Ar Janchivlan Rashaan Suvilal 99176806, 88079252

Ar Janchivlan Rashaan Suvilal 99176806, 88079252 Эрүүл явбал
Энэ насны жаргалан
Утас: 99176806, 88079252

“Ар Жанчивлан рашаан сувилал” ХХК нь Улаанбаатар хотоос 60 км зайд,Төв аймгийн Эрдэнэ суманд байрлах Жанчивлангийн рашаанд түшиглэн байгалийн үзэсгэлэнт газарт жилийн дөрвөн улиралын турш үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд далайн түвшинээс дээш 1600м өргөгдсөн өндөр газар оршидог. Анх 1926-1927 онд В.А.Смирнов, 1946 онд В.Н.Попов, 1949-1958 онуудад Ш.Цэрэн, Намнандорж нарын хүмүүс судалгаа хийж нүүр

с хүчлийн хийтэй хүйтэн рашаан, хүчилтөрөгчийн давхар исэлттэй ус, Монгол болон дэлхийд ховорт тооцогддог радон бүхий рашаан байгааг тогтоожээ.
“Ар жанчивлан рашаан сувилал” ХХК Зуны улиралд нэг ээлжиндээ 250-300 сувилуулагч, өвлийн улиралд нэг ээлжиндээ 150-200 сувилуулагч хүлээн авах хүчин чадалтай бөгөөд ходоод, элэг, цөс, бөөр, ууц нуруу, үе мөчний болон цусны даралт ихсэх, багасгах, мэдрэлийн системийн өвчтэй хүмүүст рашаан, гүүний саам, цагаан ямааны сүү, коктейл уулгах, зүү төөнүүр, хануур самнуур, иллэг массаж, шавар, фикик, тосон эмчилгээ, биеийн тамир хөдөлгөөн засал зэргээр үр дүнтэй эмчлэн, сувилж байна. Олон жилийн ажиглалт судалгаанаас үзэхэд эмчилгээний үр дүн 94-96%-ийн сайжиралттай байдаг.

20/07/2026

🦠 Гэдэсний халдварт өвчнөөс сэргийлье!

Баяр наадам, аялал зугаалгын үеэр хүнсний болон хувийн ариун цэврийг сайтар сахих нь гэдэсний халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга юм.

📌 Дараах зөвлөмжийг мөрдөөрэй.

✅ Хүнсний бүтээгдэхүүнийг эрүүл ахуйн шаардлага хангасан газраас худалдан авах
✅ Ил задгай худалдаалж буй бэлэн хоол, хүнс, жимс, жимсгэнэ хэрэглэхээс зайлсхийх
✅ Жимс, хүнсний ногоог сайтар угааж хэрэглэх
✅ Хоол бэлтгэхийн өмнө болон хоол идэхийн өмнө гараа савандаж угаах
✅ Буцалгаж хөргөсөн эсвэл баталгаатай ундны ус хэрэглэх
✅ Суулгалт, бөөлжилтийн үед шингэнийг ойр ойрхон бага багаар нөхөх

⚠️ Халуурах, олон удаа суулгах, бөөлжих, шингэн алдалтын шинж тэмдэг илэрвэл яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандаарай.

💙 Хүнсний болон гарын ариун цэврийг сахиж, өөрийгөө болон гэр бүлээ гэдэсний халдварт өвчнөөс хамгаалцгаая.

20/07/2026

☀️ Наршилтаас урьдчилан сэргийлье!

Баяр наадам, аялал зугаалгын үеэр халуунд удаан байх нь нарших, шингэн алдах, биеийн дулаан хэт ихсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Иймээс өөрийгөө болон гэр бүлийнхнийхээ эрүүл мэндийг хамгаалж, дараах зөвлөмжийг мөрдөөрэй.

⚠️ Толгой хүчтэй өвдөх, толгой эргэх, дотор муухайрах, халуурах, ухаан балартах зэрэг шинж тэмдэг илэрвэл наршилтын шинж байж болзошгүй тул яаралтай сэрүүн газар шилжиж, ус уун, шаардлагатай бол эрүүл мэндийн байгууллагад хандаарай.

Өөрийгөө болон хайртай хүмүүсээ халууны эрсдэлээс хамгаалж, эрүүл аюулгүй, эрсдэлгүй наадаарай!

20/07/2026

🏃‍♀️ Чихрийн шижинтэй хүмүүст зориулсан дасгал хөдөлгөөн

Наадмын амралтын өдрүүдэд удаан хугацаагаар суух, хэт их хооллох нь цусан дахь сахарын хэмжээг нэмэгдүүлэх эрсдэлтэй. Иймд өдөр тутмын хөдөлгөөнөө хадгалж, өөрийн биеийн байдалд тохирсон дасгал хөдөлгөөн хийх нь эрүүл мэндэд тустай.

🚶‍♀️ Аялал, зугаалгын үеэр:
✅ Алхах
🚴 Дугуй унах
🏊 Усанд сэлэх
💪 Булчингийн хүчийг нэмэгдүүлэх хөнгөн дасгал хийх

📌 Идэвхтэй хөдөлгөөн, зөв хооллолт, эмийн зохистой хэрэглээ нь чихрийн шижингийн хяналтыг сайжруулж, хүндрэлээс сэргийлэхэд чухал үүрэгтэй.

Эрүүл, эрсдэлгүй наадаж, аялал зугаалгаа идэвхтэй өнгөрүүлээрэй!

20/07/2026

🍽️ Хоолны хордлогоос сэргийлье!

Баяр наадам, аялал зугаалгын үеэр хоол хүнсийг буруу хадгалах, ариун цэврийг сахихгүй байх, хугацаа нь дууссан бүтээгдэхүүн хэрэглэх нь хоолны хордлого үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг.

⚠️ Дотор муухайрах, бөөлжих, суулгах, халуурах зэрэг шинж тэмдэг илэрвэл өөрийгөө эмчлэхгүйгээр эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандаарай.

Аюулгүй хүнсийг сонгож, эрүүл, эрсдэлгүй наадаарай!

20/07/2026

🧼 Гараа зөв дарааллаар тогтмол угааж хэвшээрэй!

Баяр наадам, аялал зугаалгын үеэр гарын ариун цэврийг сахих нь хоолны хордлого, гэдэсний халдварт өвчин болон бусад халдвараас урьдчилан сэргийлэх хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга юм.

📌 Гараа дараах үед заавал угаагаарай.
Хоол хүнстэй харьцахын өмнө:
✅ Хоол бэлтгэхийн өмнө
✅ Хоол хүнсэнд хүрэхийн өмнө
✅ Хооллохын өмнө
Дараах тохиолдлын дараа:
✅ Ариун цэврийн өрөө орсны дараа
✅ Мал, амьтанд хүрсний дараа
✅ Бохир зүйлд хүрсний дараа

💧 Гараа саван, урсгал усаар дор хаяж 20 секунд угааж хэвших нь өөрийгөө болон гэр бүлийнхнээ халдварт өвчнөөс хамгаалах чухал алхам юм.

💙 Эрүүл ахуйн зөв дадлыг хэвшүүлж, эрүүл, эрсдэлгүй наадаарай!

20/07/2026

🧂 Давсны хэрэглээгээ багасгаж, эрүүл мэндээ хамгаалъя!

Бидний өдөр тутмын хоол хүнсэнд агуулагдах илүүдэл давс нь олон төрлийн өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг.

⚠️ Давс хэтрүүлэн хэрэглэх нь:
• Цусны даралт ихсэх
• Зүрх, судасны өвчин
• Тархины харвалт
• Бөөрний өвчин
• Ходоодны хавдар
• Ясны сийрэгжилтийн эрсдэлийг нэмэгдүүлдэг.

✅ Давсны хэрэглээгээ бууруулах энгийн зөвлөмж:
🧂 Хоолондоо давс бага нэмэх
🥫 Давс, натри ихтэй боловсруулсан хүнсний хэрэглээг багасгах
🥗 Шинэ ногоо, жимсийг түлхүү хэрэглэх
👅 Хоолны амтыг давсаар бус, сармис, сонгино, нимбэг, төрөл бүрийн амтлагчаар орлуулах

Өдөр бүрийн жижиг өөрчлөлт таны зүрх, бөөр болон бүх биеийн эрүүл мэндийг хамгаална.

20/07/2026

❤️ Дасгал хөдөлгөөн хийж цусны даралт ихсэлтээс сэргийлье!

Тогтмол дасгал хөдөлгөөн хийх нь цусны даралтыг хэвийн хэмжээнд барих, зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй аргуудын нэг юм.

✅ Дасгал хөдөлгөөн тогтмол хийснээр:
🩸 Цусны даралт буурна
⚖️ Биеийн жин хэвийн хэмжээнд хадгалагдана
❤️ Зүрх, судасны өвчний эрсдэл буурна
😊 Стресс, түгшүүр багасч, сэтгэл санаа сайжирна

🚶‍♀️ Өдөр бүр 30 минутын дунд зэргийн эрчимтэй хөдөлгөөн (алхах, гүйх, дугуй унах, бүжиглэх зэрэг) хийх нь эрүүл мэнддээ оруулж буй хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт юм.

“Ар Жанчивлан рашаан сувилал” нь Төв аймгийн Эрдэнэ суманд байрлах Жанчивлангийн рашаанд түшиглэн жилийн дөрвөн улирлын ...
23/02/2026

“Ар Жанчивлан рашаан сувилал” нь Төв аймгийн Эрдэнэ суманд байрлах Жанчивлангийн рашаанд түшиглэн жилийн дөрвөн улирлын турш хүн амын эрүүл мэндийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг.
🩺 Эмчилгээ, үйлчилгээ - Уламжлалт, Сэргээн засах, Сувиллын тусламж, үйлчилгээг жилийн 4 улиралд үзүүлдэг.
📌 Байршил - Улаанбаатар хотоос 60 км зайд, Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт оршдог.
https://www.google.com/.../data=!3m1!4b1!4m6!3m5...
☎️ Захиалга өгөх - Тэнгис кино театрын урд MN TOWER 15 давхарт 1501 тоот, Даваа-Баасан 10:00-16:00 цаг
📞 Захиалгын Утас - 99176806, 88079252 Даваа-Баасан 10:00-16:00 цаг
💰Төлбөрийн мэдээлэл, дэлгэрэнгүй мэдээллийг мессеж чатботноос авна уу.

Address

Erdene

Telephone

+97677006806

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Ar Janchivlan Rashaan Suvilal 99176806, 88079252 posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share