Эрүүл биед саруул ухаан оршино.

Эрүүл биед саруул ухаан оршино. Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Эрүүл биед саруул ухаан оршино., Medical and health, Эрүүл мэнд, Ulaanbaatar.

Манай хуудсаар зочилсноор та өвчний эмнэлзүй, оношлогоо, эмчилгээний талаарх нотолгоонд суурилсан мэдээ мэдээллүүд, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүн, цаг үеийн үйл явдлуудын талаар уншиж, танилцах боломжтой.

 #МЭНДЧИЛГЭЭМонголын бүх сайхан ээжүүд, эрхэмсэг бүсгүйчүүддээ "Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр"-ийн бая...
08/03/2026

#МЭНДЧИЛГЭЭ

Монголын бүх сайхан ээжүүд, эрхэмсэг бүсгүйчүүддээ
"Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр"-ийн баярын мэнд хүргэе.

08/03/2026
ХАРШИЛ ГЭЖ ЮУ ВЭ?Ямар нэгэн гадны бодисын эсрэг хүний бие махбодийн дархлалын тогтолцоо хариу урвал өгөхийг ХАРШИЛ буюу ...
08/03/2026

ХАРШИЛ ГЭЖ ЮУ ВЭ?
Ямар нэгэн гадны бодисын эсрэг хүний бие махбодийн дархлалын тогтолцоо хариу урвал өгөхийг ХАРШИЛ буюу АЛЛЕРГИ гэнэ. Дэлхий дахинд харшилтай хүний тоо жилээс жилд өсөн нэмэгдсээр, долоон тэрбум хүний 40 хувь нь харшлаар өвчлөөд буй талаар судлаачид мэдээлсэн. Өндөр хөгжилтэй орнуудад хүн амын 20-30 хувь нь харшлын ринит, 8-10% нь гуурсан хоолойн багтраа, 10-20% нь харшлын гаралтай арьсны төрөл бүрийн өвчтэй болж байна.
Харшлын гаралтай өвчнөөр шаналж буй хүмүүсийн 24%-30% хувь нь ургамлын тоосноос харшилсан байна. Монголын харшил судлаач эмч нарын нийгэмлэгийн хийсэн судалгаагаар манай улсын иргэдийн таван хүн тутмын нэг нь ямар нэг төрлийн харшилтай болох нь тогтоогдсон.Харшил юунаас үүсдэг вэ?
Харшил үүсгэгчийг тодорхойлж болно. Харшил үүсгэгч буюу аллергенийг тодорхойлохын тулд арьсны сорил, онцгой эсрэг биетийг шинжлэх арга, өдөөгч тестvvд, элиминационны тестvvд, хvйтэн ба халууны тестvvд болон бусад аргуудыг хэрэглэдэг.

Харшил үүсэхэд генийн болон гадаад орчны хүчин зүйлс нөлөөлдөг. Үүнд:
🌲Ургамлын тоосонцор
🌳Сул шороо, тоос
🌞, Нар, хэт халуун болон хүйтэн агаар
🍲Хоол, хүнс
🍺Ахуйн хэрэглээний бодис
🐷Гэрийн тэжээвэр амьтан
🤗Гоёл чимэглэл

🌟ХАРШИЛЫН СОРИЛ ГЭЖ ЮУ ВЭ?🌟
Таны харшлын шинж тэмдлгийг арилгахын тулд эмч нар хамгийн түрүүнд таны харшлын шалтгааныг тогтоох шаардлагатай байдаг.

Харшлын сорил нь хамгийн зөв мэдээллийг өгөх бөгөөд эмч нар таныг юунд харшилтайг тодорхойлсноор хамгийн тохиромжтой эмчилгээг сонгох боломжийг бүрдүүлж өгдөг.
Мөн та харшил өгдөг зүйлээсээ урьдчилан сэргийлэх, зайлсхийх боломжтой болно.

Харшлын сорил нь таныг юунд харшилтай, юунд харшилгүй байна гэсэн мэдээллийг бүрэн нарийн өгч чадна.

Та харшлынхаа шалтгааныг мэдэж түүнийг хянаж чадсанаар таны зовуур мэдэгдэхүйц арилах болно.

Харшлын зовуур арилснаар тайван нойрсож, өдөр тутмын амьдралдаа хэвийн, үр бүтээмжтэй байх боломжтой болно.

Харшил өвчин байж болох доорх зовуур, шинж тэмдэг илэрсэн бүхий л насны хүмүүс харшлын сорил тавиулахыг зөвлөж байна.

🌟Амьсгалын замын шинж тэмдэг:
Нүд, хамар, хоолой загатнах, хамар битүүрэх, нус гоожих, найтаах, нулимс гарах, ханиалгах, цээж бачуурах, хэржигнэх, шуугиантай амьсгалах гэх мэт

🌟Арьсны шинж тэмдэг: Хэсэг газарт загатнах, улайлттай арьсны тууралт, бүх бие загатнах, бэлцрүүт тууралт гарах, атопийн дерматитийн шинж

Бусад шинж тэмдэг: Анафилакси (хүнд хэлбэрийн амь насанд аюултай харшлын урвал), ихэнхдээ ямар нэгэн хоол хүнс хэрэглэсний дараах хэвлийн шинж тэмдэг (гэнэтийн хүчтэй өвдөлт, гүйлгэх), шавьжид хатгуулсны дараах том хэмжээний хавдар гэх мэт

Хэрэв та ямар нэгэн харшилтай ямар нэгэн шинж тэмдэг илэрч байгаа бол бол мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө авч,өөрт тохирсон оновчтой эмчилгээ хийлгэхийг зөвлөж байна.

Цус тань өтгөн байгаа юм биш биз?Озон эмчилгээ гэж юу вэ? Маш энгийнээр тайлбарлах гээд оролдъё. Хүний бие организм өдөр...
08/03/2026

Цус тань өтгөн байгаа юм биш биз?

Озон эмчилгээ гэж юу вэ?
Маш энгийнээр тайлбарлах гээд оролдъё.
Хүний бие организм өдөрт 500 литр хүчилтөрөгчийг хэрэглэдэг. Хүний биед хүчилтөрөгч дутагдаснаас болж ямар нэг өвчний эх үүсвэр бий болдог. Хүчилтөрөгч дутагдсанаас болж хүний эсийн үйл ажиллагаа саармагжих ба 19% багасахад л хүн хүчилтөрөгчгүй амьдарч чадахгүйд хүрнэ. Энэ үед хүний дархлаа амархан унаж, өвчин үүсэж эхэлдэг байна. 1923 онд Dr.Otto Heinrich Warburg хорт хавдрын шалтгааныг илрүүлсэн нь батлагдаж уг нээлтээрээ 1931 онд Нобелийн шагнал хүртэж байсан юм. Энэхүү нээлт нь юу байсан гэж санана. "ХОРТ ХАВДАР ҮҮСЭХ ҮНДСЭН ХОЁРХОН ШАЛТГААНТАЙ. ХҮЧИЛШИЛ БА ХҮЧИЛТӨРӨГЧИЙН ДУТАГДАЛ"
Тэгвэл озон эмчилгээний гүйцэтгэх үүрэг юу вэ?
Зориулалтын тоног төхөөрөмжийн тусламжтайгаар хүчилтөрөгчөөс эмчилгээний озон буюу О3 хийг гарган авч энэхүү эмчилгээг хийдэг.
- Озон нь цусанд орсноор цусан дахь ашиггүй нян, бактери, вирус, глюкозтой нэгдэн идэвхигүй болгож устгах үйлчилгээ үзүүлнэ.
- Ингэж ашиггүй бактери нь устсан цус шингэрч, цусны эргэлт сайжирдаг
- Цусны эргэлт нь сайжирсан учраас тухайн хүний дархлаа сэргэж, антиоксидант үйлчилгээ нэмэгдэж өгдөг
- Хэрэв таны биед ямар нэгэн өвдөлт, үрэвсэл байгаа бол маш сайн дарж өгнө
- Бүхий л төрлийн хордлогыг тайлна. Жирэмсний, хоолны, эмийн, хорт бодисын, утааны, архины, химийн гэх мэт
- Хамгийн гол нь таны биеийг маш сайн хүчилтөрөгчөөр хангаж өгдөг юм шүү дээ.
Энэ эмчилгээний хамгийн гол онцлог нь заавал өвдсөний дараа биш урьдчилан сэргийлээд ч хийлгэж болно. Бүүр дөнгөж төрсөн нярай хүртэл шүү.
Магадгүй та ямар нэг өвчиндөө эм хэрэглэдэг бол эмийн гаж нөлөө өөрөөр хэлбэл нэг эрхтнээ дэмжих ч нөгөө эрхтнээ гэмтээх эм бэлдмэл маш их гэдгийг сайн мэдэх байх.
Харин озон эмчилгээ бол нэг өвчнөө эмчлэхдээ бусад эд эрхтнээ давхар дэмжиж өгдөг гэдэг нь хамгийн гол нь байгаа юм. Өөрөөр хэлбэл таны толгой өвддөг бол давхар зүрх судас, бөөр, үрэвсэл, нойргүйдэл гээд л бүгд л зэрэг эмчлэгддэг гэсэн үг юм.

Амьтанд хазуулах
17/10/2025

Амьтанд хазуулах

Address

Эрүүл мэнд
Ulaanbaatar
+976

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Эрүүл биед саруул ухаан оршино. posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share