Ulemj Mongolian pure honey

Ulemj Mongolian pure honey Органик зөгийн балны бэлгийн багцууд бэлэн худалдаалж байна.
☎️ 9905-5584
🚗 Хүргэлт тогтмол хийнэ.
(1)

Баланд хорхойсогчийн хийсэн ажилЗөгийн балыг зүгээр талд ургасан цэцэг дээр хайрцагтай зөгийгөө аваачиж тавиад л үнэгүй ...
30/08/2026

Баланд хорхойсогчийн хийсэн ажил

Зөгийн балыг зүгээр талд ургасан цэцэг дээр хайрцагтай зөгийгөө аваачиж тавиад л үнэгүй байгалийн хишиг аваад өндөр үнээр зардаг гэж зөгий болон зөгийн балны талаар мэдлэггүй хүмүүс ойлгодог бас ярьдагтай нилээдгүй таарч байлаа.
Зөгийчид маань 3 сараас 11 сарын эхэнд өвөлжүүлэх хүртэл тэднийгээ ардчилах ажилыг яг нялх хүүхэд бөөцийлөхтэй адил хийсээр байдаг. Бас их мэдрэмж шаарддаг ажил л даа.
Тэр их ажлын шим амтат балаа 7,8 сард л цэцэгс дэлгэрч хангай мишээхэд хүртдэг юмшдээ ердөө 2 сарын хугацаанд 4-5 удаа л балаа хураадаг. Тэгэхээр яадаг байх нь уу?! Үлдсэн 7 сарын хугацаанд зөвхөн арчилгаа, маллагаа.(мэдээж бал хураалтын үед арчилах ажил хамт хийгдсээр л байдаг. )
3-6 сард хүчтэй бүл бүрдүүлэх, бүл өсгөх ажил, 9-10 сард дараа жил гарч ирэх онд тарган тавтай орох бүлээ тэжээх, үүр хайрцаг, өвөлжөө, дулаалга, хүч нэмэх гээд бас л арчилгаа маллагааны ажилаа хийдэгдээ.
Мэдээж энэ бүхэнд энэ бизнестэй холбоотой зардалууд гарч бүтээгдэхүүний өртөг бодогддог. Тийм болохоор л жилээс жилд нэмэгдэж байгаа түүхий эд сав баглааны үнэ, ажиллах хүчины үнэ, бензин шатахууны үнэ гээд өртөг нэмэгдэж үнэ өсөх нөхцөл болдог.
Ялангуяа манайх шиг органик үйлдвэрлэл (органик үйлдвэрлэл юугаараа өөр вэ, яагаад илүү ашиг тустай бүтээгдэхүүн гардаг вэ гэдэгийг Алтан намар үзэсгэлэн дээр таарахдаа болон хэзээ ч тайлбарлаж өгөхөд бэлэн шүү😊 ) эрхлэгчдийн хувьд хол бэлчээрлэж онгон байгалиас балаа хураахаас гадна сэмж сархиагны хувьд ч үнэтэй зөгийн өөрийн лаваар нь хийсэнг сонгох гээд илүү зардал өндөртэй байдаг. Хураан авах балны хэмжээ ч бага байдаг.
Өөрөөр хэлбэл бусад уламжилалт зөгийн аж ахуйн балаас өртөг өндөртэй байх нь ойлгомжтойгоос гадна гол зорилго маань хэрэглэгчдэд илүү чанартай, илүү баталгаатай, эрүүл мэндэд илүү тустай бал гаргахыг зорьдог.
Энэ жилийн хувьд Хангайн Эзэн🐻-ий буянаар өртөг бүр их л боллоо доо.
Гэлээ гээд цаг уур муу Балт ургамал бага жил багахан авсан Органик балаа энэ зардлыг оруулж үнэ өсгөхгүй ээ.
Харин та нар маань энэ зардалаа нөхөхөд маань дэмжээд захиалга хийгээд өгөөрэй.

Энэ жилийн органик 🍯 балны төрөл:
1. Ганга монос хосолсон бал
2. Гандбадраа цэцэг голлосон бал
(энэ цэцэг ний ашиг тус ийн талаар эндээс үзээрэй.
https://www.facebook.com/share/p/1AjUfhRx9c/)
3. Гандбадраа, зоосон цэцэг, тарваган шийр( тоос их) бал

Багахан балтай болохоор урьдчилж аль төрлийн бал авахаа захиалаарай.
Захиалга өгөх утас: 99055584

Үргэлж дэмждэг, балны чанарыг маань үнэлж дахин дахин хэрэглэдэг та нартаа БАЯРЛАЛАА ❤️

 #Ганбадраа8 сарын бэлчээр нил ягаан, гандбадраа буюу цагаан сүүл гэдэг нэг наст ургамал тал хээр, ойн захаар нэлэнхүйдэ...
27/08/2026

#Ганбадраа
8 сарын бэлчээр нил ягаан, гандбадраа буюу цагаан сүүл гэдэг нэг наст ургамал тал хээр, ойн захаар нэлэнхүйдээ ургажээ.
Энэ ургамал нь Бэлчээрийн болон эмт чанараар гоц ашигтай ургамал гэнэ шүү.
Ирэх жил бэлчээр маань бас сайхан байхад энэ цэцэг, бяцхан бордоонууд маань адилхан ашиг хүртээж байгаа гэж ойлгож байна даа🙂
Энэ Ургамалын эмийн ашигт чанар нь ийм юм байна
(Эмэгтэйчүүд болон нянгийн халдвар, бактери устгахад илүү үйлчлэлтэй гэнэ.) 👇

https://urgamal.com/product/spike-speedwell-silver-speedwell.html

17/07/2026

Энэ жилийн эхний бал Ариусгах шидтэй ганга өвсний шимийг хүртсэн бал хураагдсан.
Хаврын бэлчээрт маань энэ жил урьд жилүүдээс онцгой илүү #Ганга ургаж, хаврын анхны бал маань Ганга давамгайлсан, монос, буйлс, долоогонотой бал хураан авлаа😍
Зөгий гэдэг бяцхан хөөрхөн амьтад маань байгаль эхийг ингэж сэргээж, ховордсон ургамлыг нөхөн төлжүүлдэг, бэлчээрлэсэн бэлчээрийн ургамлаа олшруулж тоос хүртээх шидтэй юм❤️

Jaica төслийн багш нартайгаа хаврын бэлчээрт.Сүүлийн жилүүдэд Варрао хачигийн хохирол ноцтой хэмжээнд хүрч, өнгөрсөн онд...
20/06/2026

Jaica төслийн багш нартайгаа хаврын бэлчээрт.

Сүүлийн жилүүдэд Варрао хачигийн хохирол ноцтой хэмжээнд хүрч, өнгөрсөн онд олон бүс нутгуудад зөгийн хорогдол 70-90 хүртэл хувь болсон.
Америкт 2024 онд 1.14 сая бүл зөгий устаж үгүй болсон ба Японд ч мөн адил 1000 бүлтэй байсан зөгийчин 200 бүл болтол Зөгийн бүлээ алдсан байна. 2025 онд Эрхүүгийн районы зөгийчид, Монголын зөгийчид ч мөн энэ хохирлыг амсаж нилээдгүй хохирсон.

Өнгөрсөн хугацаанд ашигладаг байсан варроа хачигийн эсрэг эм бэлдмэл болон, арчилгаа маллагааны арга барил үр дүн муутай болж байгаа нь үүгээр харагдаж байгаа тул эмийн бус аргаар, бал хураалтын үед Хачигны занга ашиглах, Хачигны амьдралын мөчлөгийг ойлгох талаар Uugan Bayar, Hoshiba багш нараасаа үнэтэй мэдээллийг авч байна.

НҮБ-аас жил бүрийн 6 дугаар сарын 27-ны өдрийг “Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр” болгон тэмдэглэдэг. Монгол улсад  "...
19/06/2026

НҮБ-аас жил бүрийн 6 дугаар сарын 27-ны өдрийг “Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр” болгон тэмдэглэдэг. Монгол улсад "ДЭЛХИЙН ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙН ӨДӨР" - ийг 5 дахь удаагаа 6/12-14ний өдрүүдэд тэмдэглэн тус өдөрт зориулсан үзэсгэлэн худалдаанд Үлэмж брэнд амжилттай оролцлоо.

Жижиг, дунд үйлдвэр нь дэлхийн нийт аж ахуйн нэгжүүдийн 90 гаруй хувийг бүрдүүлдэг, дэлхийн эдийн засгийн гол тулгуур хөдөлгүүр юм.
Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ILO) болон Дэлхийн банкны мэдээлснээр, ЖДҮ нь дэлхийн нийт ажлын байрны 70 орчим хувийг хангаж, дэлхийн ДНБ-ий 50-70 хүртэлх хувийг үйлдвэрлэдэг байна.

Жижиг, дунд үйлдвэрүүд нь зөвхөн ажлын байр бүтээгээд зогсохгүй, хөгжиж буй орнуудын ядуурлыг бууруулах, хөгжлийг хурдасгахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг ажээ.

⁉️ Өглөөг яагаад зөгийн🐝🍯аар эхлүүлэх ёстой вэ🧐 Зөгийн балыг өглөө хэрэглэх нь биеийн хорыг гадагшлуулахаас гадна биен д...
04/06/2026

⁉️ Өглөөг яагаад зөгийн🐝🍯аар эхлүүлэх ёстой вэ🧐

Зөгийн балыг өглөө хэрэглэх нь биеийн хорыг гадагшлуулахаас гадна биен дэх серотонин даавар буюу аз жаргалын гармоныг нэмэгдүүлж өгдөг давуу талтай ажээ.

Зөв хөл дээрээ босвол тэр өдөр ямар байдаг билээ 😉❤️
Аз жаргалын гармоноо өдөөсөн хүн өдөржин л аз жаргалтай явах нь ойлгомжтой биздээ тээ😘

Та нарын маань шинэ өглөө бүр нь жаргалтай эхэлж байг ээ🤗💞

Өглөөний цайны төгс хослол


#өглөөнийцай
#цэвэрзөгийнбал
#монголзөгийнбал
#азжаргал
#шинэөглөө

23/05/2026

Эх зөгийний үржүүлэг.
Алинд нь юу байгаагаа мэдэхээ больтол төөрөхөөр юмаа кк

Address

Orkhon Soum
Darkhan
976

Alerts

Be the first to know and let us send you an email when Ulemj Mongolian pure honey posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Ulemj Mongolian pure honey:

Shortcuts

Share