Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг

Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг Нэгдсэн эмнэлэг

🚑 БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ШИНЭ АВТОМАШИНТАЙ БОЛЛООУИХ-ын гишүүн, Монгол улсын гавьяат эмч Б...
31/08/2026

🚑 БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ШИНЭ АВТОМАШИНТАЙ БОЛЛОО

УИХ-ын гишүүн, Монгол улсын гавьяат эмч Б.Бейсений санаачилгаар, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт яаралтай тусламжийн зориулалт бүхий, өвчтөнд яаралтай тусламж үзүүлэх, аюулгүй тээвэрлэх тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон туулах чадвар сайтай шинэ түргэн тусламжийн автомашиныг гардуулан өглөө.

Шинэ автомашин нь эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэхэд шаардлагатай тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан бөгөөд алслагдсан сум, багийн иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Ингэснээр орон нутгийн иргэдэд түргэн тусламжийн үйлчилгээг илүү шуурхай, хүртээмжтэй хүргэх нөхцөл бүрдэж, эмнэлгийн яаралтай тусламжийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад бодит хувь нэмэр оруулах юм.

Шинэ түргэн тусламжийн автомашинаар хангахад санаачилга гарган, дэмжлэг үзүүлсэн УИХ-ын гишүүн Б.Бейсенд Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн удирдлага болон нийт эмч, эмнэлгийн ажилтан болон ард иргэдийнхээ өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.

💉 ТОМУУГИЙН ДАРХЛААЖУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭУлирлын томуугийн эсрэг A, B хүрээний хэв шинжийг агуулсан дөрвөн цэнт вакцин хийлгэж,...
31/08/2026

💉 ТОМУУГИЙН ДАРХЛААЖУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ

Улирлын томуугийн эсрэг A, B хүрээний хэв шинжийг агуулсан дөрвөн цэнт вакцин хийлгэж, томуу болон түүний хүндрэлээс сэргийлээрэй.

🛡️ Томуугийн эсрэг хамтдаа!

МОН/007 ТӨСЛИЙН ХҮРЭЭНД БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ ЗҮРХ СУДАСНЫ ЧИГЛЭЛЭЭР АЖЛЫН БАЙРНЫ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 🫀🩺🇲🇳🇱🇺 Монгол Ул...
28/08/2026

МОН/007 ТӨСЛИЙН ХҮРЭЭНД БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ ЗҮРХ СУДАСНЫ ЧИГЛЭЛЭЭР АЖЛЫН БАЙРНЫ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 🫀🩺

🇲🇳🇱🇺 Монгол Улсын Засгийн газар болон Люксембургийн Их Гүнт Улсын Засгийн газар хоорондын гэрээгээр 25 дахь жилдээ хэрэгжиж буй 5 дахь шатны төсөл болох “Монгол Улс дахь зүрх судлал, зүрх судасны мэс засал ба телемедицин – МОН/007” төсөл нь Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрх судасны үндэсний төвд төвлөрөн хэрэгжиж байна.

✍️ Тус төслийн хүрээнд Улсын гуравдугаар төв эмнэлгийн зүрх судасны эмч нар 2026 оны 08 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газар болон Нэгдсэн эмнэлэгтэй хамтран өрх, сумын эрүүл мэндийн төвийн эмч нарыг зүрх судасны өвчний оношилгоо, эмчилгээний чиглэлээр чадавхжуулах ажлын байрны сургалт зохион байгуулж, мөн зүрх судасны эмч нартай хамтарсан үзлэг, оношилгоо хийх бэлтгэл ажлыг ханган ажиллав.

📚 Сургалтыг Зүрх судасны үндэсний төвийн дарга Н.Лхаасүрэн, зүрхний эмч Т.Гэрэлмаа, Б.Цэдэвсүрэн нар удирдан зохион байгуулж, орон нутгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд мэргэжлийн зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллалаа.

🤝 Цаашид зүрх судасны өвчний тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх, мэргэжлийн хамтын ажиллагааг тогтмол үргэлжлүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллагын дэмжлэг, тусламжтайгаар Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт 60...
26/08/2026

Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллагын дэмжлэг, тусламжтайгаар Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт 60 ширхэг эмнэлгийн зориулалтын ор, 100 ширхэг орны зөөлөн дэвсгэр, даавуу, мөн хэд хэдэн тэргэнцэр хандивлалаа.

Эдгээр үнэ цэнтэй тусламж нь хүүхдүүдэд үзүүлэх тусламж, үйлчилгээг илүү тав тухтай, аюулгүй, шуурхай хүргэх нөхцөлийг бүрдүүлж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн тав тух, асаргаа сувилгааны чанарыг дээшлүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байна.

Энэхүү сайн үйлсийг санаачлан, дэмжиж тусалсан Баян-Өлгий аймгийн ИТХ-ын төлөөлөгч, доктор Х.Батырбек танд аймгийн Нэгдсэн эмнэлгийн удирдлага болон Хүүхдийн тасгийн хамт олны өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Хүүхдийн эрүүл мэнд, сайн сайхны төлөө хийсэн таны энэхүү буянтай үйлс олон хүнд хүрч, сайн үйлс бүхэн улам дэлгэрэх болтугай.

Хүүхэд бүр эрүүл, аз жаргалтай өсөх болтугай! 🌿

ТАРВАГАН ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ. Тарваган тахал өвчин нь нянгаар үүсгэгддэг, халдвартай мэрэгч амьтад тэдний бүүргэ...
14/08/2026

ТАРВАГАН ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ.
Тарваган тахал өвчин нь нянгаар үүсгэгддэг, халдвартай мэрэгч амьтад тэдний бүүргээр дамжин халдварладаг, тунгалгийн зангилаа, уушгийг зонхилон гэмтээдэг халууралт хордлогоор илэрдэг зоонозын цочмог халдварт өвчин юм.

29/07/2026
🎉 Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт анх удаа өвдөг, түнхний үе солих мэс заслыг амжилттай хийлээБаян-Өлгий аймгийн Нэг...
25/07/2026

🎉 Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт анх удаа өвдөг, түнхний үе солих мэс заслыг амжилттай хийлээ

Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт Гэмтэл согог судлалын үндэсний төв (ГССҮТ)-ийн эмч нартай хамтран анх удаа өвдөг, түнхний үе солих мэс заслыг амжилттай зохион байгуулж, нийт 7 иргэнд өвдөг, түнхний үе солих мэс заслыг амжилттай хийлээ.

Энэхүү өндөр түвшний мэс заслыг орон нутагт хийж эхэлснээр алслагдсан бүс нутгийн иргэд нийслэл хотыг зорихгүйгээр, өөрийн аймагтаа чанартай, хүртээмжтэй нарийн мэргэжлийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг авах боломж бүрдэж байна.

👨‍⚕️ Мэс заслын баг:

ГССҮТ
• Ц. Батбаяр – Гэмтлийн эмч

Улсын хоёрдугаар төв эмнэлэг

• Б. Нуртилек- Гэмтлийн эмч, яс, үений мэс засалч

Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг
• А. Еркебек – Гэмтлийн эмч, яс, үений мэс засалч

• Н. Маргулан – Гэмтлийн эмч, гавал тархины мэс засалч
• Б. Ержан – Мэдээгүйжүүлэлтийн эмч
• Х. Еркеш – Мэдээгүйжүүлэлтийн эмч
• Б. Сураужан – Мэдээгүйжүүлэлтийн эмч
• К. Нургүл – Мэс заслын сувилагч
• Ш. Лена – Мэс заслын сувилагч
• С. Айсымбат – Мэдээгүйжүүлэлтийн сувилагч
• Х. Айжан – Мэдээгүйжүүлэлтийн сувилагч

🤝 Хамтран ажилласан Гэмтэл согог судлалын үндэсний төв (ГССҮТ), Улсын хоёрдугаар төв эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд болон мэс заслын багийн нийт хамт олондоо чин сэтгэлийн талархал илэрхийлье.

🌸 SKIN BALANCE DAY 🌸Арьсаа хайрлая!Таны арьсны эрүүл мэндэд зориулсан Skin Balance Day өдөрлөгт хүрэлцэн ирэхийг урьж ба...
23/07/2026

🌸 SKIN BALANCE DAY 🌸
Арьсаа хайрлая!

Таны арьсны эрүүл мэндэд зориулсан Skin Balance Day өдөрлөгт хүрэлцэн ирэхийг урьж байна.

✨ Өдөрлөгийн үеэр:
🔹 Арьсны эмчийн үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо
🔹 Арьсны онцлогт тохирсон мэргэжлийн зөвлөгөө
🔹 Арьс арчилгааны зөв дадал, бүтээгдэхүүний талаар мэдээлэл

🎁 Хүрэлцэн ирсэн бүх үйлчлүүлэгчдэд Balance 4.5 брэндийн чийгшүүлэх маск БЭЛЭГЛЭНЭ.

📅 Хугацаа: 2026 оны 7 сарын 24
Цаг: 09:00–17:00
📍 Байршил: Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн 1 давхарт, 106 тоот

✅Ивээн тэтгэгч : Balance 4.5 Mongolia
✅Зохион байгуулагч : Арьс, харшлын тасаг

Арьсны асуудлаа эрт илрүүлж, зөв арчилгаагаа мэргэжлийн эмчээс зөвлүүлээрэй.

📞 Дэлгэрэнгүй мэдээллийг манай хуудсаар болон утсаар холбогдон аваарай.

ХҮҮХДИЙН СЭТГЭЦИЙН ЭМЧ НАРЫН ҮЗЛЭГ ОНОШИЛГОО, СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.   Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төв ба Ба...
21/07/2026

ХҮҮХДИЙН СЭТГЭЦИЙН ЭМЧ НАРЫН ҮЗЛЭГ ОНОШИЛГОО, СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төв ба Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн сэтгэцийн тасаг хамтран 2026 оны 7-р сарын 7,8-ны өдрүүдэд хүүхдийн сэтгэцийн эмч нарын үзлэг зохион байгууллаа.
Үзлэгт хамрагдсан нийт 65 хүүхдэд хүүхдийн сэтгэцийн эмчийн нарийн мэргэжлийн үнэлгээ хийж, оношийг тодруулан, цаашид авах эмчилгээ, сэргээн засах болон хяналтын төлөвлөгөөний талаар эцэг эх, асран хамгаалагчдад зөвлөгөө өглөө. Мөн нэгдсэн эмнэлгийн сэтгэцийн эмч, хүүхдийн эмч, өрхийн эмч нар болон ЭХМК-ын гишүүдэд “Аутизмын хүрээний эмгэгийг эрт илрүүлэх аргачлал” сэдвээр сургалт зохион байгуулж, эцэг эхчүүдэд аутизмын хүрээний эмгэгтэй хүүхэдтэй ажиллах арга зүйн зөвлөгөө өгч, асуултанд хариулж, хэлэлцүүлэг хийв.

Алслагдсан бүс нутгийн тусгай хэрэгцээт хүүхдүүдэд мэргэшсэн эмч нараас зөвлөгөө авах боломж бүрдүүлж, үзлэг хийсэн БНТУ-ын Трабзон хотын нэгдсэн эмнэлгийн хүүхдийн сэтгэцийн эмч, профессор Онур Бурак Дурсун, Истанбул хотын Мадалион сэтгэцийн эмнэлгийн хүүхдийн сэтгэцийн эмч Б.Сэлэнгэ , СЭМҮТ-ийн хүүхэд өсвөр үеийн тасгийн эрхлэгч Л.Цэрэндолгор нарт болон энэхүү үйл ажиллагааг зохион байгуулахад тусламж, дэмжлэг үзүүлсэн УИХ-ын гишүүн Хажекберийн Жангабыл, бизнес эрхлэгч Х.Нурлат болон бизнес эрхлэгч К.Ерик нарт талархал илэрхийлье.

Address

5
Ul'gey
83120

Alerts

Be the first to know and let us send you an email when Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг:

Shortcuts

Share