Маралгоо Уламжлалт Эмчилгээ - Аарцаг Нурууны Бариа Заслын Төв

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Маралгоо Уламжлалт Эмчилгээ - Аарцаг Нурууны Бариа Заслын Төв

Маралгоо Уламжлалт Эмчилгээ - Аарцаг Нурууны Бариа Заслын Төв Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Маралгоо Уламжлалт Эмчилгээ - Аарцаг Нурууны Бариа Заслын Төв, Medical and health, 25 эмийн сангаас хороолол өгсөх зам дагуу "UB EVENT HALL” , төвийн 3 давхарт 309 тоот, Ulaanbaatar.

•ДОТОР•МЭДРЭЛ
•УЛАМЖЛАЛТ
• СЭРГЭЭН ЗАСАХ ХОСОЛСОН
🔸ХЭВТЭН ЭМЧИЛГЭЭ
🔸ӨДРИЙН ЭМЧИЛГЭЭ
🔸Аарцаг нуруу хүзүүний шохойжилт гажиг засах
🔸Бүх төрлийн Эмчилгээний бариа , Аарцаг нурууны бариа физик аппарат эмчилгээнүүд хавсран хийгдэнэ
🔸Гал засал

🍂 НАМРЫН УЛИРАЛД УУШГИА ХАМГААЛАХ НЬНамрын улиралд цаг агаар хуурайшиж, температурын хэлбэлзэл нэмэгддэг. Энэ үед амьсга...
27/08/2026

🍂 НАМРЫН УЛИРАЛД УУШГИА ХАМГААЛАХ НЬ

Намрын улиралд цаг агаар хуурайшиж, температурын хэлбэлзэл нэмэгддэг. Энэ үед амьсгалын замын салст бүрхэвч хуурайших, тоосжилт болон утааны нөлөөнд цочрох, улмаар ханиалгах, хоолой өвдөх, хамар битүүрэх зэрэг зовиур нэмэгдэх боломжтой.

Уламжлалт анагаах ухаанд намрын улирлыг уушги, бүдүүн гэдэстэй холбоотой улирал хэмээн үзэж, хуурайшилт болон улирлын өөрчлөлтөөс биеийг хамгаалахад онцгой анхаардаг.

🌬️ Өдөр тутамдаа юуг анхаарах вэ?

• Өрөө тасалгааг тогтмол агааржуулах
• Тоос шороо, утаа, хэншүү болон бусад цочроогчоос зайлсхийх
• Хэт хуурай орчинд удаан байхгүй байх
• Хүйтэн агаарт гарахдаа амьсгалын замаа хамгаалах
• Шингэн хангалттай уух
• Тэнцвэртэй хооллох
• Хэт тослог, хэт давслаг, хэт их хооллолтыг багасгах
• Боломжтой үедээ цэвэр агаарт алхах
• Улирлын томуу, амьсгалын замын халдвараас сэргийлэх дадлыг хэвшүүлэх

🫁 Амьсгалын дасгал

Амьсгалын дасгал нь амьсгалын булчингийн үйл ажиллагаа, цээжний хөдөлгөөн болон амьсгалын хэмнэлийг дэмжихэд ашиглагдаж болно.

Гэхдээ амьсгалаа удаан хугацаагаар хүчээр түгжих шаардлагагүй. Толгой эргэх, амьсгал давчдах, цээжээр өвдөх, зүрх хүчтэй дэлсэх зэрэг шинж илэрвэл дасгалыг шууд зогсооно.

Аюулгүй хувилбар:

1. Нуруугаа цэх, мөрөө сул байрлуулна.
2. Хамраараа аажуухан амьсгал авна.
3. Хэвлий болон доод хавирга зөөлөн тэлж байгааг мэдэрнэ.
4. Амьсгалаа хүчээр түгжихгүйгээр 1–2 секунд түр завсарлана.
5. Уруулаа бага зэрэг цорвойлгон амьсгалаа удаанаар гаргана.
6. 5–10 удаа тайван давтана.

Бүх ном, тарнийн дээд нь “Ум Ма Ни Бад Мэ Хум” །།ཨོཾ་མ་ཎི་པདྨེ་ཧཱུཾ།།  маанийн зургаан үсэгт тариа юм шүү. 1.УМ (ཨོཾ) • ...
27/08/2026

Бүх ном, тарнийн дээд нь “Ум Ма Ни Бад Мэ Хум” །།ཨོཾ་མ་ཎི་པདྨེ་ཧཱུཾ།། маанийн зургаан үсэгт тариа юм шүү.

1.УМ (ཨོཾ)
• Ариусгах: Биеийн муу үйлийг (биеэр хийсэн нүгэл)
• Өгөх: Бурханы биеийн цэвэр ариун чанар

2. МА (མ)
• Ариусгах: Хүслэн, шунал
• Өгөх: Энэрэл, нигүүлсэл

3. НИ (ཎི)
• Ариусгах: Уур хилэн, уцаар
• Өгөх: Тэвчээр, дөлгөөн зан

4. БАД (པད)
• Ариусгах: Мунхаг, үл мэдэхүй
• Өгөх: Мэдлэг, билэг ухаан

5. МЭ (མེ)
• Ариусгах: Хилэнц, атаа жөтөө
• Өгөх: Жинхэнэ ариун итгэл, шударга сэтгэл

6. ХУМ (ཧཱུཾ)
• Ариусгах: Хий хоосон бардамнал, омог
• Өгөх: Төгс хүч, бат бэх хамгаалал


Хүүхнүүд ер нь ууртай. Өглөө уурлана, өдөр юм идэхгүй бол уурлана, орой ядарвал уурлана. Их явбал уурлана, их идвэл бас ...
25/08/2026

Хүүхнүүд ер нь ууртай.
Өглөө уурлана, өдөр юм идэхгүй бол уурлана, орой ядарвал уурлана.
Их явбал уурлана, их идвэл бас уурлана.
Жингээ үзээ л уурлана.
Юм нь ирэхээр уурлана, ирэхгүй бол бүүр уурлана.

Жиймий болоод уурлана. Утсаар ярьвал их ярьлаа гэж уурлана.
Ярихгүй бол ярьсангүй гэж уурлана.
Жирийн үедээ ч уурлана. Жиргүй үед бүүр уурлана.

Уурлуулахгүй болуул уйдаад бас уурлана,
Бүүр уурлах юмгүй бол буруу сонсоод чи яаг тэгсэн шд гээд уурлана.

Дугай байвал муу санаатай гээд уурлана дугархаар дуугүй өнгөрөөчиж болохгүй юү гээд уурлана ер нь энэ хүүхнүүд төрөхдөө л уурлахын бакалавраар төгссөн байдаг байхаа тэ.
Заримдаа яасан юм болдоо гээд бодоод бодоод ухаан хүрдэггүй шд.

Агшаад би яасийн гэхээр юу яасийн юу яасийн гээд яасныг минь ч хэлэхгүй уурлана.

Ашгүй хүү маань том болоод тал уурыг нь өөр дээрээ авч байна гэсэн ч нэр ороостой аавыгаа дуйраасан гээд л уурлана.

Авдар савнаас ч юмаа олохгүй холд хамаг юм буулгачихлаа гээд уурлана дугай л байсан нь дээр,
TB ний урдуур битгий сүүтэгнээд бай тойроод гар гээд уурлана, оройхон ирээд яаснаа хэлэх гэхээр ДУГАЙ...юм сонсож байна гээд уурлана, зүгээр дээшээ хараад унт хажуугаараа унтахаар чинь хөнжил майхан болоод салхи ороод байна ч гэх шиг эсвэл битгий хөдлөөд бай чамайг хөдлөхөөр би дээшээ шидэгдээд байна ч гэх шиг тэгэх тусам цаанаасаа хөдөлмөөр байгаа юм чинь яахын тэ өөрөө босохоороо хөл гар дээр май май гишгээд босно ёооё гэвэл алуулна хэхэ.

Уурлаж хүндлэн хайрлана.
Уурлаж дэмжин туслана.
Уурлаж инээн жаргана.
Уурлаж бүхнийг удирдана ооё гэхдээ л нэг л сайхан тэдний маань сэтгэл зүрх бидний л төлөө юм даа.

Хамгийн шилдэг арга бол үг дуугүй бууж өгөх тэгсэн ч бас л уурлана дуусахгүй за одоо үргэлжлээд охин уурладаг болсоон хө.
За тэгээд хэзээ би уурласан
юм гээд уурлах байхдаа та нар яанаа хэхэ

25/08/2026

🍂🍁Намрын Хямдрал 🍂🍁

🔸 #Өдрийн эмчилгээ
1 удаа багц эмчилгээ: 90.000 ₮
10удаа багц эмчилгээ:700.000₮

🔸 #Хэвтэн эмчлүүлэх
1 өдрийн ор хоногийн төлбөр: 180,000₮ болон хямдарлаа.

⁉️НУРУУНЫ ӨВДӨЛТИЙГ ТЭСЭЭД ЯВАХ ТУСАМ ЭМЧИЛГЭЭ УЛАМ ХҮНДЭРДЭГ

▪️Нурууны өвдөлт, өөрчлөлтэй,
хагалгааны заалттай бол‼️
▪️Хүзүү хөшиж, хуян хөөрч,
толгойн өвддөг бол‼️
▪️Таны хүүхэд аарцаг нурууны
ямар нэгэн өөрчлөлттэй бол ⁉️

Зөв эмчилгээ болон эмчилгээний зохистой давтамж, хувь хүний өөрийн идэвх + дадал хэвшлээ засах зэрэг нь нуруу хүзүүний бүх эмгэг өөрчлөлтүүдийг бүрэн засах боломжтой.

☝️Нуруу, нугалмын рентген зураг, MRI , CT зурагтайгаа ирвэл сайн шүү.

🔸САЛБАР -1
25 эмийн сангаас хороолол өгсөх зам дагуу "HANDU HOTEL" 3 давхарт 309 тоот
☎️ 8623 - 2121

🔸 САЛБАР -2
Нарантуул захын баруун талд нарны зам дагуу МИНИЙ ХАЙПЕРМАРКЕТ дэлгүүрийн зүүн талд
"lux House - 5" төвийн 2 давхарт
☎️ 7776 - 2121

🔸САЛБАР -3
Дөлгөөн нуурын хойно Их тойруу худалдааны төвийн баруун талд Төгс Ялгуун эмнэлгийн
6 давхарт
☎️ 7700 - 2121


✅  Гоо Марал эмнэлэг нь      ,  ✅ Мэдрэлийн мэс засалч, АУны доктор, Клиникийн профессор, Хүний гавьяат  #эмч Ш.Болд, ✅ ...
24/08/2026

✅ Гоо Марал эмнэлэг нь ,

✅ Мэдрэлийн мэс засалч, АУны доктор, Клиникийн профессор,
Хүний гавьяат #эмч Ш.Болд,

✅ Дотрын их эмч, Клиникийн профессор, АУ-ны магистр, мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тэргүүлэх зэргийн #эмч П. Чулуунцэцэг зэрэг төр, ард түмэндээ хүндлэгдэж хайрлагдсан ахмад эмч нарынхаа туршлага, мэдлэг чадвар дор хэвтэн эмчлүүлэх болон өдрийн эмчилгээг хувь хүний онцлог биеийн байдалд тохируулан эмчилгээ үйлчилгээг үзүүлж байна.

✅Хэвтэн эмчлүүлэх 1 өдрийн
ор хоногийн төлбөр: 180,000₮

✅ Европ эмчилгээ +
дусал + тан эмчилгээ
✅ Уламжлалт эмчилгээний
болон аарцагны бариа засал
✅ Физик + Зүү эмчилгээ
✅Зүрхний цахилгаан бичлэг
✅Сэргээн засах төрөл бүрийн
Аппарат эмчилгээ
✅ баракамер эмчилгээ
( хүчилтөрөгч )
✅ Эрүүл, амттай өглөөний цай,
өдөр, оройн хоол төлбөрт
багтсан байгаа

🔸 #ХАЯГ :
Дөлгөөн нуурын хойно их тойруу худалдааны төвийн баруун талд Төгс Ялгуун Медикал эмнэлэгийн
6 давхарт ☎️ 7700 - 2121

24/08/2026
🌿 ЗӨВ АМЬСГАЛ БИЕ, СЭТГЭЛ, МЭДРЭЛИЙН СИСТЕМИЙН ЭНГИЙН ДЭМЖЛЭГАмьсгалаа хамраараа авах үед диафрагм доошилж, хэвлийн хэсэ...
23/08/2026

🌿 ЗӨВ АМЬСГАЛ БИЕ, СЭТГЭЛ, МЭДРЭЛИЙН СИСТЕМИЙН ЭНГИЙН ДЭМЖЛЭГ

Амьсгалаа хамраараа авах үед диафрагм доошилж, хэвлийн хэсэг зөөлөн тэлж болно.
Амьсгалаа гаргах үед диафрагм дээшилж, хэвлий аажмаар буцаж агшина.
Өөрөөр хэлбэл амьсгал хамраар авахад гэдэс бөмбийж дүүрнэ
Амьсгал гаргахад гэдэс татагдаж чангарна

Хамгийн энгийн амархан ч таны бие, сэтгэл, мэдрэлийн системд нэн сайн нь 4-4-4н амьсгал юм.

🌬️ 4–4–4 амьсгалын арга

▫️ 4 тоонд — хамраараа амьсгал авна
▫️ 4 тоонд — амьсгалаа зөөлөн түгжинэ
▫️ 4 тоонд — удаан гаргана

Хэрэв танд тохиромжтой байвал амьсгалаа 6–8 тоонд илүү удаан гаргаж болно.

⚠️ Хүн бүрийн амьсгалын хэв маяг өөр. Зарим хүн амаар амьсгалдаг, зарим нь хурдан богино амьсгалдаг. Гэхдээ амьсгалын зөв хэв маягийг аажмаар дадуулж болно.

Нуруу нь хөшдөг хөндүүрлэдэг хүмүүс ийм дасгал хийгээрэй. Заавал шууд ингэж суух хэцүү гэхдээ бага багаар тэнцвэрэээ оло...
23/08/2026

Нуруу нь хөшдөг хөндүүрлэдэг хүмүүс ийм дасгал хийгээрэй. Заавал шууд ингэж суух хэцүү гэхдээ бага багаар тэнцвэрэээ олоод ирэхээр болдог шүү.

ХҮНИЙ СУДАС ГЭДЭГ ЗҮГЭЭР ЦУС ГҮЙДЭГ “ХООЛОЙ” БИШХүмүүс зүрхээ их ярьдаг.“Зүрхээ бод.”“Зүрхний даралт.”“Зүрх өвдлөө.”Гэтэ...
23/08/2026

ХҮНИЙ СУДАС ГЭДЭГ ЗҮГЭЭР ЦУС ГҮЙДЭГ “ХООЛОЙ” БИШ

Хүмүүс зүрхээ их ярьдаг.

“Зүрхээ бод.”
“Зүрхний даралт.”
“Зүрх өвдлөө.”

Гэтэл зүрх ганцаараа юу ч хийж чадахгүй.

Тэр бол насос.

Харин цусыг чинь тархи, бөөр, элэг, булчин, арьс, бүр хөлийн хуруу хүртэл хүргэж өгдөг аварга сүлжээ нь blood vessels буюу цусны судас юм.

Энэ сүлжээ үндсэндээ:

• artery буюу артери — зүрхнээс цусыг гаргана,
• vein буюу вен — цусыг зүрх рүү буцаана,
• capillary буюу хялгасан судас — эд эс дээр бодит солилцоог хийдэг

гэсэн системтэй.

Өөрөөр хэлбэл:

• Зүрх бол насос.
• Судас бол зам.
• Цус бол ачааны машин.
• Харин хүчилтөрөгч, шим тэжээл нь ачаа.

Зам хаагдчихвал Ferrari насос байгаад ч нэмэргүй.

АРТЕРИ, ВЕН ХОЁРЫГ “УЛААН, ХӨХ СУДАС” ГЭЖ Л ОЙЛГООД ЯВЖ БОЛОХГҮЙ

Артери гэдэг нь “хүчилтөрөгчтэй цусны судас” гэсэн тодорхойлолт биш.

Зүрхнээс цусыг холдуулж байгаа судас бол артери.

Вен бол:

цусыг зүрх рүү буцааж байгаа судас.

Жишээ нь pulmonary artery буюу уушгины артери хүчилтөрөгч багатай цусыг зүрхнээс уушги руу авч явдаг.

Тэгэхээр:

“Артери дандаа хүчилтөрөгчтэй” гэдэг дүрэм эхний шалгалт дээрээ л унана.

ХАМГИЙН ЖИЖИГ НЬ ХАМГИЙН ЧУХАЛ АЖЛЫГ ХИЙДЭГ

Capillary буюу хялгасан судасны хана үндсэндээ нэг давхар endothelial cell буюу эндотелийн эсээс тогтоно.

Яагаад ийм нимгэн байдаг вэ?

Учир нь энд:

• хүчилтөрөгч цуснаас эд рүү,
• нүүрсхүчлийн хий эдээс цус руу,
• шим тэжээл эс рүү,
• хаягдал бүтээгдэхүүн цус руу

солилцогдоно.

Энгийнээр:

• Том артери бол улсын чанартай авто зам.

• Хялгасан судас бол айлын хаалганд хүрдэг нарийн гудамж.

• Ачааны машин улсын замаар маш хурдан давхилаа гээд бараа айлын хөргөгчинд өөрөө орохгүй.

СУДАСНЫ ХАНА ӨӨРӨӨ АМЬД “ЭРХТЭН”

Энд хүмүүсийн хамгийн их андуурдаг зүйл бий.

Судас бол резинэн хоолой биш. Артерийн хана үндсэндээ 3 давхаргатай.

• Дотор талд нь tunica intima буюу дотор бүрхүүл, түүний гадаргуу дээр endothelium буюу эндотел байна.

• Дунд талд нь tunica media буюу булчин, уян эдийн давхарга.

• Гадна талд нь tunica adventitia буюу хамгаалах холбогч эдийн давхарга байрлана.

Дунд давхаргын гөлгөр булчин агшихад судас нарийсна.

Үүнийг vasoconstriction буюу судас агших гэдэг.

Сулрахад судас өргөснө.

Үүнийг vasodilation буюу судас тэлэх гэдэг.

Тэгэхээр судас чинь секунд тутамд нөхцөл байдлыг мэдэрч диаметрээ өөрчилдөг маш идэвхтэй зүйл юм.

Зүгээр PVC хоолой биш гэдгийг дахиад сануулъя.

СУДАСНЫ ДОТОРХ ЭНДОТЕЛИЙГ ГОМДООВОЛ АСУУДАЛ ЭНДЭЭС ЭХЭЛНЭ

Endothelium буюу эндотел гэдэг нь судасны дотор талыг бүрхсэн маш нимгэн эсийн давхарга. Гэхдээ “нимгэн” байх тусмаа чухал хэрэгцээтэй эд.

Эндотел:

• цусны судас хэр өргөн байх,
• цус бүлэгнэх эсэх,
• үрэвслийн эсүүд хананд наалдах эсэх

зэрэг олон процессыг удирдана.

Үүний нэг чухал молекул нь nitric oxide буюу азотын исэл — NO.

NO судасны гөлгөр булчинг сулруулж, судас тэлэхэд тусалдаг.

Харин:

• тамхи,
• цусны даралт ихсэлт,
• чихрийн шижин,
• өндөр холестерин,
• насжилт

зэрэг нь endothelial dysfunction буюу эндотелийн үйл ажиллагааны алдагдалтай холбоотой бөгөөд энэ нь атеросклерозын хөгжлийн чухал хэсэг болдог.

Монголчилбол:

Судасны доторлогоо эвдэрч эхэлнэ.

Тэгээд бид:

“Өчигдөр л зүгээр байсан даа.” гэнэ.

Өчигдөр эхлээгүй юм аа хө. 20 жил ажилласан төсөл чинь өчигдөр илэрч байгаа нь тэр.

“СУДАС БӨГЛӨРНӨ” ГЭДЭГ НЬ ХООЛОЙНД ӨӨХ ЧИХЭГДЭХТЭЙ ЯГ АДИЛ БИШ

Atherosclerosis буюу атеросклероз гэдэг нь өөх тос зүгээр л хоолойн хананд наалдаад зузаарсан зүйл биш.

Энэ бол:

• LDL холестерин судасны хананд орох,
• үрэвслийн процесс эхлэх,
• дархлааны эсүүд оролцох,
• өөхлөг товруу буюу plaque үүсэх,
• заримдаа кальци хуримтлагдах

гэсэн олон шаттай биологийн процесс ажээ.

Хамгийн аюултай нь судас 100% битүүртэл хүлээх шаардлагагүй.

Plaque буюу товруу хагарч, дээр нь thrombus буюу цусны бүлэн үүсээд судсыг гэнэт хааж болно.

• Зүрхний титэм судас хаагдвал — myocardial infarction буюу зүрхний шигдээс.

• Тархины судас хаагдвал — ischemic stroke буюу ишемийн харвалт.

Өөрөөр хэлбэл:

Өглөө явж байсан судас орой хаагдаж болно.

Тэгээд хүмүүс:

“Гэнэт харвачихлаа.” гэдэг.

Гэнэт гарсан нь шинж тэмдэг.

Судасны өвчин өөрөө олон жил бэлтгэгдсэн байх боломжтой.

ДАРАЛТ ИХ БАЙХАД “НАДАД ЗОВИУР АЛГА” ГЭДЭГ БОЛ БАЯРЛАХ ШАЛТГААН БИШ

Цусны даралт гэдэг нь цус судасны хананд ямар хүчээр даралт өгч байгааг хэлнэ.

Архаг өндөр даралттай үед судасны хана байнга илүү механик ачаалал авна.

Тэгээд нэг хүн:

“150/100 байдаг. Гэхдээ би зүгээр.”

гэнэ.

Машиныхаа дугуйг зөв хэмжээнээс нь хэт хийлээд:

“Одоохондоо дэлбэрээгүй байна.”

гэж тайвширч байгаатай төстэй.

Өндөр даралт олон жил шинж тэмдэггүй явж болно. Тиймээс hypertension буюу артерийн даралт ихсэлтийг заримдаа “silent killer” буюу чимээгүй алуурчин гэж нэрлэдэг.

ВЕН ЯАГААД АРТЕРИАС ӨӨР ВЭ?

Венийн даралт артерийнхаас бага. Тиймээс ханын бүтэц нь өөр, илүү суналттай бөгөөд венийн систем биеийн нийт цусны эзлэхүүний ойролцоогоор 70%-ийг багтааж чаддаг гэж физиологийн эх сурвалжууд тайлбарладаг.

Ялангуяа хөлнөөс цус дээшээ зүрх рүү буцахад таталцлын хүчтэй тэмцэнэ. Тиймээс олон вен дотроо one-way valve буюу нэг чигийн хавхлагатай.

Хавхлага муудахад цус доошоо буцаж хуримтлагдана. Тэгээд varicose veins буюу венийн судасны өргөсөл гэдэг өвчин илэрнэ.

Өөрөөр хэлбэл хөлний бүдүүн хөх судас бол:

“Цус ихтэй эр хүн байна” гэсэн тэмдэг биш. Харин буцах систем нь асуудалтай байж болох тэмдэг юм шүү.

ЯАГААД ХӨДӨЛГӨӨН СУДАСАНД ХЭРЭГТЭЙ ВЭ?

Булчин агших болгонд, ялангуяа хөлийн булчин венийн судсыг шахаж цусыг дээш түлхэхэд тусалдаг. Үүнийг muscle pump буюу булчингийн насос гэж ойлгож болно.

Тэгээд өдөржин: ор → машин → сандал → машин → буйдан

гэсэн маршрутаар явчихаад: “Яагаад хөл хавагдаад байна?”

гэж гайхах нь ерөнхийдөө бол тэнэг бодол юм.

Хүний бие 14 цаг сандалд хөшөө шиг суухаар зохион бүтээгдээгүй.

ТА СУДСАА ХАМГААЛАХЫН ТУЛД ЮУ ХИЙХ ВЭ?

Ид шидийн “судас цэвэрлэгч” цайнаас эхлэхгүй.

Цэвэрлэх арга нь биднийхээр бол уйтгартай:

• тамхи татахгүй байх,
• цусны даралтаа хянах,
• LDL холестериноо мэдэх,
• чихрийн шижингээ хянах,
• хөдөлгөөнтэй байх,
• жин, нойр, хооллолтдоо анхаарах.

Гэтэл Facebook дээр: “Судасны өөхийг 7 хоногт хайлуулна”

гэсэн нимбэг-сармисны шидэт жор харвал нэг юм санаарай. Атеросклероз олон жилийн турш эс, липид, үрэвсэл, дархлаа оролцож бий болсон өвчин юм шүү. Тэрийг өглөө өлөн дээрээ гурван хумс сармис идээд угаачихдаг байсан бол кардиологи гэдэг салбарын хэрэг бараг байхгүй байлаа.

Хүний судас бол биеийн чинь амьд логистикийн сүлжээ.

• Зүрх цохилж байгаа нь хангалтгүй.

• Тархинд цус хүрэх ёстой.
• Бөөрөнд хүрэх ёстой.
• Хөлд хүрэх ёстой.
• Эс бүр хүчилтөрөгч авах ёстой.

• Судас эрүүл байхад бид түүнийг мэдэрдэггүй.

Судас асуудалтай болоход харин бүх эрхтэн мэдэрнэ.

Тиймээс “зүрхээ бод” гэдэг зөв.

Гэхдээ араас нь нэг өгүүлбэр нэм:

“Судсаа ч бас бод. Зүрх чинь насос байлаа гээд зам нь хаалттай бол хаашаа ч хүрэхгүй.”

Эх сурвалж: NIH/NCBI Bookshelf, National Heart, Lung, and Blood Institute, vascular endothelium ба атеросклерозын физиологийн судалгаанууд.

Address

25 эмийн сангаас хороолол өгсөх зам дагуу "UB EVENT HALL” , төвийн 3 давхарт 309 тоот
Ulaanbaatar

Telephone

+97686232121

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Маралгоо Уламжлалт Эмчилгээ - Аарцаг Нурууны Бариа Заслын Төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Маралгоо Уламжлалт Эмчилгээ - Аарцаг Нурууны Бариа Заслын Төв:

Shortcuts

Share