11/05/2026
✅"Эрүүл мэндийн мэргэжилтний манлайллын хөтөлбөр 2026"-н хүрээнд хэрэгжиж буй "3/2 хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг дэмжих төсөл" нийслэлийн 35-р сургууль дээр амжилттай хэрэгжиж байна.
📌Төслийн хүрээнд Ерөнхий боловсролын 35-р сургуулийн 6-р ангийн 3 бүлгийн сурагчдад амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэг хийн амны хөндийн эрүүл мэндийн талаарх мэдлэг олгох цуврал хичээл зохион байгууллаа.
🦷Мөн сурагчдад өдрийн цагаар шүдээ угаах дадал хэвшүүлэх, цүнхэндээ шүдний сойзоо авч явах, мэдсэн зүйлээ бусаддаа хуваалцах боломжийг олгон 6-р ангийн сурагчдын дунд "Өдрийн цагаар ч угаая", "Сойзтой цүнх", "Бяцхан ном-их мэдлэг" аянуудыг хэрэгжүүлж байна.
✨Идэвхтэй оролцож буй сурагчиддаа талархал илэрхийлье.
Ерөнхий зохион байгуулагч:
"3/2 хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг дэмжих төслийн баг"
Хамтран зохион байгуулагч:
"Эрүүл мэндийн мэргэжилтний хөгжлийн хурдасгуур НҮТББ" Med Plus+
"Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургууль"
Дэмжигч байгууллага:
Dental Medtrade Mongolia