OM TARA уламжлалт эмнэлэг

OM TARA уламжлалт эмнэлэг Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from OM TARA уламжлалт эмнэлэг, Medical and health, Peak Residence 818a байр, Ulaanbaatar.

📍 Zaisan Hill-н баруун талд Zaisan Peak зогсоолд Баян рестораны баруун талаар ХЭЭЛЭНГОО хаалгаар ороод 2 давхарт

📋 Уламжлалт анагаах ухааны оношлогоо, эмчилгээ Намайг О.Очгэрэл гэдэг.
2018 онд БНХАУ ӨМӨЗО-н Үндэсний их сургуулийг УАУ-ы хүний их эмчийн бакалавр.
2021 онд Оточ Манрамба их сургуульд судалгааны магистр.
2021 онд УАУТХ-д УАУ дотор судлалын нарийн мэргэжлийн эмч.
2023 онд УХТЭ-д Яа

ралтай тусламжийн олгох эмч.

Ажлын туршлага:
2018-2023 онд "Дээд Эрүүл Мэндийн Оточ Одь" эмнэлэгт хүний их эмч.
2019-2021 онд Улаанбаатар сувилалд резидент эмч
2023 онд УХТЭ-н ЯТТ-н олгох эмч

Уламжлалт анагаах ухааны эмч болоод энэ гайхалтай хүнтэй уулзаж, судлыг нь түшиж, эм барьж байсан нь залуу эмчид дэндүү ...
16/05/2026

Уламжлалт анагаах ухааны эмч болоод энэ гайхалтай хүнтэй уулзаж, судлыг нь түшиж, эм барьж байсан нь залуу эмчид дэндүү хүндэтгэлтэй…

Хүний раншин гэж давруудөө тэгээд. Нэг удаа тантай эмнэлгээс өөр газар уулзаж ярилцаж болох уу гээд л шууд залгаад хүсэлт тавьчихлаа. Харин уриалгахан бололгүй яахвээ хүрээд ир гээд хүлээн авлаа.

Миний уулзаж байгаа өчүүхэн санаа нь уламжлалт анагаах ухаан таны сэтгэлд ямар мэдрэмж төрүүлдэг вэ? гэдгийг л асуух санаатай. Харин ярилцаж дууссаны эцэст би хацарлуугаа биш ухаанруугаа нэг алгадуулах шиг л болсон.

Би дэндүү жижигхэн сэтгэж байжээ гэж….

Хариулт:

1. Уламжлалт анагаах ухаан гэх нэрийг сонсоход бол надад СЭТГЭЛИЙН ХОЛЫН БАРАА, ТҮШИГТЭЙ байдаг МӨН ЧАНАР-ын анагаах ухаан юм.

2. Би ийм тан уугаад сайжирлаа энэ эм сайн, энэ эмчид очоод ингэж сайжирлаа, энэ эмч сайн энэ эмч муу гэж хэлэхийг огт хүсдэггүй.

Надаас хүмүүс ч сайн эмч байна уу, сайн багш байна уу гэж асуудаг. Гэхдээ би надаас битгий тийм асуу надад багш бол багш, эмч бол эмч.

Харин би зүгээр л очсон ЭМЧДЭЭ ИТГЭЖ, БИШИРЧ, ШҮТДЭГ. Итгэлээ нээж, би үнэн сэтгэлээсээ шүтдэг учраас ч надад эдгэрэл явагддаг гэх үг нь уламжлалт анагаах ухааны маань гол мөн чанарыг дахин нэг сануулав.

Тиймээ ХИЙ бол ерөнхий үйлдэл СҮВИЙГ НЭЭХ,ХААХ үйлдэлтэй буюу сэтгэл гарах уу үгүй юу гэдийг шийддэг.

Мөн аливаа бүх өвчний ТОЛГОЙГ УДИРДАЖ СҮҮЛИЙГ НЬ ХУРААДАГ гайхалтай үйлдлээрээ та эдгэрэх үү, эс эдгэрэх үү гэдгийг шийддэг.

Үүнийг нэгтгэвэл таны ОЮУН, СЭТГЭЛ эдгэрэлтэнд хамгийн чухал нөлөөтэй гэдгийн илэрхийлэмж гэдгийг гүн гүнзгий ухамсарлаж ойлгов.

Нулимс унахаа нүднээс асуухгүй гэх хүн өвдөх үед оюун ухаан, сэтгэлд юу болдгийг яруухан бичсэн гайхалтай номыг уншаад эргээд тантай одоог хүртэл таны билэг оюуныг нь дахин дахин бишрэн сууна даа 🙏

УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ 🙏

Монгол эм тангаар хаван буух уу? 21 настай гадаадад суралцдаг эмэгтэй 1 жилийн өмнөөс эхлэн үе үе хавагнадаг болоод шинж...
12/05/2026

Монгол эм тангаар хаван буух уу?

21 настай гадаадад суралцдаг эмэгтэй 1 жилийн өмнөөс эхлэн үе үе хавагнадаг болоод шинжилгээ өгөхөд ямар ч өөрчлөлт байхгүй. Лавлагаа шинжилгээг тасралтгүй өгсөн ч онош олдоогүй.

2026.02 сараас хаван өдрөөс өдөрт нэмэгдээд өглөөдөө буурдаг байсан хаван тогтмол байж шөнөдөө бүр арьс дэлбэрэх гэж байгаа юм шиг гишгэхэд хөндий зүйл дээр алхаж байгаа юм шиг санагддаг болсон гэх зовууртайгаар ирсэн.

21 настай залуухан шалтгаан тодрохгүй тогтмол хавагнаад байгаа тул би ч хаширлаж ирэхдээ шинжилгээгүй ирсэн тул шилжилгээгээ өгөөд урологийн болон зүрх судасны тасагт үзүүлж ирээрэй гээд явуулав.

Маргааш нь аав охин 2 дахин орж ирэв.

Аав: Өглөө 8-с өдөр 3 цаг хүртэл нэг нэгээр нь шинжилгээ өгч явлаа эмч нар одоо MRI авхуул гэнээ. Охин харин 2-лаа нөгөө уламжлалтын эмчрүү явъя тэгэх үү гээд байна гээд охиндоо итгээд ороод ирлээ .

Яг энэ үгийг сонсоод миний дотор айдас үүссэнээ нуух юун. Учир нь залуу үеийн төлөөлөлд (зөвхөн настай хүмүүс л үйлчлүүлдэг гэх ойлголттой) уламжлалт анагаах ухаанаа нэг бол сайнаар нэг бол муугаар ойлгуулах эгзэгтэй үе урд ирсэн.

Гэр нь ойр тул 7 хоногийн монгол эмийн жор бичиж өгөөд номд бичсэнчлэн төөнүүр эмчилгээг тан ууж эхэлснээс хойш 4дэх өдөр хийхэд маргааш нь хөлийн хавангийн 80% нь буураад маш олон сарын дараа өөрийнхөө шагайгаа харах гоё байна эмчээ гэсээр орж ирлээ 😇

Одоо энэ хүүхэд өвдөх үедээ уламжлалт анагаах ухааныг сонгоно, гэр бүлийнхэн нь хүртэл уламжлалт анагаах ухааныг өөр өнцөгөөр харж эхэлсэн гэхээр сэтгэл бүр дүүрээд, сүнс минь баясаад байх юм 🥰

Олон мянган жилийн туршлагат УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААН БОЛ БАЙГАЛИЙН ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНТЭЙ ТАНЫГ УЯЛДУУЛАН СУДАЛЖ ТАНД Л ТОХИРСОН ЭМ ЭМЧИЛГЭЭГ ХИЙДЭГ АНАГААХ УХААН ШҮҮ дээ.

Уламжлалт анагаах ухаан арван зүгтээ дэлгэрэх болтугай.

08/05/2026

Шинжилгээний хариу өөрчлөлтгүй мөртлөө та зовууртай байгаад байна уу?

Эмч нь 11:00 хүртэл сургалттай тул өнөөдөр үзүүлэх хүмүүс минь 11-с хойш ирээрэй 😇
07/05/2026

Эмч нь 11:00 хүртэл сургалттай тул өнөөдөр үзүүлэх хүмүүс минь 11-с хойш ирээрэй 😇

За буурцган жингээ нэг эргэн дурсчихъя🥰Гадуур олон жин байдаг л даа гэхдээ би яг энэ жиндээ маш их хайртай ❤️ Тайвань ул...
06/05/2026

За буурцган жингээ нэг эргэн дурсчихъя🥰

Гадуур олон жин байдаг л даа гэхдээ би яг энэ жиндээ маш их хайртай ❤️

Тайвань улсын их эмч Zhang анх "Yuan Shi Dian" гэх өөрийн онол эмчилгээний онол арга зүйг гаргаж Хятад улсын олон хотод үүнийг дэлгэрүүлсэн юм.

原始点 - Yuan Shi Dian - Эх бэлчрийн онол гэх энэ арга зүй, онол практикийг миний бие 2016 онд анх 兴安盟 хотод Эх бэлчрийн онол хичээл, барианы сургалт, практик хийж байгааг сонсоод ганцаараа зориглон очив.

Очиход өрх толгойлсон 50 настай эмэгтэй нэг зааланд хичээлээ ч ордог эмчилгээгээ ч хийдэг өөрөө ч амьдардаг байв.

Зааланд 5 ортой эмчилгээнд ирсэн хүмүүсээ тэндээ 5-7 хоног амьдруулж өдөрт 3 удаа "Эх бэлчрийн бариа"-гаа хийнэ, цагаан гааны тангаа чанаж өгнө, хөлийн дэвтээлэг хийнэ, хоолыг нь хийж өгдөг сайн дурын үйл ажиллагаатай газар байсан.

Ийм ажил хийснээрээ тэр эмэгтэй хүмүүсээс 1 юань ч авдаггүй. Учир нь энэ эмэгтэй өөрөө эмнэлэг эмчилгээгүй гээд явж чадахгүй байхдаа энэ бариагаар эдгэрсэн учраас би үүнийг олон хүнд хүргэж тусалмаар байна гэсэн чин сэтгэлээр тэгж ажилладаг байсан байна лээ.

Тэгээд эгчтэйгээ өвчтөнүүдтэйгээ 1 сар орчим хамт амьдарч анх суралцаж байлаа. Одоо бодоход надад хамгийн их энэрэх сэтгэл суулгасан газар минь ❤️ Эгч бүр хот дотроо гэрээсээ гарч чадахгүй явж чадахгүй хүний гэрт нь хүртэл очиж бариагаа хийж өгдөг байсан гээд л бод...

Тэгээд ямар олон хүнийг сайжирч байгааг хараад энэ бариандаа жиндээ хайртай болсон байдаг юмдаа. Монголчууддаа хэзээ нэгэн цагт энийгээ хүргэнээ гэж боддог байсан мөрөөдөл минь биелэхэд богинохон хугацаа үлдлээ.

Эхнээсээ БАРИА БОЛОН ЖИНГИЙН үр дүнг нь мэдрээд явж байгаа хүмүүс ч бас байгаа.

Энэ жилээс бариагаа эмнэлэгтээ хийж эхэлсэн буюу манай хуянгийн багц гарч эхэлсэн дээ 🥰

Хүндэтгэсэн УАУ-ы их эмч О.Очгэрэл

Тус онол хичээл дадлагын тухай англи хэл дээрх эх сурвалж:
http://book.cch-yuanshidian.com/html/list-3-1.html

🌀Бодох, зохицуулах, ярих ажил их хүмүүс хий өөрийн орондоо хямраад л байдаг. 👉Эдгээр хүмүүс Долоо хоногтоо 1 удаа ч боло...
06/05/2026

🌀Бодох, зохицуулах, ярих ажил их хүмүүс хий өөрийн орондоо хямраад л байдаг.

👉Эдгээр хүмүүс Долоо хоногтоо 1 удаа ч болов хийгээ тэгшитгэж байхгүй бол нэг л өдөр өвчин болоод гараад ирнэ.

🐑УАУ-ы шиза /готол/ эмчилгээ гэх ХЯЗААЛАН ХОНИНЫ ТОЛГОЙ - д эм тан хийж чанасан эмтэй шөл уух нь толгойн хий өвчнийг эмчлэхэд туслана.

•Чих шуугидаг
•Толгой эргэдэг
•Нойр сэрвэлздэг
•Эрүү шүд зуурдаг эсвэл мултардаг
•Нүүр муруйсан зовиуртай хүмүүс болон
•Багш, эмч, менежер, оператор гэх мэт хүмүүс 7 хоногтоо нэг хийгээ заавал тэгшитгэж байгаарай.

Өнөөдөр ээжийнхээ буянаар шөлөө уугаад ёстой нэг амрах шиг боллоо 🙏

Та нар минь ч гэсэн хааяа нэг ийм шөл уучихаж байгаарай.

Хүндэтгэсэн УАУ-ы их эмч О.Очгэрэл

Хий нь 5 цул, 6 сав, 5 эрхтэн бүрийг өвчлүүлэх боломжтой. Энэ удаад хий ходоод, чих, бөөрийг өвчлүүлсэн үед ямар шинж ил...
06/05/2026

Хий нь 5 цул, 6 сав, 5 эрхтэн бүрийг өвчлүүлэх боломжтой. Энэ удаад хий ходоод, чих, бөөрийг өвчлүүлсэн үед ямар шинж илрүүлдэг талаар мэдлэгтэй болъё.

• Хий аривдах, хорогдох, хямрах👇

https://www.facebook.com/share/p/J9gXTQbesmLffqAs/?mibextid=oFDknk

• Зүрхний хий, уушгины хий, толгойн хий 👇

https://www.facebook.com/share/p/fkaVAxZTWUEk9t5C/?mibextid=oFDknk

Эмчилгээний арга нь сүүлд орох тул тэвчээртэй байгаарай 🤗

Хүндэтгэсэн УАУ-ы их эмч О.Очгэрэл

Өглөөний мэнд 🥰Санаанд тань багтаж байгаа зүйлАтганд тань багтдаг шүүӨөрийгөө үгүйсгэж боломжоо битгий түлхээрэй. 5 сары...
06/05/2026

Өглөөний мэнд 🥰

Санаанд тань багтаж байгаа зүйл
Атганд тань багтдаг шүү
Өөрийгөө үгүйсгэж боломжоо битгий түлхээрэй.

5 сарын 18,19-өөс манайх үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор байршлаа сольж байгаа.

Энэ шийдвэрийг гаргах тун амаргүй өөртөө нэг л чадах итгэл төрөхгүй байсан ч эхлүүлсэн байхад тэгээд болно доо тэ 😅

Би чадна гэвэл миний л зөв би чадна
Би чадахгүй гэвэл бас л миний зөв би чадахгүй гэж бодоод л ямар ч байсан түлхүүрээ авчихлаа 🤩

Та бүхэн 5 сарын 20-ноос шинэ байрлалд тухлан үйлчлүүлээрэй 😇

Багшийнхаа нутгаар Монголын Нэгдмэл Анагаах Ухааны нийгэмлэг -ийн хамт олонтойгоо сайхан яваад ирлээ. Аав маань ээлжийн ...
04/05/2026

Багшийнхаа нутгаар Монголын Нэгдмэл Анагаах Ухааны нийгэмлэг -ийн хамт олонтойгоо сайхан яваад ирлээ.

Аав маань ээлжийн ажил хийдэг. Нэг өглөө аавд би гадуур ийм ийм ажилтай биеэ 5 хувилчихаад бүгдийг нь өнөөдөр амжуулаад дуусгачихдаг бол гээд л ярилаа. Аав нь явах уу гэхээр нь 24 ээлжтэй ядарч бууж ирээ байлгүй зүгээр гэртээ ХЭВТЭЖ УНТАЖ амар гэлээ.

Гэтэл аав өөдөөс АМРАЛТ гэдэг чинь ЮМ БОДОХГҮЙ ТАРХИ СЭТГЭЛ тайван байхыг хэлдэг юм шдээ бие чинь хэвтлээ ч тархинд чинь шаналгаатай юм байвал амардаггүй л байхгүй юу гэсэн.

Нээрээ л тийм байдаг тэ 😅 Ингээд бодохоор хүн яах аргагүй ХИЙГЭЭР Л ИХ ЯДАРДАГ юм байна.

Энэ сайхан бие, тархины амралтыг олгосон эмчдээ маш их баярлалаа. Дорноговь аймагт сайн уламжлалтын эмч эмнэлэг сувилад байна уу гэвэл Төвшинсайхан Сувилал л байна даа 😇

Хүндэтгэсэн: УАУ- их эмч О. Очгэрэл

Цэцэгс шиг хөөрхөн охидууд минь ээ• Сарын тэмдэг ирэхгүй 1 сар болох бол хэвийн зүйл биш ээ• Ашгүй энэ сар ирэхгүй нь гэ...
02/05/2026

Цэцэгс шиг хөөрхөн охидууд минь ээ

• Сарын тэмдэг ирэхгүй 1 сар болох бол хэвийн зүйл биш ээ

• Ашгүй энэ сар ирэхгүй нь гэж баярлах ч зүйл биш шүү

Сарын тэмдэг сар сардаа ирж байгаа үгүйгээр цусны эргэлт ( за бүр бүдүүлгээр яривал цусны өтгөн шингэн) бодисын солилцоо, бөөрний үйл ажиллагааг хүртэл дүгнэж болдог.

За тэгээд сар сардаа ирэхгүй байгаад байвал:

• Нүүр нурууны батга нэмэгдэнэ
• Уур их хүрнэ
• Шөнийн нойрны чанар алдагдана
• Идэх дуршил өөрчлөгдөж жингийн хэлбэлзэлд орно
• Батга таргалалт 2оо хараад сэтгэл зүйн байдал унана гээд асуудал мундахгүй.

💕 Тохиолдол 1:

16-тай охины сарын тэмдэг 1 жил гаран ирсэнгүй гээд ээж нь авч ирээд тасралтгүй 4 сар монгол эм ууж, толгойн зүү тавьсны үр дүнд ЭМЧЭЭ 1 хоног хэрэглэл солих хэмжээнд ирсээн гээд баяртайгаар ирлээ.

💕 Тохиолдол 2:

33тай эмэгтэй сарын тэмдэг нь ердөө ганцхан хоног ирдэг болчихлоо гээд ирсэн. 1 сар тан уусан ч хэмжээ нь нэмэгдсэнгүй. Бөөлжүүлэг эмчилгээ хийлгэсний дараах сарын тэмдэг 2 хоног эхний өдөртэй адил хэмжээгээр ирсэн гэх бас сайхан мэдээтэй🩷

Монгол анагаахын гайхамшиг гэж 🙏🙏🙏

Залуу охидууд минь та нар МОНГОЛ УЛСЫН-хаа ирээдүй шүү. Эрүүл мэндээ хайрлаарай 🙏

Хүндэтгэсэн: УАУ-ы их эмч О.Очгэрэл

Зуны тэргүүн сартай золгох 5-р сарын мэнд ❤️5р сард уламжлалт анагаах ухаанаар ДЭГЖРЭЛИЙН УЛИРАЛ хий өөрийн орондоо их х...
01/05/2026

Зуны тэргүүн сартай золгох 5-р сарын мэнд ❤️

5р сард уламжлалт анагаах ухаанаар ДЭГЖРЭЛИЙН УЛИРАЛ хий өөрийн орондоо их хурдаг тул

• Өлөн /өглөөний цай уухгүй/ ажил, хичээлдээ явах
• Шөнөжин сууж нойр алдан ажиллах
• Удаан хугацаагаар өлсөх
• Их ярих
• Өдөр бүр усанд орох зэргээр хий хөдлөх тул дээрх зүйлсийг хийхгүй байж өөрийгөө хайрлаарай 💚

Гол нь сэтгэлээ тайван байлгах шүү 🩷

Хүндэтгэсэн УАУ-ы их эмч О.Очгэрэл

Address

Peak Residence 818a байр
Ulaanbaatar
17023

Opening Hours

Monday 10:00 - 20:00
Tuesday 10:00 - 20:00
Wednesday 10:00 - 20:00
Thursday 10:00 - 20:00
Friday 10:00 - 20:00
Saturday 10:00 - 15:00
Sunday 10:00 - 15:00

Telephone

+97699846162

Alerts

Be the first to know and let us send you an email when OM TARA уламжлалт эмнэлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to OM TARA уламжлалт эмнэлэг:

Share