22/04/2025
Хий махбод аривдвал — Нойр алдагдана!
Монгол уламжлалт анагаах ухаанд хүний биеийн хий, шар, бадганы харьцаа тэнцвэртэй байх нь эрүүл амьдралын үндэс гэж үздэг.
Хий махбод аривдахад:
👂 Чихээр шуугиж, хатгуулах
🔇 Сонсгол муудах, дүлийрэх
🔄 Толгой эргэх, тэнцвэр алдах
🦴 Яс үесээр хатгуулах, хавдах, өвдөх
❤️ Зүрх дэлсэж, хатгуулах
🔙 Дагз, хүзүү арагш татагдах
😬 Эрүү зуурах, ам ангайх хэцүү болох
✋🦶 Хөл гар татах, атийж хөших
🧠 Сэтгэл санаа тогтворгүй болж, тайван бус болох
😢 Шалтгаангүй уйлах
🗣 Өөртэйгөө чангаар, эсвэл шивнэн ярих
🌙 Нойргүйдэх, нойр хөнгөрөх
🧑🦲 Арьс хуурайшиж, хагарч, сайртдаг
🍽 Гэдэс дүүрч, хөндүүрлэх
🚽 Өтгөн хатах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.
Эдгээр зовиурууд танд илэрдэг бол хийн бэлэг чанарын эсрэг тослог, шимтэй идээ унд, бүлээн эм тан, заслыг хийлгэх хэрэгтэй.