Аварга тосон Дархан Оточ Аварга сувилал

Аварга тосон Дархан Оточ Аварга сувилал Эрүүл мэнд эрхэм баян

14/08/2026

ШИНЭ ЭЛСЭГЧИЙН ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль болон Тэ Ам И Тэжүн Тэтгэлгийн Сан хамтран элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээрээ тэргүүлэгч шилдэг элсэгчдэд ирээдүйн эмч, эрүүл мэндийн салбарын чадварлаг мэргэжилтэн болоход нь дэмжих зорилгоор 2500$-ын сургалтын төлбөрийн тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлж байна.

Тус тэтгэлэгт 2026–2027 оны хичээлийн жилд АШУҮИС-ийн I дамжаанд шинээр элссэн, ЭЕШ-ын 800 оноо авсан элсэгчид хамрагдах боломжтой.

🎓 Хамрагдах хөтөлбөрүүд:
· Анагаах ухаан /Хүний их эмч/
· Хүүхдийн анагаах ухаан
· Уламжлалт анагаах ухаан
· Нүүр ам судлал /Шүдний их эмч/

🎓Бүрдүүлэх материал:
ЭЕШ-ийн батламж
АШУҮИС-д элссэн суралцах эрхийн бичиг
Тэтгэлэгт хамрагдах хүсэлтээ илэрхийлсэн эсээ

🎓Дараах линкээр материалаа ирүүлнэ үү.
https://forms.gle/VodwErwYK9NtK7tt5

🎓Тэтгэлэгт материал хүлээн авах хугацаа: 2026 оны 8 дугаар сарын 29

13/08/2026
04/08/2026



Монголын эзэнт гүрний төрийн төв өргөө байсан газар Хэнтий аймагт бий.

Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд орших Аваргын балгас нь эрдэмтдийн судалгаагаар Чингис хааны Их Аураг орд байсан газар гэж үздэг. Хэрлэнгийн Хөдөө арал дахь энэхүү хотын туурь 60 орчим га талбайг эзэлдэг бөгөөд Монголын эзэнт гүрний төрийн төвүүдийн нэг байжээ.

Судлаачдын үзэж буйгаар энд Их хуралдай хуралдаж, төрийн чухал шийдвэрүүдийг хэлэлцдэг байсан бөгөөд "Монголын Нууц Товчоо" энд бичигдэж дууссан байж болзошгүй гэсэн таамаглал бий.

1950-иад онд археологич Х.Пэрлээ энэ туурийг Чингис хааны Их Аураг орд байсан гэж анх дүгнэжээ. Харин 2001 оноос хэрэгжсэн Монгол–Японы хамтарсан археологийн судалгаагаар орд өргөө, төмрийн дархны газар, агуулах, газар тариалангийн ул мөр зэрэг олон чухал олдвор илэрч, энэхүү дурсгалын түүхэн ач холбогдлыг улам тодруулжээ.

Өөрөөр хэлбэл, Аваргын балгас нь зөвхөн археологийн дурсгал бус, Монголын төрт ёсны түүхийг дэлхийд таниулах үнэт өв бөгөөд түүх, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх чухал нөөц юм.

Эх сурвалж: Хэнтий аймгийн аялал жуулчлал; Х.Пэрлээгийн археологийн судалгаа; Монгол–Японы хамтарсан археологийн судалгааны төсөл.

24/07/2026

#Хэнтий #Аваргатосон #шавар #бариазасал #рашаан #сувилал #рашаансувилал #эмчилгээ #хоол #сайн #кофешоп #Дэлгэрхаан

24/07/2026

Ард Триатлон 2026: Спорт ба Энтертайнментын төгс хослол I 8 сарын 1, 2-нд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сум, Аварга тосон нуурт болно.

Ард Триатлон 2026 нь зөвхөн спортын тэмцээн бус, харин эрүүл амьдралын хэв маяг, гэр бүл, олон нийтийн идэвх оролцоог нэгтгэсэн нээлттэй спорт ба энтертайнмент фестиваль юм.

Хөтөлбөрөөс онцлох нь:
Триатлоны уралдаан – Мэргэжлийн болон сонирхогчдын ангилал, TRY TRI
Entertainment Zone – Амьд хөгжмийн тоглолт, DJ, хөтлөгч, урлагийн үзүүлбэр
Family & Kids Zone – Хүүхэд, гэр бүлд зориулсан спорт, хөгжөөнт тоглоом
Brand Experience Zone – Ивээн тэтгэгч байгууллагуудын бүтээгдэхүүн үйлчилгээний танилцуулга
Health & Wellness Zone – Эрүүл мэндийн зөвлөгөө, спортын зөв хооллолт, фитнессын танилцуулга
Content & Media Zone – Фото болон видео контент бүтээх талбай, инфлүүнсэр оролцоо, ТВ мэдээ
Food & Chill Zone – Хоол, уух зүйлс, амралтын бүс

Энэхүү концепц нь Ард Триатлоныг зөвхөн Триатлоны тэмцээн бус спорт, энтертайнмент, эрүүл амьдралын хэв маяг, аялал жуулчлал, олон нийтийн оролцоог нэгтгэсэн үндэсний хэмжээний фестиваль болгон хөгжүүлэх урт хугацааны зорилгын эхлэл байх болно.

#ХүчтэйХамтдаа

24/07/2026

Засмал замтай болсон #Хэнтий #Аваргатосон #шавар #бариазасал #эмчилгээ #хоол #сайн #кофешоп #Дэлгэрхаан

Address

Delgerkhaan

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Аварга тосон Дархан Оточ Аварга сувилал posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share