Тус Ач Уламжлалт эмнэлэг

Тус Ач  Уламжлалт эмнэлэг Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Тус Ач Уламжлалт эмнэлэг, Medical and health, ХУД, 24-р хороо Шинэ монгол Харумафүжи сургуулийн зүүн талд VIP residence үйлчилгээний төвийн 1давхарт, Ulaanbaatar.
(1)

Нойр булчирхай өвдөх талаар хүмүүсийн дунд түгээмэл байдаг 3 буруу ойлголт ба 3 зөв ойлголт-ыг энгийнээр тайлбарлая.❌ Бу...
13/02/2026

Нойр булчирхай өвдөх талаар хүмүүсийн дунд түгээмэл байдаг 3 буруу ойлголт ба 3 зөв ойлголт-ыг энгийнээр тайлбарлая.

❌ Буруу ойлголтууд

1. “Нойр булчирхай зөвхөн архи уудаг хүмүүст л өвддөг”
👉 Архины хэрэглээ эрсдэл нэмдэг нь үнэн ч, цөсний чулуу, халдвар, тос ихтэй хоол, зарим эм зэрэг олон шалтгаан бий.

2. “Хэвлий жаахан өвдвөл нойр булчирхайтай холбоогүй”
👉 Нойр булчирхайн өвдөлт хэвлийн дээд хэсгээр, заримдаа нуруу руу дамжиж өвддөг тул анзаарахгүй өнгөрөөх нь элбэг.

3. “Өвдөлт намдвал асуудал шийдэгдсэн”
👉 Өвдөлт түр намдсан ч үрэвсэл үргэлжилж байж болно. Энэ нь архагших аюултай.

✅ Зөв ойлголтууд

1. Нойр булчирхай хоол боловсруулалт, цусан дахь сахарт чухал үүрэгтэй
👉 Энэ эрхтэн гэмтвэл хоол шингээлт муудах, цусан дахь сахар алдагдах эрсдэлтэй.

2. Тослог, хэт их хоол өвдөлтийг сэдрээдэг
👉 Ялангуяа шарсан, тос ихтэй хоол нойр булчирхайд ачаалал өгдөг.

3. Эрт оношлуулбал эдгэрэх боломж өндөр
👉 Шинж тэмдгийг эрт анзаарч, эмчид үзүүлбэл хүндрэлээс сэргийлэх бүрэн боломжтой.

УЛАМЖЛАЛТ ЭМ УУХ ҮЕД БАРИХ ГАМУламжлалт анагаах ухаанд тан, талх, үрэл, зуурмал, тосон эм гэх мэт олон төрлийн эмийн хэл...
12/02/2026

УЛАМЖЛАЛТ ЭМ УУХ ҮЕД БАРИХ ГАМ

Уламжлалт анагаах ухаанд тан, талх, үрэл, зуурмал, тосон эм гэх мэт олон төрлийн эмийн хэлбэрүүд бий. Эдгээрээс тан эмийг түргэн явцтай, хурц хэлбэрийн өвчний үед хэрэглэхэд илүү тохиромжтой бөгөөд өвчнийг боловсруулж, хурааж,
амарлиулах үйлдэлтэй. Өвчний хэлбэр, явцаас хамааран маш олон төрлийн тан эмийг хэрэглэх боловч тэдгээрийг дотор нь дан болон давхар найрлагат тан гэж ерөнхийд нь хувааж болно.

Дан найрлагат танг тухайлсан нэг өвчинд, олон найрлагат танг хий, шар, бадганы гэм хавсарсан, хурсан өвчний үед хэрэглэх нь илүү үр дүнтэй. Тан эм нь бусдаасаа илүү бүдүүн ширхэгтэй, буцалгаж уухад зориулагдсан байх бөгөөд нүдсэн эмийн түүхий эдүүдийг тусгай жорын дагуу найруулан бэлтгэдэг уламжлалт эм юм.

Танг усанд, сүүнд, архинд зэрэг олон төрлөөр буцалгаж хэрэглэх боловч ихэвчлэн усанд буцалгана. Буцалгахдаа нийт усны 2/3-ийг ширгээж үлдсэн 1/3-ийн шүүсийг өвчний махбодоос хамааран бүлээнээр нь, эсвэл хөргөж ууна.
Шүүсийг уусны дараа тангийн шаарыг цэвэрхэн газар өргөдөг. Учир нь уламжлалт эмүүдийг тусгай эмийн аравнай өргөж адислан эмийн хүчийг нэмж, ариусгадаг.

Мөн эмийн цаасыг Оточ Манла бурхны олбог хэмээн үздэг тул энд тэнд хаяхыг цээрлэн галд өргөдөг. Эм уухдаа Манла бурхандаа залбирч “Дадята ум бэханзэ бэханзэ маха бэханзэ бэханзэ раза самүд гадэ суха” гэсэн тарнийг аль болох олон уншиж өөрийн өвчин, ад бүгд үтэр түргэн амарлина гэсэн итгэлээр хүртвэл зохилтой.

Эмийг өглөө, өдөр, орой, унтахын өмнө, идээний хойно, өмнө, завсар зэрэг цагийг тохируулан өгдөг. Энэ нь тухайн хүний биеийн онцлог, ходоодны галын илч, өвчний махбод, явц зэрэгтэй уялдуулж байгаа учир эмчийн зааврын дагуу тухайн цагт нь эмийг хэрэглэх нь эмчилгээний үр дүнд сайнаар нөлөөлнө. Мөн уламжлалт эмийг ууж байх үед цаг бүхэнд идээний хэмжээг тохируулан идэх нь чухал. Ер нь хөнгөн чанартай хоол хүнсийг цадтал, хүнд чанартай хоол хүнсийг хагас цадах төдий идэх хэрэгтэй. Хэрэв идээний хэмжээг багадуулбал биеийн хүч, өнгө арвидахгүй хий өвчин үүснэ. Харин хэмжээнээс хэтрүүлэн идвэл эс шингэж, бадган салс үүснэ. Ингэснээр ходоодны гал тэгшитгэгч хийн гүйдэл хаагдаж, ходоодны илч доройтно.

Эм тан уухад хориглох зүйлс:
• Загас
• Өндөг
• Түүхий жимс, ногоо
• Иссэн, гашилсан идээ
• Лаазалсан бүтээгдэхүүн (даршилсан ногоо, компот)
• Хагас боловсруулсан бүтээгдэхүүн (хиам, бургер, түргэн хоол)
• Тараг
• Айраг
• Архи
• Шарсан, хуурсан, халуун ногоотой хоол
• Хүнд хүчир ажил хийх
• Даарах
• Хүйтэн усанд орохыг хориглоно.
Эдгээр хоол хүнс нь ходоодны галын илчийг багасгаж, ууж буй эмийн чадлыг бууруулдаг тул аль болох хэрэглэхээс татгалзах хэрэгтэй.
Тан ууж дууссанаас хойш 7-15 хоног гам дэглэмийг үргэлжлүүлэн сахина.

Оточ Манрамба Их Сургуулийн УАУ-ы тэнхимийн багш,
АУ-ы магистр Д.Отгонбаатар

Та Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн эмчид урьдчилан цаг авахгүйгээр шууд ирж үзүүлээд шаардлагатай эм, эмчилгээг хийлгээрэй.
✨ Үзлэгийн үнэ 45.000 төгрөг. 0-12 нас хүртэлх насны хүүхдэд 25% хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ.

📅 Үзлэгийн цагийн хуваарь:
🔹 Даваа – Баасан: 09:00 – 16:30
Цайны цаг: 13:00 - 14:00
🔹 Бямба: 09:00 – 14:30
🔹 Ням: ❌ Амарна

📍 Хаяг: БЗД, Сансарын "Эвтэй дөрвөн амьтан" хөшөөтэй аюулгүйн тойргийн чанх хойно, Манба Дацан хийдийн хажууд

Утас: 8070-0044, 7710-9977

СЭТГЭЛД ХИЙН ХАР ШУУРГАГҮЙ БОЛ УХААН УУЖУУ, БОДОЛ САНАА ГЭРЭЛТЭЙ ЗӨВД ЧИГЛЭНЭХүний амьдралд өвчин, үхэл хагацал, эд мөнг...
30/01/2026

СЭТГЭЛД ХИЙН ХАР ШУУРГАГҮЙ БОЛ УХААН УУЖУУ, БОДОЛ САНАА ГЭРЭЛТЭЙ ЗӨВД ЧИГЛЭНЭ
Хүний амьдралд өвчин, үхэл хагацал, эд мөнгөний гарз, өлсгөлөн, зорьсон ажил бүтэлгүйтэх гээд элдэв зовлон гэнэт нүүр тулаад ирэх нь цөөнгүй. Энэ тохиолдолд шууд айдас гутрал, сандралаар хүлээж авбал амин судсааар гүйх хийн гүйдэл нь хар шуурга мэт хямарна. Үүний улмаас сэтгэл тогтворгүйтэх айдаст автах элдэв янзын муу буруу бодлоор эзлэгдэнэ.
Мөн зүрх өвдөх нойргүйдэх, ходоод өвдөх, бодисын солилцооны хямралд өртөх, бие сульдаж ядрах, зэрэг олон өвчний шалтгаан болно.
Тиймээс амьдралд тохиолдох бэрхшээл бүрд юун түрүүн хийгээ хямраахаас сэргийлж сэтгэлээ төвшитгөн, учир шалтгаанаар нь сайтар задлан шинжилж чадвал бие, сэтгэлийн зовуурьгүйгээр, зовуурь багатайгаар, зөв ухаан, зөв шийдлээр даван туулах боломжтой.

24/01/2026

👩‍⚕️ Уламжлалт анагаах ухааны их эмчийн үзлэг оношилгоо, эмчилгээ болон зөвлөгөө.

🌿 Уламжлалт эмчилгээ:
✅ Бүтэн биеийн зөөлөн бариа
✅ Жирэмсний зөөлөн бариа
✅ Толгой, хүзүүний бариа
✅ Нурууны бариа засал (суулт, муруйлт)
✅ Хүүхдийн дархлаа дэмжих бариа
✅ Тархи доргилт
✅ Зүү, төөнүүр эмчилгээ
✅ Самнуур, шивүүр эмчилгээ
✅ Хануур засал
✅ Туулга (цөс угаах)
✅ Шимжүүлэг эмчилгээ (хийг тэгшитгэх)
✅ Нируха (гэдэс цэвэрлэгээ)

🌱 Уламжлалт эмийн эмчилгээ
#ЭлэгЦөс #ХодоодГэдэс
#Бөөр #ДавсагныҮрэвсэл
#ҮеМөчнийӨвчин
#ДаралтИхсэх #ХуянХөөрөх
#ХоолойнАнгина #Гайморит
#Харшил #Псироз/ #хайрст үлд/
#ТолгойӨвдөх #Нойргүйдэл
#ХөхХавдах #ханиадтомуу

✅Мэдээлэл болон цаг авахыг хүсвэл та дараах дугаараар холбогдоорой.🙌🏻

☎️ Утас: +97699503536

🕘 Цагийн хуваарь:
▪️ Даваа – Баасан: 08:30 – 18:00
▪️ Бямба: 10:00 – 15:00

📍Хаяг: ХУД, Хүннү молл-ын замын урд VIP Residence үйлчилгээний төвийн 1 давхарт.

🙌🏻Хөлийн иллэгээр биеэ тэнцвэржүүлье    Хөлийн ул, хуруун дээрх тодорхой цэгүүдийг идэвхжүүлж,дотоод эрхтэнтэй холбоо то...
23/01/2026

🙌🏻Хөлийн иллэгээр биеэ тэнцвэржүүлье

Хөлийн ул, хуруун дээрх тодорхой цэгүүдийг идэвхжүүлж,дотоод эрхтэнтэй холбоо тогтоон биеийн тэнцвэрийг сэргээж, ерөнхий эрүүл мэндийг дэмждэг байгалийн арга юм 🌿⚖️

👉 Хөлийн үндсэн рефлекс цэгүүд:

1️⃣ Хөлийн хурууны үзүүр – Толгой, тархи 🧠
2️⃣ Хурууны уг – Хүзүү, хүзүүний нугалам 🦴
3️⃣ Улны төв – Уушги, зүрх ❤️🫁
4️⃣ Хөлийн нум – Элэг, ходоод 🌿
5️⃣ Дунд хэсэг – Нойр булчирхай, дэлүү ⚖️
6️⃣ Улны дунд хэсэг– Бөөр, гэдэс 💧
7️⃣ Өсгийн ойролцоо – Давсаг, аарцаг 🚻
8️⃣ Хөлийн хажуу ба өсгий – Нуруу, суудлын мэдрэл 🚶‍♂️

💆‍♀️ Эдгээр цэгүүдэд иллэг хийх нь
✔ биеийг тайвшруулна
✔ хөшүүн, ачааллыг багасгана
✔ биеийн байгалийн тэнцвэрийг дэмжинэ ✨

#рефлексологи #байгалийнэмчилгээ
#биеийнтэнцвэр #хөлийниллэг
#эрүүламьдрал

✨ H7 (Shenmen) – Spirit Gate• Сэтгэлийн түгшүүр намжаана• Стрессийг багасгана• Унтахын өмнө тайвшруулна🙌🏻H7 цэгийг стрес...
16/01/2026

✨ H7 (Shenmen) – Spirit Gate
• Сэтгэлийн түгшүүр намжаана
• Стрессийг багасгана
• Унтахын өмнө тайвшруулна

🙌🏻H7 цэгийг стресс, нойргүйдэл, сэтгэл хөдлөлийн тэнцвэрт өргөн хэрэглэдэг.

⏱️ 1–2 минут зөөлөн дарж иллэг хийгээрэй.

15/01/2026

👩‍⚕️ Уламжлалт анагаах ухааны их эмчийн үзлэг оношилгоо, эмчилгээ болон зөвлөгөө.

🌿 Уламжлалт эмчилгээ:
✅ Бүтэн биеийн зөөлөн бариа
✅ Жирэмсний зөөлөн бариа
✅ Толгой, хүзүүний бариа
✅ Нурууны бариа засал (суулт, муруйлт)
✅ Хүүхдийн дархлаа дэмжих бариа
✅ Тархи доргилт
✅ Зүү, төөнүүр эмчилгээ
✅ Самнуур, шивүүр эмчилгээ
✅ Хануур засал
✅ Туулга (цөс угаах)
✅ Шимжүүлэг эмчилгээ (хийг тэгшитгэх)
✅ Нируха (гэдэс цэвэрлэгээ)

🌱 Уламжлалт эмийн эмчилгээ
#ЭлэгЦөс #ХодоодГэдэс
#Бөөр #ДавсагныҮрэвсэл
#ҮеМөчнийӨвчин
#ДаралтИхсэх #ХуянХөөрөх
#ХоолойнАнгина #Гайморит
#Харшил #Псироз
#ТолгойӨвдөх #Нойргүйдэл
#ХөхХавдах #ханиадтомуу

✅Мэдээлэл болон цаг авахыг хүсвэл та дараах дугаараар холбогдоорой.🙌🏻
☎️ Утас: +97699503536

🕘 Цагийн хуваарь:
▪️ Даваа – Баасан: 08:30 – 18:00
▪️ Бямба: 10:00 – 15:00

📍Хаяг: ХУД, Хүннү молл-ын замын урд VIP Residence үйлчилгээний төвийн 1 давхарт.

Address

ХУД, 24-р хороо Шинэ монгол Харумафүжи сургуулийн зүүн талд VIP Residence үйлчилгээний төвийн 1давхарт
Ulaanbaatar
13335

Opening Hours

Monday 08:30 - 18:00
Tuesday 08:30 - 18:00
Wednesday 08:30 - 18:00
Thursday 08:30 - 18:00
Friday 08:30 - 18:00
Saturday 10:00 - 15:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Тус Ач Уламжлалт эмнэлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share