23/08/2026
🚑 ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ЭМЧИЙГ ХҮНДЭТГЭЕ
Өнөөдөр “ухаан алдсан” гэсэн дуудлагын дагуу ажил үүргээ гүйцэтгэн очлоо.
Очих үед өвчтөний амин үзүүлэлт тогтвортой байсан ч архи удаан хугацаагаар хэрэглэсэн, таталттай төстэй байдал ажиглагдсан тул эмчийн хувьд өвчтөнийг заавал үнэлж, эрсдэлийг тодорхойлох шаардлагатай нөхцөл байсан.
Гэтэл өвчтөн үзлэг, тусламжаас татгалзаад зогсохгүй над руу:
“Зайл, гичий минь. Чи мэдлэггүй.”
гэж доромжилсон.
Би энэ дуудлагад хэн нэгэнтэй маргалдах гэж биш, хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах үүрэгтэй учраас очсон.
Өвчтөн эмнэлгийн тусламжаас татгалзах эрхтэй байж болно. Гэхдээ энэ нь эмнэлгийн ажилтныг доромжлох, нэр төрд нь халдах, ажлын байрны орчинд зохисгүй харьцах эрх гэсэн үг биш.
Бид дуудлага бүр дээр:
• хэн болохыг нь ялгалгүй
• ямар цаг хугацаа, нөхцөл байхаас үл хамааран
• өөрсдийн аюулгүй байдал, амралтаа хойш тавин
хүний төлөө очдог.
Тиймээс та бүхнээс нэг л зүйлийг хүсэж байна.
🙏 Түргэн тусламжийн эмч, эмнэлгийн ажилтнуудтай хүндэтгэлтэй харьцаарай.
Биднийг доромжилсон ч бидний зорилго өөрчлөгдөхгүй — хүний амь насыг аврах.
Уг үйл явдалтай холбоотойгоор би хуульд заасан журмын дагуу цагдаагийн байгууллагад гомдол гаргасан.
Энэ постыг хэн нэгнийг олон нийтэд гутаахын тулд биш, харин эмнэлгийн ажилтны хөдөлмөр, нэр төрийг хүндэтгэх талаар сэрэмжлүүлэх зорилгоор бичлээ.
Бид ч бас хүн.
Бид ч бас сэтгэлтэй.
Гэхдээ бид дуудлага бүр дээр хүний амь насыг бодож очдог. ❤️🩹
Эмнэлгийн ажилтнаа хүндэлье.
Яаралтай тусламжийн дуудлагыг хариуцлагатай байлгая. 🚑