22/11/2020
👉Үрэвсэлт батганы дараа улайлт, нөсөө мөн өмнөх постонд тайлбарласан олон төрлийн сорвинууд үүсэх магадлалтай бөгөөд яг аль нь таны арьсны асуудал болж байгааг судалж мэдэх нь зөв бүтээгдэхүүн, дэглэмээ сонгож арчлахад хамгийн чухал байдаг.
Энэ удаад батганы дараа үүсдэг толбонууд болох ( PIE) буюу үрэвслийн дараах улайлт, ( PIH) буюу үрэвслийн дараах нөсөөний талаар дэлгэрэнгүй тайлбарлахыг хичээлээ.
Бид батганы сорви гэж нийтэд нь нэрлээд сорвинд сайн бүтээгдэхүүн бүхнийг авч турших хандлагатай байдаг нь цаг хугацаа, санхүүгийн хувьд их алдагдалтай. Тиймээс та өөрийнхөө арьсыг сайн судалж асуудлаа олоод тохирсон бүтээгдэхүүнээ сонгон хэрэглээрэй.