Дархан-Анагаах төгсөгчдийн холбоо

Дархан-Анагаах төгсөгчдийн холбоо Дархан Анагаахын үе үеийн төсгөгчдөд зориулав.

👩‍🎓🧑‍🎓1975, 1985, 1995, 2005, 2015 оноор төгсөгчдийн “САЙХАН СЭТГЭЛ-2025” уулзалт амжилттай зохион байгуулагдлаа.📍2015 о...
15/06/2025

👩‍🎓🧑‍🎓1975, 1985, 1995, 2005, 2015 оноор төгсөгчдийн “САЙХАН СЭТГЭЛ-2025” уулзалт амжилттай зохион байгуулагдлаа.
📍2015 оноос хойш жил бүр уламжлал болон зохион байгуулагдсан он, оноор төгсөгчдийн уулзалт 2025 оны 5-р сарын 23-ны өдөр зохион байгуулагдлаа.
📎Тус уулзалтад АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг салбар Анагаах Ухааны сургуулийн үе үеийн эрдэмтэн багш, ажилтан, албан хаагчид болон 1975 оны Дулмаа багштай Сувилагчийн 2в ангийн, Лувсандорж багштай Сувилагчийн 2б ангийн төгсөгчид, 1985 оны Наранцацрал багштай Хүүхдийн сувилагч, хүмүүжүүлэгч, Г.Жамбаа багштай Хүүхдийн сувилагч хүмүүжүүлэгчийн 2а, Ө.Сарангэрэл багштай Эмчилгээний 4а, Алтантуяа багштай эмчилгээний 4б, Долгор багштай Сувилагчийн 2в ангийн төгсөгчид, 1995 оны Ө.Сарангэрэл багштай Бага эмч, сувилагчийн 3б, Д.Отгонцэрэн багштай Бага эмч, сувилагчийн 3г ангийн төгсөгчид, Шагдарсүрэн багштай Уламжлалт сувилахуйн арга зүйч, О.Отгонтогоо багштай Эм найруулагч, С.Цэеэрэгзэн багштай Сувилахуйн арга зүйчийн ангийн төгсөгчид, 2015 оны Н.Эрдэнэцэцэг багштай Лабораторийн техникч, Ц.Эрдмаа, Ө.Сарангэрэл багштай Эх барихуй, А.Батзул, Г.Ууганцэцэг багштай Уламжлалтын сувилахуйн арга зүйч, О.Отгонтогоо багштай Эм найруулагчийн ангийн 150 гаруй төгсөгчид оролцлоо.
“Сайхан сэтгэл-2025” уулзалтын үеэр АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг салбар АУС-ийн захирал, доктор, дэд профессор Б.Баясгаланмөнх нээж үг хэлэн, Дархан-Анагаах төгсөгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга, сувилахуйн тэнхимийн ахлах багш Д.Оюунцэцэг мэндчилгээ дэвшүүлэн, эрүүл мэндийн салбарт мэргэжлээрээ манлайлан ажиллаж байгаа шилдэг төгсөгчдөө алдаршуулан, өргөмжлөл гардуулсан бөгөөд АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг салбар Анагаах Ухааны сургуулийн тэргүүн дээд шагнал “Эрдмийн од” медалиар шагнаж урамшуулав.
“Сайхан сэтгэл-2025” уулзалтын баярын тоглолтод тус сургуулийн амьд хөгжмийн “Legons” хамтлаг болон эх барихуйн 1-р дамжаа, сувилагч, сувилахуйн 2-р дамжааны оюутнууд, Gladness бүжгийн дугуйлангийн сурагчид оролцлоо.

🎊🎀Хүрэлцэн ирсэн эрхэм та бүхэндээ болон зохион байгуулагч нартаа, баярын тоглолтод оролцсон оюутан залуустаа баярлаж, талархсанаа илэрхийлье👏🫰

Хүндэтгэсэн: Дархан-Анагаах төгсөгчдийн холбоо

Address

Darkhan

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Дархан-Анагаах төгсөгчдийн холбоо posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share