Баян-Өлгий Аймгийн Монголын Уламжлалт Анагаах Ухааны Нөлөөллийн Баг

  • Home
  • Mongolia
  • Ul'gey
  • Баян-Өлгий Аймгийн Монголын Уламжлалт Анагаах Ухааны Нөлөөллийн Баг

Баян-Өлгий Аймгийн Монголын Уламжлалт Анагаах Ухааны Нөлөөллийн Баг уламжлалт анагаах ухааны хөгжлийн төлөө Салбар зөвлөл

Монгол уламжлалт анагаах ухааны эмч, сувилагч нарын дунд “Эмнэлзүйн ур чадвар”-ын тэмцээнийг Эрүүл мэндийн газар болон Н...
01/05/2026

Монгол уламжлалт анагаах ухааны эмч, сувилагч нарын дунд “Эмнэлзүйн ур чадвар”-ын тэмцээнийг Эрүүл мэндийн газар болон Нэгдсэн эмнэлгийн Уламжлалт, Сэргээн заслын тасгийн хамт олон амжилттай зохион байгууллаа. 👏

Тус тэмцээнд:
🥇 Нурлы хувийн ортой эмнэлгийн “Энэрэлт эмчилгээ” баг – Тэргүүн байр
🥈 Нэгдсэн эмнэлгийн “Гурван үр” 2-р баг – Дэд байр
🥉 “Увдис” баг – Гутгаар байр
🏅 “Алтан удам” баг – Тусгай байр

Мэдлэг, ур чадвараа сорин өрсөлдсөн нийт эмч, сувилагч нартаа баяр хүргэж, цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье! 💙

📍 Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Уламжлалт, Сэргээн заслын эмч нар болон хөдөлгөөн засалчдын хамтарсан баг төвөөс алслагдсан ...
27/04/2026

📍 Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Уламжлалт, Сэргээн заслын эмч нар болон хөдөлгөөн засалчдын хамтарсан баг төвөөс алслагдсан сумдад хүрч ажиллаж байна.

Тус ажлын хүрээнд иргэдэд үзлэг, оношилгоо хийж, мэргэжлийн зөвлөгөө өгч, уламжлалт болон сэргээн заслын тусламж үйлчилгээг орон нутагт ойртуулан хүргэж байна.

🤝 Эрүүл мэндийн үйлчилгээг иргэн бүрт тэгш хүртээе
🌿 Салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлье

#НэгдсэнЭмнэлэг #УламжлалтАнагаахУхаан #СэргээнЗасал #ХөдөлгөөнЗасал #АлслагдсанСумд #ЭрүүлМэнд

📍 Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж буй “Уламжлалт Анагаах Ухааны Нээлттэй Хаалганы Өдөрлөг” амжилттай үргэлжилж б...
22/04/2026

📍 Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж буй “Уламжлалт Анагаах Ухааны Нээлттэй Хаалганы Өдөрлөг” амжилттай үргэлжилж байна.

Баян-Өлгий аймгаа төлөөлөн УАУ-ны эмч нар уламжлалт анагаах ухааны арга барилаар иргэдэд үзлэг хийж, мэргэжлийн зөвлөгөө өгч байна.

Мөн Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Уламжлалтын тасаг болон Ах Су рашаан сувиллаа сурталчлан танилцуулж, үйл ажиллагаагаа олон нийтэд хүргэж байна.

✨ Үндэсний өв соёлоо дээдэлье
🌿 Уламжлалт анагаах ухаанаа хөгжүүлье

#УламжлалтАнагаахУхаан #БаянӨлгий #НээлттэйХаалганыӨдөрлөг #ҮндэснийӨвСоёл #ЭрүүлМонгол

12/03/2026

‼️СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ДУУСАХАД 4 ХОНОГ ҮЛДЛЭЭ.

❇️❇️Уг сургалтын гол онцлог эмч өвчтөнтэй хичээлийн турш ажиллаж ханах заслаа гардан өөрөө хийж сурна.
❇️❇️Сургалтын эцэст эмч доор хаяж 3 үндсэн судал ханаж сурсан ур чадвартай болсон байна.
❇️❇️ Урьд өмнөх сургалтууд дээр дүгнэлт хийж ҮНДСЭН УР ЧАДВАР эзэмшүүлэх гардан үйлдлийг бие дааж хийж сургана.
❇️❇️Хануур засал бичил мэс засал бөгөөд хануур эмчилгээний үеийн ЭМЧИЙН СЭТГЭЛ ЗҮЙГ БЭЛДЭХ АЙДСЫГ ДАВАН ТУУЛАХ аргыг биечлэн заана.
❇️❇️Уг сургалт эмч нарын эмчилгээний үр дүнг сайжруулах, нэр төрлийг олшруулах цаашлаад ард иргэдийн дундах европ эмчилгээгээр үр дүн хангалтгүй зарим төрлийн өвчнийг төгс эмчлэх аргад суралцах зорилготой.
❇️❇️Сургалтыг мэргэшсэн багш гардан удирдах ба онол дадлага эмнэл зүй хавсран 6 өдрийн вакумжсан цөөн суудалтай чанартай явуулна.
❇️❇️ МНАУНийн татвар төлөгч үндсэн гишүүд 20% хөнгөлөлттэй суралцах боломжтой.
❇️❇️ Сургалт анхан , дунд, мастер шатлалаар явагдаж шалгалт өгч ХАНУУР ЗАСЛЫН ЗЭРЭГ олгоно.

✅️Сургалт эхэлсэн эхний өдрөөс нэг нэг өвчтөн хариуцаж аван өдөр болгон судас шээсийг үзэж хануур заслын холын бэлтгэл хийнэ.
✅️Сургалт дуусах сүүлийн өдөр эмч нар хариуцаж авсан өвчтөндөө хануур заслыг гардан хийж гүйцэтгэнэ.
✅️Сургалтад суусан эмч болгон хануур заслын гарын авлагатай, сертификаттай, хануурын анхан шатны 3 судсыг ханаж сурч төгсөнө.

ТӨЛБӨР: 550'000₮ (Хануур заслын гарын авлага багтсан)
5249085703 (ХААН БАНК Л.Энхмаа, Гүйлгээний утга: Овог нэр, утасны дугаар)

ХУГАЦАА: 2025.03.16-22-ны өдрүүдэд танхимаар хичээллэнэ.

ХААНА: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 3-р хороо, Хүрээ хотхон 23-р байр, Ачуут гол салбар 2

✅️ЦАГ: 18:00-20:00

БҮРТГЭЛ: 2026.03.15-ны өдөр хүртэл явагдана 👇

‼️ХҮНИЙ ТОО ХЯЗГААРТАЙ
✅️15 эмч бүртгэнэ.

☎️ 88565289

12/03/2026

“МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ ЭМИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦ БА ЭКСПОРТ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ТӨРИЙН ОРДОНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
“Монголын уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэрлэл, инновац ба экспорт” сэдэвт хэлэлцүүлгийг 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд УИХ-ын гишүүн Жаргалсайханы Золжаргал ажлын алба, МЭХШХ-Монголын Эм Хангамжийн Шинэчлэл Холбоо хамтран зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлэгт Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх, сургалт судалгаа, эрдэм шинжилгээ, эмийн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөл, уламжлалт анагаах ухааны үе үеийн эмч, эрдэмтэн судлаачид өргөнөөр оролцов.
Хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Жигжидсүрэнгийн Чинбүрэн үг хэлэв. Тэрбээр, уламжлалт анагаах ухааныг орчин үеийн шинжлэх ухаан, инноваци, хиймэл оюун, эмийн үйлдвэрлэлийн шинэ технологитой уялдуулан хөгжүүлэх нь бидний өмнө тавьсан чухал зорилт бөгөөд өв уламжлалаа хадгалсан, нотолгоонд суурилсан, экспортын чадавхтай Монгол уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх цаг ирсэн. Иймээс өнөөдрийн “Монголын уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэрлэл, инновац ба экспорт” хэлэлцүүлэг нь зөвхөн салбарын асуудал бус, Монгол Улсын эрүүл мэнд, шинжлэх ухаан, эдийн засгийн ирээдүйтэй холбоотой чухал алхам болно” гэлээ.
Мөн хэлэлцүүлгийн нээлтэнд:
УИХ-ын гишүүн Ж.Золжаргал
УИХ-ын гишүүн Б.Баярбаатар
УИХ-ын гишүүн Д.Ганмаа

МУ-ын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, Эм зүйн ухааны доктор, профессор, академич Л.Хүрэлбаатар

МУ-ын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, МУ-ын Хүний гавъяат эмч, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор М.Амбага

Уламжлалт Эмнэлэг Сургалтын Манба Дацан Төвийн тэргүүн, МУ-ын Хүний гавъяат эмч, Хамба лам Д.Нацагдорж

МУ-ын Эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Г.Чойжамц нарын эрхэм зочид хэлэлцүүлэгт оролцогчдод мэндчилгээ дэвшүүлж, амжилт хүсэв.

Хэлэлцүүлгийн зочин илтгэлүүд:
1. "УЛАМЖЛАЛТ ЭМИЙН БҮРТГЭЛ, СТАНДАРТ, ЭКСПОРТЫН ШААРДЛАГА" - Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга П.Алтанцэцэг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар-ЭЭХХЗГ

2. "УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ БОДЛОГО, ХӨГЖЛИЙН ХАНДЛАГА" - Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Эмнэлэг хариуцсан проректор, Монголын анагаах ухааны академийн гишүүн, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Д.Цэрэндагва Tserendagva Dalkh Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль

3. “УЛАМЖЛАЛТ ЭМИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОНЦЛОГ, ДЭЛХИЙН ЧИГ ХАНДЛАГА” Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Эм зүйн сургуулийн багш, Эм зүйн ухааны доктор, профессор Д.Энхжаргал АШУҮИС-Эм зүйн сургууль

4. "УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААН БА ИННОВАЦ" - Уламжлалт Анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн захирал, Монголын анагаах ухааны академийн гишүүн, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Ч.Чимэдрагчаа Уламжлалт Анагаах Ухааны Мэргэжлийн Салбар Зөвлөл

Мөн 2026 оны 04 дүгээр сард Монгол-Польшийн парламентын бүлгийн гишүүд БНПУ-д айлчлах бөгөөд энэ үеэр уламжлалтын эм үйлдвэрлэл, эрүүл мэндийн үйлчилгээний чиглэлээр бизнес уулзалтыг Монгол Улсаас БНПУ-д суух элчин сайдын яам, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Монголын эм хангамжийн шинэчлэл холбоо хамтарч зохион байгуулахаар ажиллаж байна.

Хамтран ажилласан, хэлэлцүүлэгт оролцсон эрхэм та бүхэнд талархал илэрхийлье:
Эрүүл Мэндийн Яам Уламжлалт анагаах ухааны хэлтэс
Уламжлалт Анагаах Ухааны Мэргэжлийн Салбар Зөвлөл
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Mongolian Academy of Sciences

10/03/2026
10/03/2026
27/08/2019

Хөгжимд дуртай хэр их хүн байгаа бол

Address

Ul'gey

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Баян-Өлгий Аймгийн Монголын Уламжлалт Анагаах Ухааны Нөлөөллийн Баг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Баян-Өлгий Аймгийн Монголын Уламжлалт Анагаах Ухааны Нөлөөллийн Баг:

Share