Цагааннуур тосгоны Эрүүл мэндийн төв

Цагааннуур тосгоны Эрүүл мэндийн төв Цагааннуур тосгоны Эрүүл мэндийн төв

ХӨХ САВ ХҮНСНИЙ САВ БИШ! Хөх өнгийн хуванцар канистр, үйлдвэрийн зориулалтын хуванцар сав, хүнсний бус зориулалтын уут, ...
15/08/2026

ХӨХ САВ ХҮНСНИЙ САВ БИШ!

Хөх өнгийн хуванцар канистр, үйлдвэрийн зориулалтын хуванцар сав, хүнсний бус зориулалтын уут, сав зэрэг нь хүнс, унд хадгалах зориулалттай биш бөгөөд ус, сүү, айраг, тараг зэрэг хүнстэй удаан хугацаанд хүрэлцэх үед химийн бодис хүнсэнд шилжих эрсдэлтэй байдаг. Ялангуяа нарны гэрэл, өндөр температур, олон дахин ашиглалт нь энэхүү эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Иймээс ус, сүү, айраг болон бусад цагаан идээг хадгалах, тээвэрлэхдээ хүнсний зориулалтын 304/316 маркийн зэвэрдэггүй ган сав, шилэн сав, бүрээс нь гэмтээгүй паалантай сав, уламжлалт модон хөхүүр, хүнсний зориулалтын тэмдэглэгээтэй сав ашиглахыг зөвлөж байна.

ХӨХ САВ ХҮНСНИЙ САВ БИШ!Өдөр тутмын амьдралд тос, химийн бодис болон бусад зориулалтаар ашиглагдаж байсан хуванцар савыг...
13/08/2026

ХӨХ САВ ХҮНСНИЙ САВ БИШ!

Өдөр тутмын амьдралд тос, химийн бодис болон бусад зориулалтаар ашиглагдаж байсан хуванцар савыг дахин ашиглан ус, айраг, сүү зэрэг хүнс, ундаа хадгалах тохиолдол байдаг.

Гэвч хүнсний зориулалтын бус савыг хүнс, ундаанд ашиглах үед савны материалаас зарим химийн бодис хүнс, ундаа руу шилжих буюу “migration” үүсэх эрсдэлтэй. Энэ шилжилтэд савны материал, хадгалалтын хугацаа, температур болон хадгалж буй бүтээгдэхүүний шинж чанар зэрэг хүчин зүйл нөлөөлдөг.

Монгол Улсад хийгдсэн судалгаагаар ус хадгалах зориулалтын бус хуванцар савнаас усанд химийн хорт бодис шилжиж байгаа эсэхийг судалсан байна. Судалгаанд тосны канистр, том цэнхэр хуванцар сав зэрэг саванд туршилтын уусмал хийж, савнаас уусмал руу шилжсэн химийн бодисын хэмжээг тодорхойлжээ.

Судалгааны үр дүнд:
Хар тугалга ДЭМБ-ийн зөвлөсөн хэмжээнээс (0.01 мг/л):
🔵 Том цэнхэр хуванцар савнаас усанд хар тугалга 60–72 дахин өндөр хэмжээгээр;
🛢️ Тосны канистрт хадгалсан усанд хар тугалга 500–800 дахин өндөр хэмжээгээр илэрсэн байна.

🌹ЭРХЭМ ХҮНДЭТ ЦАГААННУУР ТОСГОНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ҮЕ,  ҮЕИЙН НИЙТ ЭМЧ, СУВИЛАГЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТЭН, АЖИЛТНУУДДАА...
13/08/2026

🌹ЭРХЭМ ХҮНДЭТ ЦАГААННУУР ТОСГОНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ҮЕ, ҮЕИЙН НИЙТ ЭМЧ, СУВИЛАГЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТЭН, АЖИЛТНУУДДАА БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ! 🌷
🏥Хүний амь нас, эрүүл мэндийн төлөө 🌞🌙өдөр шөнөгүй 🫰сэтгэл зүрх, 🧠мэдлэг чадвар, хөдөлмөр зүтгэлээ зориулж яваа Та бүхнээрээ 🤩бид бахархаж байна.
Та бүхний минь ажил үйлс өөдрөг, амжилт бүтээл арвин, гэр бүл тань аз жаргалтай, амьдрал тань эрүүл энх байх болтугай!
🌸 Эрүүл мэндийн салбарынхаа нийт хамт олонд БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ! 🌸

13/08/2026

🚨 ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЬЕ

🚫 Тарвага агнахыг хориглох

🥩 Тарваганы түүхий мах, дотор эрхтнийг хэрэглэхгүй, өвчихгүй байх

❄️ Агнасан тарвага, түүний махыг хөлдөөж хадгалахгүй, тээвэрлэхгүй байх

🛑 Тарвага, тулам худалдах, худалдаж авахгүй байх

🦟 Бөөс, бүүрэгт хазуулахаас сэргийлж тарваганы нүх, дош руу ойртохгүй байх

⚠️ Тарваганы үхдэл, сэг зэм, хөдөлгөөн нь удааширсан тарвагатай таарвал гар хүрэлгүй, орон нутгийн болон нийслэлийн Зоонозын өвчин судлалын төвд мэдээлэх

ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭХЭД ИРГЭН ТАНЫ ОРОЛЦОО НЭН ЧУХАЛ.

13/08/2026

⚠️ АНХААРУУЛГА

Та тарваган тахлын голомтот бүсэд зорчиж байгаа бол дараах зөвлөмжийг мөрдөнө үү.

✅ Тарвага болон бусад мэрэгч амьтанд хүрэхгүй байх
✅ Бөөс, бүүрэгт хазуулахаас сэргийлэх
✅ Халуурах, булчин өвдөх, тунгалгийн булчирхай томрох зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандах

Тарваган тахал нь урьдчилан сэргийлэх боломжтой халдварт өвчин юм. Иргэн бүр өөрийгөө болон гэр бүлээ хамгаалахын тулд эрсдэлтэй үйлдлээс татгалзаж, сэрэмжтэй байхыг уриалж байна.

📍 Баян-Өлгий аймгийн Зоонозын өвчин судлалын төв

#ТарваганТахал #Сэрэмжлүүлэг #БаянӨлгий #ЗоонозынӨвчин #ЭрүүлМэнд

13/08/2026
13/08/2026

🦟 ШУМУУЛ ГЭЖ ЮУ ВЭ?

Шумуул нь дэлхий даяар өргөн тархсан, олон төрлийн халдварт өвчнийг дамжуулах боломжтой шавж юм. Шумуулаар дамжин халдварладаг өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд шумуулд хазуулахгүй байх, үржлийн голомтыг бууруулах нь чухал.

📌 Дэлхий дээр 3600 орчим зүйл шумуул тархсан байдаг.
📌 30 орчим өвчин шумуулаар дамжин халдварладаг.
📌 Жил бүр дэлхий даяар сая сая хүн шумуулаар дамжих халдварт өвчнөөр өвчилдөг.

👉 Шумуулаар дамжих халдвараас сэргийлэхийн тулд өөрийгөө болон гэр бүлээ хамгаалаарай.

#ЗӨСҮТ #Шумуул #ШумуулаарДамжихХалдвар #УрьдчиланСэргийлье

13/08/2026

Address

Баян-Өлгий аймаг, Цагааннуур тосгон
Tsagaannuur
83

Telephone

+97699631661

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Цагааннуур тосгоны Эрүүл мэндийн төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Цагааннуур тосгоны Эрүүл мэндийн төв:

Shortcuts

Share