05/06/2026
Эрүүл мэндийн мэргэжилтний манлайллын хөтөлбөр 2 дахь жилдээ амжилттай хэрэгжиж дууслаа.
Хөтөлбөрт нийт эрүүл мэндийн салбарын шилдэг 29 залуу мэргэжилтнүүд шалгарсан бөгөөд 4 сарын турш 15 гаруй сургалт уулзалтуудад хамрагдаж, хөтөлбөрөө амжилттай дуусгалаа.
Хөтөлбөрийн нэгэн онцлог нь эрүүл мэндийн бичил төслүүдийг гарааны санхүүжилттэйгээр санаачлан хэрэгжүүлэх байсан бөгөөд амны хөндийн эрүүл ахуй, нөхөн үржихүй, сэтгэцийн эрүүл мэнд, хоол тэжээл, амьдралын зөв дадал хэвшил зэрэг 5 салбарт тулгамдаж буй асуудлуудад эерэг хувь нэмрээ оруулж, 2000 гаруй олон нийтэд төслийн үр шимээ хүргэж чадлаа.
Хамтран ажиллагч, дэмжигч байгууллага, эрхэм хүндэт менторууддаа томоос том талархал илэрхийлэе.
Дараа жилийн хөтөлбөрөөр дахин уулзацгаая.
Хамтран зохион байгуулагч:
Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль
United Nations Youth Advisory Panel in Mongolia - UNYAP
Ивээн тэтгэгч:
Denk Nutrition Mongolia
Bonaqua Mongolia
Дэмжигч байгууллага:
Перфект эмнэлэг-Perfect clinic
Mongkang Mongolia
ErdeMED