Үндэсний бөх сонирхогчид

Үндэсний бөх сонирхогчид Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Үндэсний бөх сонирхогчид, Medical and health, Баянгол дүүрэг, Ulaanbaatar.

Заан LX600 дурандангаа бодох нь: Хоёр зуу унахаар холбилзоод байх шигГурван зуу унахаар гуйвалзаад байх шигТав дал унаха...
29/07/2025

Заан LX600 дурандангаа бодох нь:

Хоёр зуу унахаар холбилзоод байх шиг
Гурван зуу унахаар гуйвалзаад байх шиг
Тав дал унахаар дайвалзаад байх шиг
Ер нь түрүүлж, тэр зургаан зууг л авъя даа...

Д.Дамдин: Би шалихгүй ээ. Хоёр гараараа 850 кг өргөдөг байсан.   Бөх хүн гэдэг барилддаг байж л бөх байна. Барьж зуураад...
17/07/2025

Д.Дамдин: Би шалихгүй ээ. Хоёр гараараа 850 кг өргөдөг байсан.
Бөх хүн гэдэг барилддаг байж л бөх байна. Барьж зуураад зогсоод байвал ямар барилдаан байх вэ. Хаявал хаядаг, унавал унадаг л байх учиртай. Уяа бөхийг ямар бөх гэх вэ. Цээж зогсоод байвал хэн хүн хэрхэн таалах вэ.
Нэг удаа Оргодол арслан бид хоёр учирлаа. Оргодол арслан Дамдин гүйнэ гэж тооцоолоод надаас түрүүлж гүйхээр бодож л дээ. Үнэхээр ч би гүйсэн. Тэгээд хоёулаа ёстой л улаан халз мөргөлдсөн. Арслангийн нүүр улаан халз болсон байв. Бас Батсуурь аварга бид хоёр таарч, аварга ч би ч хэн хэнийхээ хөлд гүйхээр тооцож л дээ. Тэгээд л хоёулаа зэрэг гүйнэ биз дээ. Бас л халз мөргөлдөв. Гүйдэг бөхчүүд ийм осолтой. Гурав хоногийн дараа аварга надтай уулзаад "Хөөe чи зүгээр үү. Миний тархи хөдөлчихсөн юм шиг байна. Гурав хоног гүйлгэлээ." гэж билээ.
Тэмээ өргөдөг Б.Жамъяндорж их бяртай боловч жаахан будилуудуу. Түүнийг нь ашиглана даа. Хулгар Ц.Дамдиндорж их шартай. Шаагаад л авна шүү дээ.
Дээд дарга нар наадмын урд орой хурал хийж, хурдан барилдана шүү л гэнэ. Мөн усанд ор, шарх сорвитой байж болохгүй, зодог шуудгаа угаа энэ тэр гээд олон юм ярина аа. Тэгээд ч хэн нүдүүлж, зодуулаад зогсож байхыг хүсэх вэ дээ. Хурдхан л дуусгахыг бодно. Мөн биe жижигтэй байсан болохоор хав бариулчихвал яах ч юм билээ гэж боддог байсан.
Залуу байхад бөхчүүд гэж гуйдаг байсан бол нас ахиад ирэхээр гээд гуйдаг юм.
Гурав түрүүлж байж аварга цолоо авсан. Үйлдвэрчний эвлэлийн Цэрэндорж гэдэг хүн гэж хэлж байв.
Оросын алдарт жүжигчин агсан Ю.Никулинтай архины найзууд байсан. Сайхан л хүн байсан хөөрхий. Өрөөнд нь орохоор шкафаа онгойлгоод л гэнэ. 60 л гэж хэлнэ дээ. Чи их сайн биeтэй, уунаа л гэх.
Мөнхбат аварга, С.Цэрэн аварга хоёр Жаргалантад амарч байлаа. Би эргэж очсон юм. Та хоёроор сонин юу байна даа гэхэд, би ч яахав өглөөдөө аварга, өдөр тийшээ Цэрэн гуай, оройдоо Цэрэн п.... болоод л сууж байна хэмээн хөөрч билээ.
Дээр үeд цэргийн дарга их үнэ хүндтэй байлаа. Дараа нь эмч, багш гээд. Хожим дарга, сайд. Одоо бөхчүүдийн үe ирлээ. Тиймээс тэдэнд хүндэлж байгаа нь энэ гээд архи дарс өгөхийн оронд нэг төлөг гаргаад өгчих хэрэгтэй байх. За тэгээд 10 литр айраг, сүү ч болно шүү дээ. Eр нь сайхан шударга, хурдан шаламгай барилдахыг л захъя...

|Өнөөдөр сонины 1998.07.29 өдрийн дугаарт өгсөн ярилцлагаас нь тоймлон авав

Бид солиорчхожХэлэхгүй бол болохгүй нь. Наадам сайхан боллоо л гэж байна. Түр зууртаа тийм. Агуулгаараа үгүй. Сумын наад...
16/07/2025

Бид солиорчхож
Хэлэхгүй бол болохгүй нь. Наадам сайхан боллоо л гэж байна. Түр зууртаа тийм. Агуулгаараа үгүй. Сумын наадам, аймгуудын наадам үндсэндээ завхрав. Хорь гучаараа нийлж очоод хүссэн хүндээ цол авхуулж байна. Мөнгий нь төлсөн бол цол захиалагч хэн ч байж болохоор. Өөрөөр хэлбэл сум, аймгийн цол авч өгдөг бүлэг үүсчээ.
Наадмууд бүртгэсэнгүй, барилдуулсангүй гэх хэл ам үүнээс эхтэй. Удахгүй "начин болгоно" гэсэн зар явахад гайхах юм алга!!!

Бөх төрөө дагалаа гэж их уянгалав. Тиймээ, дагаад удаж байна. Төрд байдаг бүлэг, фракцын схем, сонгуулиар мөнгө тарааж луйварддаг систем чинь монгол бөхрүү яг сайхан ороод ирсэн.
НАЙРААГ дэмжих, БУУЖ ӨГӨХИЙГ гаргуулах, ЛУЙВРЫН БҮЛЭГЛЭЛЭЭ багийн ажиллагаа гэдэг үгээр халхлаад цагаандаа гарч.
Заримынх нь тархи “бууж өгсөн хүнийг жудагтай, дэмжиж унасан хүнийг ухаантай болгоод зажилчихсан” шааж явна.
Аливаа спорт үзэгчтэй байхыг зорьдог. Дэлхий ч тийм. Ирээдүйн үзэгчрүүгээ чиглэсэн бодлого явуулдаг. Бодлого шударга өрсөлдөөнийг дэмжиж байж үзэгч оршин тогтоно.
Гэтэл найраа, луйвартаа живсэн үндэсний бөхийг ирээдүйд хүн үзэх болов уу? Биднийг үхсний дарааш дээ!!!
Энэ жилийн тухайд түр гэдэс цадсан мэдрэмж авах шиг болсон ч ирээдүйд яанаа?
Нүдэн дээр нь хулхидаад байхад л дагаж хөөрдөг мэдрэл муутай ард түмэн ер нь өөр байдаг болов уу?
Өв соёл, дархлаа нь байж боломгүй худал хуурмагт дасаад нийтийн үзэл санаа солиоролруу явсаар л байх юм уу?

Address

Баянгол дүүрэг
Ulaanbaatar

Telephone

+97690054040

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Үндэсний бөх сонирхогчид posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share