31/05/2026
🦴Үений үрэвсэл ба түүний үе шатууд
/Таны хэрэглэж байгаа эм, бэлдмэл, эмчилгээний үр дүн тухайн хүний өвчний үе шатаас хамаарч өөр өөр байх боломжтойг анхаарна уу. /
Остеоартрит (ОА)/үений үрэвсэл/ нь 4 үе шатанд хуваагддаг ба эцсийн шатандаа ортол олон жил үргэлжилдэг. Ихэнхдээ үений үрэвсэл эхэн үедээ шинж тэмдэгүй байдгаас шалтгаалж, үений үрэвслийг эрт шатанд оношилж, эмчлэхэд хүндрэлтэй байдаг.
Остеоартриттай хүмүүс шинж тэмдэгээ маш сайн ажиглаж, өөрчлөлт илэрсэн тохиолдолд эмчдээ хандан үзүүлж, мэдээлэл өгөх хэрэгтэй. Остеоартритын үе шат бүр өөрийн гэсэн эмчилгээний зөвлөмжтэй байдаг.
✔️1-р үе шат: Маш хөнгөн
1-р үе шат OA нь маш жижиг хэмжээний ясны ургалтаар илэрдэг. Ясны ургалт нь үений дотор, яс хоорондоо нийлдэг хэсэгт үүсдэг. OA-ийн 1-р үе шатанд ихэнх хүмүүст өвдөлт, таагүй мэдрэмж мэдрэгдэхгүй байдаг. Мөгөөрсний эдэд бага зэрэг гэмтэл үүссэн байж болзошгүй ч рентген зураг дээр үе нь хэвийн харагддаг.
OA-ийн илэрхий шинж тэмдэггүй бол тусгайлсан эмчилгээ байдаггүй. Гэсэн хэдий ч, таны үе мөчний үрэвслийн эрсдлийг бууруулахын тулд нэмэлт тэжээл уух эсвэл дасгал хийхийг зөвлөх тохиолдолууд байдаг.
✔️2-р үе шат: Хөнгөн
Энэ нь ОА-тай хүмүүст шинж тэмдэг илэрч эхэлдэг үе шат юм. Рентген шинжилгээнд бага зэргийн гэмтэл, ясны ургалт илэрдэг. Үе хоорондох зай хэвийн мэт харагдах боловч үений эргэн тойрон дахь эдүүд хатуурч, үе хоорондын зай багасч, улмаар мөгөөрсний гэмтэл эхэлсэн байдаг.
2-р үе шатанд гүйсний дараа өвдөх, хөл дээрээ удаан хугацаагаар зогсох үед өвдөх, үе мөч эмзэглэлтэй болох нь элбэг тохиолддог.
Энэ шатанд оношлогоо хийлгэж, үе шатыг цааш даамжруулахгүйн тулд, төлөвлөгөө зохиож, эмчилгээ хийх хэрэгтэй. Хүч сайжруулах дасгал, хөнгөн, ачаалал багатай аэробик нь үе мөчний эргэн тойрон дахь булчинг сайжруулж, тогтвортой байдлыг нэмэгдүүлж, үе мөчинд нэмэлт гэмтэл үүсэх эрсдлийг бууруулдаг. Өвдөгөөр нугалах, бөхийх зэрэг хөдөлгөөн хийхдээ болгоожмтой бөгөөд, үений боолт, бэхэлгээ хийж, гэмтэл даамжрахаас сэргийлэх хэрэгтэй.
✔️3-р үе шат: Дунд зэрэг
3-р үе шатанд үе хоорондын зай нарийсч, үе хоорондын жийргэвч мөгөөрс нь дунд хэмжээнд гэмтсэн байдаг. Энэ үе шатанд байгаа хүмүүс гүйх, алхах, бөхийх, өвдөгөөр нугалах хөдөлгөөн хийх үед байнгын өвдөлттэй байдаг. Мөн хөдөлгөөнгүй удаан суух, эсвэл өглөөгүүр хөшингө байдлаар, өвдөлт өгдөг.
Энэ үе шатанд эмэн эмчилгээг чухал бөгөөд, арга хэмжээгээ тууштай авч чадахгүй бол, үе шат даамжрах магадлалтай байдаг. Нарийн эмчилгээг хэрхэн хийх талаар, үений эмчтэйгээ зөвлөлдөж, шийднэ.
✔️4-р үе шат: Хүнд
4-р үе шаттай OA-тай хүмүүс үе мөчийг хөдөлгөхөд хүчтэй өвдөлт, таагүй мэдрэмжийг мэдэрдэг. Үе хоорондын зай эрс багасч, мөгөөрс их хэмжээгээр гэмтсэн байдаг тул шинж тэмдгүүд хүчтэй илэрдэг. Энэ үед үе орчимын шингэн багасгаж, үений яснууд хоорондоо илүү үрэлт үүсгэдэг.
Энэ шатанд мэс засал хамгийн их зөвлөгддөг. Яс засах мэс засал хийх болох бөгөөд хамгийн сүүлчийн арга бол үе бүрэн солих явдал юм. Үе мөчний тарилга болон мэдрэлийн блокууд нь 4-р үе шатанд хавсарсан эмчилгээнд хэрэглэгдэж болно.