Нийгмийн Эрүүл Мэндийн Судлаач Эм Зүйч / The Public Health Pharmacist

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Нийгмийн Эрүүл Мэндийн Судлаач Эм Зүйч / The Public Health Pharmacist

Нийгмийн Эрүүл Мэндийн Судлаач Эм Зүйч / The Public Health Pharmacist B.Pharm 🇲🇳 | MPH 🇦🇺| PV🇬🇧 Instagram:

�B.Pharm �| MPH �
�Supporting you with your medicines
�Providing you with research-based information
�Drug Myths & Facts �Healthy Tips

Энэ хуудас нь таньд судалгаа болон нотолгоон дээр үндсэлсэн мэдээллийг түгээхийг мөн танийг мэдээлэлтэйгээр зөв шийдвэр гаргахад туслах гол зорилгоор нээж байгаа билээ.

• Зөв | эрүүл | сайн | эрсдэл багатай сонголтыг сонгоход таны мэдээлэлтэй байх нь маш чухал юм.

�����

Welcome to the page of "The Public Health Pharmacist." I created this platform with the intention of educating people on all of the information they need to make the BEST / INFORMED decision regarding their health.

• I want people to be well-equipped with the knowledge they need to make better health decisions, especially the next time they visit their practitioner's office or pharmacy.

01/09/2026
🥔Кали — биеийн шингэний тэнцвэрийг зохицуулах, мэдрэлийн дохио дамжуулах, булчингийн агшилтыг хэвийн явуулахад чухал үүр...
27/08/2026

🥔Кали — биеийн шингэний тэнцвэрийг зохицуулах, мэдрэлийн дохио дамжуулах, булчингийн агшилтыг хэвийн явуулахад чухал үүрэгтэй эрдэс.

🍅Ликопин — антиоксидант бөгөөд зүрх судасны эрүүл мэндийг дэмжихэд тустай.

PMID: 23558164
PMID: 28129549
PMID: 32652029

#эрүүлмэнд #эрүүламьдралынхэвмаяг

💦Бага сартай нярайд дан ус өгөх нь:• Цусан дахь натрийн хэмжээ буурах эрсдэл: Дан усыг нэмэлтээр их хэмжээгээр өгөх нь ц...
19/08/2026

💦Бага сартай нярайд дан ус өгөх нь:

• Цусан дахь натрийн хэмжээ буурах эрсдэл: Дан усыг нэмэлтээр их хэмжээгээр өгөх нь цусан дахь натрийн хэмжээг бууруулж, тархины хаван, таталт зэрэг ноцтой хүндрэл үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг.

• Шаардлагатай шим тэжээлээ авч чадахгүй байх эрсдэл: Ус нь эхийн сүү эсвэл сүүн тэжээлийн хэрэглээг бууруулж, нярай шаардлагатай илчлэг, шим тэжээлээ хангалттай авахад нөлөөлдөг.

• Халдварын эрсдэл: Усны бохирдол болон ус өгөхөд ашигладаг сав, хэрэгслээр дамжин өвчин үүсгэгч бичил биетэнд өртөх эрсдэл нэмэгддэг.

PMID: 2730130
PMID: 1678028
PMID: 7923538
https://www.who.int/tools/elena/interventions/exclusive-breastfeeding “Exclusive breastfeeding for optimal growth, development and health of infants”
https://www.who.int/news-room/questions-and-answers/item/breastfeeding “Breastfeeding”

🌱Cайн үр дүнд хүрэхийн тулд өдөр бүр яг ижилхэн цагт гэхээсээ илүү өдөр бүр тогтмол хэрэглэх нь чухал.🌱Судалгаагаар зари...
31/07/2026

🌱Cайн үр дүнд хүрэхийн тулд өдөр бүр яг ижилхэн цагт гэхээсээ илүү өдөр бүр тогтмол хэрэглэх нь чухал.

🌱Судалгаагаар зарим Lactobacillus болон Bifidobacterium агуулсан пробиотикийг хоолноос 20–30 минутын өмнө эсвэл хоолтой хамт уухад ашигтай бактериудын амьд үлдэх хувь өндөр байсан бол хоолны дараа 30 минутын дараа уухад амьд үлдэх хувь бага байсан байна.

PMID: 22146689
PMID: 31864419

📍Омега-3-ийн үндсэн хэлбэрүүд нь ALA (альфа-линолений хүчил), EPA (эйкозапентаенийн хүчил), DHA (докозагексаенийн хүчил)...
23/07/2026

📍Омега-3-ийн үндсэн хэлбэрүүд нь ALA (альфа-линолений хүчил), EPA (эйкозапентаенийн хүчил), DHA (докозагексаенийн хүчил) юм. EPA, DHA нь тослог загасанд (яргай загас, макрел, сардин зэрэг) элбэг байдаг бол ALA нь маалингын үр, чиа үр, хушга зэрэг ургамлын гаралтай хүнсэнд байдаг.

🫀Зүрх: Триглицеридын хэмжээг бууруулж, зүрх судасны эрүүл мэндийг дэмжинэ.

🧠Тархи, нүд: DHA нь тархи болон нүдний торлог бүрхэвчийн үндсэн бүрэлдэхүүн хэсэг бөгөөд хэвийн үйл ажиллагааг дэмждэг.

⚡️Үрэвслийн зохицуулалт: EPA нь үрэвслийн хэвийн хариу урвалын зохицуулалтыг дэмжиж, ревматоид артритын үед үе мөчний өвдөлт, хөшүүн байдлыг бууруулах зэрэгт эерэгээр нөлөөлнө.

PMID: 22332096
PMID: 20329590
PMID: 19500961

🍉Тарвас нь L-цитруллинаар баялаг. Энэ нь биед L-аргинин болж хувирч, азотын исэл -н нийлэгжилтийг дэмждэг. Ингэснээр бул...
21/07/2026

🍉Тарвас нь L-цитруллинаар баялаг. Энэ нь биед L-аргинин болж хувирч, азотын исэл -н нийлэгжилтийг дэмждэг. Ингэснээр булчинд очих цусны эргэлт, хүчилтөрөгч болон шим тэжээлийн хүргэлт сайжирч, дасгалын дараах булчингийн сэргэлтийг дэмжиж, өвдөлтийг багасгахад нөлөөлдөг.

🍉 Судалгаагаар тарвасны шүүс хэрэглэсэн хүмүүсийн дасгалын дараах булчингийн өвдөлт тарвасны шүүс хэрэглээгүй хүмүүстэй харьцуулахад бага байсан байна.

PMID: 23862566
PMID: 15298763
PMID: 41089757

💨Электрон тамхинд цэвэрлэгээний бодис, хумсны будаг арилгагч болон шавьж устгах бодист байх химийн хорт нэгдлүүд агуулаг...
22/06/2026

💨Электрон тамхинд цэвэрлэгээний бодис, хумсны будаг арилгагч болон шавьж устгах бодист байх
химийн хорт нэгдлүүд агуулагддаг байна.

PMID: 31532446
PMID: 34194904

4-р сард туршиж хэвшүүлэр зуршлууд :) #эрүүлмэнд  #эрүүламьдралынхэвмаяг
02/04/2026

4-р сард туршиж хэвшүүлэр зуршлууд :)

#эрүүлмэнд #эрүүламьдралынхэвмаяг

📍Давтамжтай хөдөлгөөн нь цусан дахь сахарын хэмжээг тогтвортой байлгаж, эргэлтийг сайжруулж, бодисын солилцооны эрүүл мэ...
27/03/2026

📍Давтамжтай хөдөлгөөн нь цусан дахь сахарын хэмжээг тогтвортой байлгаж, эргэлтийг сайжруулж, бодисын солилцооны эрүүл мэндийг дэмждэг.

#эрүүламьдралынхэвмаяг #эрүүлмэнд

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Нийгмийн Эрүүл Мэндийн Судлаач Эм Зүйч / The Public Health Pharmacist posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share