Majaa emneleg - Мажаа эмнэлэг

Majaa emneleg - Мажаа эмнэлэг 1996 онд Эрдэнэт хотод байгуулагдсан. Уламжлалт-дотрын клиник.

Далны хооронд хатгуулж, чилж өвддөг үү?Зарим үед энэ өвдөлт зөвхөн булчин чангарснаас биш, хүзүүний C5–C6 түвшний мэдрэл...
18/06/2026

Далны хооронд хатгуулж, чилж өвддөг үү?

Зарим үед энэ өвдөлт зөвхөн булчин чангарснаас биш, хүзүүний C5–C6 түвшний мэдрэлийн дарагдалтай холбоотой байдаг. C5–C6 хэсгийн мэдрэл цочрох, дарагдах үед өвдөлт хүзүү, мөр, далны дотор тал, заримдаа гар руу хүртэл дамжиж мэдрэгддэг. Гэхдээ далны өвдөлтийн шалтгаан дан ганц хүзүү биш. Мөн буруу суулт, удаан суух, булчингийн ачаалал, мөрний хөдөлгөөний алдагдал зэргээс үүсч болно. Тиймээс өвдөлт удаан үргэлжилж, гар бадайрах, сулрах, хүзүү хөдөлгөхөд нэмэгдэх шинж илэрвэл мэргэжлийн үзлэгт хамрагдах хэрэнтэй.

Далны дотор тал өвдөөд удаж байгаа бол шалтгааныг нь зөв тодруулах хэрэгтэй.

17/06/2026

Транс тосны хэрэглээг багасгаж, зүрхээ хамгаалъя.

17/06/2026

ОСТЕО КАЛЬЦИ-5 🌟 нь найрлагандаа АЖИГЦЭРЭН , МАНА , давсан, ар үр , жонш агуулдаг бөгөөд ясны бороололтыг түргэсгэж, ясны эсийн үйл ажиллагааг дэмждэг болох нь судалгаагаар нотлогдсон.

Остео кальци-5 бэлдмэлийн найрлага:

Давсан (Eucomia ulmoides Oliver)🍁 - Ясны үүсэлтийг дэмжиж, остеобласт эсийг идэвхжүүлэх, остеокласт эсийг дарангуйлах үйлдэлтэй болох нь тогтоогдсон байдаг.

Ажигцэрэн (Carduus crispus) 🍂- Кальцийн агууламж ихээс гадна цус тогтоох, өвдөлт намдаах болон антиоксидант үйлдэлтэй болох нь бороололтонд үр дүн үзүүлж байна.

Арүр (Terminalia chebula) 🌟- Ар үрт агуулагдах танин нь VEGF ялгаралтыг ихэсгэх замаар шинээр судасжих явцыг дэмжиж ясны бороололтыг түргэсгэдэг байна.

Мана (Inula helenium) ✨- Үрэвсэл болон бактерийн эсрэг хүчтэй үйлдэлтэй махбодыг тэгшитгэж, дархлааг дэмждэг байна.

Жонш (Calcite) ☄️- “Чулууны хаан, ясны тэжээл” хэмээн үзэж ирсэн бөгөөд кальцийн агууламж өндөртэй, ходоод хамгаалах хам үйлдэл үзүүлдэг нь нотлогдсон.

Зөвлөгөө авч, захиалга өгөх бол : 80555458 , 80555451

Тавхай, өвдөг, түнх, нуруу бүгд хоорондоо холбоотой. Тавхайн байрлал алдагдах үед бие ачааллаа өөр хэсгээрээ нөхөж эхэлд...
16/06/2026

Тавхай, өвдөг, түнх, нуруу бүгд хоорондоо холбоотой. Тавхайн байрлал алдагдах үед бие ачааллаа өөр хэсгээрээ нөхөж эхэлдэг.

Үүнээс болж:

* тавхай дотогш хазайх
* хөл X хэлбэртэй харагдах
* түнх, аарцаг орчим чангарах
* нурууны доод хэсэгт ачаалал нэмэгдэх
* өвдөг, нуруугаар өвдөх зэрэг асуудал үүсч болно.

Зарим хүн олон жил нуруугаа эмчлүүлдэг ч жинхэнэ шалтгаан нь тавхайн байрлал, алхалт, эсвэл түнх орчмын булчингийн сулралтай холбоотой байх тохиолдол бий.

Бие нэг хэсгээрээ асуудлыг нөхөх гэж оролддог. Гэхдээ энэ нь удаан үргэлжилбэл өөр хэсэгт илүү их ачаалал өгч, архаг өвдөлт болдог.

Тиймээс зөвхөн өвдөж байгаа газрыг биш, бүх биеийн хөдөлгөөн, алхалт, тавхайн байрлал, биеийн тэнцвэрийг хамтад нь харах нь чухал.

Зүү эмчилгээ юунд тусалдаг вэ?Ихэнх хүмүүсийн боддогоос ч олон зүйлд тусалдаг. Стресс, нойргүйдэл, хоол боловсруулах асу...
16/06/2026

Зүү эмчилгээ юунд тусалдаг вэ?
Ихэнх хүмүүсийн боддогоос ч олон зүйлд тусалдаг. Стресс, нойргүйдэл, хоол боловсруулах асуудал, дааврын тэнцвэр, толгой таллаж өвдөх болон архаг өвдөлтийн үед зүү эмчилгээ нь биеийн үйл ажиллагааг зохицуулахад тусалдаг.

Таны бие ямар нэг зүйл хэлэх гээд байгаа юм шиг санагдаж байна уу?
Дэлгэрэнгүй мэдээллийг утсаар холбогдон аваарай. Холбоо барих: 70357666, 95357666

Сколиоз гэдэг нь зүгээр нэг “нуруу мурийх” асуудал биш.Нуруу хажуу тийш мурийхаас гадна нугалам бага зэрэг эргэж, булчин...
15/06/2026

Сколиоз гэдэг нь зүгээр нэг “нуруу мурийх” асуудал биш.
Нуруу хажуу тийш мурийхаас гадна нугалам бага зэрэг эргэж, булчин, мөр, аарцаг, хөдөлгөөнд хүртэл нөлөөлдөг.
Хүүхэд, өсвөр насанд илүү түгээмэл илэрдэг тул нурууны байрлал,мөрний өндөр,аарцгийн тэгш бус байдал зэргийг анзаарч байх нь чухал.

Хэрвээ нуруу мурийсан мэт харагдах, нэг мөр өндөр байх, урагш бөхийхөд хавирга товгор харагдах шинж илэрвэл мэргэжлийн хүнээр үзүүлээрэй.

#сколиоз #нуруунымурийлт #нурууныэрүүлмэнд #физикэмчилгээ #хөдөлгөөнзасал #эрүүлнуруу #мажааулирлалт

Address

Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, 11В хороолол 88 тоот
Erdenet
61020

Opening Hours

Monday 08:00 - 20:00
Tuesday 08:00 - 20:00
Wednesday 08:00 - 20:00
Thursday 08:00 - 20:00
Friday 08:00 - 20:00
Saturday 09:00 - 16:00
Sunday 09:00 - 16:00

Telephone

+97695357666

Alerts

Be the first to know and let us send you an email when Majaa emneleg - Мажаа эмнэлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Majaa emneleg - Мажаа эмнэлэг:

Share