Арга билгийн Авдар

Арга билгийн Авдар Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Арга билгийн Авдар, Alternative & holistic health service, Ulaanbaatar.

☯️АРГА БИЛГИЙН АВДАРТ 🎁 юу байгаа вэ?
“Арга Билиг Анагаах Төв”-с гаргадаг нэрийн бүтээгдэхүүнийг энд танилцуулья. 💁‍♀️🙇‍♀️
Эрхэм та захиалаад, гэртээ хүргүүлэн аваарай🥰

Арга билиг Healing Center | ЗӨВЛӨГӨӨНҮҮРЭЭ БАЙНГА ИЛЖ БАЙГарын алгаа хооронд нь үрж халаагаад дух, хацар, самсаагаа бүхэ...
19/01/2024

Арга билиг Healing Center | ЗӨВЛӨГӨӨ

НҮҮРЭЭ БАЙНГА ИЛЖ БАЙ
Гарын алгаа хооронд нь үрж халаагаад дух, хацар, самсаагаа бүхэлд нь дээш доош хэдэн удаа зугуухан илнэ. Өдөрт хоёр удаа хийхэд илүүдэхгүй. Үүгээр нүүрний эд эсийн цусны эргэлт сайжран арьс зөөлөрч өнгөлөг болсноор овор багатай харагдана. Үрчлээг багасган, нэмж үрчлээтэхээс сэргийлнэ. Хамар битүүрэх, ханиад томуу хүрэх, салхинд нулимс гоожих, толгой , шүд өвдөхөөс сэргийлнэ. Энэ дасгалыг үрэвсэл батгатай хүмүүс хийж болдоггүй.

Арга билиг Healing Center | ЗӨВӨЛГӨӨНУРУУГАА ДУЛААН БАЙЛГАНуруугаа цаг агаарын байдалд тохируулан дулаан байлгах хэрэгтэ...
18/01/2024

Арга билиг Healing Center | ЗӨВӨЛГӨӨ

НУРУУГАА ДУЛААН БАЙЛГА
Нуруугаа цаг агаарын байдалд тохируулан дулаан байлгах хэрэгтэй. Түүнчлэн алгаа бүлээцүүлээд (үрж) ууц бүсэлхийгээрээ олон дахин илж байвал нуруу хешиж өвдөх, хэвлийн хөндийн янз бүрийн өвчин тусах, үе мөчний архаг хууч хөдлөхөөс сэргийлнэ.

Арга билиг Healing Center | ЗӨВЛӨГӨӨҮЕ МӨЧНИЙ ДАСГАЛГараа мөрөөрөө хойш урагш савчин, бас эргүүлж, хөлөөрөө хойш урагш м...
05/12/2023

Арга билиг Healing Center | ЗӨВЛӨГӨӨ

ҮЕ МӨЧНИЙ ДАСГАЛ

Гараа мөрөөрөө хойш урагш савчин, бас эргүүлж, хөлөөрөө хойш урагш мөн өшиглөх савчих маягаар булчин шөрмөсөө цочроож тэнийлгэнэ. Мөн бүсэлхий, ууц нуруугаараа гэдийж бөхийн хоёр тийш болж хуян шар усаа тарааснаар үе мөчний үрэвслээс сэргийлдэг.

Арга билиг Healing Center | ЗӨВЛӨГӨӨНҮДНИЙ ДАСГАЛСанаа сэтгэлээ тайвшруулан, нүдээ хагас аниад нар зөв, баруун зүүн, дээ...
03/12/2023

Арга билиг Healing Center | ЗӨВЛӨГӨӨ

НҮДНИЙ ДАСГАЛ

Санаа сэтгэлээ тайвшруулан, нүдээ хагас аниад нар зөв, баруун зүүн, дээш доош аажуухан эргэлдүүлнэ. Дараа нь нүдээ огцом нээж дээрх үйлдлийг давтана. Тус бүрийг 10 удаа хий. Энэ дасгал нүдний ядаргаа, чилээ гаргах, харааг хурцлаж, толгой эргэх, нүд
эрээлжлэх болон нүдний бусад эмгэгээс сэргийлдэг байна.

Address

Ulaanbaatar

Opening Hours

Monday 10:00 - 16:00
Tuesday 10:00 - 16:00
Wednesday 10:00 - 16:00
Friday 10:00 - 16:00
Saturday 10:00 - 16:00
Sunday 10:00 - 16:00

Telephone

+97686997725

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Арга билгийн Авдар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Арга билгийн Авдар:

Share