэг үйлдвэрүүдээр орж, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, шинэ технологитой танилцаж, тэдгээрийг хэрхэн ашиглах, үр дүнгийн талаар санал солилцлоо.
Цаашид сумын эмч, мэргэжилтнүүдийг хил залгаа хөрш орнууд болон бусад олон орны анагаах ухааны хөгжил дэвшилтэй танилцуулах, мэдлэгийг дээшлүүлэх, инновац нэвтрүүлэх үйл ажиллагааг үргэлжлүүлэх болно.
Эмч нартаа ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.

ДЭМЖЛЭГТ ХЯНАЛТ ХИЙЛЭЭ.Монголын Сумын эмч мэргэжилтнүүдийн холбооноос Увс аймгийн Малчин, Зүүнговь, Хяргас, Баруунтуруун...
14/05/2026

ДЭМЖЛЭГТ ХЯНАЛТ ХИЙЛЭЭ.
Монголын Сумын эмч мэргэжилтнүүдийн холбооноос Увс аймгийн Малчин, Зүүнговь, Хяргас, Баруунтуруун, Зүүнхангай, Өндөрхангай, Цагаанхайрхан сумын эрүүл мэндийн төвүүдэд сүрьеэгийн тусламж үйлчилгээний чиглэлээр дэмжлэгт хяналтыг хийж, газар дээр нь мэргэжлийн арга зүйн зөвлөгөө өгч, ажлын байрны сургалтыг зохион байгууллаа.

ЗЭРЭГТЭЙ ЭМЧ НАРЫН ТОО НЭМЭГДЛЭЭ.  Монголын Сумын эмч мэргэжилтнүүдийн холбоо, Ерөнхий мэргэшлийн салбар зөвлөлтэй хамтр...
14/05/2026

ЗЭРЭГТЭЙ ЭМЧ НАРЫН ТОО НЭМЭГДЛЭЭ.
Монголын Сумын эмч мэргэжилтнүүдийн холбоо, Ерөнхий мэргэшлийн салбар зөвлөлтэй хамтран Ерөнхий мэргэшлийн хүний их эмч, бага эмчийн Зэрэг олгох шалгалтыг амжилттай зохион байгууллаа.
Энэ жил хүний их эмчийн “Ахлах” зэргийг 67, “Тэргүүлэх” зэргийг 9 эмч, хүний бага эмчийн “Ахлах” зэргийг 27, “Тэргүүлэх” зэргийг 9 эмч, их эмчийн “Зөвлөх” зэргийг Дорнод аймгийн Чулуунхороот сумын эрүүл мэндийн төвийн дарга Ц.Болортуяа амжилттай хамгааллаа. Ийнхүү эрүүл мэндийн анхан шатны байгууллагын зэрэгтэй эмч нарын тоо нэмэгдсэнээр тусламж үйлчилгээний чанарт ахиц гарах итгэл дүүрэн байна.
Цаашид эмч нар мэргэшлийн зэрэг горилох шалгалтад орохдоо тусгай шалгуур үзүүлэлт, онолын болон гардан үйлдлийн шалгалтын бэлтгэлийг эртнээс хангах шаардлагатайг анхааруулж байна.

Address

Namyanju Str
Bayandzürh
13335

Opening Hours

Monday 08:30 - 16:30
Tuesday 08:30 - 16:30
Wednesday 08:30 - 16:30
Thursday 08:30 - 16:30
Friday 08:30 - 16:30

Alerts

Be the first to know and let us send you an email when МОНГОЛЫН СУМЫН ЭМЧ, МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ХОЛБОО posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share