Мандах Нярайн Сувилал

Мандах Нярайн Сувилал Гэр бүлийн аз жаргал эх хүүхдийн эрүүл мэндээс...

11/06/2026

💛 Нярайн шарлалтын талаар эцэг эхчүүдийн мэдэх ёстой зүйлс

Нярайн шарлалт нь маш олон шалтгаантай байдаг. Тиймээс зөвхөн арьсны өнгөөр дүгнэхгүй, эмчийн үзлэг болон шаардлагатай шинжилгээнд үндэслэн үнэлэх нь чухал.

📊 Шарлалтыг хэрхэн хэмждэг вэ?
Шарлалтын хэмжээг ихэвчлэн:
✔️ μmol/L (микромоль/литр)
✔️ mg/dL (миллиграмм/децилитр) гэсэн хоёр нэгжээр хэмждэг.

⚠️ Зөвхөн шарлалтын хэмжээ хангалтгүй!

👶 Хүүхдийн нас (хэдэн хоногтой вэ?)
📈 Шарлалтын хэмжээ хэд вэ? гэдэг хоёр үзүүлэлт хамгийн чухал байдаг.

Жишээлбэл:
➡️ 5 хоногтой нярайд 200 μmol/L байх
➡️ 20 хоногтой нярайд 200 μmol/L байх нь ижил тоо мэт харагдавч эмчилгээ, хяналтын тактик өөр байна.

☀️ Шарлалтын эмчилгээ зөвхөн аппарат биш
Фото эмчилгээ (гэрэл эмчилгээ) шаардлагатай тохиолдол байдаг ч дан ганц аппарат бүх асуудлыг шийдэхгүй.

Шарлалтыг бууруулахад:
🍼 Нас, жинд тохирсон хэмжээний хооллолт
😴 Хангалттай нойр, амралт
💧 Шингэний хэрэгцээг хангах
👩‍⚕️ Эмчийн хяналт
💊 Шаардлагатай үед эмийн эмчилгээ маш чухал үүрэгтэй.

💡 Мөн зарим тохиолдолд эх болон нярайн хэрэглэж буй зарим эм, нэмэлт бүтээгдэхүүн, витамин шарлалтад нөлөөлөх боломжтой байдаг. Иймээс ямар нэгэн эм, витамин хэрэглэх эсвэл зогсоох шийдвэрийг зөвхөн эмчийн зөвлөгөөний дагуу хийх хэрэгтэй.

🚨 Яаралтай эмчид хандах шинжүүд
❗ Шарлалт нэмэгдэх
❗ Хүүхэд хөхөхгүй болох
❗ Хэт унтамхай болох
❗ Сулбайх
❗ Өндөр өнгөтэй уйлах
❗ Таталт өгөх

💙 Нярайн шарлалтыг зөв үнэлэхэд зөвхөн шар өнгө биш, хүүхдийн нас, шарлалтын хэмжээ, ерөнхий биеийн байдал бүгд чухал шүү...

📍
Хан-Уул дүүрэг, 21-р хороо, Өлзийт хороолол явах зам дагуу. Жаргалан эко хотхоны хойно

☎️ : 80609020

10/06/2026

👶 Нярайн гэдэс дүүрэх шалтгаанууд

Нярай хүүхдийн хэвлий дүүрэх нь олон шалтгаантай байдаг бөгөөд үндсэндээ эрүүл (хэвийн) болон эмгэг гэсэн 2 төрөлд хуваагдана.

🔹 Эмгэг шалтгаант дүүрэнгэ нь ямар нэгэн өвчин, эмгэгийн улмаас үүсдэг. Ийм тохиолдолд эмчийн үзлэг, оношилгоо болон эмчилгээ шаардлагатай.

🔹 Эрүүл (хэвийн) шалтгаант дүүрэнгэ нь нярайд түгээмэл тохиолддог бөгөөд дараах хүчин зүйлсээс шалтгаалдаг тул сайтар анхаарах хэрэгтэй

🍼 1. Хооллолт
✔️ Нас, жинд тохирсон хэмжээтэй хооллох
✔️ Тогтмол цагийн хуваарьтай хооллох
✔️ Хэт их эсвэл ойр ойрхон хооллохоос зайлсхийх

🤱 2. Хооллосны дараах байрлал
Хооллосны дараа нярайн байрлал маш чухал.

✔️ Хүүхдийг мөрөн дээрээ босоо байрлалд хэсэг хугацаанд тэврэх
✔️ Хажуу талаар нь хэвтүүлэх нь хийг гадагшлуулахад дөхөм болдог
✔️ Тодорхой хугацаанд, насанд хүрэгчийн хяналт дор түр хугацаагаар доош харуулж хэвтүүлэх нь хийн дүүрэнгийг бууруулахад тусалж болно

💨 3. Хийг гаргах
✔️ Хооллолтын өмнө болон дараа шаардлагатай үед хийг нь гаргах
✔️ Хий хуримтлагдсанаар хүүхэд тавгүйрхэж, уйлагнах, гэдэс дүүрэх шинж илэрдэг

🚨 Ямар үед эмчид хандах вэ?
❗ Гэдэс хэт томорч чангарсан
❗ Бөөлжих
❗ Өтгөн гарахгүй удах
❗ Хөхөхгүй болох
❗ Сулбайх, тайван бус болох

📍
Хан-Уул дүүрэг, 21-р хороо, Өлзийт хороолол явах зам дагуу. Жаргалан эко хотхоны хойно

☎️ : 80609020

❓ Нярайн талаар түгээмэл асуулт, хариулт ✔️❓ Нярай өдөрт хэдэн удаа баах ёстой вэ?Нярай бүр харилцан адилгүй.✔️ Эхийн сү...
10/06/2026

❓ Нярайн талаар түгээмэл асуулт, хариулт ✔️

❓ Нярай өдөрт хэдэн удаа баах ёстой вэ?

Нярай бүр харилцан адилгүй.

✔️ Эхийн сүүгээр хооллодог нярай өдөрт хэд хэдэн удаа бааж болно.
✔️ Зарим эрүүл нярай хэд хоногт нэг удаа ч бааж болно.
✔️ Өтгөн нь зөөлөн, хүүхэд тайван байвал ихэвчлэн хэвийн гэж үздэг.

⚠️ Хэрэв өтгөн хатуу болох, цустай гарах, гэдэс нь их дүүрэх, хүүхэд зовиурлах шинж илэрвэл эмчид үзүүлээрэй.

📍
Хан-Уул дүүрэг, 21-р хороо, Өлзийт хороолол явах зам дагуу. Жаргалан эко хотхоны хойно

☎️ : 80609020

❓ Нярайн талаар түгээмэл асуулт, хариулт ✔️❓ Нярай хөлрөх нь хэвийн үү?Зарим үед хэвийн.✔️ Хэт дулаан хувцасласан✔️ Өрөө...
09/06/2026

❓ Нярайн талаар түгээмэл асуулт, хариулт ✔️

❓ Нярай хөлрөх нь хэвийн үү?

Зарим үед хэвийн.

✔️ Хэт дулаан хувцасласан
✔️ Өрөөний температур өндөр байх
✔️ Хөхөх үед ачаалал авах зэрэгт бага зэрэг хөлрөх боломжтой.

⚠️ Харин их хэмжээгээр хөлрөх, хөхөхдөө амархан ядрах, амьсгаа давчдах, жин муу нэмэх зэрэг шинж хавсарвал эмчийн үзлэг шаардлагатай.

💙 Нярай бүр өөрийн онцлогтой байдаг ч хооллолт, шээс, өтгөн, жин нэмэлт, идэвхтэй байдлыг тогтмол ажиглах нь хамгийн чухал юм.

📍
Хан-Уул дүүрэг, 21-р хороо, Өлзийт хороолол явах зам дагуу. Жаргалан эко хотхоны хойно

☎️ : 80609020

❓ Нярайн талаар түгээмэл асуулт, хариулт ✔️❓ Хооллосны дараа хэхрүүлэх шаардлагатай юу?Тийм. Хооллох үед залгисан агаары...
08/06/2026

❓ Нярайн талаар түгээмэл асуулт, хариулт ✔️

❓ Хооллосны дараа хэхрүүлэх шаардлагатай юу?

Тийм. Хооллох үед залгисан агаарыг гаргахын тулд хэхрүүлэх нь тустай.

✔️ Хооллосны дараа мөрөн дээрээ босоо байрлалд тэврэх
✔️ Нурууг нь зөөлөн илэх эсвэл товших
✔️ 10–15 минут орчим барих

Зарим нярай амархан хэхэрдэг бол зарим нь хэхрэхгүй байж болно. Хэхрээгүй ч тайван, бөөлжихгүй байвал санаа зовох шаардлагагүй.

📍
Хан-Уул дүүрэг, 21-р хороо, Өлзийт хороолол явах зам дагуу. Жаргалан эко хотхоны хойно

☎️ : 80609020

🌿 Анхлан төрөгч ээжүүдэд зориулсан бяцхан зөвлөмжНярай хүүхдийг өдөр бүр цэвэр агаарт гаргах нь бие бялдар, мэдрэлийн то...
06/06/2026

🌿 Анхлан төрөгч ээжүүдэд зориулсан бяцхан зөвлөмж

Нярай хүүхдийг өдөр бүр цэвэр агаарт гаргах нь бие бялдар, мэдрэлийн тогтолцоо болон дархлааны хөгжилд чухал нөлөөтэй байдаг



✅ Уушгины үйл ажиллагааг дэмжинэ

Цэвэр агаар нь хүчилтөрөгчийн хангамжийг сайжруулж, уушгины хөгжлийг дэмждэг

✅ Дархлааг бэхжүүлнэ

Гадаад орчны өөрчлөлтөд аажмаар дасгах нь хүүхдийн биеийн эсэргүүцлийг нэмэгдүүлдэг

✅ Нойрыг сайжруулна

Агаар салхинд гарсан хүүхэд илүү тайван, гүн нойрсох хандлагатай байдаг

✅ Хоолны дуршлыг нэмэгдүүлнэ

Цэвэр агаар нь бодисын солилцоог идэвхжүүлж, хооллолтыг сайжруулдаг.

✅ Д аминдэмийн нийлэгжилтийг дэмжинэ

Нарны шууд бус гэрэл нь Д аминдэм үүсэхэд дэмжлэг үзүүлж, ясны хөгжилд эерэг нөлөөтэй

?

🌿 Өдөр бүр тогтмол агаарлуулна

Дулааны улиралд өдөрт 2–4 цаг хүртэл гадаа байж болно.
Хүйтний улиралд аажмаар хугацааг нэмэгдүүлж дасгана.
Салхи шуурга, тоосжилт ихтэй үед гаргахгүй.

Анхаарах зүйлс

✔ Хүүхдийн нас, жин, цаг агаарт тохируулан хувцаслана.

✔ Хэт олон давхар хувцас өмсгөхөөс зайлсхийж, хэт халууцуулахгүй байх.

✔ Даарсан эсэхийг гар, хөлөөр бус хүзүү, нуруу, цээж хэсгийг тэмтэрч үнэлнэ.

✔ Нарны хурц туяанд удаан байлгахгүй.

✔ Хүүхэд тайван унтаж байгаа бол агаарлалтын хугацааг сунгаж болно.

Дутуу төрсөн нярайд

👶 Дутуу төрсөн хүүхдийг агаарлуулахдаа илүү болгоомжтой хандах хэрэгтэй.

👼 Эмчийн зөвлөсөн хугацаа, нөхцөлийг мөрдөнө👼
👼 Эхний үед богино хугацаагаар гаргаж, аажмаар хугацааг уртасгана
👼 Даарч хөрөх, хэт халууцах шинж илэрч байгаа эсэхийг тогтмол ажиглана

❤️ Цэвэр агаар бол нярай хүүхдийн өсөлт хөгжил, дархлаа, тайван нойр, жин нэмэлтийг дэмжих хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй аргуудын нэг юм.

📍
Хан-Уул дүүрэг, 21-р хороо, Өлзийт хороолол явах зам дагуу. Жаргалан эко хотхоны хойно

☎️ : 80609020

🍼 Дөнгөж төрсөн нярайг угжиж болох уу?Төрсний дараах эхний 0–5 хоногт дараах нөхцлүүд түгээмэл тохиолддог🔹 Эхийн сүү бүр...
05/06/2026

🍼 Дөнгөж төрсөн нярайг угжиж болох уу?

Төрсний дараах эхний 0–5 хоногт дараах нөхцлүүд түгээмэл тохиолддог

🔹 Эхийн сүү бүрэн орж амжаагүй байх
🔹 Нярай хөхөө сайн хөхөж чадахгүй байх
🔹 Хөхийг бүрэн зөв амлуулж чадахгүй байх
🔹 Кесар хагалгаа болон төрөх үеийн оёдолтой эхчүүдэд өвдөлт, зовиур их байх

⚠️ Ийм үед нярай хангалттай хоол авч чадахгүй бол дараах эрсдэлүүд үүсдэг...

▪️ Шингэний дутагдалд орох
▪️ Шарлалт гүнзгийрэх
▪️ Цусан дахь сахарын хэмжээ буурах
▪️ Сулбайж сульдах, хөхөх чадвар муудах
▪️ Хэт унтамхай болох
▪️ Жин алдах

✅Эхийн саасан сүүг нас, жин, хоногт нь тохирсон стандарт хэмжээний дагуу өгч хооллох хэрэгтэй. Энэ нь шингэний дутагдал, жин алдалт болон бусад хүндрэлээс сэргийлэхэд чухал ач холбогдолтой.

💙 Нярай хүүхэд хангалттай хооллож байж жингээ нэмэгдүүлэн, дархлаагаа дэмжиж, эрүүл өсөж хөгждөг.

📍
Хан-Уул дүүрэг, 21-р хороо, Өлзийт хороолол явах зам дагуу. Жаргалан эко хотхоны хойно

☎️ : 80609020

👶 Дутуу нярайд түгээмэл тохиолддог бэрхшээлүүд Дутуу нярай хүүхэд бүр онцгой анхаарал, зөв асаргаа сувилгаа шаарддаг. Өд...
05/06/2026

👶 Дутуу нярайд түгээмэл тохиолддог бэрхшээлүүд

Дутуу нярай хүүхэд бүр онцгой анхаарал, зөв асаргаа сувилгаа шаарддаг. Өдөр тутам дараах зүйлсийг тогтмол хянаж хэвшээрэй.

🍼 Асаргаа сувилгаа

✔️ Угаах, арчлах, өлгийдөхдөө хүүхдийг дааруулахгүй байх
✔️ Орчны температурыг тохируулах
✔️ Арьс хуурай, цэвэр байлгах
✔️ Амьсгал болон биеийн байдлыг ажиглах

🍼 Хооллолтын хяналт

✔️ Хөхөө зөв хөхөж чадаж байна уу?
✔️ Хөхөх хүч сайн байна уу, сул байна уу?
✔️ Нас, жиндээ тохирсон хэмжээний сүү авч байна уу?
✔️ Хоол нь сайн шингэж байна уу?
✔️ Гэдэс дүүрэх, бөөлжих, тавгүйрхэх шинж байгаа эсэхийг ажиглах

🩺 Анхаарах шинж тэмдгүүд

✔️ Арьсны өнгө хэвийн байгаа эсэх
✔️ Хөхөрч байгаа эсэх
✔️ Арьс эрээнтэж байгаа эсэх
✔️ Уйлах, хөхөх зэрэг ачаалал авах үед хөхөрч байгаа эсэх
✔️ Хөхөх үед амархан ядрах, хөхрөх шинж илэрч байгаа эсэх

🍼 Жин нэмэлт ба өсөлтийн хяналт

✔️ Өдөрт хэдэн удаа шээж, бааж байгааг тэмдэглэх
✔️ Тайван, хангалттай унтаж байгаа эсэх
✔️ Жин тогтмол нэмэгдэж байгаа эсэхийг хянах
✔️ Хүүхдийн биеийн жинд тохируулан, стандартын дагуу хооллож байгаа эсэхийг анхаарах

🌱 Эдгээрийг тогтмол хэрэгжүүлснээр

✅ Жингээ сайн нэмнэ
✅ Дархлаа нь сайжирна
✅ Өвчлөх эрсдэл буурна
✅ Өсөлт хөгжил нь хэвийн явагдана

💙 Дутуу нярай хүүхдийн өсөлт хөгжилд эцэг эхийн өдөр тутмын зөв хяналт, анхаарал хамгийн чухал байдаг.

📍ХАЯГ БАЙРШИЛ
Хан-Уул дүүрэг, 21-р хороо, Өлзийт хороолол явах зам дагуу. Жаргалан эко хотхоны хойно

☎️ ХОЛБОО_БАРИХ: 80609020

Анхлан төрөгч ээжүүдэд зориулсан бяцхан зөвлөмж🛁 Нярайг усанд оруулахад анхаарах зүйлс1. Өрөөний температурыг тохируулах...
04/06/2026

Анхлан төрөгч ээжүүдэд зориулсан бяцхан зөвлөмж

🛁 Нярайг усанд оруулахад анхаарах зүйлс

1. Өрөөний температурыг тохируулах

- Усанд оруулах өрөө 25–26°C-аас дээш, салхи сийгэхгүй дулаан байх хэрэгтэй
- Хүүхдийг хувцаслах, арчих бүх зүйлээ урьдчилан бэлдээрэй.

2. Усны температурыг шалгах

- Усны температур 37–38°C буюу биеийн халуунтай ойролцоо байна
- Бугуйн дотор тал эсвэл тохойгоороо шалгаж, хэт халуун эсвэл хэт хүйтэн биш эсэхийг мэдрээрэй.

3. Усанд оруулах хугацаа

- Нярайг 5–10 минут орчим тайван, зөөлөн угаана
- Усанд байх хугацааг хэт удаан сунгахгүй байх нь арьс хуурайшихаас сэргийлнэ

4. Уснаас гарсны дараах арчилгаа

- Зөөлөн алчуураар арьсыг үрэхгүйгээр дарж хатаана
- Арьс хуурайшихаас сэргийлж, нярайд зориулсан тос эсвэл чийгшүүлэгчийг нимгэн түрхэнэ
- Хүйс бүрэн эдгээгүй бол хүй орчмыг хуурай байлгана

❤️ Хүүхэд бүр өөрийн онцлогтой байдаг. Тайван, аюулгүй орчин бүрдүүлж, хүүхдийнхээ хэрэгцээг ажиглан арчилж байх нь хамгийн чухал юм.

Зураг: Эцэг эхийн зөвшөөрлөөр шөлөнд орж буй зураг хавсаргав

📍ХАЯГ БАЙРШИЛ
Хан-Уул дүүрэг, 21-р хороо, Өлзийт хороолол явах зам дагуу. Жаргалан эко хотхоны хойно

☎️ ХОЛБОО_БАРИХ: 80609020

Анхлан төрөгч ээжүүдэд зориулсан бяцхан зөвлөмж🍼 Нярайг угжаар хооллохдоо анхаарах зүйлс1. Угжны хөхөлтийн хэмжээ (разме...
03/06/2026

Анхлан төрөгч ээжүүдэд зориулсан бяцхан зөвлөмж

🍼 Нярайг угжаар хооллохдоо анхаарах зүйлс

1. Угжны хөхөлтийн хэмжээ (размер)

Хүүхдийн нас, жин, хөхөх чадварт тохирсон размертай угжны хөхөлтийг сонгоно.
Хэт хурдан урсгалтай бол хүүхэд хахах, хэт удаан бол ядрах эрсдэлтэй.

2. Хүүхдийн зөв байрлал

Хүүхдийг толгой, мөр хэсгийг бага зэрэг өндөрлөж, хагас суугаа байрлалд тэвэрч хооллоно.
Хэвтүүлж угжих нь хахах болон чихний үрэвслийн эрсдэлийг нэмэгдүүлдэг.

3. Угжны зөв байрлал

Угжны хөхөлт үргэлж сүүгээр дүүрэн байх ёстой.
Ингэснээр хүүхэд агаарыг бага залгиж, гэдэс дүүрэхээс сэргийлнэ.

4. Сүүний тохиромжтой температур

Сүүг ойролцоогоор 37°C буюу биеийн халуунтай ойролцоо бүлээсгэнэ.
Хэт халуун эсвэл хэт хүйтэн сүү хүүхдэд таагүй мэдрэмж төрүүлдэг.

5. Хооллох явцад хэхрүүлэх

Угжны тал орчимыг уусны дараа түр завсарлаж, хүүхдийг мөрөн дээрээ босоо байрлалд түшүүлэн хэхрүүлнэ.
Энэ нь залгисан агаарыг гаргаж, гэдэс эвгүйрхэхээс сэргийлнэ.

6. Хооллосны дараах арчилгаа

Хооллосны дараа хүүхдийг 15–20 минут орчим босоо байрлалд тэвэрч байлгана.
Дараа нь баруун эсвэл зүүн талаар нь ээлжлэн хэвтүүлж амраана. Шууд дээш харуулан хэвтүүлэхээс зайлсхийж, бөөлжих үед сүү амьсгалын зам руу орохоос сэргийлнэ.

❤️ Тайван орчин бүрдүүлж, хүүхдийн дохио зангааг ажиглан, хүчээр бус хэрэгцээнд нь тохируулан хооллоорой. Ээжийн тайван байдал хүүхдэд хамгийн сайн нөлөө үзүүлдэг.

📍ХАЯГ БАЙРШИЛ
Хан-Уул дүүрэг, 21-р хороо, Өлзийт хороолол явах зам дагуу. Жаргалан эко хотхоны хойно

☎️ ХОЛБОО_БАРИХ: 80609020

Address

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 21-р хороо Mandakh Baby Health Care
Ulaanbaatar
17120

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Мандах Нярайн Сувилал posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share