11/09/2026
Амиа хорлолтын талаарх Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага /ДЭМБ/-ийн баримтууд
* Жил бүр 720,000-аас олон хүн амиа хорлолтын улмаас нас бардаг.
* 15–29 насныхны нас баралтын 3 дахь гол шалтгаан нь амиа хорлолт байна.
* Амиа хорлолтын 73% нь бага болон дунд орлоготой улс орнуудад тохиолддог.
* 2021 онд дэлхийн хэмжээнд амиа хорлолтын 56% нь 50 нас хүрэхээс өмнө тохиолдсон.
* Нэг амиа хорлолт бүрийн цаана 20-иос олон амиа хорлох оролдлого байж болдог.
* Амиа хорлох нь нэг л шалтгаантай байдаггүй. Нийгэм, сэтгэл зүй, биологи, орчин, амьдралын нөхцөл зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг.
* Өмнө нь амиа хорлох оролдлого хийж байсан нь чухал эрсдэлт хүчин зүйл юм.
* Хямралын үед амиа хорлох үйлдэл гэнэтийн/импульсив байдлаар гарч болох бөгөөд санхүүгийн асуудал, харилцааны зөрчил, архаг өвдөлт зэрэг нь өдөөгч хүчин зүйл болж болно.
* Ганцаардал, ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэл, зүй бус харилцаа, алдагдал, мөргөлдөөн зэрэг нь эрсдэлийг нэмэгдүүлж болно.