01/07/2026
✅❓ ГУЯНЫ ГАДНА ТАЛ ХОРСОЖ, ЗҮҮГЭЭР ХАТГАХ ШИГ ӨВДӨЖ, МЭДЭЭ АЛДАЖ БАЙНА УУ?
⚠️ Энэ нь гуяны гадна талын мэдрэлийн хавчигдал (Meralgia Paresthetica) байж болзошгүй.
🔎 Шинж тэмдэг:
🦵 Гуяны гадна тал шатах мэт өвдөх
⚡ Хорсох, ирвэгнэх, зүүгээр хатгах мэт
мэдрэмж төрөх
😶 Мэдээ алдах
✋ Арьс хэт мэдрэмтгий болох
🚶♂️ Зогсох, алхах үед өвдөлт нэмэгдэх
📌 Боломжит шалтгаан:
👖 Хатуу бүс, бариу жинсэн өмд өмсөх
⚖️ Илүүдэл жин, таргалалт
🤰 Жирэмслэлт
🧍♂️ Удаан хугацаагаар зогсох, алхах ажил
🩸 Чихрийн шижин
💡 Онцлог:
Энэ нь зөвхөн мэдрэхүйн мэдрэлийг гэмтээдэг тул ихэнх тохиолдолд булчингийн хүч сулрахгүй, зөвхөн хорсох, хатгуулах, мэдээ алдах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Ихэвчлэн эмнэлзүйн үзлэгээр оношлогдоно.
💊 Эмчилгээ:
✅ Жингээ зохистой барих
✅ Бүс зүүхгүй, бариу хувцас өмсөхгүй байх
✅ Шаардлагатай тохиолдолд эмийн эмчилгээ
✅ Мэдрэлийн хориг хийх
📍 Хэрэв гуяны гадна талд тогтмол хорсох, зүүгээр хатгах, мэдээ алдах эсвэл хөших шинж тэмдэг илэрвэл мэргэжлийн эмчид үзүүлж, оношоо баталгаажуулахыг зөвлөж байна.
---------------------------------------------------------------------------------------------
📞 80210351
📍Гэмтлийн эмнэлэгийн баруун талд, Медтравма эмнэлгийн байр, 2 давхар "Сонормед" мэдрэлийн эмнэлэг
#Сонормед #мэдрэлийнэмнэлэг #гуяныөвдөлт #мэдрэлийнэмч #Улаанбаатар #эрүүлмэнд #мэдрэлийнэмгэг