Уламжлалтын эмч

Уламжлалтын эмч Эрүүл мэнд эрхэм баян

28/11/2024
28/11/2024

SETHUBANDHASANA – BRIDGE POSE - ГҮҮР БАЙРЛАЛ СЭТУ БАНДХАСАНА
Ашиг тус:
Энэхүү асанагийн хувьд цээж, мөр, зүрхийг нээж тэлж өгдөг ба ингэснээр бамбай булчирхай болон өнчин тархины булчирхайг идэвхжүүлнэ. Мөн нуруу, гуя, ташааг идэвхтэйгээр жигд сунгаж хүч нэмэгдүүлнэ. ААРЦГИЙН ЁРООЛЫН БУЛЧИН чангалдаг.
Зөв хийх техник:
Нуруун дээрээ дээш харан хэвтэж, хөлийнхөө улыг шалан дээр байрлуулах бөгөөд ингэхдээ өвдгөө нугална. Өвдөг шагай нэг шугамд. 2 хөл ташааны хэмжээтэй. Гуяны дотор тал, өгзөг хэвлийн булчингаа чангалаад. Хүзүү сул, эрүү цээж рүү гараа алга доошоо биеийн дагуу, алгаар нь нийлүүлж цээжээ дээш түлхэж өгнө. Гарын хуруунууд хөлийн өсгийнд хүрэх ёстой. Гэхдээ өсгийтэйгөө ойрхон байрлуулсан ч болно. Хөлдөө ачаалал өгч, ташаагаа дээш өргөнө. Энэ үед өвдөг болон ташаа нэг шугамд огтолцох ёстой. Байрлалаас гарахдаа нурууны дээд үеэс 1-2-р үеүдээ аажим буулгана.

Хүндрүүлж хөлөө ээлжилж дээш өргөж болно. Ууцны доор, өвдгөндөө, өгзөг доор блок хийж болно.
Гүүр байрлалд гуяа шаланд параллель болж, бие чинь гүүр хэлбэртэй болох хүртэл өгзгөө өргөнө.

✔️Магадгүй та эдгээр булчин байдаг эсэхийг ч анзаараагүй явахад таны өдөр тутмын чухал үйл ажиллагаанд нэн чухал үүрэгтэйгээр тогтмол оролцсоор байдаг бүлэг булчингууд бий. Эдгээрийг ААРЦГИЙН ЁРООЛЫН БУЛЧИН гэдэг 🤩

✔️Аарцгийн ёроолын булчин нь умдаг яс, аарцгийн яс, ахар сүүлнээс дүүжлэгдэн байрлаж таны аарцгийн хөндийд яг л "аяга" мэт оршин давсаг, үтрээ, шулуун гэдэс зэрэг эрхтэнүүдийг хүрээлж, тэдгээрийн ханын бүтцэд оролцдог хэд хэдэн төрлийн булчингууд юм. 💁‍♀️ Тэгвэл эдгээрийн үүрэгтэй танилцацгаая.

(Жич: эр, эм аль ч хүйсэнд хамаатайг санана уу❗️)

✔️Давсаг ба шулуун гэдэсний амсрыг тойрч, цагираглан байрлаж, тэдгээрийн нээгдэх/хаагдах үйлийг хянана. Хэвлийн даралт ихсэх үед (ж.эь: ханиах, найтаах, инээх, үсрэх, юм өргөх г.м) эдгээр булчингууд агшиж (чангарч) шээс алдах, дусагнахаас сэргийлдэг. Харин шээх, хүндээр бие засахад суларч өгдөг билээ.

✔Аарцгийн эрхтэнүүдийг (давсаг, шулуун гэдэс, үтрээ) агуулах, унжихаас сэргийлэх. Жирэмслэлтийн үед, эсвэл нас ахиж аарцгийн ёроол сулрах үед давсаг, үтрээ, шулуун гэдсийг доош дарагдан унжихаас сэргийлдэг.

✔Түнх, ууцны үеүдийн хөдөлгөөнд оролцох

✔Бэлгийн харьцааны үед бэлэг эрхтэний хөвчрөл, дур тавилт болон мэдрэмжийг үүсгэхэд нэн чухал үүрэгтэй. Мөн бэлгийн харьцааны үед эсвэл дараа нь ямар нэгэн өвдөлт үүсдэг бол энэ булчинтай ч мөн хамааралтай.

✔Аарцгийн эрхтэнүүдийг тэжээлээр хангаж байдаг цусны судсууд бүгд энэ булчингуудын завсраар дамжин өнгөрдөг. Гэхдээ нэг өвөрмөц онцлогтой. Аарцгийн ёроолын булчин нь цус ба тунгалгийн судаснуудын дамжин өнгөрөх зам болохоос гадна судасны ханыг мөн үүсгэлцэж, судсан дахь цусыг цааш шахахад оролцдог. Тиймээс энэ булчин сулрахад цусны судасны зогсонги үүсэх эрсдэлтэй байдаг байна.
Habits for yoga 💚

28/11/2024
ЦАГААН ХОРХОЙТОХ ӨВЧИН ГЭЖ ЮУ ВЭ❓❓❓❓ЦАГААН ХОРХОЙ ГЭЖ ЮУ ВЭ❓Ээж аавуудын нэрлэж заншсанаар цагаан хорхой буюу хялгасан х...
21/08/2024

ЦАГААН ХОРХОЙТОХ ӨВЧИН ГЭЖ ЮУ ВЭ❓❓❓

❓ЦАГААН ХОРХОЙ ГЭЖ ЮУ ВЭ❓

Ээж аавуудын нэрлэж заншсанаар цагаан хорхой буюу хялгасан хорхой бол нэг төрлийн гэдэсний шимэгч хорхой юм. Хүний биед шимэгчилж амьдардаг маш олон төрлийн хорхой байдгаас хялгасан хорхой нь 5-10 насны хүүхдэд хамгийн түгээмэл тохиолддог шимэгч юм. Хүүхдэд зонхилон халдварладаг хэдий ч, насанд хүрсэн хүмүүс ч энэ шимэгчээр халдварлагдаж өвчлөх боломжтой. Энэ хорхой нь 0.7-1.3 см урттай, нарийн утаслаг, цагаан өнгөтэй байдаг учир хялгасан хорхой гэж нэрлэдэг.

❓ЯАЖ БИЕД ХАЛДВАРЛАДАГ ВЭ❓

Халдварын гол эх уурхай нь шимэгчийн халдвартай буюу цагаан хорхойг биедээ тээж буй хүн байдаг. Эр, эм хялгасан хорхой нь нарийн гэдсэн дотор үржилд орсоны дараа эр хорхой нь үхэж өтгөнөөр гадагшилдаг. Харин эм хорхой нь нарийн гэдэснээс цааш явсаар бүдүүн гэдсэнд очиж, хүүхэд унтаж амарч, хөдөлгөөний идэвх багассан үед нь анусны амсар дээр гарч ирж өндөгөө гаргадаг. Ингээд анусны хуниасны завсарт болон ор дэрний цагаан хэрэглэл дээр унасан өндөг нь дахин эзэн биед халдварладаг.

❓ЯМАР ШИНЖ ТЭМДЭГ ИЛРЭХ ВЭ❓

✅ Дээр дурдсанчлан, эм хорхой анусанд ойртож ирэх үед хүүхдийн хошногоны амсар орчмоор загатнана. Ялангуяа оройн цагаар загатналт нэмэгддэг.
✅ Их загатнаж маажсанаас арьсыг шалбалж, гэмтээсэн тохиолдолд тэр хэсгээр бактерийн халдвар орж давхар хүндрэл үүсгэх эрсдэлтэй.
✅ Эмэгтэй хүүхдэд, хялгасан хорхойны өндөг бэлэг эрхтэн, шээсний сүврүү орж үрэвсүүлэх эрсдэлтэй.
✅ Зарим тохиолдолд хэвлийгээр базалж өвдөх шинж илэрнэ.
✅ Халдварыг эмчлэхгүй удвал хүүхэд хоол тэжээлийн дутагдалд орж, турах, ядарч сульдах зэрэг шинж илэрдэг.
✅ Зарим хүмүүст огт шинж тэмдэггүй ч байж болдог.

❓ЯАЖ ОНОШЛОХ ВЭ❓

Дээр дурдсан шинж тэмдэг илэрвэл өтгөнд өндөг илрүүлэх шинжилгээ хийлгэнэ. Бүх аймаг, дүүргийн эмнэлгүүд, хувийн лабораториудад уг шинжилгээг хийдэг. Зарим тохиолдолд нэг удаагийн шинжилгээгээр өндөг илрэхгүй байж болно. Учир нь биед орсон өндөг нас биед хүрч, үржилд орж, өндөгөө гадагшлуулах хүртэл 1-2 сар болдог. Тиймээс ойрхон зайтай 3-4 удаа шинжилгээг давтан хийлгэх хэрэгтэй.

Түүнчлэн гэрийн нөхцөлд цагаан хорхойг илрүүлж болох хэд хэдэн аргууд байдаг.
- хүүхдийг унтсанаас хойш 2-3 цагийн дараа хошногоны амсар орчмыг шалгаж, амьд хорхой илрүүлэх
🔻өтгөнд хорхой байгаа эсэхийг шалгах
🔻хүүхдэд бараан өнгийн дотуур хувцас өмсүүлж, өглөө сэрэхэд нь шалгах

❓ЯАЖ ЭМЧЛЭХ ВЭ❓

Нэгэнт хялгасан хорхойн халдвар илэрсэн бол эмчийн зааврын дагуу хялгасан хорхойг устгах эмийн эмчилгээ хийнэ. Шимэгчийн эсрэг эм нь зөвхөн нас бие гүйцсэн хорхойг устгах учир өндөгнүүд нь амьд байсаар байдаг. Тиймээс 14 хоногийн дараа дахин эм уудаг. Эм ууж дууссаны дараа давтан шинжилгээ хийлгэж, сөрөг хариу гарвал эдгэрсэнд тооцно.
Хялгасан хорхойн халдвар авсан ч зарим хүмүүст огт шинж тэмдэг илэрдэггүй тул, гэр бүлийн бусад гишүүд ч бас хамт шинжилгээ өгч, эмчлүүлэх хэрэгтэй.

❓ЯАЖ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВЭ❓

〽️Цагаан хорхой илэрвэл бүрэн, гүйцэт эмчлэх
〽️Хүүхдийн гарын ариун цэврийг сайтар сахиулах. Хумсыг тогмол авч, хумс завсрыг цэвэрлэж байх. Учир нь хүүхэд загатнаа их учир бөгсөө маажих үед хумсан завсар өндөгнүүд орж үлддэг. Хумсаа мэрэх, хуруугаа хөхөх, гараа угаалгүй хоолоо идэх зэрэг үед өндөгнүүдээр дахин халдварлана.
〽️Цагаан хэрэгсэл, унтлагын хувцас, дотуур хувцсыг халуун усаар сайтар угааж, индүүдэх, цагаан хэрэгслээ солихдоо агаарт сэгсрэхгүй байх
〽️Өндөгнүүд нь наранд тэсвэр муутай тул угаасан хувцас, цагаан хэрэгслийг наранд хатаах, гэрийн хөшгөө бүрэн дэлгэж, нар оруулах
〽️Өндөг нь гадаргуу дээр 2-3 долоо хоног амьдрах чадвартай байдаг учир хүүхдийн тоглоом хэрэгсэл, суултуурны гадаргуу зэргийг тогтмол ариутгаж, цэвэрлэх
〽️Цэцэрлэг дээрээ дотуур хувцасаа андуурч, сольж өмсөхөөс сэргийлэхийг багшаас хүсэх

Ариун цэвэр сахих нь эрүүл байхын бас нэгэн чухал зүйл шүү. Ариун цэврээ сайн сахицгаая... 🤩🤩🥰 copy

Шинэхэн ээжийн сонирхолтой амьдралд тавтай морил...

Address

Omnogovi

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Уламжлалтын эмч posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share