Дорнод аймаг дахь Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв

  • Home
  • Mongolia
  • Choibalsan
  • Дорнод аймаг дахь Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв

Дорнод аймаг дахь Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв Дорнод аймаг дахь Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв

21/08/2026
21/08/2026

📍 Хэн нэгнийг зориудаар ганцаардуулах, үл тоох, тусгаарлах нь дээрэлхэлтийн нэг хэлбэр.

✅ Бие биенээ хүндэтгэж, хамтдаа хамгаалъя. ❤️

#ХамтдааХамгаалъя
#ДээрэлхэлтийгЗогсооё

Япон фестивальд амжилттай оролцлоо 🇯🇵✨Улаанбаатар хотод зохион байгуулагдсан “Япон фестиваль”-ийн үеэр манай төв болон “...
21/08/2026

Япон фестивальд амжилттай оролцлоо 🇯🇵✨

Улаанбаатар хотод зохион байгуулагдсан “Япон фестиваль”-ийн үеэр манай төв болон “Наранмандах” бие даан амьдрах төв хамтран бүтээсэн бүтээгдэхүүнүүдээ танилцуулж, худалдааллаа.

Энэ удаад бид зорилтот худалдан авагчдаа тодорхойлон, тэдний хэрэгцээ, сонирхолд нийцүүлэн бүтээгдэхүүнээ төлөвлөж, үйлдвэрлэсэн юм. Үүнд “Наранмандах” төвийнхний урласан цүнх, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй хамтран хуванцар савны бөглөөг дахин боловсруулж, гараар урласан ээмэг зэрэг бүтээгдэхүүнүүд багтсан.

Зорилтот хэрэглэгчдэд чиглэсэн маркетингийн төлөвлөгөө, хөгжлийн бэрхшээлтэй үйлдвэрлэгчдийн маань сэтгэл шингээн урласан чанартай бүтээгдэхүүн ийнхүү хосолсны үр дүнд 850,000 төгрөгийн борлуулалт хийж чадлаа. 🙌

Хамгийн сайхан нь, борлуулалтын орлогыг бүгдийг нь бүтээгдэхүүнээ урласан хүмүүст нь хүлээлгэн өгсөн. ❤️

Өөрсдийн авьяас, ур чадвар, хөдөлмөрөө шингээн үзэсгэлэнтэй сайхан бүтээгдэхүүн урласан хүмүүстээ маш их баярлалаа. Мөн бидний үйл ажиллагааг дэмжиж, бүтээгдэхүүнийг маань сонгон худалдан авсан хүн бүхэнд баярлалаа! 🌱

Хамтын хөдөлмөр — бодит боломж — бие даасан амьдрал. 💛

#ЯпонФестиваль #Наранмандах #БиеДаанАмьдрах #ХөгжлийнБэрхшээлтэйИргэд #ДахинБоловсруулалт #НийгмийнОролцоо #ХамтынБүтээл

Манай төвөөс хүүхдийн хөгжлийг дэмжих зорилгоор долоо хоног бүрийн Баасан гарагт тогтмол бүлгийн үйл ажиллагааг зохион б...
21/08/2026

Манай төвөөс хүүхдийн хөгжлийг дэмжих зорилгоор долоо хоног бүрийн Баасан гарагт тогтмол бүлгийн үйл ажиллагааг зохион байгуулж хэвшээд байна.
Энэхүү үйл ажиллагаанд тухайн долоо хоногт идэвхтэй хамрагдсан хүүхдүүд оролцдог онцлогтой.

20/08/2026

АЮУЛГҮЙ БАЙДЛЫН АЛТАН ДҮРМҮҮД: ‼

Бага насны (0–6 насны) хүүхдийг гэртээ эсвэл өрөөнд гал цоожтой болон ганцааранг нь огт үлдээж болохгүй.

Аюулгүй байдлын хэрэгсэл суулгасан ч гэсэн насанд хүрэгчдийн хяналтыг юу ч орлож чадахгүй.‼

Хүүхдэд эртнээс цонх, яагаад аюултай болохыг тайлбарлан ойлгуулж, дүрмийг тогтмол сануулж байгаарай.‼

20/08/2026

🚗 Хамгаалах бүсээ заавал зүүгээрэй.

Хамгаалах бүс зүүснээр ослын үед амь насаа алдах эрсдэлийг 50 хүртэлх хувиар бууруулах боломжтой.

Машинд суух бүрдээ:
👉 Урд суудалд ч, арын суудалд ч бүсээ зүүе.
👉 Өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалъя.

#ЗамынХөдөлгөөнийДүрэм
#АмьдралынДүрэм

19/08/2026

🔷Сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй иргэдэд “Дохионы хэлмэрч” үйлчилгээг нэвтрүүлж эхэллээ

🔷Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 11.4 дүгээр зүйлд “Сонсголын бэрхшээлтэй хүн цагдаа, эрүүл мэндийн байгууллага, онцгой байдлын албаны тусгай дугаарт текст мессэж, дохионы хэлний хэлмэрчийн зайн дүрс, ярианы тусламжтайгаар хандаж, үйлчилгээ авах боломжийг төрөөс бүрдүүлнэ” гэж хуульчилсан.

🔷Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд 2026 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн яаралтай тусламжийн дуудлага, мэдээллийг сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй иргэдээс 24 цагийн хугацаанд шуурхай хүлээн авах зорилгоор “Дохионы хэлмэрч”-ийг ажиллуулж эхэлж байна.

🔷Дээрх иргэд нь яаралтай тусламжийн 101, 102, 103, 105 дугаарын утсанд “Хэлмэрч”, “Deaf” гэх түлхүүр үгийг богино зурвас (мессэж)-аар ирүүлснээр дүрст дуудлагын холбоос (линк)-ийг хүлээн авч, нэвтрэн орох, мөн цагдаагийн байгууллагын “102 Police” аппликэйшнийг ашиглан дуудлага, мэдээлэл өгөх боломжтой болсон.

19/08/2026

🚫 Цахим орчинд хүүхдийг дээрэлхэж, дарамталж болохгүй!

📱 Доромжлох, сүрдүүлэх, гадуурхах зэрэг үйлдэлд хуулийн хариуцлага хүлээлгэнэ.

🤝 Дээрэлхэлтийг зогсоож, Эвдрээгүй Ирээдүйг хамтдаа бүтээе! 💙

#ЭвдрээгүйИрээдүй #ЦахимДээрэлхэлт #ХүүхдийнЭрх

Address

Choibalsan
976

Opening Hours

Monday 08:00 - 17:00
Tuesday 08:00 - 17:00
Wednesday 08:00 - 17:00
Thursday 08:00 - 17:00
Friday 08:00 - 17:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Дорнод аймаг дахь Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share