11/05/2026
Европ, Африк хүмүүс голдуу арьсан доороо өөхөлж таргалдаг ба үүнийг эрүүл мэндэд дотор өөхийг бодвол арай бага аюултай гэж үздэг. Ази, ялангуяа зүүн Ази гаралтай хүмүүс гаднаа тув туранхай харагддаг, хэвийн жинтэй мөртлөө дотор өөхлөлт ихтэй байдаг. Эрүүл мэндэд хамгийн хортой таргалалтын хэлбэр.
Африк гаралтай хүмүүс бараг дотор өөхлөлт үүсдэггүй ч байх шиг.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Ази гаралтай хүмүүсийн BMI-гаар хэмжихдээ 23-аас эхлэн таргалалттай (25 биш), 27.5-аас хэт таргалалттай (30 биш) гэж ангилдаг.
Жин, харагдах байдал бас таргалалтыг тийм ч найдвартай тодорхойлохгүй нь байна шүү.