Аюур-Оч Уламжлалт бариа засал

Аюур-Оч Уламжлалт бариа засал Уламжлалт анагаах ухааны их эмчийн засал, зөвлөгөө👩🏻‍⚕️
☎️99331976
ХАЯГ:Дүнжингарав худалдааны төвийн замын урд талд Богд Банктай байрны 7давхар 710 тоот

✔️ Хүзүү, мөр хөшиж өвддөг үү?✔️ Толгой байнга өвдөж, даралт ихсээд байна уу? 👉 Тэгвэл таныг мэргэжлийн  бариа , шивүүр ...
27/04/2026

✔️ Хүзүү, мөр хөшиж өвддөг үү?
✔️ Толгой байнга өвдөж, даралт ихсээд байна уу?

👉 Тэгвэл таныг мэргэжлийн бариа , шивүүр эмчилгээнд урьж байна 😊

✨ Үр дүн:
• Хүзүү, мөр суларч хөнгөрнө
• Цусны эргэлт сайжирна
• Бие бүхэлдээ амарч, тайвширна

🔥 УРАМШУУЛАЛ:
Шивүүр 50,000₮ ➡️ 30,000₮

📞 Цаг авах: 99331976
📍 Хаяг: Дүнжингарав худалдааны төвийн замын урд, Богд банкны барилгын 7 давхар 710тоот

  🐥Бяцхан үрсийнхээ дархлааг дэмжиж өвчнөөс урьдчилан сэргийлцгээе 🐥Эмгүй эрүүл эмчилгээ  🐥Зөгийн балтай татлага🐥Баавгай...
30/09/2025


🐥Бяцхан үрсийнхээ дархлааг дэмжиж өвчнөөс урьдчилан сэргийлцгээе
🐥Эмгүй эрүүл эмчилгээ

🐥Зөгийн балтай татлага
🐥Баавгайн тосон бариа
🐥Шарлага эмчилгээ
🐥Халуун чулуун жин
🐥Бумба
🐥төөнүүр эмчилгээ
🐥Арвайтай бариа
Үнэ:
🐥0-10нас -45000 (40минут)
🐥11-16нас- 55000(40 минут)

☎️Утас: 99331976
🏢Хаяг: Дүнжингарав худалдааны төвийн замын урд талд богд банктай байрны 6 давхар 604

Шивүүр засал👩‍⚕️Хий цус зогсонги болсноос өвдөж буй биеийн хэсэгт тусгай зориулалтын хутга, шивүүрийн зүүгээр хатгаж дээ...
17/06/2025

Шивүүр засал
👩‍⚕️Хий цус зогсонги болсноос өвдөж буй биеийн хэсэгт тусгай зориулалтын хутга, шивүүрийн зүүгээр хатгаж дээр нь бумба тавьж хөхүүлэн цусыг гадагшлуулах . Хүзүү, сээр, хуян шар ус хөөрөх ууц нурууны остеохондрозын болон бусад шалтгаанаар өвдөх, цус шар усны эмгэгээр өвдөх, үе хавдаж улайж зэрэгт тустай.
👩‍⚕️Харин жирэмсэн, тамир тэнхээ дорой, төрсний дараа, хаван, цусны бүлэгнэх чадвар буурсан, цус багадалт, бэрх аньстай газар, судлын зангилаа, сүлд оршсон газарт шивүүр хийхийг хориглоно.

ХАЯГ: ДҮНЖИНГАРАВ ХУДАЛДААНЫ ТӨВИЙН ЗАМЫН УРД БОГД БАНКТАЙ БАЙР 6 ДАВХАР 604 УТАС:99331976

ХАВАН ӨВЧИН НЬ ЭС ШИНГЭХ ӨВЧНӨӨС ГАРАЛТАЙХаван нь хүйтэн, сэрүүн мөн чанартай.Амтлаг, тослог давамгайлсан хоол унд их ид...
23/05/2025

ХАВАН ӨВЧИН НЬ ЭС ШИНГЭХ ӨВЧНӨӨС ГАРАЛТАЙ

Хаван нь хүйтэн, сэрүүн мөн чанартай.

Амтлаг, тослог давамгайлсан хоол унд их идсэнээс болж үүсдэг хүйтэн өвчин юм.
Жимс жимсгэнэ, түүхий сүү, хүйтэн ус, ундаа жимсний нухаш бас тостой хоол унд байнга идэж хэрэглэх нь хаван өвчнийг үүсгэх гол нөхцөл нь болж өгдөг.

Явдал мөр талаасаа хүйтэн сэрүүн газар удаан суух, даарч хөрч жиндэх, нойтон жавартай газар удаан байх тохиолдолд хавантдаг.

Хаван өвчин голчлон өвөл, зуны улиралд тохиолддог. Зун бол хурын улирал учир хүйтэн жиндүү байдаг.Мөн бусад эрхтний үйл ажиллагаатай холбоотойгоор хаван үүсдэг.

Хүний идсэн хоол хүнс амаар орж, шүдээр бутлагдан, шүлсээр дэвтээгдэж, хоолойгоор дамжин ходоодонд орж ходоодны галын илчтэй нийлж, тунгалаг цөвийн боловсролт явагдсанаар хүний биед хэрэгтэй, хэрэггүйг нь ялгадаг.

Ингэж ялгадаг галын илчийн үйл ажиллагаа муудсанаас болж эс шингэх өвчин үүсдэг. Галын илчийг галтай зүйрлэж үзэж болно. Тэгэхээр хүйтэн, сэрүүн мөн чанартай тосорхог идээ унд байнга хэрэглэх нь гал дээр ус тос хийж байгаатай адил юм.

Ингэснээр хоол шингэхээ больж эс шингэх өвчин үүснэ. Эс шингэх өвчин ходоодонд, цусанд, маханд, ясанд гээд хаана ч үүсэж болно. Бөөрөнд эс шингэх өвчин үүссэнээр хавагнана. Хүйтэн сэрүүн эрс тэс уур амьсгалтай манай оронд бөөрний гаралтай хавангууд голчлон тохиолддог.

Эс шингэх өвчний үед тоолгүй явсаар хүндрүүлбэл цайвар хаван, усан хаван болж өвчний үе шат хүндэрдэг.

Эхэн үедээ шилбэ, гар, зовхиор хавагнадаг байсан бол цаашлаад хүндэрсэн үед хэвлий нуруугаар хавагнаж, жин нэмж, шээсний гарц багасна.

Зүрхний өвчинтэй хавсарвал амьсгаа давхцах, ядрах, дээшээ харж хэвтэж чадахгүй болж, шилбэ нүүрээр хавагнана. Зүрх нь хийн гол орон учраас хий босох цагаар буюу үүрээр, үдэш орой илүү хавагнадаг.

Хүмүүс ихэнхдээ хаванг тустай өвчин гэж ойлгодоггүй зүгээр өвчний шинж тэмдэг мэтээр ойлгодог нь буруу юм. Тэгээд бусад өвчинтэйгөө хавсарч нэлээд хүндэрсэн үед нь эмчид ханддаг.

Хамгийн гол нь хаван өвчнийг үүсгэх идээ ундаанаас татгалзах хэрэгтэй. Хүйтэн сэрүүн чанарын хоол унд, ямаа, загас, гахайн махыг идэхгүй байх нь чухал. Эдгээр мах нь шингэхдээ удаан байдаг. Тиймээс бүлээн чанартай галын илчийг тэтгэж өгөх хонь, адууны махыг идэж, ширгээсэн ус, зөгийн балтай ус уувал засардаг.

"ЭЦЭГ ЭХЧҮҮД ХҮҮХЭДДЭЭ БЭЛДЭЖ ӨГӨХ ВИРУС БАКТЕРИАС ХАМГААЛАХ МАСК"🎒Сургууль цэцэрлэг эхлэх дөхөөд КОВИД ихсээд, хүүхдүүд...
12/11/2024

"ЭЦЭГ ЭХЧҮҮД ХҮҮХЭДДЭЭ БЭЛДЭЖ ӨГӨХ ВИРУС БАКТЕРИАС ХАМГААЛАХ МАСК"

🎒Сургууль цэцэрлэг эхлэх дөхөөд КОВИД ихсээд, хүүхдүүд тань очоод л ханиаднаас салахгүй гэж таны санаа зовж байна уу? Үүнтэй холбогдуулан гэртээ хийж болох вирус бактериас хамгаалах хялбархан тосон түрхлэг зааж өгөе.

📜Орц: 50 гр шар тос 🧈, 10-15гр /3-4 хумс/ сармис🧄

📢Найруулах арга: Сармисаа хальслаж арилгаад маш жижиг хэмжээтэйгээр хэрчинэ, миксертэй бол миксердэж бутлан жижиг болгоод 50 гр шар тостойгоо хольж хутгаад л болоо.

🕛Хадгалах нөхцөл:

Сэрүүн сүүдэр газар хадгална. Хадгалалтын хугацаа удах тусмаа чанар нь сайжрах тул 9.1 хүртэл 1 сар хадгалах хугацаа байна шүү 🙂

🧐Хэрэглэх арга:

1. Хөвөнтэй бамбараар тосноосоо аваад хичээл сургуульд явахаас нь өмнө 👃дотор маш нимгэн түрхэж өгнө. Энэ нь сармистай тул амьсгалын замын халдварт өвчнөөс сэргийлэх үйлдэл үзүүлнэ.

2.👂ар хэсэгт мөн нимгэн түрхэж өгнө. Энэ нь арьсны нимгэн хэсэгт шингэж дархлалын системийг идэвхижүүлнэ.

Ингээд л болоо...

😷Маск удаан хугацаагаар зүүх нь нэг талаараа хамгаалах арга хэдий ч нөгөө талаараа хамгийн их бактер хадгалагдах газар тул маскнаасаа ч халдвар авах эрсдэлтэй байна.

Сармис болон шар тосны ач тусыг хэлүүлэхгүй бүгд мэдэх байхаа.

💌Зөвөлгөө:

1. Өглөө бүр хамрыг нь дээрх тосоор бага зэрэг тослоод явуул. Эцэг эхчүүд өөрсдөө ч хэрэглэхэд илүүдэхгүй.

2. Хэрэв хүүхэд тань биеэ даасан бол цүнхэнд нь жижиг хэмжээтэй саванд хийж өгч явуулаад 2 цаг тутамд 1 удаа хамар доороо тосоо түрхээд сэргээчих.

3. Цэцэрлэгт явдаг бол багшид нь өгөөд өдөр дунд та өөрөө 1 залгаад сануулчих.

4. Амьсгалын замын халдварт өвчнөөс хамгаалж орой бүр хамраа содтой усаар угаагаарай.

❗Анхааруулга:

1. Хэт эмзэг мэдрэмтгий арьстай, сармис, халуун ногооны харшилтай бол болгоомжтой хэрэглэнэ. Хэрэв хэрэглээд харшлан, арьс загатнасан бол сүү уух болон хамрыг угааж, улайсан хэсэгт сүү түрхэнэ.

2. Хамрын салст улайлттай нимгэн мэдрэмтгий бол хамар доороо түрхэнэ!!!

3. Хурц үнэрт мэдрэмтгий толгой өвддөг бол бага хэмжээтэй нимгэн түрхээрэй!

Өнөөдөр амралтын өдөр тул ажилсаг гэрийн эзэгтэй та 5хан минутанд л найруулаад хадгалчихад илүүдэхгүй байхаа 😉

Хүндэтгэсэн: УАУ-ны их эмч О.Очгэрэл

ОРОЙ УНТАХ МУУ22:00 цагаас өмнө унтдаг хүүхдүүд өндөр болдог – Өнчин тархины өмнөд хэсгээс нийлэгждэг өсөлтийн дааврын...
06/11/2024

ОРОЙ УНТАХ МУУ

22:00 цагаас өмнө унтдаг хүүхдүүд өндөр болдог – Өнчин тархины өмнөд хэсгээс нийлэгждэг өсөлтийн дааврын (соматотропин) ялгаралтанд хоногийн био хэмнэл чухал нөлөөтэй.

Шөнийн 21:00 цагаас 22:00 цагийн үеэс эхэлж нойрыг зохицуулдаг мелатонин даавар ялгардаг байна. Энэ үед унтсан хүүхдийн өсөлтийн дааврын ялгарал нэмэгдэж өсөлт хөгжилтөнд эерэгээр нөлөөлдөг. Иймд “хэн унтахгүй байна тэр өсөхгүй” гэсэн зүйр үг хүртэл гарчээ. Хүүхдийн өсөлт хөгжилт соматотропин даавартай шууд холбоотой. Өсөлтийн даавар (соматотропин) нь урт чөмөгт (дунд чөмөг) ясны өсөлтийн бүсэд очиж үйлчилснээр хүүхдийг өндөр болгодог.

Эрт унтвал жингээ барина Оройтож унтдаг хүмүүс өлсөөгүй байсан ч, юм идэх хандлагатай болчихдог. Ялангуяа шөнийн цагаар идсэн хоол хүнсийг ходоод боловсруулдаггүй учраас шууд өөх болдог. Дээрээс нь, хэрэв шөнө юм идчих юм бол, өдрийн хамгийн чухал унд болох өглөөний цайг алгасчихдаг. Өглөөний цай уухгүй гардаг хүмүүс илүү сульдаа, ядрамтгай, эрч хүч муутай байдаг ба оройн цагаар хэтрүүлж идэх зуршилтай болдог. Эрт унтвал нойр сайтай болно Оройтож унтсаар байвал нойргүйдэлд хүрч болзошгүй. Чи өөрийгөө өдөр унтсанаар нойроо нөхөж авдаг гэж бодож байгаа.

Гэхдээ оройны 22-00 цагийн хооронд хүний арьс нөхөн төлжиж, шинэчлэгддэг ба 00-04 цагийн хооронд унтаад байвал биенээс стрессээс хамгаалах, дархлаа сэргээх гормон ялгардаг юм. Түүнийгээ авч чадахгүй. Өдөр унтах нь нойрны жирийн дэглэмтэй хүмүүст л ашиг тустай. Эрт унтсанаар өглөөд үр бүтээлтэй ажиллаж чадна Ихэнх чухал уулзалт, хурал үргэлж өглөө эрт товлогддог. Учир нь өглөө хүний толгой хамгийн сэргэг байдаг учраас ажлын бүтээмж өндөр байна гэж тооцоолдог аж.

Эх сурвалж: Tserensambuu Sharav

ХУУРАЙ ХАНИАЛГАХХаниах нь амьсгалын замын эмгэгийн үед гарч ирдэг шинж тэмдэг. Хэрэв бүгшүүлэн хуурай ханиалгах удаан үр...
04/11/2024

ХУУРАЙ ХАНИАЛГАХ

Ханиах нь амьсгалын замын эмгэгийн үед гарч ирдэг шинж тэмдэг. Хэрэв бүгшүүлэн хуурай ханиалгах удаан үргэлжлэх бол түргэн эмчид хандаарай!

Ханиалгах нь хамгаалах рефлекс хэдий ч үргэлжилсэн бүгшүүлсэн, хуурай ханиах нь хамаг хүч тэнхээг барсан зовлонтой шинж тэмдэг юм. Ихэнхдээ ханиад, томуугийн дараа эсвэл харшлын үед илэрдэг боловч хүнд эмгэгийн шинж ч байж болно.

ШАЛТГААН

Вирусын Халдварын Дараах Ханиалга: Ханиад, томуугийн дараа, хэдэн долоог үргэлжилж болдог.

Зуршилт/Психоген Гаралтай Ханиалга: Бага насны хүүхдэд ханиад, томуугийн дараа ажиглагддаг. Ханиалгах нь хүчтэй байж болно. Онцлог шинж нь өдөр эрчимтэй ханиалгаж байгаад шөнөдөө эрч нь буурдаг.

Харшил: Ахуйн тоос, ургамлын тоосонцор, амьтны үс г.м аллергенууд хуурай ханиалгын шалтгаан болж болно. Харшилтай бол харшил үүсгэж буй зүйлээс аль болох хол байдаг.

Тамхи: Ужгирсан ханиалгын үндсэн шалтгаан бол тамхи. Хуурай эсвэл цэртэй байж болно. Эмчилгээ тамхинаас гарах.

Архаг Бронхит: Агаар дамжуулах гуурсан хоолойд удаан хугацаагаар үрэвсэл явагдах. Ханиалгахаас гадна амьсгаадах, цээж хэржигнэх, ядрах шинж тэмдгүүд илэрдэг.

Астма: Архаг явцтай, ихэнхдээ шөнөөр хүндэрдэг. Хуурай, хүйтэн агаар, үнэртэй бодис, утаа зэрэг нь астмыг өдөөдөг.

Сөөргөө: Ходоодны шүүс улаан хоолой руу орох, энэ нь агаар дамжуулах хоолойг цочроож, ханиалгах рефлексыг сэдээдэг.

Амьсгалын Дээд Замын Ханиалгах Хам Шинж (АДЗХХШ): Хамрын салст бүрхүүл их хэмжээний салс ялгаруулж, хоолой руу орохдоо түүнийг цочроож ханиалгах рефлексыг өдөөдөг.

Хөхүүл Ханиад: Хуурай бүгшүүлэн ханиалгах, бага зэрэг халуурах, хамраас нус гоожих г.м шинж тэмдгүүд илэрдэг. Дархлаажуулалтын улмаас өвчлөл буурсан.

Ларингит: Дууны хөвч үрэвсэх, хуурай ханиалгах, дуу сөөх, хоолой өвдөх, сэрвэгнэх, хуурайших г.м шинжүүд хавсарна.

Эм: Даралт бууруулах, сэтгэл засах зарим эмүүд хуурай ханиалгыг үүсгэдэг.

ГЭРЭЭР АРГААХ АРГУУД

Хамгийн түрүүнд хөнгөвчлөх аргуудаар анагаахыг хичээдэг, хэрэв үр дүнгүй бол эмэн эмчилгээ рүү шилждэг. Давстай усаар хоолойгоо зайлах: Буцалсан 1 аяга усанд 1 цайны халбага давс хийж өдөр 3 удаа хоолойгоо зайлна.

Давирхай: Антисептик үүдэлтэйгээс гадна булчин сулруулах, өвдөлт намдаах үйлдэлтэй. 2 аяга усанд хагас цайны халбага давирхай хийж өдөрт 3-4 удаа хоолойгоо зайлна.

Зөгийн бал: Хоолойг чийгшүүлж хуурай ханиалгыг түр зуур намдаадаг.

Хангалттай Шингэн Уух: 6-8 аяга шингэн ууж, хоолойг чийгшүүлдэг.

Агаар Чийгшүүлэх: Нэрмэл ус хийх нь илүү тохиромжтой байдаг

Уураар Эмчлэх: Хамар, залгиураа чийгтэй байлгахын тул уураар утах нь хамгийн тохиромжтой.

Харшлын Эсрэг Эм: Харшил хөдөлгөх зүйлээсээ хол байдаг, антигистамины төрлийн эм ууж болно.

Ханиадны Сироп: хуурай болон цэртэй ханиалгыг намдаах сироп байдаг, мэдээж хуурай ханиадыг намдаах сиропыг аваарай!

Зөв хооллох: Ногоо, жимс нь дархлааг дэмждэг.

АУ-ны доктор Д.Булган

Address

Ub
Ulaanbaatar
1201

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Аюур-Оч Уламжлалт бариа засал posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share