31/07/2026
🇲🇳ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ! 🇲🇳
Эрхэм хүндэт Баян-Өлгий аймгийнхаа нийт иргэд, хамтран ажилладаг байгууллага, хамт олон Та бүхэндээ Монгол Улсад Тулгар төр байгуулагдсны 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Баян-Өлгий аймаг байгуулагдсаны 86 жилийн ой, Үндэсний их баяр наадмын халуун мэндийг өргөн дэвшүүлье.
Эрийн гурван наадамдаа хүчит бөх нь эр бяраа гайхуулж, хүлэг морьд нь салхи татуулан хурдалж, мэргэн харваачдын сум нь цэц мэргэн байхын өлзийтэй ерөөлийг өргөе.
Та бүхэн баяр наадмын өдрүүдэд гэр бүл, үр хүүхэд, ойр дотнын хүмүүстэйгээ эрүүл энх, аз жаргалтай сайхан наадахын зэрэгцээ хүн, малын гоц халдварт болон зоонозын өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг мөрдөн, тарвага агнахгүй, өвчихгүй, түүхий эд эрхтэнтэй нь харьцахгүй байж, өөрийн болон бусдын эрүүл мэндийг хамгаалахыг уриалж байна.
Элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан, түмэн олноороо сайхан наадаарай!
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЗООНОЗЫН ӨВЧИН СУДЛАЛЫН ТӨВ