27/03/2026
ЭМЭГТЭЙ УЛСТӨРЧДИЙН ДУУ ХООЛОЙ: Хэвлэл мэдээлэл, цахим орчны нөлөөг тодорхойлох судалгааны тайланг танилцуулах уулзалт болно.
Хэвлэл мэдээлэл, цахим орчны нөлөөг тодорхойлох судалгааны тайлан нь Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс 2026 онд хэвлэгдэн гарсан бөгөөд 2020, 2024 оны бүх шатны сонгуульд нэр дэвшсэн эмэгтэй улстөрчид тэр дундаа Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээний гишүүдийн туршлагад үндэслэн тоо баримт, гүнзгий дүн шинжилгээнд суурилан боловсруулжээ.
Уулзалтаар судалгааны үр дүнтэй танилцах, судалгааны зөвлөмжүүдийг бодит үйл хэрэг болгоход хувь нэмрээ оруулах боломж стратегийг хэлэлцэж, улстөрч эмэгтэйчүүд хоорондоо болон хэвлэл мэдээллийн салбарын төлөөллүүдтэй сүлжилдэх боломж бүрдэх юм.
Энэхүү уулзалтыг Хэвлэл мэдээллийн зөвлөл , Эмэгтэйчүүдийн Манлайллын Сүлжээ хамтран зохион байгуулж, Британийн Элчин Сайдын Яам UK in Mongolia - British Embassy Ulaanbaatar дэмжин ажиллаж байна.