07/09/2026
ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛИАР ШАГНАЛАА
Хүн ардын эрүүл мэндийг хамгаалах үйлсэд олон жил үр бүтээл, идэвх зүтгэлтэй ажилласан эмч, эмнэлгийн мэргэжилтэн, албан хаагчдыг МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон, медалиар шагналаа.
Нэгдсэн эмнэлгийн Гэмтэл бичил мэс заслын тасгийн эрхлэгч Б.Чулуунбат ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН-оор, Дотор, арьс харшлын тасгийн туслах сувилагч Н.Тунгалаг Нярайн тасгийн эрхлэгч Ж. Нямхүү, Ариутгал, нийтлэг үйлчилгээний тасгийн арга зүйч А.Идэржаргал, Мэс заслын тасгийн ахмад Т.Нямсүрэн, Дэмжих үйлчилгээний тасаг сантехникч Г.Ренчинбадам, Ахмад сувилагч Н.Бүрэнжаргал нар АЛТАН ГАДАС ОДОН-оор, Уламжлалт сэргээн засах эмчилгээний тасгийн эрхлэгч Т.Оюунтуяа, Дэмжих үйлчилгээний тасгийн арга зүйч Ш.Цолмон, Хүүхдийн тасгийн арга зүйч П.Энхбаяр, Поликлиникийн тасгийн арга зүйч Р.Нэргүй, Ахмад сувилагч Б.Лхагважав, Мэдрэлийн тасгийн сувилагч Ш.Баднаанямбуу, Яаралтай түргэн тусламжийн тасгийн туслах сувилагч Р.Байгалмаа, Төрөх, эмэгтэйчүүдийн тасгийн эх баригч Б.Лхамжав нар ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ-иар шагнагдсаныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Э.Золбоо гардуулан өглөө.
Эмнэлгийн өдөр тутмын хариуцлагатай ажилд өөрийн мэдлэг, ур чадвар, сэтгэлээ зориулан ажиллаж байгаа та бүхэндээ баяр хүргэж, эрүүл энх, аз жаргал, ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөе.
Хүний эрүүл мэндийн төлөөх хөдөлмөр бүхэн үнэ цэнтэй.
Хүний төлөөх зүтгэл бүхэн хүндлэлтэй.