Emch24.mn

Emch24.mn Таны гэр бүлийн эрүүл мэндийн туслах

Shout out to my newest followers! Excited to have you onboard! Э. Гэрэлтуяа, А. Лхагва, Purew Suren
15/11/2025

Shout out to my newest followers! Excited to have you onboard! Э. Гэрэлтуяа, А. Лхагва, Purew Suren

Сарын тэмдгийн аягыг хэрэглэхдээ юуг анхаарах хэрэгтэй вэ?Аливаа бэртэл гэмтлээс өөрийгөө хамгаалахын тулд аягыг дотор х...
02/08/2023

Сарын тэмдгийн аягыг хэрэглэхдээ юуг анхаарах хэрэгтэй вэ?
Аливаа бэртэл гэмтлээс өөрийгөө хамгаалахын тулд аягыг дотор хийх болон гаргаж авах үед огцом хөдөлгөөн хийлгүйгээр маш болгоомжтой хандах хэрэгтэй. Аягыг зааврын дагуу нугалж үтрээнд байрлуулсны дараа нугалаа нь дэлгэгдэж аяга тогтох болно. Харин гаргаж авахдаа аяган дээр бага зэрэг дарж үтрээнд "наалдсан" хэсгийг суллаж зөөлөн гаргаж авна.
Хэрэглэсний дараа заавал цэвэрлэж, ариутгаж занших хэрэгтэй. Өдрийн турш эмэгтэйчүүдийн зориулалтын саван ашиглан хэрэглэж болно. Харин сарын тэмдэг дууссан бол хлоргексидины уусмалаар ариутгаад хураана.
Хэрэв үтрээн дотор байрлуулсны дараа эхний хэдэн минутад бага зэрэг таагүй мэдрэмж арилахгүй бол өөр хэмжээтэй аяга хэрэглэж үзэх нь зүйтэй.
Тухайн бүтээгдэхүүний сав баглаа болон заавар дээр заагаагүй л бол сарын тэмдгийн аягыг бэлгийн харьцаанд орж байх үед хэрэглэхэд тохиромжгүй.

03/06/2022

Сарын тэмдгийн үед ямар хэрэглэл сонгох вэ?

Ходоодны архаг үрэвсэлтэй тохиолдолд дараах шинжүүд илрэнэ. - Хоолны дуршил муудах- Хоолны шингэц муудах- Хэвлийн дээд х...
30/05/2022

Ходоодны архаг үрэвсэлтэй тохиолдолд дараах шинжүүд илрэнэ.

- Хоолны дуршил муудах
- Хоолны шингэц муудах
- Хэвлийн дээд хэсэг, аюулхай орчимд өвдөх, өвдөлт нь хоол идэхтэй холбоотой илрэх
- Аманд эвгүй амт мэдрэгдэх, ам гашуурах, цээж хорсох
- Дотор муухайрах,бөөлжис цутгах
- Гэдэс дүүрэх, цанхайх
- Амнаас эвгүй үнэр гарах
- Нүүр болон биеийн арьсаар улайлт болон идээтэй тууралт гарах

Хеликобактери пилоригоор үүсгэгдсэн ходоодны эмгэгийн оношлогоо:

• Улаан хоолой, ходоод, дээд гэдсийг дурандан, хеликобактери илрүүлэх сорил тавих, амьд сорьцын бүтэц зүйн шинжилгээ авах
• Ходоодны гэрлийн шинжилгээ хийх
• Эсрэгтөрөгчийг цусанд тодорхойлох (уг шинжилгээг урьд нь хеликобактери илрүүлж байгаагүй, эмчилгээ хийлгээгүй тохиолдолд нэг удаа л хийдэг)
• Амьсгалын уреазын сорил
• Өтгөнд хеликобактерийн эсрэг төрөгчийг илрүүлэх

12/01/2022

Цар тахлаас үүдэлтэй хөл хорионы үед өөртөө хамгийн эерэг өөрчллөлтийг энгийн сонсогдох боловч хийгээд үзэхээр тийм ч амар биш аргаар бий болгосон түүхээ хув...

29/12/2021

Монгол хүн яагаад өвдсөн хойноо эмнэлэг явдаг вэ?
😓

Коронавирүс нь хамгийн эхлээд хамар, залгиур, уушгийг гэмтээж байгаа боловч ЗҮРХ, БӨӨР, ЭЛЭГ зэрэг аминчухал эрхтнүүдийн...
08/10/2021

Коронавирүс нь хамгийн эхлээд хамар, залгиур, уушгийг гэмтээж байгаа боловч ЗҮРХ, БӨӨР, ЭЛЭГ зэрэг аминчухал эрхтнүүдийн үйл ажиллагааг алдагдуулах, архаг өвчнийг сэдрээх нь цөөнгүй байна.

Коронавирүс нь цус бүлэгнэлтийн тогтолцоог алдагдуулж, цус өтгөрүүлсэнээс цусны жижиг бүлэн үүсч, нарийссан судсуудыг бөглөж, зүрхэнд шигдээс, тархи цус харвуулах эрсдэлтэй байдаг бол судасны ханыг гэмтээж, үрэвслийг үүсгэдэг ялангуяа бөөрний цус шүүх үүрэгтэй хялгасан судасны гогцоонуудыг гэмтээдэг тул бөөрний архаг өвчинг сэдрээж, шээсээр уураг алдах, креатинин хэмжээг ихэсгэдэг байна. Иймээс хэрэв таны бөөр өвддөг бол та дараах араг хэмжээнүүдийг аваарай.

1. Цус шингэн байвал бөөрний үйл ажиллагааг дэмждэг. ИЙМЭЭС цус шингэлэх эмийг тогтмол бага тунгаар хэрэглээрэй. Нэмэлтээр судасны ханыг бэхжүүлэх үүрэгтэй ВИТАМИН С 1000мг өдөр бүр ууж байгаарай Гэхдээ бөөрний чулуутай, тулай өвчтэй хүмүүс тунг бууруулж уухыг анхаараарай. Мөн витамин Д 1000 оун нэгжээр ууж , дархлааг сайжруулж, бөөрний үйл ажиллагааг дэмжээрэй.

2. Бөөрний эмгэгтэй хүн АРТЕРЫН ДАРАЛТАА ТОГТМОЛ байлгах нь маш чухал юм. Хэрэв артерын даралт байнга ихэсэж, эсвэл гэнэт буураад байвал бөөрний цусан хангамж муудаж, бөөрний дутагдал үүсэх гээд байдаг. Иймээс артерын даралтын эмээ оройн 22 цагт тогтмол уугаад сурах хэрэгтэй. Учир үүрийн 4-6 цагт хүний артерын даралт физиологоороо 20-30 мм,муб ихэсдэг , энэ үед цусанд артерын даралт бууруулах эм байхгүй бол артерын даралт хэт ихсэж, цус харвалт үүсэх эрдслийг нэмэгдүүлдэг. Орой 22 цагт уувал үүрээр артерын даралт ихсэхэд цусанд артерын даралт бууруулах эм байж байх тул эрсдэл үүсэхгүй байна. Артерын даралтын эм шээс хөөх эмтэй хосолсон бол харин өглөө ууна.

3. Коронавирүсийн эсрэг эмийн бэлдмэлүүд нь ихэвчлэн хүчтэй үйлдэлтэй, гаж нөлөө ихтэй эмүүд байдаг тул бөөрний эмгэгтэй хүн заавал бөөр хамгаалах эм уух шаардлагатай байдаг. Эмнэлгийн нөхцөлд эмч нар үүнийг тооцоолон эмийг өгсөн байгаа. Харин гэртээ гарсан үедээ бөөрөө хамгаалах зорилгоор ЦИСТОН эмийг 3-6 сар ууж хэрэглээрэй.

4. Өдөрт 8 аяга буцалсан ус уугаарай. Уушги луу орох агаар нь эхлээд хамар, залгиураар дамжих үедээ чийгшиж, бүлээсэж, цэвэршин уушги луу ордог. Иймээс агаарыг чийгшүүлэхэд шаардлагатай усыг ойр ойрхон уугаарай. Мөн гэрийн нөхцөлд хар цайны уураар утах, агаар чийгшүүлэгч ашиглах, чийгтэй цэвэрлэгээ өдөрт 2 удаа хийж өрөөгөө чийгшүүлээрэй. Ус нь бөөрний үйл ажиллагааг хөнгөвчилж, цус шингэлдэг.

5.Ковид -19 халдварын үед маш олон төрлийн эм тариаг нэг дор хэрэглэж байгаа учраас элэг, бөөр , ходоод зэрэг эрхтнүүд хямарч, бие ерөнхий хордлогонд орсон байдаг. ИЙМЭЭС ХОРДЛОГО ТАЙЛАХ АРГА ХЭМЖЭЭ авна.

Биеийн ерөнхий хордлогыг тайлах хамгийн шилдэг эмчилгээ бол шингэн зүйл сайн уух юм.Гэвч шингэн зүйл муу уудаг бол өрхийн эмнэлэгт хандан хордлого тайлах шингэн сэлбэх эмчилгээг хийлгэж болно. Мөн хөлсөөрөө хордлогыг гадагшлуулах арга бол дасгал хөдөлгөөн хийж, хөлсөө гадагшлуулж бас болно Бас арьсаараа гадагшлуулах арга бол хар цайнд орох, гангатай эсвэл далайн давстай усанд орох, саунд суух юм.

Биеийн ерөнхий хордлого тайлах ПУРИМ эмийг 2ш өдөрт 3 удаа 1-3 сар ууж болно. Пурим нь 10 гаруйн төрлийн эмийн ургамлын ханд бөгөөд цус цэвэршүүлэх, хордлого тайлах, нянгийн үржлийг дарангуйлах, дархлаа дэмжих зэрэг нөлөөтэй эм юм.

6. Ковид-19 халдварын ШЭЭСНИЙ өнгө, үнэр , хэмжээг сайтар ажиглаж байгаарай. Ялангуяа өглөөний өлөн үеийн шээс танд бөөрний талаар олон зүйлийг хэлж чадна. Бөөр, давсагны үрэвсэлт өвчнийг үүсгэдэг нянгуудын үржлийн улмаас шээс эхүүн үнэр ихтэй болж, шээсний өнгө тод шар болдог. Ялангуяа өглөөний өлөн үеийн шээс өнгө тод шар, эхүүн үнэртэй болохоос гадна шээс хөөсөрч гарч болно. Шээс их хөөстэй болж байгаа бөөрний түүдгэнцрийн эмгэг сэдэрсний илэрхийлнэ. Шээсний гарц хэт багасах, хэт ихэсэх нь бөөрний үйл ажиллагаа маш муудаж байгааг илэрхийлдэг тул маш сайн анхаараарай.

7.Ковид-19 халдвар гэлтгүй бөөрний архаг өвчний улмаас бие тамиргүйдэх, сульдах зовиур их илэрдэг тул биеэ сайн амраах, хоногт 8-10 унтаж амарч, шингэц сайтай шөлтэй хоолыг өдөрт 3-4 удаа хийж идээрэй. Мөн цус төлжүүлэх төмрийн бэлдмэл,фолийн хүчлийг эмчийн заавраар уугаарай. Бие тамиргүйдэж байгаа бол заавал амраад дараа нь ажилаа хийгээрэй.

8. Ковид-19 халдварын дараа бөөрний эмгэгтэй хүн дархлаагаа маш сайн дэмжин зүгшрүүлэх арга хэмжээ авах шаардлагатай байдаг. Ковид-19 халдвар нь хүний дархлааны эсүүдийн үйл ажиллагааг алдагдуулж, сүүлдээ үрэвсэл үүсгэдэг бодисуудыг их хэмжээгээр ялгаруулсанаас болж, уушгины хатгалгаа өвчин үүсдэг. Харин эдгэрсэний дараа дархлаа тогтолцоо бүхэлдээ хямралд өртсөн байдаг тул дархлааны эсүүдийг сэргээх, буруу идэвхжсэн дархлааны эсүүдийг устгах үйлийг сайжруулах зорилгоор СЕПТИЛИН эмийг 3 сар хэрэглэхийг зөвлөж байна.

9. Бөөрний архаг өвчинтэй хүний заавал анхаарах зүйл ХЭЗЭЭ Ч ХҮНД ЗҮЙЛ ӨРГӨХГҮЙ БАЙХ ордог. Хэт хүнд зүйл өргөхөд бөөрний эргэн тойрны бэхлэгдсэн холбоосонд ачаалал өгөх, сунгах , бөөрний байрлалыг өөрчлөх аюултай байдаг. Иймээс хүнд зүйл бүү өргөөрэй

10. Бөөрний архаг өвчинтэй хүн ковид-19 халдварын дараа ХЭЗЭЭ Ч ДААРЧ БОЛОХГҮЙ. Мөн хэт их жин нэмэх, хэт турч болохгүй. Мөн бөөрний цусан хангамжийн дутагдалд оруулах, бөөрний байрлалыг өөрчлөх аюултай байдгийг анхаарч байгаарай. Тамхи татаж болохгүй Тамхи архинаас илүүтэй бөөрийг гэмтээж, хортой нэгдлүүд нь бөөрний үрэвслийг сэдрээх гол хүчин зүйл болох нь цөөнгүй.



Нийтлэл бичсэн: Б.Даваацэрэн Хүний их эмч

Холбоо барих утас: 80805239

Өсгийд  яагаад яс ургадаг вэ?  Утас 80182084-аассгийний яс ургалт (plantar fascitis) гэдэг нь хөлийн өсгий ясанд бэхлэгд...
16/09/2021

Өсгийд яагаад яс ургадаг вэ? Утас 80182084-аас
сгийний яс ургалт (plantar fascitis) гэдэг нь хөлийн өсгий ясанд бэхлэгддэг улны том фасци шөрмөс үрэвссэний улмаас өсгийний ясанд өвдөлт илрэх эмгэг юм
Шалтгаан :
Хөл дээрээ ачаалал ихтэй дасгал хөдөлгөөн байнга хийх нь өсгийд яс ургах гол шалтгаан болдог. Ялангуяа гүйлтийн спортоор байнга хичээллэдэг хүмүүс, бүжигчин зэрэг хүмүүс нь хөлийн уланд байнга ачаалал өгсөнөөс хөлний улны фасци шөрмөс үрэвсэж гэмтдэг байна.
Нумгүй гутал удаан өмсдөг хүмүүс мөн өсгийнд яс ургах эмгэгээр өвдөх нь цөөнгүй. Учир нь нумтай гутал өмссөн тохиолдолд биеийн жингийн 40 хувь өсгийнд, 30 хувь нь өлмийнд, 30 хувь нь хөлний нуманд хувиарлагдаж, ачаалал тэнцүүлдэг байна.Харин нумгүй гутал өмссөн үед биеийн жингийн 70 хувь өсгийнд хувиарлагдаж, улмаар өсгийнд бэхлэгдсэн фасци шөрмөс бяцарч, үрэвсэл үүсдэг байна. Нумгүй гуталт UGG гутал, бойтог, кет зэрэг орно. Иймээс нумгүй гутлыг аль болох өмсөхгүй байх хэрэгтэй. Ялангуяа хүүхдэд энэ төрлийн гутлыг өмсүүлэхгүй байхад анхаарах хэрэгтэй байдаг.
Таргалалт Биеийн жингийн илүүдэл нь хөлний өсгийнд ачаалал өгснөөс фасци шөрмөс бяцарч, үрэвсэл үүсдэг байна.
Шинж тэмдэг:
Өглөө босонгуутаа хөл дээрээ гишгэхэд хүчтэй өвдөлт илэрнэ
Удаан хугацаагаар зогсоны дараа өсгий орчим өвдөлт нэмэгдэнэ
Удаан хугацаагаар суугаад босоход өвдөлт илэрнэ
Эмчилгээ:
Тусгай зориулалтын гутлыг байнга өмсөн, тусгай нумыг нумгүй гуталдаа тогтмол өмсөх хэрэгтэй. Ингэснээр биений жин зөв хуваарлагдан, өсгийн дээр ирэх ачааллыг бууруулж, өвдөлтийг намдаана.
Өсгийний хальс, улны шөрмөсийг нөхөн төлжүүлж, үрэвслийг дарах зорилгоор шахмал глюкозамин сульфат, метилсульфанил метан агуулсан бүтээгдэхүүнийг 3-6 сар тогтмол хэрэглэнэ.
Хэсэг газрын үрэвслийг дарах, өвдөлт намдаах зорилгоор дикломол гелийг өдөрт 3-4 удаа хэрэглэнэ. Ялангуяа гадуур их явах, хөлөн дээрээ ачаалал өгсөн дасгал хөдөлгөөн хийхээр бол заавал өсгий хэсэгт нимгэн түрхэж хэрэглэнэ. Дэлгэрэнгүй гелийн мэдээлэл энэ линк дээр дарж аваарай.
Өсгий хэсэг нилээн улайж, үрэвссэн, хавдсан тохиолдолд УВЧ шарлагыг эмчийн заавраар өсгийний үрэвслийг дарж өвдөлт намдаах зорилгоор 3-5 хоног хийлгэж болно
Жингээ хасах шаардлагатай. Та 5-10кг жин хасахад өсгийнд ирэх ачаалал 3-5 дахин буурч, тэр хэмжээгээр өвдөлт багасна. Гэхдээ өсгийнд үрэвсэлтэй байгаа тул хоолны дэглэм баримталж турах нь хамгийн зөв сонголт болно.Өдөрт авах ёстой илчлэгийн хэмжээг тооцоолж, бага багаар 3-4 удаа хооллоход таны жин аяндаа буурна. Өдөрт идэх ёстой илчлэгийг тооцохдоо https://www.freedieting.com/calorie-calculator энэ линкээр ороод мэдэж болно.
#ясургах, #ясургахөвчин, #ясургалт, #ясургалтыгзогсоох, #ясургалтыгэмчлэхарга, #өвдгөндургасаняс, #яс #ясургалтзогсоохүрдүнтэйарга #турах #ясэмчлэгчулавч #таргалах #гардээрсуниах #өвдөгнийүедуугарах, #гангнам #цахимэмч, #гарөвдөх #уурагуух #джарахов #нурууныдиск #массныуураг #моргенштерн #үемөчянгинах #фитнессдасгал #ольгаполякова #яснысийрэгжилт #үемөчнийдасгал #булчинзангирах #мэдрэлдарагдах #булчингийнуураг

Эрүүл байх эсвэл өвчлөх нь  3 зүйлтэй шууд холбоотой байдаг. 1. Өдөр бүр идэж байгаа хоолны бүтэц2. Өдөр бүр хийж байгаа...
14/09/2021

Эрүүл байх эсвэл өвчлөх нь 3 зүйлтэй шууд холбоотой байдаг.
1. Өдөр бүр идэж байгаа хоолны бүтэц
2. Өдөр бүр хийж байгаа хөдөлгөөнөөс / үүнд байнга суух, эсвэл зогсоо байх, хүнд зүйл өргөх , .../
3. Амьдрах орчин / үүнд хүйтэн, халуун газар ажиллах, тоостой, агаарын бохирдолтоэй газар байх, гэх мэт/

Хамгийн чухал нь бид энэ 3 зүйлийг өөрчлөх, эсвэл өөрийгөө хамгаалж чадах боломж бидэнд байгаа.

03/09/2021

Ковидын дараа уушгиа хэрхэн нөхөн сэргээх талаар та зөвлөгөө авмаар байна уу?
Бид танд зөвлөе Та 80182084 дугаарт залган зөвлөгөө аваарай

Address

Ulaanbaatar
11000

Alerts

Be the first to know and let us send you an email when Emch24.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share