08/09/2026
Зүрхний шигдээсийн тухай мэдээд аваарай!
🫀Зүрхний шигдээс нь Монголчуудын гэнэтийн нас баралтын тэргүүлэх шалтгаан бөгөөд эрт таньж, эмнэлгийн тусламж авч чадвал амь нас аврагдах боломжтой өвчин юм.
✅Зүрхний шигдээсийг таньсан даруйдаа та яаралтай тусламж 103 дуудах шаардлагатай бөгөөд хэрэв 103 удах эсвэл танай гэр, ажил зүрхний титэм судас тэлэх эмчилгээ (стент тавих) хийдэг доорхи эмнэлгүүдтэй ойр бол хүргэж өгч болно.
- УНТЭ
- УХТЭ
- УГТЭ
- Цэргийн төв эмнэлэг
- Монгол Япон эмнэлэг
- Интермед эмнэлэг
- Сонгдо эмнэлэг
- Бриллиант зэрэг эмнэлэгүүд
‼️Өөрөөр нь алхуулж огт болохгүй болохыг анхаараарай!