Рашааны тунгаамал эмийн сан

Рашааны тунгаамал эмийн сан Emiin sand zaragdaj baigaa emiin taniltsuulga, vil ajillagaa

ЭМИЙГ ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭХИЙГ ИРГЭН БҮРТ УРИАЛЖ БАЙНА💊 Эмийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэх нь таны эрүүл мэндийг хамгаалн...
21/09/2025

ЭМИЙГ ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭХИЙГ ИРГЭН БҮРТ УРИАЛЖ БАЙНА

💊 Эмийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэх нь таны эрүүл мэндийг хамгаална.
"ЦАХИМ ЖОР, ЦАГ ХЭМНЭНЭ"

#эмийнзохистойхэрэглээ

😃 Эрүүл хүүхэд жаргалтай инээмсэглэл💙Хүүхдийн 👧 яс болон шүдийг 🦷 бэхжүүлэх кальцитай зажилдаг шахмал.🦷 Яс, шүдийг бэхжү...
14/03/2025

😃 Эрүүл хүүхэд жаргалтай инээмсэглэл💙

Хүүхдийн 👧 яс болон шүдийг 🦷 бэхжүүлэх кальцитай зажилдаг шахмал.

🦷 Яс, шүдийг бэхжүүлнэ
🦷 Хадгалагч бодис, өнгө, амт, үнэр оруулагч агуулаагүй
🦷 Хүүхдийн ясны бүтцийг хамгаална
🦷 Шүдний эрдэсжилт сайжирна

Кальци таны хүүхдийн ясны бат бөх суурь!

#шүд #яс #өсөлт #сайжруулах #витамин

🎄Шинэ жилийн баярыг тохиолдуулан 🎄БЭЛГИЙН БАГЦ  худалдаанд гаргалаа. 🎁
16/12/2024

🎄Шинэ жилийн баярыг тохиолдуулан 🎄
БЭЛГИЙН БАГЦ худалдаанд гаргалаа. 🎁

Бичил биетний тэсвэржилтийн мэдлэгийг дээшлүүлэх дэлхийн  долоо хоног: Асуулт: Бичил биетэн гэж юу вэ. Бактер, вирус, мө...
25/11/2024

Бичил биетний тэсвэржилтийн мэдлэгийг дээшлүүлэх дэлхийн долоо хоног:
Асуулт: Бичил биетэн гэж юу вэ.
Бактер, вирус, мөөгөнцөр, шимэгчийг бичил биетэн гэдэг.
Бичил биетэнг устгадаг эсвэл түүний үржил, хуваагдлыг саатуулах үйлчилгээ үзүүлдэг аливаа эм, бэлдмэлийг бичил биетний эсрэг эм (ББЭЭ) гэдэг.
Асуулт: Бичил биетний тэсвэржилт гэж юу вэ.
Эмийг хэрэглэх үед бичил биетэн өөрчлөгдөн хувьсаж, уг эмэнд тэсвэртэй болсноос
эмчилгээ үр дүнгүй болохыг бичил биетний тэсвэржилт (ББТ) гэнэ. Өөрөөр хэлбэл, халдварыг эмчлэхэд чухал ач холбогдолтой антибиотик болон бусад бичил биетний эсрэг зайлшгүй шаардлагатай эм эмчилгээний үр дүнгүй болж байна гэсэн үг.

“БИЧИЛ БИЕТНИЙ ТЭСВЭРЖИЛТИЙН ТАЛААРХИ МЭДЛЭГ, ХАНДЛАГЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ” ДЭЛХИЙН 7 ХОНОГТ ЗОРИУЛАВ.Антибиотик гэж юу вэ?Нян б...
21/11/2024

“БИЧИЛ БИЕТНИЙ ТЭСВЭРЖИЛТИЙН ТАЛААРХИ МЭДЛЭГ, ХАНДЛАГЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ” ДЭЛХИЙН 7 ХОНОГТ ЗОРИУЛАВ.

Антибиотик гэж юу вэ?
Нян бол бидний биеийн эстэй адил бүтэцтэй бичил биетэн юм. Нянгийн бүтцийг авч үзвэл гадуураа нэг бүрхүүлтэй, дотроо удмын мэдээллээ бас нэг бүрхүүл дотор хадгалсан, энэ 2 бүрхүүлийн хооронд өөрийн амьд явах, өсч үржихэд хэрэгтэй эрхтэнцрүүдийг агуулсан байдаг. Антибиотик нь нянгийн гадна бүрхүүлийн нийлэгжилтийг зогсоож нянг задалж алах, уургийн нийлэгжилтийг нь зогсоож цаашид өсч үржихгүй болгох гэх мэт төрөл бүрийн аргаар нянгийн эсрэг үйлчилдэг эм юм.

Антибиотик тэсвэржилт хэрхэн үүсдэг вэ?
Бид антибиотик эмчилгээг дутуу хийвэл эсвэл эмчийн зөвлөснөөс бага тунгаар хэрэглэвэл нян антибиотикоос өөрийгөө хамгаалах чадвартай болдог. Мөн энэ олж авсан чадвараа бусад нянд дамжуулдаг. Эдгээрээс дурдвал антибиотик нян руу нэвтрэн орч буй сувгийн бүтцийг өөрчлөх, антибиотикийг өөрийнхөө дотроос гаргадаг шахуурга уурагтай болох, антибиотикийг задалдаг бодис үүсгэх гэх мэт.

Нян антибиотикт тэсвэртэй болох нь бидэнд ямар аюултай вэ?
Тухайн халдвар үүсгэж буй нян тэр антибиотикт тэсвэртэй болсноор халдвар хүндэрч цаашид хоёр, гурван антибиотик хавсарч хэрэглэн улмаар эмчилгээнээс улбаатай гаж нөлөө илрэх магадлал нэмэгддэг. Түүнчлэн хүн өөрөө тэр антибиотикт тэсвэртэй нянгаа бусад хүмүүст, хүүхдүүдэд тараах, эсвэл тэр нян антибиотикт тэсвэртэй чадвараа бусад нянд дамжуулах зэргээр нийгэмд аюул учруулдаг.

Мөн антибиотик тэсвэржилттэй холбоотой хүнд хожим гарч болох нэг уршгийг дурдахгүй өнгөрч болохгүй. Бидний биед ашигтай нянгуудтай маань зэрэгцээд дархлаа суларвал өвчин үүсгэх чадвартай нянгууд бас байдаг. Бид антибиотик хэрэглэх тусам тэдгээр нянгууд антибиотикуудад тэсвэртэй болсоор байх ба хүндээр өвдөх, дархлаа дарангуйлагдах үед энэ нянгууд өвчин үүсгэнэ. Тэр үед бид маш олон антибиотикт тэсвэртэй нянтай тэмцэх хэрэг гарах бөгөөд харамсалтайгаар ялагдах тохиолдол ч бий.

Олон хоног ханиалгасан учраас хүүхэддээ антибиотик өгөх нь зөв үү?
Ханиад томуу хоёрдогчоор нянгаар хүндэрч антибиотик хэрэглэх тохиолдол гарч болно. Гэхдээ хүний бие өөрөө нянгийн халдварыг даван гарах чадвартай гэдгийг мартаж болохгүй. Тэгэхээр нянгийн хүнд халдварын үед л антиботик хэрэглэдэг.

Хүүхдийнхээ ирээдүйн төлөө антибиотик эмчилгээнд хариуцлагатай хандацгаая.

09/10/2024

Сайн байцгаан уу?🤗 Жороор олгогдож байгаа эмийн мэдээллийг druginfo.mohs.mn сайтаас шалгах боломжтой

Энэ сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж байгаа Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчлэлээр ихэнх эм зөвхөн эмчийн хүчинтэй жороор олгох болсон тул иргэд эмийн сангаас хүчингүй жороор болон жоргүйгээр эм авах боломжгүй болсон.

Иймд таны авах гэж буй эм жороор олгогдох эсэх талаар мэдээллийг druginfo.mohs.mn сайтаас харж болох юм байна.

- Сайт руу ороод эм хэсгийг сонгож худалдааны нэр эсвэл олон улсын нэршил гэсэн хэсгийн аль нэг дээр эмийн нэрийг кириллээр бичээд хайна.

- Хайлтад тухайн эмийн дэлгэрэнгүй мэдээлэл болон жороор олгох, жоргүй олгох талаар мэдээлэл харагдах юм.

Иргэд эмчид үзүүлээд эмчилгээ бичүүлж авсан бол дараах зүйлс жор дээр байгаа эсэхийг нягтлаад дутуу бол эмчээс шаардаж, ...
08/10/2024

Иргэд эмчид үзүүлээд эмчилгээ бичүүлж авсан бол дараах зүйлс жор дээр байгаа эсэхийг нягтлаад дутуу бол эмчээс шаардаж, бүрэн бичилттэй жороороо нааш цааш явах чирэгдэлгүйгээр эмийн сангаар үйлчлүүлээрэй.
1. Он сар өдөр
2. Овог нэр бүтнээрээ
3. Онош, код
4. Эмчилгээг монгол латинаар хольж бичсэн эсэх
5. Эмнэлгийн нэр, тамга
6. Эмчийн тамга, гарын үсэг
7. Нэг жор дээр 3-с илүү эм бичигдсэн эсэх.
Стандартын дагуу бичсэн жороор эмийн сангийнхан асуудалгүй үйлчилнэ.

Address

Svhbaatar Aimag
Ulaanbaatar
5602

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Рашааны тунгаамал эмийн сан posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share