Шагшаа - чих хамар хоолой, сонсгол судлалын эмнэлэг

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Шагшаа - чих хамар хоолой, сонсгол судлалын эмнэлэг

Шагшаа - чих хамар хоолой, сонсгол судлалын эмнэлэг 1997 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа

"Шагшаа" чих хамар хоолойн эмнэлэг нь дурангийн үзлэг хийж, чих хамар хоолойн өвчлөл болон сонсголын өөрчлөлтүүдийг оношилж, амбулторын эмчилгээ болон жижиг мэс ажилбарууд хийж үйлчилж байна. Мөн сонсголын аппарат тохируулна.

🔔 ЭРДМИЙН БАЯРЫН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ! 📚✨Эрдэм мэдлэгийн их далайд хөл тарьж, ирээдүйн зорилгодоо тэмүүлж буй хүүхдүүд, багачу...
01/09/2026

🔔 ЭРДМИЙН БАЯРЫН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ! 📚✨

Эрдэм мэдлэгийн их далайд хөл тарьж, ирээдүйн зорилгодоо тэмүүлж буй хүүхдүүд, багачууд болон эцэг эхчүүд та бүхэндээ Хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе! 🎓🎉

Шинэ хичээлийн жилдээ эрдэм номдоо шамдан, илүү ихийг мэдэж, илүү ихийг бүтээж, эрүүл энх, аз жаргалаар дүүрэн байхыг хүсэн ерөөе! 🌟🎈

#ХичээлийнШинэЖил #БаярынМэнд #ЭрдмийнБаяр #ШинэЭхлэл

✨💙Хичээлийн шинэ жилийг тохиолдуулан эмнэлэг 09.01-нд 11:00-17:00 цагийн хооронд ажиллахаар боллоо ✨🩵
31/08/2026

✨💙Хичээлийн шинэ жилийг тохиолдуулан эмнэлэг 09.01-нд 11:00-17:00 цагийн хооронд ажиллахаар боллоо ✨🩵

28/08/2026

Байгууллагынхаа урьдчилан сэргийлэх үзлэгт жилдээ нэг удаа хамрагдсанаар таны ажлын бүтээмж 90%-р өснө гэдгийг мэдэх үү?

👧🩺 ЦЭЦЭРЛЭГИЙН НАСНЫ ХҮҮХДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГХүүхдийн эрүүл мэндийг хамгаалах хамгийн зөв алхам бол өвдсөний д...
26/08/2026

👧🩺 ЦЭЦЭРЛЭГИЙН НАСНЫ ХҮҮХДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГ

Хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах хамгийн зөв алхам бол өвдсөний дараа бус, өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх юм. 💗

Манай эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд цэцэрлэг дээр нь очиж, хүүхдүүдэд чих, хамар, хоолойн урьдчилан сэргийлэх үзлэг хийж үйлчилнэ. 👩‍⚕️🩺

💡 Ялангуяа хүүхэд байнга хамар битүүрэх, амаараа амьсгалах, хурхирах, ойр ойрхон ханиад хүрэх, чих болон хоолой өвдөх зэрэг шинжтэй бол эрт илрүүлж, зөвлөгөө авах нь чухал.

💰 Үзлэгийн үнэ: 20,000–30,000₮
Хүүхдийн тооноос хамаарч үнэ өөрчлөгдөнө.

📍 Хаяг: СБД, 8-р хороо, Хатагтай эмнэлэг, 1 давхар, 114 тоот
📞 Утас: 99119604, 70009604

🌱 Эрүүл хүүхэд — Эрхэм ирээдүй!
Хүүхдийнхээ эрүүл мэндэд өнөөдрөөс анхаарцгаая. 💕

Blue skies, brilliant sparkle. ☁️🩵✨ Хөөрхөн гүнжүүддээ зориулаад эгдүүтэй чихийг нь гоё болгох бяцхан blue diamond 💎
17/08/2026

Blue skies, brilliant sparkle. ☁️🩵✨
Хөөрхөн гүнжүүддээ зориулаад эгдүүтэй чихийг нь гоё болгох бяцхан blue diamond 💎

Эрхэм үйлчлүүлэгчид ээ,Эмнэлгийн ажилчдын баярыг тохиолдуулан манай эмнэлэг 2026 оны 8 сарын 8-ны БЯМБА гарагт ажиллахгү...
05/08/2026

Эрхэм үйлчлүүлэгчид ээ,

Эмнэлгийн ажилчдын баярыг тохиолдуулан манай эмнэлэг 2026 оны 8 сарын 8-ны БЯМБА гарагт ажиллахгүй болохыг мэдэгдэж байна.

🗓 8 сарын 10-ны ДАВАА гарагаас эхлэн цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллана.

Та бүхэн үзлэг болон цаг авалтаа дээрх хуваарийн дагуу төлөвлөөрэй.

Зун цагт чихээ хэрхэн хамгаалах вэ? 🏊‍♂️🏖️Усан санд сэлэх, голд шумбах нь зуны хамгийн гоё хэсэг. Гэхдээ таны чих дараах...
20/07/2026

Зун цагт чихээ хэрхэн хамгаалах вэ? 🏊‍♂️🏖️

Усан санд сэлэх, голд шумбах нь зуны хамгийн гоё хэсэг.
Гэхдээ таны чих дараах зүйлсийг анхаарахыг шаардаж байдаг:

💦Усанд орохдоо зориулалтын чихний бөөгнөрүүлэгч (бөглөө) хэрэглэж занших.
💦Ус орсны дараа чихний хөвөнгөөр гүн рүү нь ухаж болохгүй (энэ нь арьсыг гэмтээж, халдвар оруулах эрсдэлтэй).
💦Чихээ хажуу тийш нь налаад, зөөлөн тоншиж усыг нь гаргах эсвэл алчуураар гадна хэсгийг нь арчих.

✅Хэрэв усанд сэлсний дараа чих өвдөх, дүлийрэх, загланах шинж тэмдэг илэрвэл Шагшаа эмнэлгийн чих хамар хоолойн нарийн мэргэжлийн эмчид цаг алдалгүй хандаарай. ✨

📞 Цаг захиалга: 7000-9604

10/07/2026

💦 Зуны улиралд чихээ хамгаалаарай! 👂☀️

Зун болохоор усанд сэлэх, аялал зугаалга хийх үед чихэнд ус, жижиг шавьж, тоос шороо орох нь элбэг байдаг.

✔️ Ус орсон бол
• Толгойгоо хажуу тийш нь налуулж зөөлөн сэгсрээрэй.
• Хөвөнтэй савхыг чихний гүн рүү хийхээс зайлсхий.
✔️ Шавьж орсон бол
• Хурц зүйл, хөвөнтэй савхаар ухаж гаргах гэж бүү оролдоорой.
• Аль болох хурдан чих, хамар, хоолойн эмчид үзүүлээрэй.

✔️ Урьдчилан сэргийлэхийн тулд
🏊 Усанд сэлэхдээ шаардлагатай бол чихний бөглөөс хэрэглээрэй.
🧢 Аялал, зусланд явахдаа малгай өмсөж, шавьж ихтэй орчинд болгоомжтой байгаарай.
👂 Чихээ ухах зуршлаас татгалзаарай.

⚠️ Хэрэв чих хүчтэй өвдөх, сонсгол буурах, шуугих, шингэн гоожих зэрэг шинж илэрвэл өөрөө эмчлэх гэж оролдохгүйгээр мэргэжлийн эмчид хандаарай.

#ЧихХамарХоолой #ЗуныЗөвлөгөө #ЧихнийЭрүүлМэнд #ЭрүүлМэнд

🇲🇳 Үндэсний их баяр наадмын мэнд хүргэе!Тулгар төрийн 2235 жил,Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил,Үндэсний эрх чөлөө, ...
10/07/2026

🇲🇳 Үндэсний их баяр наадмын мэнд хүргэе!

Тулгар төрийн 2235 жил,
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил,
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил,
Ардын хувьсгалын 105 жилийн ой,
Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойд зориулсан
Үндэсний их баяр наадмын халуун мэндийг өргөн дэвшүүлье.

Аз хийморь тань өөдөө байж,
Эрүүл энх, аз жаргал дүүрэн сайхан наадаарай.

ШАГШАА Чих, Хамар, Хоолойн Эмнэлэг

📢 Баяр наадмын амралтын цагийн хуваарь📅 2026.07.10 – 2026.07.19🔸 Манай эмнэлэг амарна.📅 2026.07.20-ны өдрөөс🔸 Цагийн хув...
07/07/2026

📢 Баяр наадмын амралтын цагийн хуваарь

📅 2026.07.10 – 2026.07.19
🔸 Манай эмнэлэг амарна.

📅 2026.07.20-ны өдрөөс
🔸 Цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллаж эхэлнэ.

Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал дүүрэн сайхан наадамлахыг хүсэн ерөөе! 🌿

Шагшаа Чих Хамар Хоолойн Эмнэлэг 💚

Address

Сүхбаатар дүүрэг , 8 хороо "Хатагтай" эмнэлэгийн 1давхарт 114 тоот
Ulaanbaatar
14000

Opening Hours

Monday 09:00 - 19:00
Tuesday 09:00 - 19:00
Wednesday 09:00 - 19:00
Thursday 09:00 - 19:00
Friday 09:00 - 19:00
Saturday 10:00 - 14:00

Telephone

+97670009604

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Шагшаа - чих хамар хоолой, сонсгол судлалын эмнэлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Шагшаа - чих хамар хоолой, сонсгол судлалын эмнэлэг:

Shortcuts

Share