29/05/2026
⚖️ ХАВАН БОЛ БИЕ МАХБОДИЙН ТЭНЦВЭР АЛДСАНЫ ДОХИО
Бидний бие махбод дахь эрүүл хий, шар, бадган буюу энергийн тэнцвэртэй байдал алдагдсанаар өвчин үүсдэг. Үүнд бидний өдөр тутамдаа идэж ууж байгаа хоол хүнс, явдал мөр буюу амьдралын хэв маяг, орчин, улирал чухал үүрэгтэй.
Уламжлалт анагаах ухаанд биеийн эдэд илүүдэл шингэн хуримтлагдахыг хаван гэдэг. Энэ нь голчлон биеийн шингэнийг зохицуулдаг бадган махбодийн тэнцвэр алдагдсантай холбоотой гэж үздэг ч бусад махбодын тэнцвэр алдагдахад ч үүсч болно.
Хийнээс гаралтай хаван ихэвчлэн нэг газраас нөгөө рүү шилжих хандлагатай бол, шарын гаралтай хаван илүү үрэвсэл давамгайлдаг, бадганы гаралтай хаван нь илүү тогтонги, хүнд, байршмал, удаан хугацаанд аажим үүсч арилгахдаа удаан байна.
Мөн ходоодны галын илч сулрах үед бодисын солилцоо муудан, бие махбод илүүдэл шингэнийг гадагшлуулах чадвар буурч хаван үүсэх нөхцөл бүрддэг.
Хаван өвчин нь хүйтэн өвчин учраас хүйтэн сэрүүнийг хэтрүүлэх, хүйтэн, сэрүүн амтлаг, хүнд тослог, давслаг, исгэлэн хүнс хэтрүүлэн хэрэглэх ялангуяа хүйтэн жимс, түүхий сүү, хүйтэн ус, тостой, хүнд махан хоол байнга идэх, хүйтэн жиндүү газар удаан суух, их даарч хөрөх үед хавагнана. Хаван өвчин голчлон өвөл, зуны улиралд илүү тохиолддог. Зун бол хурын улирал учраас өглөө оройдоо хүйтэн, жиндүү байдаг. Мөн бусад эрхтний үйл ажиллагаатай холбоотойгоор хаван үүснэ.
⚕️ ШИНЖ ТЭМДЭГ
Хаван өвчний суурь нь эс шингэх өвчин юм. Эс шингэх өвчнийг тоолгүй явсаар хүндрүүлбэл цайвар хаван, суваг хаван, усан хаван гэж өвчний үе шат улам хүндрэнэ. Хүмүүс ихэнхдээ хаванг өвчин биш, шинж тэмдэг гэж ойлгодог.
Хаван нь хэсэг газрыг хамрахаас гадна бүх биеийг хамарч болно. Хаван өвчний үед дараахь түгээмэл шинж тэмдэг илэрнэ.
- Арьс гялалзсан, таталдсан, чангарсан эсвэл өнгө нь өөрчлөгдөх
- Хөл хүндрэх, чангарч байгаа мэт мэдрэмж төрөх
- Жин нэмэгдэх
- Үе мөч хөдөлгөх, алхахад хүндрэлтэй болох
- Амьсгаадах
- Шээсний гарц багасах
- Нүүр царай, бие хөөсөн мэт санагдах
-Өвдөлт
- Хүрэлцэхэд хүйт оргих
- Хоолны дуршил өөрчлөгдөх
- Аль махбод хямарсанаас хамаарч илрэх цаг нь өөр байна. Жишээ нь бадганаас шалтгаалсан хаван шөнийн цагаар, оройн цагаар илүү ихсэнэ.
🌿 ЭМЧИЛГЭЭ
Уламжлалт анагаах ухаанд гаднах шинэ тэмдгийг дарах бус, үүсгэж байгаа үндсэн шалтгааныг эмчилдэг тул урт хугацааны сайн үр дүнг үзүүлдэг.
Хаван өвчнийг идээ унд, явдал мөр, эм, засал эмчилгээгээр эмчилнэ. Хамгийн эхлээд хаван өвчнийг үүсгэх идээ унднаас татгалзах хэрэгтэй. Хүйтэн, сэрүүн чанарын хоол унд хэрэглэхгүй байх, давсны хэрэглээг багасгах, бүлээн шимтэй, хөнгөн, шингэц сайтай хоол идэх. Хаван үүсэхэд нөлөөлөх явдал мөрийг хязгаарлана. Эмчилгээний хувьд бариа засал, төөнүүр гэх мэт илч үүсгэх бүлээн эмчилгээ үр дүнтэй. Хүйтэн өвчинд халуун чанартай эмчилгээ хийнэ. Тиймээс халуун чанартай төөнүүр эмчилгээг хийж, илчийг тэтгэх, тамирыг тэтгэх, хаван буулгах, шээс хөөх гэсэн зарчмын дагуу эмчилгээг хийнэ.
"ЗӨН" тэжээхүйн ухааны төвд:
- Уламжлалт анагаах ухааны эмчийн судас оношилгоо, таны бие махбодийн онцлог, улирал, цаг уур, эрүүл мэндийн байдалд нь үндэслэн хувь хүнд тохирсон хоолны жор зөвлөмж
- Монгол төөнө заслыг зааж, төөнө заслын гарын авлага, төөнийг дагалдуулан өгнө.
- Бүх биеийн бариа / Хувь хүнд нь тохирсон эфирийн тостой үнэрт засал/+ Төөнө засал хийж байна.
"ЗӨН" ТЭЖЭЭХҮЙН УХААНЫ ТӨВ
📍 Хаяг: ХУДүүрэг, ХҮННҮ 2222 хороолол, 223-р байр, "ЗӨН" тэжээхүйн ухааны төвийн байр