05/02/2026
✅Өсвөр насны хүүхэд, жирэмсэн хөхүүл ээжүүд, ахмад настан болон оюуны өндөр ачаалалтай ажил эрхэлдэг хүмүүст Омега-3 хамгийн их хэрэгцээтэй.
Хүний тархины 60 хүртэлх хувийг өөх тос бүрдүүлдэг. Үүний 50 гаруй хувийг зөвхөн DHA /DocosaHexaenoic Acid/ омега-3 тосны хүчил дангаараа үүсгэдэг ба DHA нь хүний тархи дахь хамгийн чухал тэжээл юм.
✅Хүүхэддээ хэзээнээс уулгаж болох вэ?
Жирэмсний 3 дахь 3 сараас эхлэн (13 дахь долоо хоногоос) хоногт хамгийн багадаа 200мг DHA омега -3 уухад төрсний дараа хүүхдийн хараа сайн, сэтгэн бодох чадвар өндөртэй байгааг судалгаагаар тогтоожээ. Хүүхдийн тархи, мэдрэлийн тогтолцоо 5 нас хүртлээ хөгжлийнхөө 90 хувьд хүрдэг байна. Иймд 5 нас хүртэл өдөрт DHA, EPA агуулсан 1,000 мг тун Омега-3 заавал хэрэглүүлж байх хэрэгтэй. Иймд хүүхэд ой тогтоолт, сурлага сайтай, ухаантай, аливаад хандах хандлага эерэг байхад Омега 3 чухал нөлөөтэй.
✅Жирэмсэн ээжүүдэд Омега 3 ба загасны тос ямар ач тустай вэ?
Жирэмсэн үед олон төрлийн “амин чухал” шим тэжээлүүдийн (витаминууд, эрдэс бодисууд, тосны хүчил болон амин хүчлүүд) хэрэгцээ нэмэгдэх ба энэ нь жирэмсэн үед хамгийн чухал юм. Үүний нэг хэсэг болох чухал шим тэжээл бол та бидний нэрлэдгээр загасны тос буюу Омега-3 билээ. Омега-3 нь хүний биед нийлэгждэггүй, хоол хүнсээр л авах боломжтой ч бид загас болон омега-3 ийн агууламжтай хүнснийг тэр болгон хэрэглэдэггүй тул нэмэлтээр авах шаардлага гардаг
Загасны тосноос гаргаж авсан омега-3 нь тархины хөгжил, үйл ажиллагааг дэмжиж өгдөг гол тэжээл болох DHA /DocosaHexaenoic Acid/-ны өндөр агууламжтай байдаг. Жирэмсэн ээжүүдийн тархин дах DHA нь хүүхдэд зөөвөрлөгдсөнөөр жирэмсний 3дах 3 сард ээжүүдийн тархины масс 3%-р буурдаг ба энэ нь жирэмсэн ээжүүд мартамхай болох, хайнга будилуу болох зэргээр батлагддаг. Төрөөд 6 долоо хоног дотор байгаа шинэхэн ээжүүдийн DHA-ын түвшин жирэмсэн биш эмэгтэйчүүдийнхээс нэлээд хэмжээгээр буурсан байдаг. Мөн төрсний дараах ээжүүдийн улаан эсүүд болон хөхний сүүн дэх DHA-ын түвшин бага байдаг болохыг эрдэмтэд тогтоосон байна. Гэхдээ та жирэмсэн үедээ омега-3г тогтмол хэрэглэснээр хүүхдийнхээ тархины өсөлт хөгжилтөд шаардлагатай хэрэгцээг хангахаас гадна төрсний дараах эмгэгийн асуудлуудаас урьдчилан сэргийлэх боломжтой.
Омега-3 тай нэмэлт тэжээлүүд нь дутуу төрөх эрсдэлийг бууруулах, хүүхдийн IQ-г сайжруулах, нүдний хөгжлийг дэмждэг болохыг олон судалгаануудад харуулсан байдаг.
✅Жирэмсэн ээжүүд ямар тунгаар уух ёстой вэ?
1000мг-с дээш агууламжтай Омега-3 цайны халбагаар өдөрт 1 удаа эсвэл 1000мг-тай капсулыг өдөрт 2 удаа хоолтой хамт хэрэглээрэй.
☎️ 99022677