Анагаах Ухааны Сонирхолтой Постууд

Анагаах Ухааны Сонирхолтой Постууд Эрүүл биед саруул ухаан оршино

Яаралтай хагалгааны дуудлага авсан эмч эмнэлэгт яаран орж ирлээ. Хувцсаа солиод, шууд хагалгааны өрөө лүү явав. Хагалгаа...
25/02/2026

Яаралтай хагалгааны дуудлага авсан эмч эмнэлэгт яаран орж ирлээ. Хувцсаа солиод, шууд хагалгааны өрөө лүү явав. Хагалгаанд орох хүүгийн эцэг түүнийг хүлээн хана налан зогсож байхтай таарлаа.
Эмчийг харсан эцэг:
- Яагаад ингэж удаж ирэв ээ? Миний хүүгийн амь нас дээсэн дөрөөн дээр байгааг мэдэхгүй байна уу? Чи ер нь эмч хүн мөн үү? гэж уурсан хашгирлаа.
Эмч инээмсэглээд:
- Намайг уучлаарай, би эмнэлэг дээр байгаагүй юм аа, дуудлага аваад чадлынхаа хирээр л хурдан ирлээ. Харин одоо таныг тайвширахыг хүсч байна гэв.
Тайвшрах аа? Яг одоо хүү чинь энэ өрөөнд байсан бол чи тайван байж чадах байсан уу? хэрвээ чиний хүү үхэж байсан бол чи яах байсан бэ? гэж эцгийг ууртайгаар хэлэхэд эмч хариуд нь мөн л инээмсэглэлээ.
Хэдэн цаг үргэлжилсэн хагалгааны дараа эмч баяртайгаар гарч ирээд, гүйх шахам явдал дундаа:
"Бурхандаа талархья. Хүү чинь аврагдлаа" гээд асуух юм байгаа бол сувилагчаас асуугаарай? гэлээ.
Тэр яасан их зантай юм бэ? Хэдэн минут ч болсонгүй, би хүүгийнхээ биеийн байдлыг асуух байсан шүү дээ? гэж эмчийг явсаны дараа сувилагчийг хайн явахдаа эцэг ийн бодов.
Нулимсаа барьж ядан байх сувилагч:
- Эмчийн хүү өчигдөр авто замын ослоор өөд болсон юм. Таны хүүгийн мэс засал гэж тэрэн лүү ярих үед хүүгийнхээ оршуулган дээр байсан юм билээ. Эмч одоо таны хүүгийн амийг аварлаа шүү дээ, тэгээд хүүгийнхээ оршуулгын ёслолыг дуусгах гээд яаран явлаа гэж гэнэ.
Хэн нэгнийг өөрийн дураар битгий шүүх гэж оролд.
Учир нь чи тэдний амьдралыг, юу туулан өнгөрүүлснийг нь мэдэхгүй шүү дээ!🙏🙏

#Эмч #Анагаахухаанысонирхолтойпостууд

27/01/2026

Орлогын сав нь дүүрсэн Сайхан мэдээ сонссон
Азтай одтой өдөр байг ээ.🙏

Address

Монгол
Ulaanbaatar
16091-0015

Opening Hours

Monday 10:00 - 21:00
Tuesday 10:00 - 21:00
Wednesday 10:00 - 21:00
Thursday 10:00 - 21:00
Friday 10:00 - 21:00
Saturday 10:00 - 21:00
Sunday 10:00 - 21:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Анагаах Ухааны Сонирхолтой Постууд posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share